Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр зах худалдааны төвүүд олон хоногоор амардаг. Үүний дагуу “Нарантуул” зах өнөөдрөөс ажиллаж эхлээд байна. Зах худалдааны төвүүдээс хамгийн олон хоног амарсан нь “Нарантуул” юм.

“Хархорин”, “Дүнжингарав”, “Шинэ Сандэй” худалдааны төвүүд энэ сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн бол  “Баянзүрх-1” , “Бүрэн плаза” худалдааны төвүүд өчигдрөөс, “Саруул” , “21 худалдааны төв” энэ сарын 18-наас ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгөөр өсөв DNN.mn

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны эхний зургаан сарын зээлийн өрийн үлдэгдлийг танилцууллаа.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар өссөн буюу 7.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувь буюу 5.6 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн аж.

Харин хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл эзэлж байна. Харин

  • 3.7 хувийг анхаарал хандуулах зээл
  • 5.8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны тавдугаар сарын эцэст 8.3 их наяд болсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсөв.

Тавдугаар сард өмнөх сараасаа 2.8 хувь буюу 228.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе

I хорооллын арын авто замыг хааж, дулааны шугамыг шинэчилнэ DNN.mn

Нэгдүгээр хорооллын дулааны магистраль шугамыг долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд шинэчлэн засварлана. 

Энэ хүрээнд Өнөр хороолол буюу нэгдүгээр хорооллын арын авто замын зорчих хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлах аж. Улмаар замын хөдөлгөөнийг долдугаар сарын 21-ний 23:50 цагт нээх юм.

Тодруулбал

  • Зам хаах: 2024.07.20-ны 06:00 цаг
  • Зам нээх: 2024.07.21-ний 23:50 цаг
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпод оролцох Монголын 33 тамирчин DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд ес хоног үлдлээ. Цэнхэр гаригийн 205 орны арван мянга гаруй тамирчид 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөнө. Есөн тэрбум еврогийн өртөгтэй болж буй зуны 33 дахь олимпийн наадамд Монгол Улс есөн спортын төрөлд 33 тамирчнаа илгээнэ.

Токиогийн олимпод монголчууд арван спортын төрөлд 33 тамирчнаа илгээж байв.

Парисыг зорих тамирчдыг танилцуулъя.

Тухайлбал,

  1. О.Есүгэн /буудлага/
  2. Э.Даваахүү /буудлага/
  3. Н.Баяраа /буудлага/
  4. Б.Отгонболд /байт харваа/
  5. О.Есүгэн /бокс/
  6. Б.Чинзориг /бокс/
  7. С.Жамбалжамц /дугуй/
  8. Б.Тэгшбаяр /дугуй/
  9. Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  10. Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  11. Т.Тулга /чөлөөт бөх/
  12. Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
  13. М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
  14. Б.Хулан /чөлөөт бөх/
  15. Б.Хонгорзул /чөлөөт бөх/
  16. П.Орхон /чөлөөт бөх/
  17. Э.Даваанасан /чөлөөт бөх/
  18. Г.Хишигсайхан /марафон/
  19. Б.Мөнхзаяа /марафон/
  20. Б.Сэр-Од /марафон/
  21. М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
  22. Б.Баасанхүү /жүдо -48 кг/
  23. Л.Сосорбарам /жүдо -52 кг/
  24.  Л.Энхрийлэн /жүдо -57 кг/
  25. О.Хүслэн /жүдо -78 кг/
  26. А.Адьяасүрэн /+78 кг/
  27. Э.Ариунболд /-60 кг/
  28. Ё. Басхүү /-66 кг/
  29. Б.Эрдэнэбаяр /-73 кг/
  30. Б.Гончигсүрэн /-100 кг/
  31. О.Цэцэнцэнгэл /+100 кг/
  32. Б.Энхтамир /усанд сэлэлт/
  33. Б.Энххүслэн /усанд сэлэлт/

Онцлох тамирчдыг дурдвал байт харвааны Б.Отгонболд. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн оны Азийн наадамд түрүүлж, эрхээ авсан билээ. Түүний хувьд өмнө нь Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай. Мөн Б.Сэр-Одын дурдаж болно. Гавьяат тамирчны хувьд 42 насандаа зургаа дахь олимпдоо уралдана. Тэднээс гадна эгч дүүс болох Б.Энхтамир болон Б.Энххүслэн нар олимпод өрсөлдөнө.

