Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсанд тэмдэглэгээ хийснээ баримтжуулж зураг авбал 10 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Саналын хуудсанд тэмдэглэгээ хийснээ баримтжуулж зураг авбал 10 сая төгрөгөөр торгоно.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл: Сонгуулийн хуулийг зөрчих;

30. Сонгогч нь:

30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 сая төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ DNN.mn

Зургадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Согоог, Хангай нурууны өврийн Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-15 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөлтэй тул голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно DNN.mn

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон байдаг аж.

Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг байна.

Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг аж.

Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг аж.

Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг бөгөөд эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог байна.

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Тиймээс нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөж байна.

Буйр нуураас хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд хариуцлага тооцохыг Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас анхаарууллаа. 

Categories
мэдээ нийгэм

154 иргэний 52.874.000 төгрөгийн  хохирлыг барагдуулжээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д эхний хагас жилийн байдлаар 115 утсанд 2050, чатботод 147, и-баримт аппликейшнд 115, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 69, нийт 2348 иргэн хандсан байна.

Үүнээс 2103 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 21 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 11 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 58 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 154 иргэний 52,874,000 төгрөгийн  хохирлыг барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 942, харилцаа холбоо 126, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 61, цахилгаан 39 , банк, санхүү, даатгал 151 барилга 71, боловсрол 37, контор 188 , нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 34,  НӨАТ 47, өрсөлдөөн 40 , СӨХ  77,  тасалбартай холбоотой 9, түрээсийн үйлчилгээ 11, шатахуун 32, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 56,  бусад асуудлаар  318 иргэн хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас баржээ DNN.mn

Өвөрхангай аймагт зургадугаар сарын 19-ний өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд ахуйн хүрээнд мориноос унаж нас баржээ.

Тодруулбал, Зургадугаар сарын 23-нд Хэнтий аймагт сунгааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гарсан.

Зургаан настай хүү эмчлэгдэж байх үедээ нас барсан. Нөгөө нь эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан. Шалгалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо DNN.mn

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өнөөдөр 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. Энэ хүрээнд ГУББГ болон дүүргүүдийн Онцгой байдлын газрын нийт дөрвөн шуурхай бригад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостой ус соруулж байна. Ийнхүү Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Мөн Дунд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж хальж гарах нөхцөл үүсдэг. Иймд ГУББГ-аас түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” хэмээв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан. Бороо орж буй үед мэргэжлийн байгууллагуудаас шуурхай бригадууд гарч, ус тогтсон байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг гэдгийг онцоллоо.

Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЕГ: 2.224.233 сонгогч саналаа өгнө DNN.mn

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн санал хураах өдөр маргааш буюу зургадугаар сарын 28-нд болно.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэлтэй буюу 18-аас дээш насны 2,238,360 иргэн байгааг УБЕГ-аас мэдээлээд буй.

УБЕГ: 2 224 233 сонгогч саналаа өгнө

Сонгогч та сонгуулийн өдөр хаана очиж саналаа өгөх, танай хаяг дээр хэдэн хүн байгааг ЭНД дарж нягтлан шалгах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулган ирэх сарын 8, 9-нд болно DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган ирэх сарын 8-9-нд болно.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд 2000 гаруй зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

  • Хот байгуулалт, архитектур,
  • Эрчимжсэн хөдөө аж ахуй,
  • Аялал жуулчлал,
  • Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,
  • Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг,
  • Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,
  • Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Төрийн ордон болон Чингис хааны музейд болох 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор явагдах гэж байна. 2010 оноос хойш жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд аливаа асуудлыг эцэслэн шийдэх үр дүн гаргахгүй ч эдийн засгийн талаар салбар бүрээс төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, зохих саналуудыг дэвшүүлж чаддагаараа давуу талтай. Чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замуудын нүхэн эвдрэлийг засварлаж байна DNN.mn

Хотын гол болон туслах гудамж замын засвар, арчлалтын ажлыг хийж байна. Тодруулбал:

-Сонгинохайрхан дүүрэг, Содон хорооллын авто зам, Найрамдлын авто зам, Тахилтын уулзвар орчим,

-Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний авто зам, Нисэх Сонсголонгийн авто зам,

-Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжны авто зам, Мэгжид жанрайсагийн гудамжны авто зам,

-Баянзүрх дүүрэг, Шархад, Доржийн гудамжны авто зам,

-Сүхбаатар дүүрэг, Шаргаморьтийн авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Зоригийн гудамжны авто зам,

-Чингэлтэй дүүрэг, Галданбошготын авто замуудын нүхэн эвдрэл засварлах ажлыг хийж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л. Анхзаяа хүрэл медаль хүртсэн.

Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, П. Нямлхагва нарыг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.