Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Наадмын өдрүүдэд захууд амарч байгаа бол сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байгаа юм.

УБЗАА-наас гаргасан сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.07.12 / БААСАН ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 05.06-20.50
Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 7 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 6, Харцага одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:06-20:50. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Модон хохимой өдөр.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ .Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын арслан Р.Пүрэвдагва хоёрын даваанд уналаа DNN.mn

Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.

Энэ даваанд аваргууд бүгд давсан бол арслангуудаас Х.Мөнхбаатар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын бөх, аймгийн начин Х.Балжиннямд, улсын арслан Р.Пүрэвдагва Увсын аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд, саяхан заан цолны үнэмлэхээ гардаж авсан С.Сүхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх, аймгийн харцага Б.Ганзолбоод тус тус уналаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Их насанд Б.Ерөөлтийн халтар түрүүлж, Г.Чинзоригийн Дөлгөөн халтар аманд хүзүүдлээ DNNmn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьд барианд орлоо.

 

Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, Шунхлай” группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун айргийн гуравт, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан йргийн дөрөвт, Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айргийн тавд тус, тус хурдаллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Морин хуур өргөө” үзэсгэлэн олны хүртээл болж байна DNN.mn

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуур хөгжмийг сурталчлан таниулах зорилгоор “Морин хуур өргөө” үзэсгэлэнг дэлгээд байна.

 

Наадамчин олон та бүхэн тус үзэсгэлэнгээс эртний хийцлэлийн 20 төрлийн морин хуур, орчин цагийн хийцлэлтэй 10 төрлийн морин хуурыг харах боломжтой.

 

Морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдлэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан “Морин хуур өргөө” үзэсгэлэн 2024 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн хүртээл болно.

Categories
мэдээ нийгэм

Хийлдэг завь хэрэглэхдээ аврах хантааз болон хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөхийг анхаарууллаа DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орохыг холбогдох байгууллагаас анхааруулсан

Эдгээр өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байх, түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

 

Мөн гол, мөрнүүд олон жилийн дунджийг давж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулъя гэв.

Categories
мэдээ нийгэм

Азарганы уралдаанд аман хүзүүдсэн У.Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул хасагджээ DNN.mn

Азарганы уралдаанд аманд хүзүүдсэн Архангай аймгийн Их Тамир сумын уяач Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул уралдаанаас хасах шийдвэрийг Хурдан морины комиссоос гаргажээ.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азаргыг аманд хүзүүдсэнд тооцож айргийн зургаад хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд бичигдэхээр боллоо.

Азарганы уралдаанд

Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,

Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний их баяр наадмыг гадаадын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

 

ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцсон юм

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах объектуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Мөн иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.