Энэ жил хүүхдийн 23 зуслан үйл ажиллагаа явуулна.
ЗУСЛАНГУУДЫН ЭЭЛЖИЙН ХУВААРЬ, ҮНЭ ТАРИФ, ХОЛБОО БАРИХ УТАС
ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЗУСЛАНГУУД
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.
Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Хятадын сансар судлалын үндэсний газар “Чанъэ-6” төхөөрөмж сарны ар талд амжилттай газардсаныг зарлалаа. Тус хөлөг энэ сарын 2-ны ням гаригт Бээжингийн цагаар 6:23 цагт Өмнөд туйл болох Айткены сав газрын урьдчилан төлөвлөсөн газарт буусан гэж тус газрын мэдэгдлийг иш татан Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ төхөөрөмж гурав хоногт 2 кг хүртэлх сарны хөрсний дээж цуглуулж, дараа нь сарны гадаргуугаас хөөрөх төхөөрөмжид ачаалах аж. Уг дээж эргээд сарны тойрог замд буй хөлөгтэй холбогдож, дараа нь дэлхий рүү буцах болно. Тавдугаар сарын 3-нд эхэлсэн энэ аялал нийтдээ 53 хоног үргэлжилнэ.
Хамгийн хэцүү зүйл нь сарны ар тал дэлхийгээс хэзээ ч харагдахгүй учир шууд радио холбоо тогтоох боломжгүй байгаа явдал юм. Гэсэн хэдий ч Хятад улс өнгөрсөн хугацаанд сарны алслагдсан хэсгээс төхөөрөмжөө буцаан авчрах даалгаврыг аль хэдийнэ хэрэгжүүлээд байгаа билээ.
Хятадын сарны хөтөлбөр нь дэлхийн дагуул дээр амьдрах боломжтой баазыг бий болгох зорилгоор сарыг өргөн цар хүрээтэй судлах явдал юм. “Чанъэ-6” хөлгөөр ирэх дээжүүд нь дэлхийн дагуул сар хэрхэн үүссэнийг ойлгоход тус болно. “Сарны уралдаан”-д Хятадын өрсөлдөгч нь Энэтхэг бөгөөд түүний “Чандраян-3” модуль 2023 оны наймдугаар сард сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардсан. Үүний зэрэгцээ АНУ, Орос хоёр сарыг судлах шинэ оролдлогууд хийж эхлээд байна. 2023 онд Роскосмосын “Луна-25” аппарат саран дээр буух оролдлого бүтэлгүйтсэн нь Оросын анхны сарны нислэгийн бүтэлгүйтэл болсон. Харин энэ онд АНУ сар руу нэг амжилттай, нэг амжилтгүй төхөөрөмж илгээсэн бөгөөд түүхэндээ анх удаа хувийн компани энэ ажилд оролцсон нь онцлог байв.
Г.АМАРСАНАА
Японы засгийн газар залуучуудыг гэр бүл зохиоход нь дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа ч олон жилийн турш уналттай байсан төрөлтийн түвшин улам буурав. 123.9 сая хүн амтай тус улсад өнгөрсөн онд ердөө 727,277 төрөлт бүртгэгджээ.
Эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин 1.26-аас 1.20 болж буурсан байна. Энэ нь япон эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлэх нийт хүүхдийн тоог дундажласан үзүүлэлт юм. Гэтэл хүн ам тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай. Японд төрөлтийн түвшин хагас зуун жилийн турш 2.1 гэсэн тогтвортой үзүүлэлтээс асар доогуур байжээ.
Сүүлийн жилүүдэд тус улсад нас баралтын тоо төрөлтийг гүйцэж түрүүлснээр хүн амын тоо буурсаар байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2023 онд тус улсад 1.57 сая хүн нас барсан нь төрөлтөөс хоёр дахин их байна. Энэ нь Японы ажиллах хүч, эдийн засаг, нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн бүтцэд асар их сөрөг үр дагавартай.
Цаашилбал, гэрлэлтийн тоо буурч, салалтын тоо өссөн үзүүлэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн жил гэрлэлтийн тоо 30 мянгаар буурчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бууралт дор хаяж хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Төрөлтийн түвшин яг одоо нэмэгдлээ ч залуучууд болон ахмад настнуудын хоорондын зөрүү тэнцвэржих хүртэл хүн амын тоо буурсаар байх юм.
Гэсэн хэдий ч засгийн газар үүний эсрэг тууштай тэмцсээр байна. Засгийн газрын холбогдох агентлагууд хүүхдийн асрамжийн газруудыг өргөжүүлэх, эцэг эхчүүдэд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, зарим хотод хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хосуудад тэтгэмж олгох зэрэг санаачлага гаргажээ.
Мөн нийслэл Токио хотод засгийн газрын дэмжлэгтэйгээр болзооны аппликейшнийг ажиллуулж эхлэх болжээ. Тус аппликейшн одоогоор туршилтын эхний шатандаа байгаа бөгөөд энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад орно. “Гэр бүлтэй болохын тулд энэ аппликейшнийг эхний алхам болгон ашиглаарай” гэж програмын албан ёсны цахим хуудсанд бичжээ.
Энэхүү програм нь тэрбумтан Элон Маскийн анхаарлыг хүртэл татсан байна. Тэрбээр өмнө нь Япон улс ямар нэг арга хэмжээ авахгүй бол удахгүй устаж алга болно гэж анхааруулж байсан юм. Тиймээс энэ асуудлын ач холбогдлыг Япон улс хүлээн зөвшөөрсөнд баяртай байгаагаа илэрхийлжээ.
Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” их наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.
Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.
Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.
“Алтаргана” наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд “Буриад дууны уралдаан” нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.
Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур +12-аас +16°С бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долдугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн хур тунадасны долоодугаар сарын олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж төв болон зүүн аймгуудад орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан хэлж байв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний нөхцөл байдлын танилцуулга мэдээллийг өгөв.
Танилцуулгад, Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссаныг дурджээ.
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн БГД-ийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна.. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ.
Мөн өнөөдрийн хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.
Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
2024 оны 06-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
2024 оны 06 сарын 09-нөөс 2024 оны 06 сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Нийслэлийн ЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй.
“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд манай шигшээ баг хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13 харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарлаа.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5,681.3 сая ам.доллар буюу 89.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 338.0 сая ам.доллар буюу 5.3 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 110.1 сая ам. доллар буюу 1.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.
2024 оны эхний таван сард экспортолсон:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг өчигдөр12:53 цагт ирүүлсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд аюулгүй ажиллагааны дүрэм, норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна