Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 18 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаа “Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл улам ихэсч байна” гэснийг VII  нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугар “Дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан ихэсдэг” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр
тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга  “Д.Бат-Эрдэнэ “Хэн нэгний постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй” гэлээ.

“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа “Иргэд мэс заслын дараа гам барих ойлголт, мэдлэг муугаас хорт хавдрыг сэдрээж байна” хэмээн ярилаа.

  • Сонгуулийн дараа төрийн ой санамж алга болчихдог нь эдийн засагт хортой гэв

ГАДААД МЭДЭЭ: Путины хоосон сүрдүүлэг

АРЫН НҮҮР: “Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.

Нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өссөн байна. “Талын салхи 2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээ болно.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн 3 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх, “Ш” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх, “М” нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төслийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, “Б” нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх, Нийслэлийн …-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх, “Б” нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Замын-Үүд чөлөөт бүсийн удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 04-ний 20 цагаас 06-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

2024 оны 06 сарын 06-наас 2024 оны 06 сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 9-нөөс ихэнх нутгаар хална.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 2500 хоршоо байгуулагдаж, 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллалтын зээл авчээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 2500 шинэ хоршоо байгуулагджээ. Үүнээс 157 хоршооны зээлийн шийдвэр гарсан байгаа аж. Арилжааны банкуудад зээл нь судлагдаж байгаа 256 хоршоо байна.

Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх 47 сувилал DNN.mn

2024 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан сувиллын газруудын жагсаалтыг хүргэж байна. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан доорх сувилалд иргэд даатгалаараа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.

undefined

undefined
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа DNN.mn

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол болон НИТХ-ын 2024 оны 05 дугаар тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт зөвшөөрсөн билээ. Энэ хүрээнд нийслэлийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган ажиллахыг даалгасан юм.

Тиймээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг тус тус үндэслэн нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км авто замыг энэ онд ашиглалтад оруулна DNN.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ онд дуусна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Уг авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулахаар барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд авто замын салбарт 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн.

Нэгдүгээр багцын 68.6 км авто замын гүйцэтгэгч Наранбулаг-Хан ХХК нь 2023 онд эхний 50 км-ыг гэрээт хугацаанаас өмнө байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн хэсэг болох 18.6км авто замыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох үүднээс тогтоолын төслийг боловсруулан батлуулах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, улсын салбар, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх, төслүүдийн хүрээнд үүссэн хөрөнгийн өмчлөл, эргэн төлөлтийн харилцааг тодорхой болгох, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэх, зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зээлийн хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал зэрэг урсгал зарлагыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг цаашид баримтлах, Засгийн газраас гадаад зээлийн гэрээ байгуулахдаа бодит эдийн засгийг дэмжсэн байх, үр ашигтай байх, дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт тусгасан байх шалгуурыг баримтлах, гадаад өр, улсын салбарын, төрийн өрийн болон олон улсын нэгдсэн бүртгэл, стандарт, аргачлалыг нэвтрүүлж, холбогдох дэд бүтэц, мэдээллийн системийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.