Categories
мэдээ цаг-үе

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өсчээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газарт энэ оны эхний хагас жилд 376 авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеэс 61-ээр буюу 19.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Уг өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 68-аар буюу 29.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Categories
мэдээ нийгэм

100 айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр Улаанбаатар хотын барилгажилт тэлж, хүн амын тоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг байршилд нэмэлтээр 900 мм голчтой шинэ шугам угсарч байна. Уг төсөл 2019 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл гүүрэн доорх сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо шугам хоолойн холболтын ажил хийж буй юм. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Дулаан хангамж агаар сэлгэлтийн хяналтын инженер Р.Дамбадаржаа: 

-Цэвэр усны шугамын угсралтын хувьд жил бүр урсгал засвар орох шаардлагагүй учир хонгилын систем хийхгүйгээр шууд газар булж байгаа. Тухайн шугам нь 50-60 жилийн баталгаатай. Уг байршилд 700 мм голчтой ган хоолой бүхий цэвэр усны шугам байгаа бөгөөд нэмэлтээр 900 мм голчтой шугам хоолой угсарснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэвэр усны хэрэглээг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

АН-ын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, ХЭҮК-т хандана гэжээ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид шийтгэлийг эдлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. 

Улмаар түүнийг өчигдөр шөнө 22:15 цагт хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

Энэхүү шүүхийн шийдвэртэй холбогдуулан Ардчилсан Нам (АН)-ын бүлгээс дараах мэдэгдлийг гаргажээ. 



Тус мэдэгдэлд:

“Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд бид сэтгэл эмзэглэн хүлээж авлаа.

Ардчилсан Нам бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн улс төрийн хүчин мөн. Хараат бус хэвлэл мэдээлэл ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана учраас сэтгүүлчийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, түгээх, чөлөөт үйл ажиллагаа явуулах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахын төлөөх үйл хэргийг цаашид ч бид тууштай дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс 2023.11.24-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль сахиулах байгууллагуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн асуудлаар мэдэгдэл гарган ажиллаж байсан билээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүсэн сүүлийн хоёр хоногийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй, хаалттайгаар явуулсан нь ард түмний шүүхэд итгэх итгэлд ихээхэн эргэлзээ төрүүлсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байна.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно.

Түүнчлэн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулдаг, шүүхийн үйл ажиллагааг нийгэмд нээлттэй, ил тод болгох, сэтгүүлчийн чөлөөт үйл ажиллагааг хамгаалсан хуулийн төсөл болон Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Зам” хэмээх номын тухайд DNN.mn

Японы алдартай, томоохон корпорациудын нэг бол гарцаагүй “Панасоник”. “Панасоник” гэх том эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ гэх эрхмийн “Зам” хэмээх номыг О.Жаргалсайханы орчуулгаар “Монсудар”-аас эрхлэх гаргасан юм. Төдийлөн сонирхол татахгүй мэт санагдаж болох уг номыг нээгээд эхний хуудсыг эргүүлэхэд л эрхгүй бүгдийг нь уншмаар сэтгэгдэл төрөх болно.

“Хувь заяагаа ярж нээхүйн тулд”, “Шийдвэр гаргах цаг дор”, “Бэрхшээлтэй тулгарах үед”, “Өөртөө итгэх итгэлээ алдсан үед”, “Ажил хэргийг улам сайжруулахын тулд”, “Бизнесээ улам илүү тэлэхийн тулд”, “Үнэ цэнтэй амьдралаар амьдрахын тулд” зэрэг бүлгээс уг бүтээл бүтнэ. Ямар ч хүний амьдралд тулгардаг саад бэрхшээл, түүнийг даван гарах тэнхээ, амьдрахуйн мөн чанар, цаг тутам тохиолддог шийдвэр гаргахуй гээд олон олон зүйлсийг энэ номоос уншиж болно.

Хүн бүхэнд оногдсон, зөвхөн тэр хүн л туулан өнгөрүүлэх зам гэж буй. Тэрхүү зам өргөн цэлгэр, бас яаж явах билээ гэмээр нарийхан давчуу байж болох ч зөвхөн та л тэрхүү замыг туулан гарна. Бэрхшээл хүндрэлтэй таарах аваас шантарч буцах биш, харин яаж ийгээд зогсохгүй алхах л хэрэгтэй. Танаас өөр хэн ч явахгүй тийм л чухал зам учраас. Зам хэдий алс хол мэт бодогдовч урагш тэмүүлэн алхсаар байвал шинэ зам нээгдэнэ. Зоригоо чангалах аваас хөгшин залуугийн ялгаа үгүй зам нээгдэж байдаг. Хүний амьдрал гэдэг өдөр өдрөөр үхэл рүү хүрэх аян зам гэж хэлж болох байх. Энэхүү аян замыг хэн ч өөрчилж үл чадна. Тиймийн учир гагцхүү хүн л энэ бол байгалийн хууль мөн гэдгийг мэдэж, аян замаа цэгцэлж чадах юм.

