Categories
мэдээ цаг-үе

Наймын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс улсын арслан Б.Орхонбаяр нар барилдана DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу шөвгийн дөрвийн барилдаан удахгүй эхэлнэ. 

Наймын даваанд даян аварга Н.Батсуурь улсын начин Д.Хүрэрбулгыг амласнаар улсын аварга П.Бүрэнтөгс улсын арслан Б.Орхонбаяр нар барилдахаар боллоо

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дааганы уралдаанд манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр түрүүлжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.

Энэ жилийн наадамд 258 даага бүртгүүлснээс 201 нь уралдсан юм.

Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даагыг 11 настай, Ц.Ивээлт хүү унаж түрүүллээ.

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага орж ирлээ. Даагыг 12 настай, Я.Санчирболд хурдлуулав.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, “Хөвсгөл хангай” компанийн  захирал Ж.Намнанпэлжирийн хээр даагыг 10 настай, И.Бат-Ирээдүй унаж, хурдалжээ.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын сартай хээр даага давхилаа. Сартай хээр даагыг 11 настай, О.Цэнгүүн унажээ.

Айргийн тавд Хөвсгөлийн Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдаллаа. 11 настай, Г.Хаш-Эрдэнэ хүү бор даагыг уналаа.

Түрүүлж орж ирсэн буюу хүүхэдгүй даагыг хуулийн дагуу таван байр ухрааж зургаад, айргийн дөрөвт хурдалсан хүүхэдгүй даагыг есдүгээр байр руур ухраасныг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаагийн даваанд гурван бөх Улсын харцага цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа өндөрлөлөө.

Зургаагийн даваанд гурван бөх улсын харцага цолны болзол хангалаа.

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Т.Сайханжаргал нар зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Мөрөнд үерийн далан сэтэрч 20-30 айл усанд автжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 13 дугаар хороололд аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, 20-30 айл, өрх усанд автсан дуудлага өчигдөр /2024.07.11/ 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу 11-12-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.

Иймд аялал зугаалгаар аян замд яваа иргэд та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе

Насанд хүрэгчдийн шагайн харвааны шилдгүүд тодорлоо DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын насан хүрэгчдийн шагайн харвааны медалийн төлөөх тоглолтууд дууслаа.

Нэгдүгээр байранд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлахчтай АПУ ХХК-ийн “Алдар спорт” хорооны баг орлоо.

Хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Монгол Улсын залуу мэргэн Д.Билгүүн ахлагчтай “Алтан арвай” баг тодорлоо.

Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Б.Баттулга ахлагчтай “Номт Даншиг хеттрик” группын баг шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пунсалдулам 38 оноогоор түрүүлж, Даяар Дуурсах Мэргэн цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 868 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож түрүүлэн, Даяар Дуурсах Мэргэн цол хүртлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд DNN.mn

Тавын давааны барилдаанд одоогийн байдлаар зургаан начин төрөөд байна.

Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:

  1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатараар тав давж
  2. Өвөрхангайн бөх, аймгийн арслан Т.Довчинсэмбээ Улсын харцага Х.Гантулгаар тав давж
  3. Говь-Алтайн бөх, аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж
  4. Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Г.Дармаажанцан Цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давж
  5. Сэлэнгэ аймгийн бөх, аймгийн арслан Д.Төрболд, Улсын заан Д.Анараар тав давж
  6. Завхан аймгийн бөх, аймгийн арслан М.Амарсанаа Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж
  7. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав давж тус тус начин цолны болзол хангав.
Categories
мэдээ нийгэм

Улсын аварга О.Хангай тав давлаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж

Тавын даваанд Улсын аварга О.Хангай аймгийн аварга М.Эрхэмбаяраар тав давлаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан М.Амарсанаад өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжилж байна.

Тавын даваанд улсын заан Б.Бат-Өлзий Аймгийн арслан М.Амарсанаад өвдөг шороодлоо. Ийнхүү Аймгийн арслан М.Амарсанаа улсын начин цолны болзол хангалаа. 

Categories
мэдээ нийгэм

Баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 12-нд Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
-Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
-Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.