Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт 1.5 сая цэцэг тарина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр, зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Энэ талаар мэдээллийг НЗДТГ-ын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Өнгөрсөн жил бид нийслэлийн хэмжээнд 1.2 сая орчим цэцэг тарьсан. Энэ онд 1.5 сая цэцгийг зургаадугаар сарын 10 гэхэд тарихаар төлөвлөсөн. Бид ногоон байгууламжийн арчилгааг 25 аж ахуй нэгж, байгууллагатай хамтран гүйцэтгэдэг. Энэ хүрээнд гэрээний 30 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас массын цэцэг тарих ажлыг хийж гүйцэтгэдэг” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай 1947 оны конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бүрийн эрх ямба, дархан эрхийн асуудлыг зохицуулдаг бөгөөд Монгол Улс уг конвенцыг 1970 онд соёрхон баталсан аж. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1974 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусыг олгож, улмаар дээрх конвенцын 15 дугаар хавсралтаар түүний эрх ямба, дархан эрхийг шинээр баталгаажуулжээ.

Монгол Улс Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элсэн орж, уг байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хэдий ч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын 15 дугаар хавсралтыг нэмэлтээр соёрхон батлаагүй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын 15 дугаар хавсралтыг соёрхон баталснаар Монгол Улс суурь конвенцын дагуу 1970 онд хүлээсэн үүргээ биелүүлэх, Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон түүний Монгол Улс дахь үйл ажиллагаа аливаа саад тотгоргүй, илүү идэвхтэй өрнөх эрх зүйн суурийг тавих аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар  Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батласан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д соёрхон батлахаар заасан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

Энэхүү конвенц нь хулгайлагдсан эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг олон улсын эрх зүйн баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс конвенцод нэгдэн ороод буй аж.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА-ийн конвенцод Монгол Улсын 1991 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцын дутуу эсхүл зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг нарийвчлан тусгаж өгснөөрөө онцлог юм байна. Тухайлбал, хулгайлагдсан, эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгажээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхээр заасан зорилт арга хэмжээний хүрээнд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэн эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асуусан. Тэрбээр, Сүүлийн таван жилд буюу 2017-2021 онд  түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22 зүйлийг эрэн сурвалжилж олжээ. Үүний 30 нь олдоогүй гэсэн мэдээ байна. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн байна. Энэхүү конвенцод нэгдсэнээр гадаад руу гаргасан түүх, соёлын дурсгалт өвүүдийг эргүүлэн олж авах ажил баталгаажих уу. Үүнтэй холбогдуулан дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах уу хэмээн тодруулсан.

Соёлын сайд Ч.Номин болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэг дээр байгуулаад байгаа аж. Энэхүү конвенцод нэгдэн орсноор соёлын өвийг хууль бусаар экспортлосон тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд буцаан авах боломж нэмэгдэх юм байна. Тус яамнаас ирэх онд Соёлын өвийн тухай багц хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөлд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хил дамнуулан гаргах хууль бус экспорттой холбоотой дотоод зохицуулалтыг тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ.

Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, тэр тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэгдсэн самбарт” байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шувууны аж ахуйн сендвичэн барилгын дөрөв нь шатжээ DNN.mn

Өнөөдөр /2024.06.04/-ний өдрийн 04:52 цагт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоосон.

Одоогоор гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

May be an image of 2 people and fire

Шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж байсан барилгын каркасыг нурааж дууслаа DNN.mn

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж байсан каркасыг нурааж дууслаа.  Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн Ц.Батбаатар худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн.  Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгасан юм. Уг барилга байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулна.

Categories
мэдээ нийгэм

“Хар жагсаалт”-аас гарсан зээлдэгчийн мэдээлэл зургадугаар сарын 6-наас хойш шинэчлэгдэнэ DNN.mn

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж,бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан

  • анхаарал хандуулах
  • хэвийн бус
  • эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл
  • өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг.

