Categories
мэдээ нийгэм

Машинтайгаа живж байсан хоёр иргэнийг аварчээ DNN.mn

Өчигдөр /2024.07.22/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага 20:10 цагт бүртгэгджээ. Үүний дагуу Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан хоёр иргэний амь насыг авран хамгааллаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

ГХЯ-ны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн пүрэв гариг хүртэл хаалаа DNN.mn

Зарим замуудыг хэсэгчлэн хааж, дулааны шугам шинэчлэлийн ажил хийж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг Олимпын гудамж Гадаад харилцааны яамны баруун талд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг энэ оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ DNN.mn

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт таван зүйл ангийн хүрээнд дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон.

Тэрбээр өдгөө 461-р нээлттэй хорих ангид хоригдож буй.

Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж буйгаа хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ.

Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн эгч “Миний дүүд таван хэрэг үүсгэсэн. Хоёр нь татвартай, хоёр нь бусдын алдар хүндтэй холбоотой. Үлдсэн нэг нь төрийн нууц хадгалсан гэх. Гэтэл тэр хэрэг Н.Өнөрцэцэгт ямар ч холбоогүй юм билээ. Шалгавал тогтоогдоно. Гэтэл огт тэр хэргийн араас яваагүй мөртлөө шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй явуулсан нь хэлмэгдүүлэлт” хэмээлээ.

Энэ үеэр түүний дүү “Н.Өнөрцэцэгт төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ  нүүрсний сонсголын үеэр манай сайтын сэтгүүлчид тухайн бичгийг өгсөн байдаг. Тухайн бичгийг манай сэтгүүлч шүүгээндээ хийчихсэн байсныг маркетингийн менежер Өнөрөө эгчийг хоригдохын орой гэрээ, бичиг баримтуудаа машиндаа хийчихсэн байсан. Харин хоёр долоо хоногийн дараа менежерт “Машины чинь цонх хагарчихлаа” гэх дуудлага ирсэн байгаа юм. Менежерийг машин дээрээ очтол гурван цагдаа ирчихсэн байсан гэдэг. Тэгээд машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж авсан байгаа юм. Маргааш нь н.Амарбаясгалан гэх цагдаа манай менежерийг кофе ууя гэж дуудаад бичиг баримт олдсон гэх байдлаар гарын үсэг зуруулаад авчихсан байсан. Б.Бат-Эрдэнэ дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Харин дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Зариг.мн сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбож, Өнөрөөг төрийн нууц хадгалсан гэж үзээд байгаа. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Тэр материал сайд байсан Б.Бат-Эрдэнээр дамжиж ирсэн гэдэг. Иймэрхүү байдлаар эгчийг минь хэлмэгдүүлчихлээ” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Цэнгүүн: Улстөрчид зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж эрчим хүчний хямрал үүссэн DNN.mn

Улсын Их хурлын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.


-Таны хувьд анхны 126 гишүүнтэй парламентын хамгийн залуу гишүүнээр сонгогдсон. Ажил, үүрэгтэйгээ танилцаж амжив уу. Ойрын өдрүүдэд ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа. АН, ХҮН, МАН гэсэн гурван нам хамтарсан засаг байгуулахаар болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетаа бүрдүүлэх үйл явц одоо ч үргэлжилж байна. Ингэснээр Монгол Улсад арай өөр Засгийн газар бүрдэх юм болов уу гэж харж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь хоёр талтай. Мэдээж хэрэг сөрөг хүчний байр суурийг сайн хадгалж үлдэх тал дээр бид анхаарах ёстой. Нөгөө талдаа хэт их улстөржилтөөс болоод гацчихсан том төслүүдийг хөдөлгөж чадах болов уу гэсэн горьдлого найдвар байгаа. Тийм ч учраас энэ хоёрыг бид аль аль талдаа анхаарч харах ёстой байх.

-Танай нам хамтарсан Засгийн газарт орсонд иргэд хоёр талтай хандаж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газарт хяналт тавьж ажиллах байх. Миний хувьд ч гэсэн найман жил дангаараа засагласан МАН-д хариуцлага тооцох, өмнөх жилүүдэд явагдаагүй ажлуудад хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ардчилсан намын хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж ажилласан учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай намын баруун төвийн үзэл баримтлалын дагуу бодлогууд ороход анхаарч ажиллана.

