Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр/2024,06.28/ улс даяар 07:00 цагаас эхэллээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батхуяг: Хар тамхи худалдан борлуулсан этгээдэд оноох ялын бодлогыг чангатгах шаардлагатай DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгож баталсан. Тус өдрийг 1987 оноос хойш 37 дахь жилдээ гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагууд хамтарч хар тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Мансууруулах бодис, хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор илэрдэггүй болохоор далд хэлбэртэй байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэг илрүүлэлт сайжирсан. Нийлүүлэлттэй буюу мансууруулах бодис, хар тамхи худалдаж байгаа этгээдүүдтэй тэмцэх  хамгийн үр дүнтэй арга нь эрэлтийг үгүй болгох юм.Эрэлтийг бууруулах гол арга нь урьдчилан сэргийлэх ажил. Хүүхэд, залуус хар тамхины хор уршиг, сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Мөн сонсдог, үздэг урлаг соёлынхноос буруу үлгэр дуурайл авч, хэрэглэх сэдэлтэй болдог. Хэрвээ эрэлтгүй болчихвол нийлүүлэлт зогсох юм.

-Өнөөдрийн арга хэмжээнээс юуг онцлох вэ?

-Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх хараа хяналтыг улам чангатгах, мөн иргэд танихгүй хүнээс дайвар ачаа авахгүй байхыг хатуу анхааруулж байна. Мөн онгоцны бүхээгт үнэрч нохой ажиллуулах туршилт хийгдэж байна.

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөх эрсдэлтэй байна уу?

-Саяхан Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Монгол Улсад болж өнгөрсөн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Америкийн DEA зэрэг газрууд урдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага хийх нь үр дүн багатай гэж зөвлөдөг.

НҮБ-ын судалгаагаар хөгжил буурай орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 он гэхэд 43 хувиар өсөх эрсдэлтэй байгаа. Бид урьдчилан сэргийлэх ажил, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх хэрэгтэй.

Ялангуяа ЕБС-иудад дунд ангиас нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэрэглэгч болохоос нь өмнө сэргийлэх хэрэгтэй байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх ажилд оролцох хэрэгтэй. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажлыг Боловсрол, Соёлын яам хийх нь илүү үр нөлөөтэй.

-Тус яамдын оролцоо ямар байх шаардлагатай юм бэ?

-Он гарснаас хойш 1822 насны хоёр хүн хүнд төрлийн өвчин намдаах эмийг зориулалтын бусаар мансууруулах зорилгоор ашиглаж нас барсан. Эмчийн жоргүйгээр олгодог зарим эмийг заавал эмчийн жороор олгодог эмийн жагсаалтад оруулах нэн шаардлагатай байна. Сонгуулиар улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьж байгаа хүн ховор байна. Хар тамхины хэрэглэгчийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сантай шууд холбоотой чухал асуудал юм. Америк улсад гэхэд жилд 100 мянган хүн хар тамхи, тайвшруулах үйлчилгээтэй эмийг зориулалтын бусаар мансуурах зорилгоор ашиглаж амиа алддаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн яамнаас хүмүүс мансуурах гэж хэрэглээд байгаа жоргүй олгодог эмийг заавал эмчийн жортой олгодог болгох ажлыг хийх хэрэгтэй байна. Ингэснээр эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг.

-Ялын бодлого хэр үр дүнтэй байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 2-8 жилийн хорих ял шийтгэл хүлээж байна. Хэрэглэгч, донтогч болсон хүмүүст оногдуулах ялыг чангаруулах шаардлагагүй. Харин тэдгээр хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх, донтолтоос ангижруулах ажлыг хийх хэрэгтэй. Харин мансууруулах бодис, хар тамхи худалдаалсан хүмүүст оногдох ял шийтгэлийг чангатгах ёстой. Учир нь мансууруулах бодис зарж борлуулсан этгээд шүүхээс хоёр жилийн хорих ял аваад, хэсэг хугацааны дараа магадлангаар ороод нэг жил хорих ял эдлээд суллагдчихдаг байх жишээтэй. Хамгийн гол нь олон жилийн ял шийтгэл өгөхдөө бус юм. Олон жилийн хорих ял шийтгэлтэй байвал худалдан борлуулах гэж байгаа хүмүүс айж, тэр үйлдлээ зогсооно. Хятад улсад гэхэд хар тамхи худалдан борлуулсан тохиолдолд шууд цаазаар авах ял шийтгэлтэй байдаг шүү дээ. Манайд хэрэгжиж байгаа ялын бодлого ийм хөнгөн учраас гэмт этгээдүүд айхгүй байна. Тиймээс хар тамхи худалдан борлуулсан этгээдүүдэд чиглэх ялын бодлогыг чангатгах шаардлагатай.

-Донтолтоос ангижруулах олон улсын стандарт эмчилгээ манай улсад байна уу?

