Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ мэдээллээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.50 сая төгрөгт хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид 27 иргэний аюулгүй байдлыг хангажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 14, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 27 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 198 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Амралт, аялалаар орон нутагт зорчихдоо баталгаат зам гүүрийг сонгон, цаг агаарын мэдээллийн тогтмол хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Гол, усны ослоос урьдчилан сэргийлж хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Парис 2024” олимпийн тэмцээний хуваарь DNN.mn

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Зуны олимпыг долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулна. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах эрх авсан нь энэ.

Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.

Олимпын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

ТАНИЛЦ: "Парис 2024" олимпын тэмцээний хуваарь

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ? DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх ажиллагаа Монголын шүүхийн түүхийг бас нэг хар хуудсаар зузааллаа. Ийм дүгнэлтийг энгийн иргэд, мэргэжлийн хуульчид, улс төрийн нам хүчнүүд, тэр байтугай шүүгчид хүртэл хийж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18, 19-нд хэлэлцсэн. Түүнд 4 жил 9 сарын хорих ял оноов.
Ингэхдээ тус шүүх Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр, хаалттай шүүв. Энэ нь цаашид хүний эрхийн ноцтой асуудал болохоор байна.
СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдсэн талаарх мэдээлэлдээ хаалттай шүүсэн тухайд тодорхой тайлбарласангүй. “Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн нь эргэлзээг улам нэмэгдүүлж буй юм.
Улмаар энэ хэрэг удаа дараа хойшилсон, тэр дундаа 2024 оны долдугаар сарын 1-нд хойшилсон нь Н.Өнөрцэцэгээс болсон гэж ойлгогдохоор тайлбарлажээ. Гэтэл тус шүүхийн мэдээлэлд “Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт товлон зарласан боловч “Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэсэн байх жишээтэй.
Ерөнхийдөө Н.Өнөрцэцэгийн хэрэг өнгөрсөн онд цэргүүдийн амь нас, эрүүл мэнд хохирдогтой холбоотойгоор БХЯ тойрсон томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж, зохион байгуулсны дараахнаас эхэлсэн гэж яригддаг, харагддаг. Яагаад ингэв гэдэг талаар Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь хэлсэн үгнүүд их сонин дүгнэлт рүү хөтөлдөг.
Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 1-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна. Яагаад гэхээр “Цэг.мн” гэдэг сайт дээр миний талаарх бичлэг, эвлүүлгүүд яваад байгаа. Харин тэр сайт нь Н.Учрал сайдынх. Н.Учрал сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, дарга нь байсан. Тэгээд ингээд харахаар энэ бүхний ард Ерөнхийлөгч байна.
СХД-ийн шүүх дээр 19 цагаас миний хэргийг хэлэлцэнэ. Намайг буруутгах шийдвэр гарах юм бол гэрээс минь ирж баривчлах байх” гэсэн.
2023 оны 12 дугаар 13-нд Цагдан хорих байрнаас захидал бичихдээ “Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП,ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэсэн. Мөн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр аа, намайг уучлаарай. Би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна” гэж бичсэн.
Эдгээрээс Н.Өнөрцэцэгийн хэрэгт улс төрийн оролцоо байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шүүх улс төрийн даалгавар биелүүлсэн үү. Ийм асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байна.
Учир нь ойрд шүүх хавиар нэг жигтэй хачин яриа гарчээ. Шүүгч нар ч хоорондоо ярьж байгаа зүйл. “Бүх хэргийг Бямбажаргал шийдэж байна”, “Бямбажаргал шүүх, прокурорт чиглэл өгч, хэргийн “зураг”-ийг зурж өгдөг болсон”, “Бямбажаргал шүүгч нарыг энд тэнд дууддаг. Чиглэл өгдөг. Томилгоонд оруулна гэдэг”, “Ер нь Бямбажаргал гэдэг хүн Ерөнхий шүүгч шиг болчихсон. Ерөнхий шүүгч мэдээгүй байхад хэргүүд доогуураа шийдэгддэг болсон” гэх мэтээр ярьж байна. Энэ маш ноцтой. Гэхдээ “Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ. Ийм нэр л битүү яригдах боллоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал, шүүхийн шийдвэр ч энэ хүнээс гаралтай байж болзошгүй юм.

