Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлэв DNN.mnГ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.

Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын цолны төлөө барилдах аймаг, цэргийн цолтнууд DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа өндөрлөлөө.

Тавын даваанд дөрвөн аварга буюу даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй бөхчүүд барилдана.

Мөн Тавын даваанд 17 аймаг, цэргийн цолтон улсын цолны төлөө барилдана. Тухайлбал,

  1. Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан П.Хүрэлбаатар
  2. Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж
  3. Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан Д.Төрболд
  4.  Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан Д.Аззаяа
  5. Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал
  6. Увс аймгийн харьяат аймгийн арслан Л.Энхсаруул
  7. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ц.Адъяа
  8. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Хишигбат
  9. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож
  10.  Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан М.Буяндэлгэр
  11. Булган аймгийн харьяат аймгийн арслан М.Эрхэмбаяр
Categories
мэдээ цаг-үе

Давааны зөрлөг рүү 3 вагонтой зорчигчийн галт тэрэг аялж байна DNN.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 12-нд Хүй долоон худгийн харалдаа байрлах Давааны зөрлөг рүү гурван вагонтой зорчигчийн галт тэрэг аялж байна.

Галт тэрэг Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт хөдөлж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.

Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авна DNN.mn

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээг хэрхэн авах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Тус байгууллагаас “Үндэсний их баяр наадмын хуулиар олгосон үүргийнхээ хүрээнд Монголын үндэсний допингийн байгууллага баяр наадмаар барилдаж байгаа үндэсний бөхийн шөвгийн 32 бөхөөс, сурын харвааны 16 тамирчнаас допингийн шинжилгээ авдаг. Допингийн эсрэг олон улсын конвенцийн дагуу энэ бүх процесс явагдана.

Дөрвийн даваа даваад, тавын даваанд өвдөг шороодсон бөхчүүдээс ч шинжилгээ авна. Өнөөдөр 30 хяналтын ажилтан ажиллаж байна. Шээс хольдог гэх хардлага олон нийтийн дунд байдаг. Ямар ч тийм боломжгүй” гэв

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уяач нь унаж түрүүлүүлсэн хээр азаргыг түрүү моринд тооцож, бай шагналыг олголоо DNN.mn

Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан. Улмаар уяач Г.Заанхүү өөрөө унаж, түрүүлсэн юм.

Унаач биш уяач нь морио унан түрүүлүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдэхээр болсон.

Тэгвэл Хурдан морины комисс шийдвэрээ гаргаж, Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцсон байна. Үүгээр түрүү морины бай шагналыг өнөөдөр гардуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Уулын ам, голын ай сав газар отоглож, хонохгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 12-нд Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна
Categories
мэдээ цаг-үе

Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын начин Б.Чимэдвандангаар дөрөв давлаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж аймгийн начин Б.Чимэдвандангаар дөрөв давлаа. Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ.

Дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй 64 бөх барилдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хартолгой-Тариалан чиглэлийн авто замыг Улаангом-Наранбулаг чиглэлийн авто замтай холбоно DNN.mn

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг баталсан.

Үүний хүрээнд Улаангом-Наранбулаг чиглэлийн авто замаас Хар толгой-Тариалан чиглэлийн 28 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.

Тариалан сум нь улсын чанартай авто замд холбогдсоноор иргэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй цаг алдалгүй хүргэх, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвийн даваанд дөрвөн аварга барилдаж байна DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлж байна.

Дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй 64 бөх барилдаж байна.

Мөн аймгийн арслан цолоос бага цолтой хоёр бөх барилдаж буй.