Categories
мэдээ нийгэм

Санзайн авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч байна.

Дээрх чиглэлийн авто замыг энэ сарын 25-ны 00:00 цагаас 25-ны 05:00 цагийн хооронд хаах юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Categories
story-news

С.Цэнгүүн: Улстөрчид зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж эрчим хүчний хямрал үүссэн DNN.mn

Categories
мэдээ цаг-үе

Г.Жамбалдорж: Үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсье DNN.mn

Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчны допингийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт ирсэн. 44 тамирчны А сорьцоос ямар нэгэн сэргээшийн төрлийн бодис илрээгүй.

Харин дөрвөн тамирчны сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн байх магадлалтай талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлж байв.

Үүнтэй холбогдуулан цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн шинжилгээний хариугаа хүлээн авсан талаар өөрийн цахим хуудсанд тайлбар бичсэн байна.

Тэрбээр өөрөөс нь допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уучлал хүсжээ.

Цэргийн арслан Г.Жамбалдорж “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан.

Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа.

Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.

Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.

Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий…

Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн.

Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй.

Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байжээ. Би анзаарах ёстой байсан.

Залуус, дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэд эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна.

Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эмч болон мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна.

Эрүүл мэндээ хайрлаарай. Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч….

Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 50 тарвага нутагшуулав DNN.mn

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу тус аймгийн Их-Уул суманд 50  тарвага нутагшуулав.  Сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох “Агнуур судлалын нийгэмлэг” төрийн бус байгууллагатай  хамтран амжилттай зохион байгууллаа.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Мөөгний баяр” наймдугаар сарын 17-нд болно DNN.mn

Монголын мөөг судлаач, эрдэмтэд, сонирхогчид, таримал мөөгний үйлдвэрлэгчид “Мөөгний баяр” зохион байгуулдаг. Энэ жил гурав дахь жилдээ зохиох бөгөөд ирэн наймдугаар сарын 17-ны бямба гарагт болох юм байна.

Арга хэмжээнд очсон хүн бүхэн Монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болж, байгалиас түүсэн мөөгнүүдтэй танилцах боломжтой аж.  Мөн мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдал болох юм байна.

Арга хэмжээг Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг зэрэг байгууллага зохиодог.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзвараас урагш авто замыг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог  нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна.

Зам хаах хугацаанд  нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ү:Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб
  • Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”
  • Ч:71 “120 мянгат – Хүннү 2222 – Баянмонгол хороолол – МУБИС-Сүхбаатарын талбай”

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх есдүгээр сард болно DNN.mn

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр, зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлсэн барьсан байна.

Уг зөрчлийг арилгуулахаар долоодугаар сарын 8-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өчигдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй юм. Иймээс албадан чөлөөлж байна.

Мөн уг аж ахуйн нэгж хашаагаа эргэлтийн цэгээсээ сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам барьсан боловч стандарт хангаагүйн улмаас явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд дараагийн хэсгийн газар чөлөөлөлт болох барилгын түр хашааг энэ долоон хоногтоо багтан буулгахаар төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолж байлаа.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийнэ DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны долоодугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл-тэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

600 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоожээ DNN.mn

Монгол Улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) нээлттэй байршуулжээ. 

Энэ оны эхний хагас жилд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн байдлыг танилцуулъя. 

Улмаар 11 ялтанд холбогдох дүгнэлт саналыг хэрэгсэхгүй болгож, 12 ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлжээ. 

Мөн хугацаанд 600 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна. Харин 261 ялтанд холбогдох дүгнэлт, саналыг бусад байдлаар хянан шийдвэрлэснийг мэдээлэв.

Хорих ялын дэглэмийн тухайд:

66 ялтны эдлэх хорих ялыг хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлж бууруулсан бол 22 ялтны хорих ялыг нээлттэйгээс хаалттай дэглэмд шилжүүлж, хүндрүүлж шийдвэрлэсэн байна.