 

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрчээ DNN.mn

Хэрлэн голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн байгаа талаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Тодруулбал Хэрлэн голын усны түвшин долдугаар сарын 21-ний 08:00 цагийн байдлаар 183 см буюу үерийн түвшнээс 21 см-ээр их, олон жилийн дунджаас 48 см-ээр их, өмнө оны мөн үеэс 26 см-ээр их, Хөлөнбуйр сумын орчмоор усны түвшин 213 см хүрч үерийн аюултай түвшинд хүрээд байгаа юм байна.

Иймд ард иргэд та бүхнийг үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр зам, 3, 4 дүгээр хороолол зэрэг найман байршлын айл өрх, ААН-ийн халуун усыг 14 хоног хязгаарлана DNN.mn

Улаанбаатар хотод дулааны шугамын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнөөдрөөс/2024.07.22/ дараах байршлуудын айл өрх, ААН-үүдийн халуун усыг хязгаарлаж байна.

  • Төмөр замын удирдах газрын орчим
  • 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол орчим
  • Төв гандан хийд
  • Хуучнаар Эх нялхас
  • МҮОНРТ орчмын хэрэглэгчид
  • Түндэмүн саун
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид

Дулааны шугам засвар шинэчлэлийн ажил долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 2-ны хооронд 14 хоног үргэлжилнэ.

Долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.

  • Солонгос улсын ЭСЯам
  • Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Дүнжингарав хороолол, маршал таун, ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
  • Их тэнгэр цогцолбор
  • Олимп, Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
  • Нарантуул захаас БЗД
  • Цэргийн госпитал
  • Баганат өргөө хороолол
  • ХСИС орчмын хэрэглэгчид
  • Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид

Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Таван шарын нүхэн гарцны ажил 80 хувьтай байна DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн байршилд нүхэн гарц байгуулах төсөл хэрэгжүүлж буй.

Тэгвэл таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд барих нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулж байгаа аж.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн менежер Б.Мөнхбаатар мэдээлэл өгөхдөө, “Анх төлөвлөснөөр 90 метр нүхэн гарц хийхээр байсан. Манай стандартад нийцүүлэн 191 метр болон өөрчлөгдсөн. Мөн хойд талдаа 900 метр шугам, урд талдаа буюу 10 буудлын гармаас “Энхжин” худалдааны төв хүртэл 1.3 км зам хамрагдаж байна. Нүхэн гарцын өндөр 5.5 метр,  өргөн нь 7-8 метр буюу Улаанбаатар хотод хийгдэж буй хамгийн том нүхэн гарц юм. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” компани, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармагийн түгжрэл 8-16 хувиар буурах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

Ташрамд дурдахад, Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийх ажил эхэлсэн. Тиймээс энэ сарын 17-ноос наймдугаар сарын 1-ний хооронд таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэл буюу “Номин” сүлжээ дэлгүүрийн урд талын замыг нэг, нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаажээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна DNN.mn

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа.


-Юун түрүүнд танаас мөнгө гэж юу болох, эдийн засагт ямар үүрэгтэй талаар асууя?

-Мөнгө гэдгийг нийтлэг байдлаар томьёолбол түгээмэл, тэнцвэрт харилцааны илэрхийлэл. Одоогийн өнцгөөс харвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний дэнс юм уу даа. Мөнгөний мөн чанар нь түүний үүргээр илэрхийлэгддэг. Энэ нь арилжааны үүрэг, хадгаламж, хуримтлалын үүрэг, өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэдэгт оршдог. Өнөөдрийн байдлаар бидний хэрэглэж буй мөнгө нь эд бараа мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус гэсэн хэлбэртэй байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээ /мөнгөний нийлүүлэлт/ эдийн засгийн субьектүүдэд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ /мөнгөний эрэлт/ хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх нь мөнгөний бодлогын эдийн засгийн нөлөөлөл юм.

-Сүүлийн үед олон нийтийн дунд бэлэн мөнгө бол хаан гэсэн агуулгатай зүйл мэдээлэл мэр сэр гарч байна. Ер нь бэлэн, бэлэн бус мөнгөний онцлогийн талаар та ярихгүй юу?

-Бэлэн мөнгө хаан болох хэмжээнд шүтэгдэх нь мөнгөнд бишрэх үзэл хэрээс хэтэрсний илэрхийлэл. Энэ үзэл бол гажуудал. Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна.

Харин бэлэн бус байх тусмаа хяналттай шилэн байх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөнжлийг, аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг, ард иргэдийн аж амьдралыг өөд татах хөгжлийн зөв бодлого, хөшүүргийн нэг бол мөнгө санхүүгийн харилцаа, тогтолцооны төлөвшил, ил тод, хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай.