-Та эрчим хүчний салбарын талаар байр сууриа илэрхийлсэн байсан. Ер нь гадны улсаас эрчим хүчний хараат байгаа байдлыг болиулах боломж ойрын жилүүдэд бий болов уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд хамгийн эхэнд 30 жилийн турш хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг хийнэ гэж хэлсэн. Бид эрчим хүчний либералчлалыг хийх ёстой. Яагаад энэ реформ 30 жил хүлээгдсэн бэ гэхээр бид үндсэндээ үнэ тарифын талаар л ярьдаг. Гэхдээ энэ нь иргэдээс өндөр үнэ авахын тулд биш. Бид шинэ эх үүсвэр олохын тулд хөрөнгө оруулагч нартайгаа үнэ тарифаа зайлшгүй тохиролцох шаардлагатай учраас үүн дээр илүү анхаарах ёстой. Эрчим хүчний салбарт маш олон зохицуулалт хийж, хууль эрх зүйн орчныг нь боломжийн болгосон ч улстөрчид маань улс төрийн зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж өнөөдрийн эрчим хүчний хямрал үүссэн. Үнэ чөлөөлнө гэдэг нь үе шаттайгаар зах зээлийн хөвөгч үнийн тарифт шилжүүлэх тухай юм. Мөн ганц үнэ тариф нэмэгдүүлээд асуудал шийдэгдэхгүй. ТӨК менежментийг сайжруулж, алдагдалгүй, ашигтай ажиллах бололцоотой бол-гож нээлттэй хувьцаат компаниуд болгох хэрэгтэй. Ер нь 2024 ондоо багтааж энэ реформын асуудлыг хөдөлгөхгүй бол бид цаашдаа маш хүнд өвлүүдийг туулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд байгаа бүх хүн үүний төлөө хөдлөх ёстой.

-Өмнөх Эрчим хүчний сайд энэ удаад улирч томилогдсон дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайд өөрийнхөө кабинетыг бүрдүүлэх нь хуулиар олгогдсон эрх байдаг. Харин улирч томилогдсон Эрчим хүчний сайдын тухайд гэвэл өмнө нь яагаад ажлууд хийгдээгүй юм. Одоо хэрхэн яаж хурдтайгаар өөрчлөлтийг хийх вэ гэдэг дээр шахаж ажиллана гэж бодож байна.

-Та бол залуучуудын төлөөлөл болж Их хуралд сонгогдсон. Тиймээс үе тэнгийнхнийхээ төлөө ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд хүн амаа залуучууд, хүүхдүүд, ахмадууд, эмэгтэйчүүд гээд хувааж ярих нь их болсон. Гэхдээ бодит байдал дээр нэг бүлгийн хүмүүст давуу тал олгож хууль батлаад нөгөө бүлэгт нь сул тал болох байдал ажиглагддаг. Нас хүйсээс үл хамаарч Монгол Улсдаа сайхан амьдрах орчин, бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд социол демократ үзэл баримтлалтай МАН засаг барьснаас хойш бүх бүлгүүдийг тусгайлан бодлого хэрэгжүүлэх нэрийдлээр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, асар их үргүй зардал гаргасан. Үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгө л салхинд хийссэн болохоос биш иргэдийн амьдрал бодитойгоор сайжраагүй. Тэгэхээр амьдрах орчинг сайжруулах, эх орондоо аз жаргалтай амь-дарч, ажиллаад өөрийнхөө ирээдүйг бүтээж чадах нийгмийг бий болгохын тулд хамгийн чухал нь макро эдийн засгийг сайжруулах юм. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжрахгүй бол бид хамгийн сайн боловсон хүчинээ гадагш нь алдаад дуусна. Хүн амьдралыг босгохын төлөө хөдөлмөрлөж хичээдэг. Гэтэл манайд яаж ч хичээгээд амьдрал нь дээшлэхгүй байна шүү дээ. Бид гадны хөрөнгө оруулалтуудыг дэм-жиж, томоохон төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж илүү үр өгөөжтэй ажлын байр нэмэгдэнэ. Залуучуудад орон зай нэмэгдэнэ.

