Categories
мэдээ нийгэм

Аймгийн арслан Т.Довчинсэмбээ улсын арслан Д.Ганхуягаар гурав давлаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр цэнгэл наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна. Гурвын даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээ улсын арслан Д.Ганхуягаар гурав давав. Мөн цэргийн арслан Г.Жамбалдорж улсын гарди М.Баяржавхлангаар, аймгийн арслан Э.Мөнхжаргал улсын гарди Д.Рагчаагаар, аймгийн арслан Ц.Төмөрцоож улсын гарди Ш.Жаргалсайханаар аймгийн арслан Э.Дашдэмбэрэл улсын гарди Ж.Бат-Эрдэнээр тус тус давлаа. 

Categories
мэдээ цаг-үе

Даян мэргэн Б.Пунцалдулам 30 оноотой тэргүүлж явна DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд нийт 868 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна.

Өнөөдөр, долоодугаар сарын 12-ны, баяр наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд Үндэсний баяр наадмын түрүү харваачдыг тодруулахаар харваачид шийдвэрлэх 8 сумаа харвана. Яг одоо хасаа харвааны дунд өргийн сүүлийн 4 сумыг харваж байна. Учир нь харваачид наадамд нийтдээ 40 сум харвадаг. Хана харваанд 20, хасаа харваанд мөн 20 сумыг тус бүр харваж түрүү харваачид тодордог. Одоогоор харваачид бүгд 30 сумаа харваад байна.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам өнөөдрийн байдлаар 30 оноотой байна. Тэрээр өнгөрсөн жилийн Их баяр наадмын түрүү болж байсан юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОЁОЛОН: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Х.Бөхбатын хүрэн үрээ түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолон өнөөдөр Хүй долоон худагт уралдлаа.

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 217 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 64 нь хасагдаж, 153 хурдан соёолон шандсаа сорилоо. Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон давхилаа.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Шунхлай групп”-ын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан соёолон хурдалсан бол айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын загал, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Уртнасангийн Тамирын халтар соёолон хурдаллаа.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн бөхийн барилдаанд аймгийн заан Б.Даваадалай түрүүллээ DNN.mn

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдав.

Үүнээс Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.

Харин Чандмань сумын харьяат, аймгийн начин Баянмөнхийн Базарсад зургаа даван үзүүрлэж, аймгийн заан цолоор шагнууллаа.

Мөн барилдааны их шөвөгт Манхан сумын харьяат, сумын заан Гончигсүрэнгийн Батзориг, Буянт сумын харьяат, сумын заан Оюутын Бямбацэрэн нар шалгарч, аймгийн начин цолны болзол хангажээ.

Categories
мэдээ нийгэм

217 соёолон бүртгүүлснээс 160 нь гарааны зурхай руу эргэлээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 217 соёолон бүртгүүлсэн. Хэмжилт, шүдэлгээн дээр 42 морьд хасагдаж 160 соёолон насны хурдан морь уралдаанд гарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилж байна DNN.mn

Долдугаар сарын 12, 13-ны өдөр долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийтийн тээврийн автобус 07:20-21:00 цаг Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн рүү дараах зогсоолуудаас хөдөлнө.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ЧИГЛЭЛД

БЭ:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”

БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”

БЭ:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”

БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”

БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг

ХҮЙ 7 ХУДАГ ЧИГЛЭЛД

Долдугаар сарын 12-нд

Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”

Долдугаар сарын 13-нд

Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд: Долоодугаар сарын 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Аймаг, нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2024.07.12-07.14/

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Бямба-Отгон гурвын даваанд аймгийн арслан П.Хүрэлбаатарт өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан П.Хүрэлбаатарыг амлан авсан боловч өвдөг шороодлоо. Саяхан улсын арслан цол аваад байсан Ц.Бямба-Отгоны барилдаан нийт 02:48 минут үргэлжилсэн юм.

Одоогийн байдлаар гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон, улсын гарди Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, М.Баяржаргал нарын өндөр цолтой бөхчүүд өвдөг шороодоод байна.

Categories
мэдээ нийгэм

Соёолонгийн уралдаанд 217 үрээ бүртгүүлжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр соёолонгийн уралдаанаар үргэлжилнэ.

Энэ жилийн наадамд 217 соёолонг уралдуулахаар бүртгүүлсэн байна. Одоо хурдын морьдын шүдлэгээ хэмжилт хийх болон хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм.

Мөн өнөөдөр дааганы уралдаан болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурвын даваанд улсын цолтой 61 бөх зодоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа эхлэх гэж байна.

Гурвын даваанд улсын цолтой 61 бөх барилдана. Энэ жилийн наадамд нийт 98 улсын цолтой бөх барилдсан бөгөөд нэг, хоёрын даваанд 37 нь бөх өвдөг шорооджээ. Тодруулбал, улсын арслан цолтой гурав, заан цолтой гурав, харцага цолтой зургаа, начин цолтой 25 бөх өвдөг шороодсон юм.