Categories
мэдээ нийгэм цаг-үе

The Mongolz “CS2”-ын тэмцээнд түрүүлж, 169 сая төгрөгийн шагнал авчээ DNN.mn

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохион байгуулж буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай “MESA Nomadic Masters Spring 2024” тэмцээний финалын тоглолтууд “Мөсөн өргөө”-нд боллоо.

Тэмцээний Гранд финалд Монголын “The Mongolz”баг Европын төлөөлөл “BLEED Esports”багийг 3-1 (Anubis 10-13, Mirage 13-10, Ancient 13-11, Inferno 13-11) харьцаагаар хожиж, 50 ам.долларын (169 сая төгрөг) шагнал авав.

Тоглолтод The MongolZ-ын Мөнхболдын “SENZU” Азбаяр 85.1 ADR-тай багаа тэргүүлсэн бол Банзрагчийн “910” Өсөхбаяр хамгийн олон буюу 73 kill хийв.

Тэмцээний хоёрдугаар байрт“BLEED Esports” шалгарч 25 мянга, гуравдугаар байрт “Aurora Gaming” шалгарч 15 мянга, 4-р байрт Хятадын“Lynn Vision Gaming” баг шалгарч 10 мянган ам.долларын шагналыг авлаа.

Монголд зохиогдож буй “CS2”-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын 3, Хятадын 1, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг тус тус оролцсон байна.

Categories
мэдээ

Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана.

Тодруулбал Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон орчмын хэрэглэгчид, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг энэ сарын 12-ныг хүртэл хязгаарлах юм.

Categories
story-news

ТОЙМ: “Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг” хэмээн өгүүллээ

Categories
story-news

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс…

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс…

Categories
story-news

SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?

SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?

Categories
story-news

Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу

Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны М1, М2, М3, Ч79, Ч80, Ч81 чиглэлийн үйлчилгээ 05:40 цагаас эхэлнэ DNN.mn

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан өнөөдрөөс буюу зургадугаар сарын 3-ны өдрөөс М1,М2,М3,Ч79,Ч80,Ч81 чиглэлийн үйлчилгээ 05:40 цагаас эхлүүлэхээр болжээ.

2024 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс:

  • М:1 5 шар-Офицеруулын ордон,
  • М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай,
  • М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай,
  • Ч:79 Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал,
  • Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал,
  • Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагаас эхлүүлэх юм байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин хоёр иргэн нас барж, 6 иргэн түлэгдэж, гэмтжээ.

Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, тав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав.

Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Баруун салаа нэлээд өгсөөд автобусны буудлын харалдаа хүнсний нэгэн дэлгүүр байх. Ажиллаж эхлээд 10 гаруй жил болсон учраас энэ орчимд юу болдог, ямар амьдрал өрнөдөг, шинэ айл нүүж ирсэн, хууччуулын ахуй яаж байгаа тухай бүхий л зүйлс дэлгүүрийн эзний “хяналтад” байдаг. Гэхдээ хаа газрын дэлгүүр Баруун салааны энэ дэлгүүрийн эзэн шиг эргэн тойрны айл өрхүүд, хүмүүсийн амьдрал, ахуй ямар байдагт анхаардаг уу гэвэл үгүй байх. Бидний зорьж очсон дэлгүүрийн эзэн гэх хижээл насны эмэгтэй хөөрөлдөх тусам муухан хорооноос ч дээр ажилладаг юм байна.


-Дэлгүүр ажиллуулаад хэр удаж байна вэ?

-10 гаруй жил хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Маш хүнд. Эмзэглүүлсэн зүйлс олон байна. Миний хар дансыг хараач. Дээд талын хүн 1.256.520 төгрөгийн өртэй. Ийм өртэй хүмүүс зөндөө. 100 гаруй хүн өртэй, бэлхэнээ 15 сая төгрөгт хүрнэ.

-Төлөх юм уу тэгээд?