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс СЭМҮТ-д 10 хоногийн хордлого тайлах эмчилгээнд ордог. Олон улсын жишгээр бол хамгийн багадаа зургаан сарын хугацаатай д онтолтоос салах эмчилгээнд хамрагдах хэрэгтэй байдаг. Гэхдээ манай улсад олон улсын стандартад нийцэх эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх газар алга. Энэ салбарт хийгдэж буй санхүүжилт нь бага. Хар тамхинаас үүдэлтэй шарталт нь мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар архины шарталтаас 60 дахин илүү өвдөлттэй байдаг гэсэн. Хэрэглэгч болчихсон нэгэн хүүгийн ээж ярихдаа “Хар тамхины тунгаа хэтрүүлээд эмнэлэгт манай хүү өвчиндөө шаналаад үхэх дээрээ тулаад хэвтэж байсан. Эмчийн зөвлөснөөр нэг удаагийн тунг нь хэрэглүүлж тэр их өвдөлтөөс нь зайлшгүй салгах шаардлагатай байсан” гэж байлаа. Нийгэмд ил харагдахгүй ч ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан гэр бүлүүд байна.

-Яагаад өсвөр үеийнхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Эцэг эхчүүд хар тамхийг зөвхөн цүнх дүүрэн мөнгөөр төсөөлөөд байна. Хар тамхийг ямар ч хүн аваад хэрэглэх боломжтой болчихсон шүү. Ажилтай, ажилгүй байх нь ямарч хамаагүй. Мөнгөтэй нь үнэтэй хар тамхийг, мөнгөгүй нь хямдханыг нь хэрэглэчихдэг болсон. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах ёстой байна. Таны хүүхэд хэнтэй найзалж нөхөрлөж байна, ямар хүнээс үлгэр дуурайл авч байгааг нь хүртэл мэдэж байхад илүүдэхгүй. Урлаг соёлын зарим хүмүүс маш буруу үлгэр дуурайл болж байна. Хар тамхи худалдаалдаг хамгийн том бүс болчихсон Нью-Йорк хотод таны хүүхэд очлоо гэхэд хар тамхинд “үгүй” гэж хэлж чадах дархлаатай болсон байх хэрэгтэй юм.

-Үр хүүхдээ хар тамхинаас хол байлгахын тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Япончууд гэхэд хүүхдийг маш хөдөлмөрч хүн болгож өсгөхөд анхаардаг шүү дээ. Хөдөлмөрч хүнд тийм муухай хорт зуршилд зориулах цаг зав, хэрэглэх сэдэл ч төрөхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ дугуйлан, дамжаанд хамруулах, амьдралын зорилготой болгох хэрэгтэй байна. Гэрээсээ гараад чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх газартай байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, хэрэглэгч болж дуусах аюултай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 04:56 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

 Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 77 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 2140 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1696, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 86 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам наймдугаар сарын 3, 4-нд болно DNN.mn

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тэгвэл “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт өв соёлын наадам “Даншиг наадам-Хүрээ цам” -ыг сэргээж, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлжсэнээр Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон эвент болоод буй.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.

Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 535 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ DNN.mn

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх “Маргааш улсын их хурлын ээлжит сонгуультай. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд шилжин ажиллахад бэлэн болсон байна. Мөн нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн 512 байршилд 114 албан хаагчид гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс маргааш өглөөний 7 цагаас эхлэн 22 цаг хүртэл ажиллана” гэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлд сонгуулийн санал өгөх байршил DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-нд 07:00-22:00 цагт үргэлжилнэ.

Сонгуулийн санал өгөх байршлын мэдээллийг ЭНД ДАРЖ шалгана уу.

Categories
мэдээ нийгэм

Допингийн сургалт зохион байгуулна DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо,  Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бөхчүүдэд допингоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахаар болжээ.

Уг сургалт 2024 оны 07-р сарын 01-ний өдрийн 10:00 цагаас Хууль зүй дотоод хэргийн яамны 702 тоот танхимд болно.

Үүнд:

1. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ

2. Баян-Өлгий аймгийн Өлгийн хүчтэн дэвжээ

3. Баянхонгор аймгийн Ихбогд дэвжээ

4. Баянхонгор аймгийн Хонгорнутаг дэвжээ

5. Булган аймгийн Булган хан дэвжээ

6. Булган аймгийн Булган хангай дэвжээ

7. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ

8. Говьсүмбэр аймгийн Чойрын богдын хүчтэн дэвжээ

9. Дархан-Уул аймгийн Дарханхайрхан дэвжээ

10. Дорноговь аймгийн Хутагтын хүчтэн дэвжээ

11. Дорнод аймгийн Дорнын хүчтэн дэвжээ

12. Дундговь аймгийн Хурхарцага дэвжээ

13. Завхан аймгийн Даян дэвжээ

14. Завхан аймгийн Завхан дэвжээ

15. Орхон аймгийн Эрдэнэтийн хүчтэн дэвжээ

16. Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн дэвжээ

17. Өмнөговь аймгийн Говийн хүчтэн дэвжээ

18. Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ

19. Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ

20. Төв аймгийн Дүнжингарав дэвжээ

21. Увс аймгийн Увснуур дэвжээ

22. Ховд аймгийн Ховд дэвжээ

23. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ

24. Хэнтий аймгийн Хан Хэнтийн аварга дэвжээ

25. Нэгдэл клуб

26. Баатар Хангарьд дэвжээ

27. Их шавь дэвжээ

28. Хүчний спорт хороодын галууд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 91.6 га талбайг нөхөн сэргээжээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт оршдог Хургадын ам, Шарын гол сумын нутагт байдаг Хар Ямаатын ам зэрэг хоёр байршлын 91.6 га газрыг бүрэн нөхөн сэргээлээ.

Тус аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, олон жил орхигдсон дээрх газарт  “Оюу толгой ХХК”-иас зарласан тендерт шалгарсан “Бугант нандин” ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өгснийг БОАЖЯ мэдээлжээ.