Иймд Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Та бүхэн зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс авна уу.

 

Эх сурвалж: Монголбанк 

 

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 84 дуудлага бүртгэгдэж, 108 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.06.03/ нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1728, гэмт хэргийн шинжтэй 116 дуудлага, мэдээлэл байна. Тухайлбал,

Хүний биед халдах 81, гэр бүл, хүүхэд хүчирхийллийн 84, хулгайлах 53, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил илэрчээ. Мөн 108 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.

утас ба "АВлИГАТАЙ ЭМЦЭх ГАЗАР ШУДАРГА Ёс, хеГжил ДЭВШИЛД 110 гомдол, мэдээлэл ХУЛЭЭН ABAX УТАС Ярианы телбергуй/ ደንሴሱም SOPEA D 110 СУРТАА 110 мЗДгулОК 110 АВлига 110. PLIG ЦАГДААГИЙН ЕРΘНХИЙ ГАЗАР 102 ДУГААРТ ИРСЭН хоногийн нехцел БАЙДЛЫН ТоОΗ мЭДээ AMAP АМГАЛАΗ АМЬДРАЛЫН телеΘ ХАМТДАА 2024.06.03 нИйт гомдол, мэдээлэл 2132 ХУНИЙ БИеД ХАЛДАХ ЗеРЧИЛ 81 1728 ХУУХЭД, ГЭР БУЛИЙН ХУЧИРХИЙЛЭЛ ГЭМт ХЭРГИЙН шинЖтЭй 84 116 POLICE ХУЛГАЙЛАХ 53 ШУУРхАЙ ИЛРУУЛСЭН 88 ЦАГДААГИИН нехΘΗ ИЛРУУЛСЭН 19 ЭРУУЛЖУУЛСЭН 108 СОГТуУгААР ТЭэВРИЙН ХЭРЭГСЭЛ жолоодсон 63" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Уяач Э.Улаанхүүд Дундговь аймгийн ЗДТГ хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг гардуулжээ DNN.mn

Үндэсний спортоор Улсын их баяр наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Үндэсний уламжлалт спортыг өвлүүлэн уламжлуулах ажлыг зохион байгуулах” тухай заалтын хүрээнд Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд амжилттай оролцож, цолоо ахиулсан болон түрүүлсэн баг, тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Үүнд Дэлгэрхангай сумын харьяат, даян мэргэн Ө.Хатанболор, Эрдэнэдалай сумын харьяат, Улсын өсөх идэр начин Э.Даш, Луус сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү нарт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Улсын Даян мэргэн Ө.Хатанболор Үндэсний сурын харваагаар арван жил хичээллэж, хоёр дахь удаагаа Улсад түрүүлсэн амжилтыг үзүүлсэн бол Э.Даш Үндэсний бөхийн барилдаанд тав даван шөвгөрч, өсөх идэр чимэг нэмэн, Э.Улаанхүү улсын наадамдаа шүдлэн насанд үрээ түрүүлгэсэн амжилтуудыг гаргажээ.

Мөн Улсын баяр наадмын Шагайн харвааны төрөлд дэд байрт шалгаран, “Хошой мэргэн” цол хүртсэн Адаацаг сумын харьяат, Улсын хошой мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай шагайн харвааны багт 10 сая, ахмадын шагайн харваанд түрүүлсэн Адаацаг сумын харьяат Г.Тогтохбүрэн ахлагчтай ахмадын шагайн харвааны багт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Categories
story-news

Улсын хэмжээнд 2500 хоршоо байгуулагдаж, 16.1 тэрбумын хөрөнгө орууллалтын зээл авчээ

Улсын хэмжээнд 2500 хоршоо байгуулагдаж, 16.1 тэрбумын хөрөнгө орууллалтын зээл авчээ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тавдугаар сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2024 оны тавдугаар сард 1,866.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.1  тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   5 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 254,657.50 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.