Өнөөдөр дэлхийн улс орнууд аливаа гүйлгээ арилжаанд бэлэн мөнгө хүлээн авахыг эрс багасгасан. Мөн цар тахал нь бэлэн мөнгөгүй нийгэмд шилжих шилжилтийг түргэтгэх бас нэг нэмэлт хөшүүрэг болсон. Уг агуулга нь бэлэн мөнгөгүй нийгэм мөнгө угаах үйл ажиллагааг буюу санхүүгийн гэмт хэргийн саармагжуулах, бууруулах, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх суурь хөшүүрэг байх болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний харилцаа нь санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөө ихтэй байдаг гэсэн үг. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгө хуурамчаар үйлдэх, авлига, терроризмын санхүүжилт зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ бэлэн мөнгөөр хийгддэг.

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдгээр гэмт хэргүүдийг багасгахад анхаарч бэлэн мөнгөгүй нийгмийн үзэл санааг дэмжиж ирсэн. Тиймээс бид ч тодорхойгүй халдварт өвчлөл, цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд контактгүй харилцааг дэмжих, эрүүл ахуйн шаардлага чухал гэдэг өнцгөөс, бизнесийн онлайн моделд шилжихэд өртөг зардал хэмнэх өнцгөөс ч гэсэн, санхүүгийн хяналтыг бий болгоход, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхэд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, онлайн зах зээл хангахад дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийх нь илүү хурдан бөгөөд тохиромжтой байдаг төдийгүй гэмт хэргийн гаралтыг бууруулахад түлхэц болно. Шалтгаан нь дижитал гүйлгээний хяналт, ил тод байдал нь илүү их тул хулгайлах, мөнгө угаах, татвараас зайлсхийх нөхцөлийг хаана. Авлига мөн бэлэн бус гүйлгээний тусламжтайгаар арилждаг.

-Эерэг ач холбогдлын тухайд?

-Бэлэн мөнгөгүй шийдэл, бэлэн мөнгөгүй ирээдүй, том, жижиг олон ач тустай. Тухайлбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэнэ. Бэлэн бус төлбөр ашигладаг нийгэмд бид амьдарснаар хүүхдүүддээ төлбөр тооцооны аюулгүй, орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд бэлэн мөнгөгүй орчин нь таны хүүхдүүдийн аюулгүй харилцаанд дэм болно.

Мөн халамжийн бүлгийг тогтооход хялбар болно. Орлого, зарлага нь ил болсноор, ядуу, бага орлоготой харагдаж халамж завшигчид үгүй болж, халамжийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн зорилтот хүмүүст, ард түмэндээ тусалдаг нийгмийг бүтээх ажил ил болно.

Өртөг, зардал буурна. Жишээлбэл зөвхөн нэг пенни үйлдвэрлэх нь 1.5 центийн өртөгтэй. Тиймээс энэ төрлийн зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Бэлэн мөнгөний нөөцийг хадгалахтай холбоотой зардал гардаг гэж сонсох нь хачин сонсогдож магадгүй. Гэхдээ улс орон, системээс хамаарч ийм нэмэлт зардал байдаг.

Татвар, санхүүгийн хяналт, зээл тооцоо төлбөрийн хяналт хялбар, зардал багатай болно. Төлбөрийн системийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг өөрчилж бэлэн бус системд шилжсэнээр бэлэн мөнгөөрх харилцаанаас үүдсэн замын түгжрэлийг бууруулах, холбогдох бусад зардал, цаг хугацааны алдагдлаас зайлсхийх боломжтой.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн өртөг, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Бэлэн мөнгөний зардлын нэг жишээ бол АТМ машинууд нь байнгын ажиллагаатай байх, бэлэн мөнгөний нөөцийг хадгалах шаардлагатай байдаг Бусад компьютерийн нэгэн адил өөрийн өртөг, засвар үйлчилгээ нь өртөг зардалтай байдаг.

Хэдийгээр бэлэн мөнгөний бус эдийн засагт шилжих үйл явц аль хэдийн эхэлж байсан ч ковид-19 эхэлснээс хойш арилжааны дийлэнх хэсэг нь онлайн гүйлгээнд шилжсэн. Олон хүмүүс үнэт цаас нь энэхүү үхлийн өвчнийг тээгч болж магадгүйг бусад халдварт өвчин ч халдах магадлал бий гэж болгоомжилж байсан түүх саяхных.