-Залуучууд гадагшаа явах сонголт хийж байгаад өөр ямар зүйлс нөлөөлж байна вэ. Татварын орчин, хэт өндөр зэрэг дээр юу хэлэх вэ?

-Яагаад гадагшаа явах шийдвэр гаргасан бэ гэсэн залуучуудаас авсан судалгаан дээр тэд хамгийн түрүүнд амьдрах орчныг хэлж байгаа. Хүүхдүүдээ ийм утаатай, аюултай хотод өсгөхийг хүсэхгүй байна. Бид ингэж өссөн ч гэсэн хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахыг хүссэн гэж ихэнх нь хэлж байгаа юм. Үүнээс харахад хүн амынх нь дийлэнх нь амьдарч байгаа Улаанбаатар хотын амьдралын чанарын асуудлыг хөндөж гаргах цаг нь болсон. Ингэхийн тулд бид ус, дулаан, цахилгаан гээд хэрэглээний суурь зардлыг ярих ёстой. Одоо болтол социализмын үеийнх шигээ алдагдалтай үнийн тарифаар тооцдог. Улаанбаатар хотод амьдрах, өөр жижиг хотод амьдрах ямар ч ялгаагүй. Нийгмийн үйлчилгээ, хүртээмж нь хүрэлц-дэггүй. Хүмүүст хэцүү сонсогддог ч гэсэн хэрэглээний суурь үнийг чөлөөлж өгснөөр иргэдэд сонголт гаргаж өгч байгаа юм. Зах зээл сайтай том хотод их зардлаар амьдрах уу. Бага зардал төлөөд жижиг хотод амьдрах уу гэдгээ өөрсдөө шийдэх сонголт гаргаж өгч байгаа хэрэг. Бидний төлдөг төлбөр зах зээлийнхээ зарчмаар дэд бүтцийнхээ өртөгт нь нийцдэг байх ёстой. Тэгж байж бид утаа, нүхэн жорлонгийн асуудлыг бодитоор шийднэ. Түүнээс биш татварын бодлого, Улаанбаатар хотод хүн оруулах-гүй гэсэн хавчиж боосон байдлаар ажиллаж болохгүй. Хэрэглээний суурь үнийг чөлөөлөөд бусад улсуудын том хотуудын жишгээр Улаанбаатар хот маань дэд бүтэцдээ мөнгө зарцуулдаг, инженерингийн дэд бүтцийн сайжруулалтуудыг хийж чаддаг хот болчих юм бол энэ байдал өөрчлөгдөнө .Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэд маань маш хурдан шийдлүүдийг хүсдэг. Нэг уулзвар янзалж, сургууль шинээр барьснаар асуудал шийдэгдэхгүй. Хэрэглээний суурь үнийн чөлөөлөлтийг хийснээр магадгүй ойрын 10 жилдээ нүдэнд харагдах өөрчлөлт гарахгүй. Гэвчт үүнээс цааш үнэхээр бодитой өөрчлөлтүүд гарна. Тиймээс бид дунд болон урт хугацаагаа харж, илүү ирээдүй рүү чиглэсэн бодлогыг гаргах хэрэгтэй.

-Та ямар, ямар Байнгын хороодод харьяалагдаж байгаа вэ. Хамгийн түрүүнд санаачлан өргөн барих, ажлын хэсэгт  нь  орж ажиллах хууль тань аль салбарынх байх бол?

