Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна.

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан юм байна.

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.

Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 399 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Наадмын өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Улсын хэмжээнд долдугаар сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд 7,385 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Тодруулбал

  • Гэмт хэргийн шинжтэй 399
  • Зам тээврийн ослын шинжтэй 704
  • Зөрчлийн шинжтэй 6,282 мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дөрвөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харилцуулахад хоёр буюу 33 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр буюу 3.3 хувиар тус тус буурсан байна.

Мөн хүний амь нас хөнөөсөн гурван тохиолдол бүртгэгдсэнийг ЦЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Наадмын өдрүүдэд усны ослоор 24 хүн амь насаа алдсан DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хоёр дүүрэг, долоон аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж 24 хүн өртсөнөөс том хүн 22, хоёр хүүхэд амь насаа алджээ.

Усны ослоос насанд хүрсэн хоёр хүнийг аварсан бол осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

2019 онд 14 хүн, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн, 2023 онд найман хүн зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь эрсэдсэн тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошюр тарааж, зөвлөмж, мэдээ мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна DNN.mn

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлэх ёстой билээ.

Тэгвэл дээрх 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. Өнөөдөр хариуг албан ёсоор задлах талаар холбогдох албаныхан мэдээлж буй.

Дашрамд сануулахад, тамирчид бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг бол мөн допингийн шинжилгээ өгөх гэж буй тамирчны биед гаднын ямар нэг зүйл байгаа эсэхэд үзлэг хийдэг байна.

Тамирчин сорьцын хоёр сав дээр бичигдсэн нэрийг иргэний үнэмлэхтэйгээ тулгана, бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Үүний дараа хөргөгчид хадгалдаг. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 47 амралт, сувилал DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт гарсан. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын хөнгөлөлтийн үнэд өөрчлөлт орсон тухай мэдээллийг ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр,“ЭМДҮЗ-ийн шинээр батлагдсан тогтоол хэрэгжилтийнхээ түвшинд явж байна. Уг тогтоолд сувиллаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний оношийн хамааралтай гурван бүлгийг шинэчлэн баталсан. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээний хөнгөлөлт 260 мянга, сувиллаас үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж үйлчилгээ 416 мянга, сувиллаас үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ 414 мянган төгрөгийн хөнгөлөлттэй байхаар өөрчлөлт оруулсан” гэв.

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр жилд нэг удаа сувиллаас тусламж үйлчилгээ авах боломжтой.

Даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт:

Categories
мэдээ цаг-үе

15 чиглэлд морьт эргүүл ажиллаж байна DNN.mn

Улаанбаатар хотод гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүлийн албаны адуун сүргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Мал бордох” гэх газар жүчээ байгуулан байрлуулжээ.

Морьт эргүүл ажиллуулахаар 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдүүлж, ОХУ-аас “Будейн” үүлдрийн 20 адуу худалдан авчээ.

Тус ажлын зохион байгуулалтын талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад, “Одоогоор нийслэлийн Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Биокомбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсийн 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар морьт эргүүлийг зохион байгуулж байна.

Мөн Тэрэлжийн чиглэлд дөрвөн морьт эргүүл ажиллаж байгаа аж.

Урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа учраас бусад цагдаагийн алба хаагчид шиг дуудлага хүлээн авахгүй. Ерөнхийдөө тээврийн хэрэгсэл болон явган явах боломжгүй гудамж талбай, голын ай сав газарт хүрч ажиллах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах гэх зэрэг зохицуулалтаар ажиллаж байна. Мөн гол, устай ойр байгаа иргэдэд зөвлөмж хүргүүлэх гэх мэт урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байна. Морьт эргүүлийн алба аравдугаар сарын 1-нийг хүртэл ажиллахаар төлөвлөсөн. Гэхдээ тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас хамааран, хугацааны хувьд урагшлах, хойшлох асуудал гарч магадгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нуурын эрэгт амарч байсан гэр бүлийн зургаан хүний тав нь усанд осолдож амиа алджээ DNN.mn

Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газарт “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 357.916 автомашин орон нутгийг зорьжээ DNN.mn

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой.

2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн 14 хоног халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийхтэй холбогдуулан зарим байршилд халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс энэ сарын 30 хүртэл 14 хоног халуун ус хязгаарлаж, шугам тоноглолд засвар хийх байршлыг танилцуулж байна.

  1. Зүтгүүрийн депо,
  2. 220 мянгат,
  3. Хүүхдийн 100, Цирк,
  4. ШУТСО, ГХЯ орчим,
  5. Залуучуудын соёлын төв,
  6. Төв усан бассейн орчим,
  7. ШУТИС орчмын хэрэглэгчид
  8. Баянгол зочид буудал,
  9. Төв шуудан,
  10. Хангарьд ордон,
  11. Засгийн газрын ордон,
  12. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв,
  13. УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
  14. СЭЗДС,
  15. Сайд нарын II эмнэлэг,
  16. УСУГ-ын орчмын хэрэглэгчид,
  17. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,
  18. Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид

 Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав DNN.mn

Баянгол дүүргийн зургаадугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөний авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийх учраас өнөөдрийн 22:00 цагаас пүрэв гарагийн 07:00 цаг хүртэл хааж байгаа аж.

Иймд тус замаар зорчдог нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Түүнчлэн зам хаах хугацаанд тухайн нийтийн тээврийн чиглэлүүд нь доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Үүнд:

Ч:21а “Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4-р хороолол”

М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад

Ч:4 “5 шар – 3,4-р хороолол – Сансарын тойрог

Ч:24б “ТЭЦ 4 – 3,4-р хороолол – Гандан”

Ч:38 “ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст”

Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ 4”

Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол

Ч:18а “3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/”

Ч:69б “Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг”

Ч:76 “Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол”

 

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр өөрчлөлт оруулав