-Хятадад өдөрт 20 мянган юаниас дээш гүйлгээ хийхдээ цагдаагаас зөвшөөрөл авах, АТМ-аас өдөрт 500-аас дээш юань гаргахгүй байгаагаас хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө цугларч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Хятад бэлэн бус төлбөр тооцоог сайн нэвтрүүлж байгаа улс. Авах ч, хаях ч зүйл бий. Хятад төрийн албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хулгайгаас салахын тулд бэлэн бус төлбөр тооцоог эрчимтэй нэвтрүүлсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гэдэг бол тэдний хувьд амь дүйсэн хэрэг.

Япон улс ч мөн адил хээл хахууль, улсын хулгайгаас салахын тулд бэлэн мөнгөөрх харилцааг үгүй хийж эдийн засгаа аварсан байдаг. Энэ нь хэдийгээр хятад улсад өнөөдөр тохиож байгаа хүндрэлүүд Японд үүссэн хэдий ч эцсийн үр өгөөж нь улсын, ард иргэдийн төлөө байж чадсан. Хэдийгээр богино хугацаанд эдийн засагт мэдрэгдэх ч эцсийн дүндээ, дунд урт хугацаандаа эдийн засгаа эрүүлжүүлж, хулгайгаас салах арга мөн. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.

Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг бодолцох цаг болжээ.

Тухайлбал, ATM ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол / тодорхой хэрэглээний хэмжүүрээс давсан их хэмжээний босгоос/ тэр тохиолдолд хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа яаж байгаа нь тодорхойгүй,ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ы 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс хэд дахин /2-3дахин/ том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна.

-Манайд хааяа том дүнтэй мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх тухай асуудал үе үе сөхөгддөг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хэр оновчтой гэж та харж байна вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийг өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байдаг учир буруу санал гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой DNN.mn

Улс төрийн хүрээний бялуу хуваалт, бал сар үргэлжилж байна. УИХ, Засгийн газрын бүтэц гарсны дараагаар яамд тамгын газруудын алба хэлтэст халаа сэлгээ ид хийгдэж байна. Харин эрх алба нь нэгэнт тодорхой болчихсон сайд, гишүүд тал тал тийшээ баяр наадам, аялал зугаалга гээд явж байх шиг байна. Одоо бүгдээрээ ажилдаа орцгоох ёстой. Алба ажлыг дагасан асуудал Монголд их бий.

Наанадаж манай улс цахилгаанаар ч, шатахуунаар ч Оросоос хараат. Гэтэл хойд хөршийн дайн улам бүдүүлэгжиж, эдийн засаг нь суларч байна. Хуучны цаг шиг Орос ах гэж гүйж байгаад юм салгадаг цаг алсарч байна.

Ер нь ч тэгээд хэдий хүртэл бид бусдын гарыг харж суух вэ. Зун бүр тэмдэглэдэг тэр ч аймгийн, энэ ч сумын тэгш ой гэдэг шиг Монголын толгойн өвчин болчихоод байгаа асуудлуудын нэгийг нь ч болтугай шийдчихээд улсаараа баярлаж суухсан. Ийм хүсэл тэмүүлэл, дайчин чанар хамтарсан Засгийн газар, шинэ сайд нар, улстөрчдөд хэрэгтэй. Тиймээс ийм цаг үед яамдууд ажлаа даруйхан эхэлж шуурхайлах хэрэгтэй байна. Тэр дундаа тог, шатахуун хариуцсан яамдууд.

Учир нь арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд өвлийн хүйтэн ид тачигнаж эхэлдэг. Үүнээс өмнө олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн цахилган станц, 300 мВт-ын Бөөрөлжүүтийн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, ДЦС-IV-ийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулах мэдээж боломжгүй. Харин цахилгаан хуримтлалуурын үйлдвэрүүдийг энэ гурван сард барих боломжтой. Хэрвээ цахилгаан хуримтлалуурын буюу батерей хуримтлалуурын байгууламжуудыг олноор барьчихвал шөнө Орос руу явуулдаг тогоо хуримтлуулахаас гадна сэргээгдэх эрчим хүчнээс цэнэг хуримтлуулах боломжтой.

