Categories
мэдээ улс-төр

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.


Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.

Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг.
Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.

Categories
эдийн-засаг

Импорт 9.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.

Эдийн засгийг тэлэхэд Боомтын сэргэлт чухал нөлөө үзүүлж буйг өнгөрсөн оны статистикаас харж болохоор байна.

Тодруулбал, экспорт 15.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 77.42 сая тонн, импорт 9.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 6.82 сая тоннд хүрээд байна.

2023 оны байдлаар 15 боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтэрчээ гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх материал DNN.mn

Элсэлтийн шалгалтын шалгуулагч та шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/
  2. Суудлын хуваарь / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
  3. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  4. Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа буюу манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 16.3 хувьтай гарчээ.

Хот суурин газарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд 10.2 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 30 хувьтай гарсан байна.
138.5 мянган хүүхдийн 58.2 мянга нь буюу 42 хувь нь аюултай ажил хийж байна гэсэн үр дүн гарчээ.

Мөн хүүхдийн хөдөлмөрт оролцож байгаа хүүхдүүдийн 11.2 мянга буюу 8.4 хувь нь цалин хөлс орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд  зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

SPEAK OUT: Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж сонголтоо хийнэ гэв DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхөж нэр дэвшигчид аль хэдийнэ сонгуулийн сурталчилгааны ажилдаа орсон. Тиймээс энэ удаагийн “SPEAK OUT”-аар иргэдийн үзэл бодлыг сонслоо.

Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонголтоо зөв хийнэ хэмээн ярьцгааж байлаа.


 

СБД-ийн иргэн С. Сумьяабазар: Сонгуульд саналаа өгнө. Юун түрүүнд боловсрол, шинэ залуу нэр дэвшигчийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд биднийг хүндлээгүй улс төрчдийг сонгох нь зөв болов уу ч  гэж бодох юм. Энэ жилийн сонгууль бусад сонгуулиас өөр, гишүүдийн тоо нь 128 болсон. Миний хувьд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байна. Тараах материалаас харна. Сонгуулийг өмнө нь л сайн судална даа.

СХД-ийн иргэн н.Доржпагма:  Миний хувьд саналаа өгөхдөө боловсролын түвшин, мэдлэг чадварыг нь харна. Хэрвээ сонгох нэр дэвшигч байхгүй  бол цагаан хуудсаар саналаа өгье л гэж бодож байна. Нэг ёсондоо хувь хүн үйлдлээрээ сайн нэр дэвшигч алга гэдгээ илэрхийлж байгаа юм.

Иргэн Ч.Маралмаа: Энэ жилийн УИХ-ын сонгуулиар хийсэн бүтээсэн зүйлийг харж, мөрийн хөтөлбөртэй танилцаж байгаад сонголтоо хийнэ. Гэхдээ 128 гишүүдээс сонголтоо хийх нь буруу шийдэл гэж бодож байна яагаад гэвэл 76 байхдаа юу ч хийгээгүй 128 болоод улсдаа юм хийх юм болов уу даа.

  “Сонгуульд зөв хүнээ сонгож чадвал ирээдүйн үрс маань эрүүл нийгэмд  амьдрах нөхцөл бүрдэнэ ” гэв

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Жаргал: Иргэн бүр сонгууль өгөх ёстой гэж боддог. Гишүүдийн тоо нь 128 болсон нь миний хувьд зөв гэж бодож байгаа. Олон хүн байх тусам улс оронд маань зөв хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Тойргийнхоо нэр дэвшигчдийг  хийсэн бүтээсэн зүйлийг судалж байж сонголтоо хийнэ.

СБД-ийн иргэн Б.Бадамдулам:  Бид сонгууль өгөхдөө зөв хүнээ сонгочихвол ирээдүйд үр хүүхэд маань эрүүл нийгэмд амьдарна. Бидэнд ч ийм боломж бий. Тиймээс сонголтоо зөв хийх нь чухал. Шийдвэрээ гаргахын тулд тойргийнхоо нэр дэвшигчдийг одоогоос судалж байгаа.

СБД-ийн иргэн Мягмарын Дармаа:  Сонгуулиа өгнө. 128 гишүүдээс сонголтоо хийх нь зөв эсэхийг нь сайн мэдэхгүй л байна.

Иргэн Л.Оюунгэрэл: Саналаа өгөхдөө сонгогчийнхоо мэдлэгийг, цаашид юу хийхийг нь мөрийн хөтөлбөрөөс нь харна. Бодит зүйл хийвэл сайн шүү дээ.

 

О.ЮМЧИНБАДАМ

Categories
мэдээ улс-төр

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.

  • “МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”

Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.

  • “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д хөтчөөр ажиллахаар 360 сайн дурын ажилтан бүртгүүлжээ DNN.mn

ГССҮТ-д хөтөч хийх сайн дурын ажлын бүртгэл хаагджээ.

Нийт бүртгүүлсэн 360 сайн дурын ажилтнууд амбулатори болон яаралтай тусламжийн тасгуудад хуваарилагдана ажиллана.

  • Амбулаторийн тасагт: Ажлын өдрөөр өглөө 08.00 цагаас-12.00 цагийн хооронд ажиллана.
  • Яаралтай түргэн тусламжийн тасагт орой 17.00 цагаас 21.00 цагийн хооронд ажиллана.

Сайн дурын ажилтнууд иргэдэд үйлчлэх хөтөч, зөвлөн туслагчаас гадна эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлын талаарх санал, зөвлөмжийг холбогдох албаныханд хүргэж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 105 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дүгээр сарын 11-ний өдөр нийт 2144 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1702, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 84 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Өндөг 1.2 хувиар өсөж, 653 төгрөг болжээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өнгөрсөн оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Харин инфляцийн түвшний хувьд өнгөрөн сард өмнөх оны 11.3 хувиас 5.6 хувь буурсан буюу тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай гарчээ. Мөн улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ хоёр нэгж хувь(35.2 хувь)-аар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувь(55.1 хувь)-аар нөлөөлсөн үзүүлэлттэй гарсан байна.

May be an image of text

May be an image of map and text