-Төлөх нь төлнө. Төлөхгүй алга болох нь зөндөө. 10 гаруй жил нүүр нүүрээ харчихсан хүмүүс хэн нь хоолтой, хоолгүй байгааг шууд мэднэ. Өлбөрч үхлээ гэж байгаа хүмүүсийг харсаар байж үгүй гэх боломжгүй. “Та нар хаашаа юм бэ, би та нарын хоолыг бэлдэгч юм уу” гэж загнаж байгаад л өгнө. Өрөө өгөхгүй хүмүүст гомдох сэтгэл төрнө. “За яахав урьд насандаа би энэ хүнд өртэй л байж” гэж аргаддаг гээч.

-Танай энэ хавиар амьдрал ямар байна вэ?

-Маш хүнд. Хэлэх ч үг байхгүй. Архины хамааралтай маш олон хүн байдаг. Үр хүүхдээ хаяад архидаад явчихдаг эцэг, эхчүүд байна. Хэдэн хүүхдийг нь харахаар өрөвдмөөр. Эцэг эх нь эрүүлдээ манайд орж ирэхээр “цагдаад өгнө” гэж хүртэл загнадаг юм. Тоохгүй дээ, намайг.

Архинд орчихсон хүмүүст ар гэр, үр хүүхэд ер хамаагүй. Хүүхдийнхээ мөнгө, халамжийн мөнгөөр л архидаад байдаг. Тийм хүмүүс архинаас өөрсдийгөө татаж гаргаж чаддаггүй юм билээ.

-Хороо хорины хүмүүс бол тийм айл өрхөө нуудаг юм билээ?

-Маш хүнд шүү дээ. Таван хүүхэдтэй, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй. Ээж нь архи уугаад явчихдаг. Аав нь тэднийгээ харж ханддаг айл манай хажууханд байна. Залуу нь овоо ухаантай юм. Ер нь ийм хүмүүс бүгд энд харьяалалгүй, айлын хашаанд ирээд буучихдаг. Энэ олон жил юу эсэхийг үзэхэв. Хажууханд бас нэг эхнэр, нөхөр хоёр бий. Уг нь архи уудаггүй ч ажил төрөл хийхгүй. Яаж амьдардаг юм гэмээр. Нөхөр нь гэртээ сууж, эхнэр нь саяхнаас хорооноос хог хаягдал түүдэг ажилд орсон сурагтай. Тэдний нэг хүү нэг сайхан эмэгтэй дагуулаад ирсэн юм. Удалгүй хүүхэдтэй боллоо гэсэн. Хүүхэд нь төрөөд овоо томорсны дараа авч үлдээд нөгөө эмэгтэйгээ зодоод хөөгөөд явуулчихсан. Өөрсдийн амьдралаа яая гэж байж нялх амьтныг ээжээс нь салгачихдаг сонин хүмүүс байх юм.

-Бас танайтай ойрхон хүчингийн гэмт хэрэг гарч байсан гэв үү?

-Хот тохижилтод ажилладаг нөхөр дагавар охиноо хүчиндсэн хэрэг гарсан шүү дээ. 18 жил яваад явсан. Ганц дагавар охиноо ч биш өөрийн төрсөн охиноо ч хүчинддэг байсан юм билээ. Манай дэлгүүрт тэр охидтойгоо орж ирдэг байсан. Дагавар охинтойгоо орж ирэхдээ левчикийг нь татаад л их сонин. Удалгүй тэр охин Ховд руу ээжийнхээ ах дүү рүү явсан байсан. Тийм асуудал гараад л явсан байж. Дараа нь дүү нь гээд хөөрхөн гал цогтой охин манайд орж ирээд гарахад маш их гайхсан. Бодлогоширсон, нүднийх нь гал унтарчихсан байсан. Хүн анзаардаггүй юм билээ. Гэтэл нөгөө муу эцэг шиг юм нь “Миний охин дуртай юмаа ав” гээд л явж харагдсан. Тийм муухай хэрэг хийчихээд яваад байсан юм билээ. Хамгийн гайхмаар нь эхнэр нь тэр тухай ер мэдэхгүй. Шүүх хурал болсны дараа “Манай хоёр охин аавыгаа шоронд явуулчихсан шүү дээ” гэж ярьж байсан. Ер нь эмэгтэйчүүдэд их асуудал бий. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Хүүхдүүдээ тийм байдалд орж байхад анхаардаггүй. Үнэхээр мэддэггүй юм уу, эсвэл их дарамтад байдаг юм уу, ойлгодоггүй.