Би Эдийн засгийн болон Инноваци, цахим бодлогын байнгын хороодод орсон. Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр маш сонирхолтой ажлууд хийгдээсэй гэсэн хүлээлттэй байгаа. Цомхон төрийг бүтээх гол хэрэгсэл маань дижитал шилжилт. Дижитал шилжилтийг бид хэдий хэр сайн хийж чадна, төдий хэмжээгээр улсын төсвийн зардлыг бууруулах боломжтой. Ингэж зардлаа бууруулж чадах юм бол татварын орчныг сайжруулж, иргэдэд ирж байгаа татварын дарамтыг бууруулах боломжтой болно. Харин Эдийн засгийн байнгын хороонд эрчим хүчний асуудал орж явдаг. Тийм ч болохоор эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр нэлээд анхаарч ажиллана. Анхны хуулийн төсөл санаачлах тал дээр гэвэл ямар ч байсан эрчим хүчтэй холбоотой зохицуулалтууд дээр анхаарна. Гаргасан зөв зүйтэй журмуудыг хүчингүй болгосон тохиолдлууд байгаа. Тухайлбал, 2012 – 2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа Эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг 2015 онд гаргасан. Үүн дээр зах зээлийн өртөгт нийцүүлж үнийг тооцохоор тусгасан байсан. Харамсалтай нь үүнийг МАН хүчингүй болгосон. Мөн хэрэгждэггүй олон хуультай байх уу. Эсвэл хэрэгждэг цөөн хэдэн хуультай байх гэсэн зарчимд хуулийн нийцэл талаас нь харж, хэрэгжилт дээр нь илүү анхаарч явах нь чухал боловуу гэж бодож байгаа.

 

 

 

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 193 хүний урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Голд осолдсон зургаан настай хүүг эрэн хайж байна DNN.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явснаас “Туул” голын усанд 6 настай хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. Долдугаар сарын 23-ны өдрийн 06:29 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргана DNN.mn

“Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр өдөр үргэжилж, түүнд 4 жил 9 сарын хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор түүний ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлт гаргахаар болжээ. Эл илэрхийлэн өнөөдөр Төрийн ордны баруун хаалган дээр 11 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй 5389 сурагч ирэх сарын 17-нд дахин шалгалт өгнө DNN.mn

Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноогоо хангаж чадаагүй сурагчид ирэх сарын 17-нд дахин шалгалт өгнө. Эл шалгалтад нийт 5389 сурагч оролцох юм.

Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд орон даяар зохион байгуулагдаж дууссан. Улсын хэмжээнд 33361 шалгуулагч уг шалгалтыг өгснөөс 28 мянга гаруй нь тэнцэж, 5300 нь тэнцээгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуулагчид нь их сургуульд элсэн суралцах эрх бүхий босго 400-аас бага оноо авч, шалгалтад тэнцээгүй гэсэн үг. Иймд тухайн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтаа давтан өгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ дахин баталгаажуулж болно.

Categories
мэдээ цаг-үе

2020-2024 оны олимпийн циклийн ДАШТ-ээс манай тамирчид 22 медаль хүртжээ DNN.mn

Өнгөрсөн дөрвөн жилийн циклд олимпын төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улс хоёр алт, долоон мөнгө, 13 хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилтаар 53-д жагсаж байна.

Уг медалийн жагсаалтыг гаргахдаа зөвхөн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны бүртгэлтэй байдлаар нь гаргажээ. Тодруулбал Шотланд улс боксын ДАШТ-ээс медаль хүртвэл Их Британийн нэр дээр тоологдох бол Фарерын арлуудаас усанд сэлэлтээр медаль хүртсэн бол Дани дээр нэмэгдэх юм.

Нийт 104 улс өнгөрсөн олимпын циклд ДАШТ-ээс медаль хүртжээ. Тодруулбал 81 улс алтан медаль хүртсэн бол Андорра, Босни ба Херцеговин, Кувейт, Мозамбик, Сан Марино улс нэг хүрэл медаль хүртсэн юм.

Монголын баг тамирчдын хувьд өнгөрсөн циклд жүдогийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн бол долоон мөнгөн медалийнх нь зургаа нь чөлөөт бөхийн төрлөөр хүртжээ. Үлдсэн нэг нь боксын төрөлд хамааралтай бол 13 хүрлийн зургаа нь бөхийн төрлүүдээр, зургаа нь жүдо, нэг төрөл нь боксоор хүртсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Эгийн голын ус татартал Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа DNN.mn

2024 оны долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сум, Эгийн голын усны түвшин нэмэгдэж түр шон дээр 428см болж, үерлэжээ.

­Эгийн голын далан дээгүүр ус давж авто машин зорчих боломжгүй болсон тул иргэд голын ус татартал Тэшиг сумын чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас анхаарууллаа.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.