Энэ номонд нэг сонин санаа байсан нь “Сүрхий хүн өдөрт гурав холбирдог”. Өнгөц ойлговол барьцгүй, хэлсэндээ хүрдэггүй хүн гэж бодогдохоор. Тэгвэл уг утгыг нэг өдөрт гурван удаа санаа сэтгэл хувирна гэдэг нь тэр хэрээр шинэ зүйлсийг харж, гаргаж ирдэг болохоор сүрхий хүн гэгдэх учиртай хэмээн тайлжээ. Асуудлыг тал талаас нь харж нягтална аа гэсэн үг байх нь. Хүний амьдралын нэн чухал үеүдийн нэг бол гарцаагүй шийдвэр гаргах. Одоо яах билээ, яг аль нь зөв байх бол, энүүгээр үү, түүгээр нь үү гээд эргэлзэж тээнэгэлзэх явдал түмэн удаа тохионо. Яг ийм үед хамгаас чухал нь шийдвэр гаргах. Та бурхан биш учраас гаргасан шийдвэр ямар ч байж болно. Шийдвэр гаргахын эрхэмсгийг тунгаан бодууштай гэж бас энэ номонд байна. “Тушаал буулгахуй” хэмээх дэд хэсэгт… “Өөрийнхөө ингэмээр байна, тэгмээр байна гэж бодогдсон зүйлээ тушааж, тушаал ёсоор хүн нь хөдөлж эхэлнэ гэдэг ажил төрөлд тун чухал хэдий ч тушаал зааварт дасаад тушаахгүй л бол хөдлөхөө байвал туйлын бэрх билээ. Яг ийм нөхцөлөөс хөгжил дэвшил үл төрнө.”Иймийн учир тушаал буулгахаас өмнө эхлээд заавал хүний хэлж ярихад чих тавин сонс. Сонсохын хажуугаар бас асуу. Харилцан хүлээн зөвшөөрөлд хүрч байх аваас амжилт аандаа ирэх ажээ.

Я.БАЯРБААТАР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулиудын босго оноо болон төлбөрийн мэдээлэл DNN.mn

Их дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд аль сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа эргэлзэж буй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/170 тоот тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын 2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авах үндэсний Босго оноог 420-480 байхаар тогтоосон байна.

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 Их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик гарчээ. Элсэлтийн шалгалтын хувьд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Тиймдээ ч Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өндөр байгаа аж. Бид Их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр, босго оноо хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:

Их сургууль – 480
Дээд сургууль  – 440
Коллеж – 400
Орон нутгийн Их, дээд сургууль – 410

Тухайлбал, Их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон. Түүнчлэн Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтоожээ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн Их, дээд сургуулиудад мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай тогтоосон байна.

Харин улсын томоохон Их, дээд сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо:
МУИС – 480 – 600
МУБИС – 420 – 480
АШУҮИС – 410 – 480
ШУТИС – 450 – 480
ХААИС – 450 – 480
СУИС – 440 – 480
СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр буюу 500-650 байхаар тогтоожээ.
Харин Их, дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар нэг кредит нь 123300 байна.

МУИС: Монгол Улсын их сургуулийн вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулж байгаа. Тус сургуульд элсэгчид элсэх хүсэлтээ цахимаар гаргасан. Бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхэлсэн. МУИС 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй байна. Төлбөр 1 кредит нь 119000-142800 төгрөг

МУБИС: Босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой. МУБИС-ийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдэх эсэх шийдвэр эцэслэж гараагүй байна. Нэг кредит нь 78000-94000 төгрөг

ШУТИС: Цахим бүртгэлийн ажил дуусч, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн барилга, архитектурын сургууль болон үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь өндөр байдаг аж. Нэг кредит 134000 төгрөг

АШУИС: СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй.

Сургалтын төлбөрийн тухайд:
Бакалаврын нэг кредитийн төлбөр 99000-119790 төгрөг, дипломын сургалтын нэг кредитийн төлбөр 23000-67200 төгрөг, сувилагч мэргэжлээр элсэлтийн шалгалт хоёр хичээл 501 онооноос дээш тэтгэлэгт хамрагдах аж.

СЭЗИС: Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг улиралд дунджаар 12-19 кредит үзнэ. Бакалаврын хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл нь эхэлсэн. Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журмын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан аваад байна.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ: Бүртгэл баталгаажуулалт долдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Агаарын тээврийн үйлчилгээний ур чадварын шалгалтаас хоцорсон элсэгчдийн ур чадварын шалгалт долдугаар сарын 18-нд 10-11 цагийн хооронд зохион байгуулагдана. ЭШ оноо нь хүрсэн ч Монгол хэл, бичгийн шалгалтад хангалтгүй оноо авсан бол дахин шалгалтаа өгсний дараа наймдугаар сарын 21-нээс бүртгэлээ баталгаажуулах юм байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 14, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5:14 цагт мандаж, 20:43 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.