-Гэр хороололд ийм амьдрал өрнөөд байгаад юу нөлөөлдөг юм бол. Та юу гэж анзаардаг вэ?

-Манай монголчуудын ухамсар маш дорой юм. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээхээ байсан. Маш тэнэг болчихсон. Архичид бол архиа уухаас биш цаана хүүхэд яах нь хамаагүй гэв.

Бид ийн ярилцах зуур гадна эмэгтэй хүний орилох чимээ дуулдлаа. Гараад харвал автобусны буудал дээр залуухан эр нэг эмэгтэйг үсдчихсэн зогсож байна. Хоёулаа согтуу байгаа нь илт. Эмэгтэй нь дэлгүүрийн худалдагчийг нэрээр нь дуудан тусламж эрэх аж. Гэвч яах ийхийн зуургүй нөгөө эр эмэгтэйн хамар руу цохин цус гаргачихлаа. Эмэгтэй ч хэлэх хэлэхгүй үгээр харааж байгаад автобусанд амжаад суулаа. Нөхөр нь зүгээр үлдсэнгүй, дараагийн ирсэн автобусанд суугаад явж одлоо. Согтуу эрийг эхнэрээ олж аваад дахиад гар хүрэх вий гэхээс дотор арзайж үлдэв.

Худалдагч эгч энэ хоёрыг эчнээ таньдаг юм байна. Нөхөр нь хорих ангиас суллагдаад удаагүй. Эхнэр нь бичиг баримтаа авч зугтаах гэж оролдоод дийлэхгүй, хэд хэдэн удаа согтуу эрийнхээ гарын шүүс болж байсан удаатай. Тэд энд тогтсон хаяггүй ч хоноглодог газартай гэнэ.

Архины хамааралтай болж таван хүүхдээ хаяад явчихсан эмэгтэйн гэрийг заалгаад явж очлоо. Баруун салааны гэр хорооллын дунд энгийн л цэвэрхэн хашаа руу явж орлоо. Хашаанд хоёр гэр байна. Нэг нь хашааны эзний гэр, нөгөөх нь бидний зорьж очсон айлынх. Гэрийн эзэн Б.Батмөнх угтаж авлаа. Цаг нэлээд орой болсон учраас хүүхдүүд унтжээ. Орон дээр гурав, тавтай хоёр хүү, хойморт долоо, 14-тэй хоёр хүү нь унтаж байна. Харин нэг хүү нь телевиз үзэж байв. Хүү гэрээсээ ганцаараа сургуульд сурдаг юм байна. Долоо, 14-тэй хоёр хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Бага нь гурван нас хүрсэн ч хэл, хөлд ороогүй гэнэ. Ээж нь гэрээсээ яваад 11 хоножээ. Эр хүн толгойлсон гэр хойно ундуй сундуй.

-Та аль нутгийнх вэ?

-Дарханд төрсөн. Хань маань Хөвсгөлийн гаралтай. Ханьтайгаа нийлээд 15 жил болж байна. Насаараа мал дээр байсан. Манай хүн малаа больё, хот бараадъя гээд ирсэн юм. Хотод идээшихгүй шинжтэй.

-Ажил хийдэг үү?

-Говьд харуул хамгаалалтад гардаг. Томилолтоор явбал цалин гайгүй байх гэж бодтол хотоос дор юм байна. Халуун нөхцөлд би даралт унаад байж чаддаггүй. Хотоо бараадах санаатай. Хотод нэг гараа нь 80, 100 мянга байхад говьд 45, 50 мянга байна. Хүүхдүүд маань алга болоод хүчээр бууж ирлээ.

-Танай хүн яваад удаж байна уу?

-10 гаруй хоногийн өмнө том хүү маань таван настыгаа дагуулаад автобусанд суугаад явчихсан байсан. Эхнэр бид хоёр хайж байгаад Гандан дээрээс олсон юм. Тэр өдөр Дарханд нэг гол дээр өссөн найз маань манайд ирээд бид нэг шил юм хувааж уулаа. Би ч хямдхан нөхөр дөө. Хагас шил уугаад л тасарчихдаг. Манай хүн найзыг гаргаж өгөөд ирье гээд л гараад явсан. Тэр чигээрээ байхгүй. Саяхан хүний утсаар холбогдлоо. “Хүүхдүүд гайгүй юу, би хаана яваагаа хэлэхгүй. Чи өөрөө олж аваарай” гээд тасална лээ. Юу ч гэсэн үг юм. Өчигдөр Тахилтад явааг нь хүүгийн найз харсан байна лээ.

-Архи уугаад л яваад байгаа хэрэг үү?

-Тийм л байгаа. Ганц мэддэгээр нь аав руугаа яриад 41 чулуу татуулсан. Битүү саванд байна л гэсэн. Тахилтад уруу татдаг хэдэн найз нь байдаг. Тэдэнтэй л нийлж яваа байх. Би яахав, тэд нартай нийлээд явдаг л даа. Ганц юм гаргаад ирэхээр баярлаад хоёр татаад тасарчихдаг. Намайг хаячихаад явчихдаг юм. Гэхдээ би бол хүүхэд, гэр амьтай. Гэртээ яваад ирчихдэг. Миний хажууд хоолтой хоосон таван хүү маань байвал бол оо.

-Та хоёр яаж нийлж байв?

-Би одоо 50-тай. Би 32-той, манай хүн 18-тай байхад сууж байсан. Ээж маань бие муу, өнгөрөхөөс өмнө гэр бүлтэй бол гээд. Ханийгаа авчраад их л маадгар байсан. Өглөө босоод гал түл гээд ээжээрээ анх удаа алгадуулж үзсэн. “Чи юу болчихоод айлын жаахан охин авчраад томроод байгаа юм, галзуураад бай” гэж билээ. Тэгж би ээжийгээ бурхан болтол өглөө болгон босч цай хоолыг нь бэлддэг, хань маань унтаж л байдаг байсан.

-Одоо эхнэр тань архи уугаад янз бүрийн хүмүүстэй нийлээд явж байгаа гэлээ. Эр хүний хувьд юм юм л бодогдож байна уу?

-Тэгж л байгаа. Тэрийг мэдэлгүй яахав. Гутрах битгий хэл байна. Галзуурахад ганц хуруу дутчихаад байна. Гэхдээ би ханьдаа уурлаж чаддаггүй. Нэг явахаараа 10 хэд хононо, заримдаа 20 хоноод ирдэг. Хүрээд ирэхэд тэвэрч уйлаад л, “Миний хань амар” гээд хоол хийж өгнө. Авч гараад усанд оруулж хувцсыг нь солино. Гэтэл сүүлийн үед гудамжны янз бүрийн юмнууд авчирч хоноглодог болсон байна. Бүр сүүлдээ хүүгийн найз нь “танай аав аль нь вэ” гэж саяхан асуусан гэнэ лээ.

Уг нь манай хүн асрахад байсан. Асрамжийн газраасаа гараад Нарантуул дээр юм жаахан хусчихдаг байснаа сүүлд надад хэлсэн. “Чиний ачаар би засарсан шүү” гэдэг.

-Та бас уудаг уу?

-Би уувал гэрээс гарна гэж байхгүй. Миний ганц авах юм тэр.

-Хүүхдүүд тань бие нь гайгүй юу. Эмнэлэгт үзүүлж байна уу?

-Хоёр хүү маань халамж авдаг. Хоёулаа адилхан оноштой. Нарийн сайн мэдэхгүй байна. Манайх Сэлэнгэд харьяалалтай учраас эмнэлэгт хандахад хэцүү. Том хүү маань ярьж хэлэхдээ муу. Нэг хэцүү нь үе үе гараад явчихдаг. Сүүлдээ дүү нараа дагуулж явдаг болчихлоо. Би бодохдоо намайг байхгүй хойгуур ээж нь хайхрахгүй, хоол ундгүй болоод явдаг болж дээ. Гадуур явахаар хүмүүс хоол унд өгчихдөг. Тиймээс л өлсөхөөр ингээд явчихаж болох юм байна гэж боддог юм байна гэж хараад байгаа.

-Хоол ундаа яаж болгож байна. Хүүхдийн мөнгө авч байна уу?

-Сая би тав хоноход үнэхээр хэцүүдлээ. Авгайгийн эгч, ах хоёроос 10 цаас зээлээч гэтэл өгсөнгүй. Хоёр кг будаа, хоёр кг гурилтай байж таарлаа. Амтлагчаар зодож байж хоёр гурав хоног тэслээ. Гурав дахь хоногтоо юу ч үгүй болоод хүүхдүүдээ ямартаа ч сатааруулж тоглоомын талбай дээр тоглуулж байтал миний муу “Нокио” дон гээд дуугарлаа. Ашгүй, тавдугаар сарын цалин 350 мянган төгрөг ороод ирсэн. Тэгэнгүүт ухаан жолоогүй хүүхдүүдээ аваад дэлгүүр орж боорцог авч өгнө биз дээ. Цаашаа яваад 25 кг гурил, таван кг будаа, таван литр тос авлаа. Одоо хэсэгтээ миний хүүхдүүд гайгүй.

Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Хоёр хүүхдийн халамж, хүүхдийн мөнгө бүгд байхгүй эхнэр авдаг. Хамгийн сүүлд дунд хүүгийн халамж 600 мянган төгрөг 23-нд тэр хүний дансанд орсон. Одоо тэр чигтээ дуусч байгаа биз. Дүү маань Дарханд машин засвар ажиллуулдаг. Намайг хүүхдүүдээ аваад хүрээд ир, энд төвхнө гэдэг юм.

-Хүн л юм чинь сайхан амьдрах, сайхан байр орон сууцтай болох тухай та боддог уу?

-Бодолгүй яахав. Ямартаа ч эхнэр хүрээд ирвэл бол оо. Би ханьдаа итгэдэг. Хоёр биендээ итгээд 15 жил болсон. Намайг хүмүүс энэ хүүхдүүдээ асрамжийн газарт өгөөд өөрөө амар амьдар гэдэг. Хүмүүст л тэнэг мангар харагдаж байгаа ч надад бол таван бакалтайгаа байх нь аз жаргал. Б.Батмөнх ийн яриад унтаж буй хөвгүүдээ үе, үе гараараа зөөлөн цохиж онгирно. Эхнэр нь нэгэнт архины хамааралд орж ар гэрээ анзаарах сөхөөгүй яваа цагт энэ эр гэр бүлдээ эзэн байгаа нь аштай юм.

Хүний амьдралын тохиол их сонин аж. Замын цаана таван хүү ийм нэгэн амьдралыг туулж байхад замын наана өөр нэгэн таван охин ээжтэйгээ амьдралын төлөө тэмцэж байна. Б.Отгонжаргал нөхрөө жил орчмын өмнө алджээ. Ес, долоо, дөрөв, хоёрдугаар ангийн охидтой. Хамгийн бага нь хоёр нас гарантай. Бас л энэ газрын харьяат биш. Хаа хол, 21 дүгээр хороолол СХД-ийн 23 дугаар хорооны харьяат гэнэ. Айлын хашаа манадаг. Таван жилийн өмнө хорооноос таван ханатай гэр олгожээ. Хашааны хаалгаар оруут цав цагаан бүрээстэй цэмцгэр гэр угтлаа. Тавилга хуучныг эс тооцвол бүгд эмэгтэйчүүд байдаг гэсэн шиг цэмцийсэн гэр байна.

Б.Отгонжаргалтай яг яриад суух болоход хоолой нь зангирч “Нөхрөө алдчихаад л хэцүү байна. Манай хүн сайн хүн байсан. Хэн ч хэлнэ. Бидний төлөө явсаар байгаад биегүй болсон. Энэ л хэцүү байна. Түүнээс ч өөр хэцүү зүйл байхгүй ээ” хэмээн нулимс дуслуулав.

-Та хоёр яаж танилцаж байв?

-Би есөн настайгаасаа Асрамжийн газарт очиж 18 хүртлээ амьдарсан. Асрамжийн газарт хамт байсан танил эгч дээрээ гарч байрны байруудад жижүүр хийдэг байсан. Удалгүй манай хүний ээж хажуу орцонд жижүүрээр орсон. Манай СӨХ-ны дарга хадам ээжид намайг танилцуулж, харж хандахыг хүссэн. 2007 оны үе юм. Манай хүн Цагаан сараар ээж дээрээ ирж золгосноор бид хоёр анх танилцаж байлаа.