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 150 мВт-ыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Уг нь энэ 10 дугаар сард ашиглалтад орно хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч энэ жилд багтаж ашиглалтад орно гэх. Ер нь энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийг төрөөс онцгойлон анхаарч дэмжиж, урамшуулах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мВт-ын цахилгаан станц барьж буй. Хэрвээ уг станц ашиглалтад орчихвол Завхан төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай аймагт цахилгаан нийлүүлэх боломжтой. Тиймээс хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй эрчим хүчний салбарт зориг гарган эхлүүлсэн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих ёстой.

Хоёр ч удаа улиран ажиллаж байгаа Эрчим хүчийн сайд Б.Чойжилсүрэнг ажлаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь үзэл сурталд баригдалгүй, нам харгалзахгүй хувийн хэвшлийг дэмжиж, салбарын ажлаа шуурхайлах хэрэгтэй. Танай намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний дээрх олон төслийн хэрэгжилтийг монголчууд танаас нэхнэ. Тэр үед өнөөх аргацаасан үгээ хэлээд дахиад толгойгоо маажаад зогсож болохгүй биз дээ.

Мөн цахилгааны үнийг зоригтой чөлөөлөх эр зоригийг одоо гаргах хэрэгтэй. Аль юм болгон “болгоно доо” хэмээн аргацаах вэ. МАН-ынхан сүүлийн найман жилийн турш цахилгааны үнийг чөлөөлнө гэж ярьсан. Даанч эр зориггүй байдлаасаа болоод ажил хэрэг болгосонгүй. Үүний үр дүнд XXI зуунд монголчууд үе үе тоггүй болчихоод сууж буй. Тиймээс дулаан байгаа дээр нь одоо цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд төр хувийн хэвшлийн эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Харин шатахууны хараат байдлаас гарахын тулд эхлүүлсэн ч жил жилээр хойшилж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс өөр төсөл бидэнд байхгүй.

Иймээс шатахуун бол манай улсын хувьд нэн эмзэг асуудал. Бид шатахуунаар мөн л Оросоос хараат. Тиймээс хоёрдогч, гуравдагч хөршөөс шатахуун импортолдог болмоор байна гэж мөн ч их бичсэн дээ. Гарц хайсан олон ч нийтлэл, ярилцлага нийтэлж байлаа. Бусад орноос импортолж болох ч тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ хэмээн албаныхан ер халгаадаггүй юм. Ер нь тээвэрлэлтийн зардал нэмэгддэггүй бараа бүтээгдэхүүн гэж хаа байх вэ дээ.

Наадмын дараа намар гэдэг. Намрын ургац хураалт, өвлийн зуд турханаар шатахуунгүй болчих вий, Ц.Туваан сайд аа. Өнгөрөгч өвөл манай улс энэ зовлонг амссан шүү. Өөр үзэл баримтлал, өөр бодлого хөтөлбөртэй улс төрийн хүчний гишүүн олон жилийн дараа энэ салбарыг удирдахаар болж байгаа учраас энэ чиглэлд олон нийт ихээхэн хүлээлттэй байгаа.

Тиймээс болох бүтэхгүй шалтаг тоочихын оронд ажиллах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ, Орост валют хэрэгтэй учраас зах зээлийн ханшаас өндөр үнээр манайд шатахуун өгч байх шиг байна. Хуучин шигээ гуйдаг байсан бол дайн эхэлснээс хойш Монгол шатахуунгүй болоод гурван жил болох байсан биз. Тиймээс энэ бүхнийг бодож гурав дахь, дөрөв дэх орнуудаас нефть оруулж ирэх хэрэгтэй.

Хамтарсан Засгийн газар Монголын толгойны өвчин болсон асуудлуудыг шийдэхийн тулд аль ч салбарт ерөөсөө л либералчлалыг түчээлэх хэрэгтэй. Хэн дуртай нь шатахуун импортолдог, хэн дуртай нь нефть нэрдэг болмоор байна.

Үүнээс гадна амлаж аваад ард нь гарчихаж чаддаггүй өчнөөн асуудал хүлээгдэж байна. Нөгөө л түгжрэл, утаа… гэхчлэнгээр.

Ойрын хугацаанд хийх боломжтой, намуудын мөрийн хөтөлбөрт туссан НДШ-ийн шимтгэлийг бууруулах амлалтыг хариуцсан сайд нь хэрэгжүүлмээр байна. Тиймээс Засгийн газрын гишүүд аймаг сумдын ой дамжиж, хойморт залрахаа болиод одоо ажлаа хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
story-news

Ж.Золжаргал: Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална