Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

“Апу Дэйри” ХХК

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024 оны 06 сарын 12 өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Хүйтэн агуулахын засварын ажил
Тендерийн дугаар: APUDE-05/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 06-р сарын 14-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 06-р сарын 21-ний 14:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Хүйтэн агуулахын засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 60х24х9,3м гэсэн хэмжээтэй угсармал төмөр бетон хийцтэй агуулахын барилга.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн хүйтэн агуулахын засварын ажил: гүйцэтгэх

Үндсэн хийц нь угсармал төмөр бетон, тоосгон ханатай агуулахын барилга.

1. Засварын ажлыг зураг төслийн дагуу хийх.
2. Агуулах дотор 24х2,6м хэмжээтэй метал хийц угсран 2 давхар болгох.
3. Хананд шавардлага, ханын эмульс хийх.
4. Дотор хана таазанд Полиуретан сендвичин хавтан угсрах.
5. Хаалга, цонх угсрах.
6. Саравч угсарах.
7. Шал будах, шаланд плита наах.
8. Хана буулгах, хана өрөх.
9. Дотор цахилгаан, гэрэлтүүлэг угсарах.

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
3. “Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн альбом” Г1.220.1-1Г.Д1- 2020
4. “Цахилгаан байгууламжийн норм ба дүрэм БНбД 03.05.07-90 ЭХД 1-12-06-2014 ЭХД-1-12-04-2013 БНбД 81-38-04 БД 43-103-08
5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
6. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06 “Апу Дэйри” ХХК
7. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
8. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1, болон БА 6.3 түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 06 сарын 14-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 14.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр

Төслийн бичиг хэргийн ажилтан Б.Маралмаа утас: 80894704
И-мэйл: maralmaa.b@apu.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Таньдаг чөтгөрөө биш, таньдаггүй бурханаа сонгооройдоо, монголчууд минь” хэмээн өгүүллээ DNN.m

“Өдрийн сонин”-ы 2024-06-07-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр “Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй” хэмээснийг II нүүрээс уншаарай.

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Таньдаг чөтгөрөө биш, таньдаггүй бурханаа сонгооройдоо, монголчууд минь” хэмээн өгүүллээ.

БҮТ-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно” гэлээ.

Сонгуулийн сурталчилгаа дуусах үеэр нэр дэвшигчийн
үнэмлэхээ авах вий дээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэх юм. Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Үүнд:

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад 300 тэрбум төгрөг
  • Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд 150 тэрбум төгрөг
  • Ариутгах бохир усны “Туул 1” коллекторын байгууламжийн ажилд 40 тэрбум төгрөг
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 6 тэрбум төгрөг
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд 4 төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан юм.

Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тодотголд тусгасан гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. Нийслэлийн төсвийн тодотголын дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-н хийнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил ЭЕШ-д 35939 шалгуулагч бүртгүүлжээ DNN.mn

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-ний пүрэв гарагт улс даяар эхэлнэ.

Шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)
  • Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3,586 шалгуулагч байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууц Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөг байна DNN.mn

2024 оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Дэлхийн даяар “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” -ийг жил бүрийн зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн “Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв” НӨҮГ хамтран Монгол Улсад “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ сарын 12-16-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгчид 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам энэ сарын 15-нд эхэлнэ DNN.mn

Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус наадам нь энэ сарын 15-наас эхлэн тав хоног үргэлжлэх байна. Энэхүү наадамд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх байна. Мөн Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцох юм байна.

Харин наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг энэ сарын 20-нд “Улаанбаатар” театрт олон нийтэд нээлттэй толилуулах байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 70 зөрчил бүртгэгдэж, 81 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургадугаар сарын 12-ны өдөр нийт 2153 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1676, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 70, хүний биед халдсан 63, эрүүлжүүлэх байранд хоносон 81 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-аар амрах боломжтой сувиллууд DNN.mn

Хэрэв та зуны эхэн сар гарсан ч хаврын ядаргаанаасаа салаагүй бол аав ээж, гэр бүлээрээ хаана амрахаа төлөвлөөгүй бол дараах мэдээллээс ЭМД-д хамрагдсан рашаан сувиллуудын холбогдох утас, хаягийг мэдэх боломжтой юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН СУВИЛАЛ, СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ

  1. Богд уул сувилал Хан-уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх 99161367, 77181065
  2. Интенсивекаре ХХК-ний сувиллын газар Хан-уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавьжийн шанд, Хурдны замын дэргэд 99115038
  3. Багануур сувилал 72722228, 99670117
  4. Мойлтын тухай сувиллын газар Налайх дүүрэг 6-р хороо 70233233, 70110027, 95955708
  5. Төгөл сувилал Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо 91143838, 77161188
  6. ЭМЖЖ ХХК-ний сувилал Төв аймгийн Баян чандмань сум, Дарцагт уул 99427581
  7. АШУҮИС-ын харьяа Эрхэс сувилал Сүхбаатар дүүрэг, 18-р хороо 94770821
  8. Далд засал сувилал Баянзүрх дүүрэг, 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам 99205600, 72725355
  9. Лона ХХК-ний сувиллын газар Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот,  86008118
  10. Нэмүүн төгс ХХК-ний сувиллын газар Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, 70233866
  11. Оргил рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компани Хан-Уул дүүрэг, 11 хороо 77101144, 70101133
  12. Жинст сувилал Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо, Үйлдюэрчний эвлэлийн гудамж, 59а байр, 89402055, 99517941
  13. Арга билэг сувилал Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918, 70173918
  14. Номун сувиллын газар Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо 99033208
  15. Хос шинэс сувилал Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд 91112245
  16. Ээлтэй оточ сувилал Баянзүрх дүүрэг 16-р хороо 86707307
  17. Жаргалант сэргээн засах төв 113 дугаар анги Хан-Уул дүүрэг, 8-р хороо 72724477, 86854477
  18. Ар жанчивлан ХХК-ний рашаан сувилал Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг 88113805
  19. Цагдаагийн алба хаагчдын Сүүж уул сэргээн засах сувилал Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд 94942255, 80252233
  20. Ананд Хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5-р баг 88098486
  21. Сэмжид Хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99091762
  22. Хужирт рашаан сувилал ХХК-ний сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99093324
  23. Эльма хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99092120
  24. Ар-үр сувилал Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг Гүн гууны худаг 90069595
  25. Дархан оточ аварга рашаан сувилал Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг 99193729
  26. Чингисийн гурван нуур Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг 99117578
  27. АХСУ рашаан сувилал Баян-Өлгий аймаг Өлгий сум 99422979
  28. Эрдэнэт үйлдвэр сувиллын цогцолбор Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд 75773452
  29. Нар элс сувилал Говь-алтай аймаг, Бигэр сум, 5-р баг 99082710
  30. Төмөр замын ахмадын Булагтай рашаан сувилал Төв аймаг, Архуст сум 1-р баг 89242485
  31. Задгай цагаан рашаан сувилал Төв аймаг, Эрдэнэ сум 5-р баг 99039528
  32. Замтын булаг сувилал Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх 99112960
  33. Эх булаг Төв аймаг Баянчандмань сум, 3-р баг, 99197895, 880882738
  34. Өвөр жанчивлан рашаан сувилал Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг 99037240
  35. Сувд сувилал Архангай аймаг, Эрдэнэбулган сум 2-р баг 99109018
  36. Отгонтэнгэр рашаан сувилал Завхан аймаг, Улиастай сум Жинст баг 99071938
  37. Үе залгамжлагч элит Завхан аймаг, Улиастай сум Жинст баг 99469542
  38. Баян-Ундарга Зэндмэнь рашаан сувилал Баянхонгор аймаг 88029143
  39. Шаргалжуут рашаан сувилал ХХК Баяхонгор аймаг. Баяхонгор сум, 8-р баг 88899197
  40. Баатар ван сувилал Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг 94030784
  41. Хульж сувилал Булган аймаг, Могод сум 99181452
  42. Галт Халуун Рашаан ХХК-ний рашаан сувилал Хөвсгөл аймаг, Галт сум 99119581
  43. СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ Натурмед сэргээн засах төв Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 34-р хороо 96919191, 99040186
  44. Нандин-Эрдэнэ сэргээн засах төв Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард аюушийн гудамж 40-р байр 88870008
  45. Машид-Эрдэнэ ХХК-ийн сэргээн засах төв Говь-АлтайГовь-алтай аймаг, Есөн булаг сум, Харзат баг НЭ-ийн урд талд 99489450
Categories
мэдээ нийгэм

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо.

  • 6-р сарын 14-нд БҮХ БАРАА 10% БОНУС
  • 6-р сарын 15-нд БҮХ БАРАА 9% БОНУС
  • 6-р сарын 16-нд БҮХ БАРАА 8% БОНУС
  • 6-р сарын 17-нд БҮХ БАРАА 7% БОНУС
  • 6-р сарын 18-нд БҮХ БАРАА 6% БОНУС
  • 6-р сарын 19-нд БҮХ БАРАА 5% БОНУС

Та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь газар дээр нь 10 минутанд УРЬДЧИЛГААГҮЙ зээлээр аваад нэмж БЭЛЭГ аваарай. Мөн бүх төрлийн зээлийн аппликейшнээр одоо аваад дараа төлөх боломжтой.

Хямдралтай худалдаа ердөө 6-хан өдөр үргэлжлэх тул та BSB-н өөрт ойрхон салбар дэлгүүрээр зочилж энэ худалдаанд амжиж оролцоорой.

Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад хүргүүлэн авах боломжтой.

Эрт авбал Илүү БОНУСТАЙ хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна.

 

Харилцах утас: 7722-0272

 

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай”

Зөвхөн BSB