Бид том хоёртойгоо нийтийн байранд найм есөн жил амьдарсан. Хорооныхон “Энэ хэдийг гэртэй болгочих юмсан” гэдэг байлаа. Нэг өдөр Засаг дарга “Баяртай мэдээ” гээд дууддаг юм. Очсон чинь “Та хоёрт баяр хүргэе, та хоёр гэртэй боллоо” гээд энэ гэрийг өгч байсан.

-Танай хүн ямар ажил хийдэг байв?

-Хархорин зах дээр грүүшик хийдэг байсан. Манай хүний уушги өвддөг. Хархорин дээр уруу татдаг хүмүүс байдаг. Уудаг болгочихсон гэсэн үг. Өвчнөө дарах гэж уугаад байдаг нь буруудчихсан.

-Ганцаараа болоод хатуужиж байна уу?

-Хатуужил байна. Гэхдээ юмыг эмзэг хүлээж авдаг болчихдог юм билээ. Нөхөртэйгөө жаргалтай, санаа зовох, айх ичих юмгүй дураараа л байсан байна. Хадмын тал ч надад сайн. Одоо ч тэр. Муу дүүгийн маань таван хүүхдийг төрүүлсэн гээд. Өөр хүн байсан бол бараг миний дүүгийн толгойг залгисан гэх биз. Нөхрөө алдаад эхлээд нэг хэсэг яах учраа олохгүй хэцүү байлаа. Найз нөхдөө дуудаад пиво уучих үе байсан. Арай ч хүүхдийнхээ хажууд уухгүй, гарна. Хадам эгч хүртэл намайг дуудна. “Гаръя, сэтгэлээ онгойлгоё миний дүү” гэнэ. Хэсэг тэгж байгаад хүн чинь ухаардаг ш дээ. Юу билээ, миний ард тавын таван хүүхэд байгаа. Надаас өөр хүн байхгүй гэж бодно.

-Хүүхдийн мөнгө хэр нэмэртэй байна вэ?

-Хүүхдийн мөнгө 500 мянга, бага маань цалинтай ээжийн 50 мянга. Тэжээгчээ алдсаны 500 мянга гаруй. Ингээд нэг сая нэг зуун мянга болдог. Түүгээрээ нэг шуудай гурил, таван литр тос, 70 мянгад мах авдаг. Будаагаа таван кг-тай хоёрыг авчихдаг. Хүүхдүүд маань гамбир, будаа хоёрт дуртай. Нэмээд мушгиа гоймон авдаг. Охид учраас ариун цэврийн хэрэглэл авч таарна. Шампунь саван гээд хэрэглээ их.

-Юу мөрөөдөж байна. Хүүхдүүд энэ тухай юу ярих юм?

-Тэгж их зүйл боддоггүй ээ. Гэрт амьдрах сайхан. Гэрээ л гоё тохижуулах юмсан. Хүүхдүүд орж ирэхэд маш гоё орчинтой болчих юмсан гэж л хүсдэг дээ. Ямартаа ч ажил олж хийнэ. Мэргэжилгүй болохоор үйлчлэгч цэвэрлэгч угаагч л хийнэ. Нээрээ би “Өдрийн сонин” дээр хүүхэд байхдаа гарч байсан. Асрамжийн газарт байхдаа циркэд уран нугараач хийдэг байлаа. Дөрвөн жил нугарсан. Даанч халшраад хаячихсан. Түүндээ одоо ч харамсдаг юм.

-Танай аав ээж ямар хүмүүс байв?

-Аавыгаа бол мэдэхгүй. Ээж орцонд жижүүр хийдэг байсан. Гурван хүүхдээ яаж тэжээх вэ гээд асрамжийн газар өгсөн юм билээ. Циркэд тоглолт болдог, би нугардаг. Ээж ирж үзнэ. Анх удаа улсын циркэд тоглож үзсэн. Найрамдал зуслан, Баянгол зочид буудалд хүлээн авалтад орно. Ямар гоё байсан гээч.

Манай төв бас намайг үсчин гоо сайханчаар сургасан. Миний буруу маш их. Тэнэг толгой, түүнийгээ сурч төгссөн бол гэж их боддог. Үсчин гоо сайханч байсан бол би ажилтай байхгүй юу.

 

үргэлжлэл бий…