Categories
мэдээ нийгэм

Хонхор тосгоны арын гүүрийг өргөтгөн шинэчлэв DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид Төр-хурахын амны газар ашиглагч иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран орчныхоо эвдэрсэн зам талбайг засаж тохижуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ удаа Баянзүрх дүүргийн 11-р хорооны Төр-хурах амны чиглэлийн Хонхор тосгоны арын гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын үндэсний номын сангийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн үйл ажиллагаа 2024 оны зургадугаар сарын 16-ны ням гаригаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжин нэг ээлжээр даваа-баасан гаригт 09:00-17:00 цагт ажиллаж, бямба, ням гаригт амрах болжээ.

May be an image of 1 person, the Brandenburg Gate and text

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур 1.63 хэмээр дулаарчээ DNN.mn

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 5-нд “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ.

2024-2028 онд дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.

Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн.

Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ.

Он гарсаар эрс тэс халууны уур амьсгалын улмаас Ази тив дээд хэмжээндээ тулж халж, ургац алдагдаж, сургуулиуд хаагдаж, хүмүүсийн амь нас эрсдсэн байна.

Тухайлбал, Шинэ Дели, Бамако, Мехико хотууд дээд түвшинд хүрч халсан бол АНУ-д гэхэд хүчтэй шуурганы улмаас эргэн тойрон сүйдэж, олон хүн амь насаа алджээ.

Мөн Арабын хойг, Зүүн Африк, Бразилд хүчтэй борооны улмаас үер усны гамшиг тохиолдож, далайн температур урьд өмнө байгаагүйгээр халсны улмаас эрдэмтдийн тооцоолж байгаагүй хэмжээний гамшиг тохиосон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад өрийн хэмжээ 4.8 хувиар өсчээ DNN.mn

Улсын нийт гадаад өрийн хэмжээ 35 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3  тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

16 настай охины амиа егүүтгэсэн хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ DNN.mn

Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18 дугаар хороонд 16 настай охин амиа егүүтгэсэн хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна.

Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Asia Folk 2024” наадам төв талбайд болж байна DNN.mn

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Сайн хүмүүс түүнийг хүрээлж байдгийг мэднэ… DNN.mn

Олон улсад тогтсон ойлголт юм даа. Улс төрийг гурав хуваадаг. Сэдэв ярьдаг, бүтцийн, хувь улс төрч гэж. Тухайлбал, Женко гэдэг нэршил бол хувь улс төрчийн дүр. Бүтцийн улс төр бол мөнөөх л фракц. Сэдвийн улс төр нь хамгийн эрүүл. Улс төрийн орон зайд сэдэв ярьдаг улстөрч байх нь ирээдүйтэй. Бас улс оронд хэрэгтэй. Сэдэв ярьдаг улс төрч бол ард түмний амьдралыг үргэлж уншдаг, тэр хэрээрээ сэтгэж бодож байдаг. Д.Батлут бол сэдэв ярьдаг улс төрчдийн нэг. Түүний улс төрд байгаа хамгийн сайн үнэ цэнэ бол энэ. Шулуухан хэлэхэд, сэдвийн улстөрч өнөөдөр цөөхөн байгаа. УИХ-ын гишүүн Д.Батлут бол нийгэмд нээлттэй, үгээ хэлдэг, ярилцлага өгдөг улстөрч. Сэтгүүлчдийн хувьд хамгийн амар улстөрч юм. Тийм болохоор түүний өгсөн ярилцлагууд, үзэл санаанууд х эвлэл мэдээллийн редакцуудад хангалттай бий. Энэ нь түүнийг нийгэм рүү сэдэв шиддэг, тулгамдсан асуудлуудыг хуульчилдаг төрийн түшээ гэдгийг тодорхойлно. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх асуудал шуугиан болоход хэн гэдэг УИХ-ын гишүүн тууштай зогсож, хүнлэг байр сууринаас гол дүр болон зогсож байсныг архиваас харж болно. “Монголын үрсийг ялгаж болохгүй” хэмээн хамгийн чанга дуугарсан нь Д.Батлут гишүүн байдаг юм. Хүүхдийн мөнгө бол нийгмийн эмзэг сэдэв мөн шүү. “Эрдэнэт-Улаанбаатарыг холбосон хамгийн дөт засмал замтай болох юмсан” гэдэг хүсэл түүний аймгийн Засаг дарга байх үеийнх нь мөрөөдөл. УИХ ын гишүүнээр сонгогдохдоо энэ хүсэл зорилготой хамт төрийн ордонд орсон. Энэ нь Орхон аймаг, Хөвсгөл Булганчуудын хүсэл байсан. Тэр шийдүүлж чадсан. 2020 онд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл баталсан. Түүнд Эрдэнэт Улаанбаатарыг холбосон хамгийн дөт зам буюу Жаргалант, Шар хөтөлөөр тавих 100 км авто замын асуудал орсон юм билээ. Өөртөө үргэлж зөв асуудал тарьж, түүнтэйгээ зууралдаж, СОНГУУЛЬ-2024 ард нь гардаг нь түүний сайн тал. Бас багаар тоглодог улстөрчийн ур чадвар түүнд бий. Түүний талаар том улстөрчийн нэг дүгнэлт байдаг юм. Тэр нь “Батлутыг би сайн мэдэхгүй, харин түүний дэргэд сайн хүмүүс олон байдгийг мэднэ” гэж. Энэ бол үг. Бүр түүний талаарх хамгийн сайн тодорхойлолт ч байж магадгүй. “Өрхийн үйлдвэрлэл” бол Д.Батлутын мөнхийн сэдэв мөн. Тэр бараг 20 жилийн өмнө Орхон аймагт “Дэлхийн зөн” байгууллагын ажилтан байхдаа л энэ ажлыг хийж байсан. Энэ сэдвээр түүний хэлдэг үг нь “Манайханд тулгардаг гол бэрхшээл нь гарал үүсэл тодорхойгүй гээд экспортлох боломжгүй болчихдог. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн жишиг бол их энгийн. Солонгост гэхэд дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпораци нь бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өрхийн үйлдвэрлэлдээ хариуцуулдаг…” гэж. Дэд бүтцийн асуудлыг тэрээр хойд бүсэд оруулж ирэхэд онцгой анхаарч байгаа нь цаанаа ийм учиртай. Ингэж байж хойд бүсийн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж үздэг. Түүний том амбиц бол хэзээнээсээ Монголын “Алтан гурвалжин” гэж яригддаг бүс нутгууд болох Эрдэнэт-Булган-Хөвсгөлийг Монголын хөгжлийн загвар болгох хүсэл мөрөөдөл юм. Эрдэнэт хот бол угаасаа Монголын шилдэг нь. Уул уурхай түшиглэсэн Шинжлэх ухаан технологийн паркийг тэр Орхон аймгийн Засаг дарга байхдаа байгуулсан. Тус паркад бойжсон төслүүдээс амжилттай хэрэгжээд эхэлсэн нь Евро стандартын будгийн үйлдвэр. Хүний биед сөрөг нөлөөгүй будаг худалдаалдаг энэ үйлдвэр Улаанбаатарын зах зээлд хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлчихсэн. Шинжлэх ухаан технологийн паркад бойжсон төслүүдийн олонх нь жирийн иргэдийн старт-ап төслүүд байгаад тэр урам зоригтой байгаа. Одоогоор тэрхүү ШУТП-д 11 төсөл бойжиж байгаа нь түүний багийнхны амжилт юм. Одоо түүний дараагийн алхам нь Хөвсгөл-Булган Орхоныг бүс нутгийн хэмжээнд тэлэх. Үр дүнг нь хурдасгах. Аль ч аймгийнх нь иргэдийн бизнесийг дэмжих эдийн засгийн загвар нь Орхон аймагт бэлээхэн байна гэж тэр үзэж байгаа. Жижиг, дунд, бичил төслүүдийг бойжуулдаг инкубатор болох Шинжлэх ухаан технологийн паркийг бүсийн хэмжээнд томруулчихад хойд бүсийн гурван аймгийн өрхийн үйлдвэрлэгчдийн бизнес хөгжинө. Хойд бүсийн хөгжлийг тэрээр энэ мэтээр харж байна. УИХ-ын гишүүн бол хүмүүсийн амьдралыг сайн мэдэрч, зөв онош тавьж байх үүрэгтэй. УИХ-ын гишүүний ажил бол үргэлж хүмүүсийн амьдралыг хэлэлцэж байдаг. Ард түмний асуудлыг өмнөөс нь шийдэж байдаг. Улс орны хувь заяа гэдэг энэ. Үүнийгээ хамгийн сайн ухамсарласан төрийн түшээ бол Д.Батлут. Тэр хүмүүсийн дунд л алхдаг. Ордноос Орхон аймаг руу үргэлж жирийлгээд олддоггүйн цаад мөн чанар энэ…

 

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно DNN.mn

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-ний пүрэв гаригт улс даяар эхэлж, 7-ныг дуустал үргэлжлэх юм. Шалгуулагчид 2B, HB харандаа ашиглана.

Шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/ 
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)
  • Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.
Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35485 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,
  • 14812 нь Улаанбаатар хотынх,
  • 17541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3586 шалгуулагч байна.

Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ.

Мөн энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтыг 33000 шалгуулагч өгснөөс 83.8 хувь нь тэнцжээ. Тэнцээгүй хүмүүс ЭЕШ-д элсэх эрхтэй ч энэ жил дотоодын их дээд сургуульд суралцах боломжгүй юм. Наймдугаар сарын 17-нд дахин шалгалт авах том гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Булгийн урсацын төгсгөлд ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулж байна DNN.mn

Бэлчээр сайтай боловч голын усны сүлжээ муутай, гадаргын усны нөөцгүй хуурай бүс нутагт хамаарах Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт орших олон булгийн Гахай булагт зэрлэг амьтан болон бод, бог малыг усаар тогтвортой хангах зорилгоор Булгийн урсацын төгсгөлд ус хуримтлуулах хөв цөөрөм шинээр байгуулж, усны мониторинг судалгааг хийлээ.

Тус хөв цөөрөм нь булгийн усны урсац элбэг үед ус хуримтлуулахаас гадна бороо /үер/, цасны усыг нөөцлөх боломжтой ба орчны доройтлыг нөхөн сэргээж, усны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түр зуурын аадар борооны улмаас хоёр айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогджээ DNN.mn

Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байна.
May be an image of 8 people
Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургаадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна.
Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.