Categories
мэдээ нийгэм

Гадаадад оршин суугаа иргэдийн сонгуульд оролцох бүртгэл энэ сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 33 улсаас 4138 сонгогч сонгуульд оролцохоор бүртгүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

ТББХ:”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.06.05/ хуралдаж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртжээ DNN.mn

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь “Баян шувуу” ХХК-ийн үйлдвэрийн барилгад энэ сарын 4-ны өдөр гал гарсан билээ.

Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбогдуулан “Баян шувуу” ХХК-ийн зүгээс мэдэгдэл гаргажээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт”-д шөлний хонь 350.000-400.000 төгрөг байна DNN.mn

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн мэдээллийг хүргэж байна.

  • Бүдүүн эр ямаа 120.000-160.000 төгрөг
  • Шөлний хонь 350.000-400.000 төгрөг
  • Үхэр 1.800.000-2.500.000 төгрөг
  • Адуу 900.000-1.300.000 төгрөг
  • Тэмээ 1.000.000-1.800.000 төгрөг
  • Сарлаг 900.000-1.700.000 төгрөг байна.

May be an image of text

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ улс-төр

СОНГУУЛЬ-2024: 25-39 насны 816.249 сонгогч байна DNN.mn

2024 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоон мэдээллийг хүргэж байна.

  • 18-24 насны 308651,
  • 25-39 насны 816249, 
  • 40-59 насны 802674, 
  • 60-аас дээш насны 311991 сонгогч саналаа өгнө. 

СОНГОГЧ та УБЕГ-ын https://election.burtgel.gov.mn/ сайтад хандан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгана уу.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  /2024.06.05/ дахин хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.

“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ. Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад орно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Иймд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дахин хуралдаж, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үгхэлж, асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна DNN.mn

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн гадна талбайд авто зогсоол байхгүйн улмаас түргэний тэргээр хүнд өвчтөн зөөвөрлөж ирэхэд хүндрэлтэйгээс гадна эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан, орц гарц хаахаас эхлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж. Иймд тус эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, тохижуулах хүсэлтээ уламжилсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ газар төрийн өмч. Эдгээр хүмүүс эл газар дээр эзэмших, ашиглах, өмчлөх аль ч эрхийг аваагүй. Тийм учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу эдгээр зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд газрыг чөлөөлөн, эмнэлгийн өргөтгөл хийх зайг нь үлдээн авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна. Хэрвээ өмчлөх эрхтэй бол хэлэлцээр хийх юм.  Мөн шаардлагатай гэж үзвэл энэ хавийн оршин суугчдад зориулан, давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьсан тохиолдолд бид энэ байршилд хамтарч ажиллах боломжтой. Цаашид энэ мэтчилэн гараашийг чөлөөлж, нийтийн зориулалттай авто зогсол, ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

АШУҮИС-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд амбулаторийн үзлэгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг. Улаанбаатар хотын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд орчин нөхцөл нь ээлтэй байх шаардлагатай. Гэтэл манай эмнэлгийн гадна орчин шахуу, давчуу байгаа нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Тухайлбал, осол гэмтэлд орох, халтирч унах эрсдэлтэй байгаа юм. Хэрэв эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн хажууд өргөтгөл барин, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэхээс гадна ногоон байгууламж, авто зогсоол байгуулснаар ээлтэй орчин бий болох юм. Мөн дүүргийн хэмжээний эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлснээр Улаанбаатар хотод байгаа төв эмнэлгүүдийн ачаалал багасах давуу талтай” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгахаас ажлын явц 59 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар энэ үеэр мөн онцлов.

Ташрамд, АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман салбар эмнэлэгтэй болоод буй. АШУҮИС-ийн төв эмнэлгийн тухайд Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болсон байна. Түүнчлэн мэс заслын тасагтайгаас гадна хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт экспортын 84 хувийг авто замын боомтоор гаргажээ DNN.mn

Эрдэс баялгийн салбар нь улсын нийт экспортын 92 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засгийн голлох салбар бөгөөд тус салбарын импорт нь нийт импортын 23 орчим хувийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын 84 хувийг авто замын 12 боомтоор гаргажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага 20:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангалаа.

Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээлсэн.

Иймд иргэдийг зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож аюулгүй зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болов.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.