Categories
мэдээ цаг-үе

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

 ХУД-т үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас “Говь”-ийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил гацсан юм. Тэгвэл тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосноор “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-нд албадан чөлөөлсөн билээ. Энэ замыг ашиглалтад оруулснаар Нарны зам, Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар багасах юм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Түгжрэлийг багасгахаар дөрвөн байршилд нүхэн гарц байгуулж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай энэ замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам юм. Энэ онд нийслэлийн замын 80 хувийг засаж, шинэчилнэ” хэмээв.

Түүнчлэн, ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан “Ээрмэл”-ийн замын ажлыг дуусгахаас гадна “Таван шар”-ын нүхэн гарцыг энэ сард, “Яармагийн зам”-ыг ирэх долоодугаар сард нээнэ гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Categories
story-news мэдээ цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.0 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн  үзүүлэлтээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

2024 оны  тавдугаар сард хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.1 хувь, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувь, хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь(согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь,хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Лхагвадорж: Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдлаа DNN.mn

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа алдсан талаар Ардчилсан Нам(АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж “Монгол төрийн сонгууль эхлээд долоо хонож байхад та бүхэнд эмгэнэлтэй мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Ардчиллын нэгэн од, ард түмний нэгэн төлөөлөл, бидний эрхэм ах, журмын нөхөр бусдын гарт амь насаа алдлаа.

Энэ удаагийн сонгууль нь төрийн их дарамт шахалт, тагнаж чагнах гээд байж болох бүх дарамт дор үргэлжилж байна. Төрийн сонгууль өнөөдөр монгол хүний амь насанд тултлаа дарамт шахалтад дор явж байгааг та бүхэнд мэдээлье.

Өчигдөр АН-ын эрхэм журмын нөхөр, Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, Сант сумын АН-ын дарга, Сант сумын морин спорт уяачдын холбооны дарга, Сант сумын хүндэт иргэн, сонгуулийн бүтцийн нэгэн эд эс болсон сонгууль эрхэлсэн байгууллагын анхан шатны дарга иргэн Б.Б урд шөнө 22:00 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа.

Иргэн Б.Б-н ар гэрийнхэнд ардчиллын төлөө зүрх нь цохилдог 200 гаруй мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс, нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” хэмээн Фэйсбүүк дэх хуудсандаа бичжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ талаарх мэдээллийг тодруулж байгаа гэв.

Categories
мэдээ цаг-үе

3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж, засварлана DNN.mn

Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг:

-2024 оны 06 сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 06 сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо.

  • 6-р сарын 16-нд БҮХ БАРАА 8% БОНУС
  • 6-р сарын 17-нд БҮХ БАРАА 7% БОНУС
  • 6-р сарын 18-нд БҮХ БАРАА 6% БОНУС
  • 6-р сарын 19-нд БҮХ БАРАА 5% БОНУС

Та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь газар дээр нь 10 минутанд УРЬДЧИЛГААГҮЙ зээлээр аваад нэмж БЭЛЭГ аваарай. Мөн бүх төрлийн зээлийн аппликейшнээр одоо аваад дараа төлөх боломжтой.

Хямдралтай худалдаа ердөө 6-хан өдөр үргэлжлэх тул та BSB-н өөрт ойрхон салбар дэлгүүрээр зочилж энэ худалдаанд амжиж оролцоорой.

Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад хүргүүлэн авах боломжтой.

Эрт авбал Илүү БОНУСТАЙ хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна.

 

Харилцах утас: 7722-0272

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай”

Зөвхөн BSB

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-аас 14, Беларусаас 11 тамирчин олимпод оролцоно DNN.mn

Олон улсын олимпын хороо (ОУОХ) Парист болох зуны Олимпын наадамд ОХУ-ын 14, Беларусийн 11 тамирчныг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрчээ. Энэ тухай ОУОХ бямба гарагт мэдээлсэн байна.

Эдгээр тамирчныг 2024 оны гуравдугаар сард байгуулагдсан тусгай комисс шалгажээ. Төвийг сахисан статустай өрсөлдөх тамирчдын эхний жагсаалтад Оросын арван бөх, гурван дугуйчин, батут дээр үсрэгч нэг тамирчны нэр багтжээ. Беларусь улсаас зургаан бөх, хоёр батутчин, хүнд атлетикийн хоёр тамирчин, нэг дугуйчин олимпод оролцоно.

Оросын 40 орчим тамирчин 2024 оны зуны Олимпын наадамд бие даасан статустай өрсөлдөж магадгүй гэж ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс өмнө нь мэдэгдэж байв.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайнтай холбогдуулан Орос, Беларусийн тамирчдыг Олимпод оролцох боломжийг ОУХО-ноос хязгаарласан юм. 2023 оны 12 дугаар сард тус хороо Орос, Беларусийн тамирчдыг зөвхөн спортын ганцаарчилсан төрлүүдэд /өөрийн улсын болон бусад улсын далбаан дор бус/ оролцохыг зөвшөөрсөн бол Орос, Беларусийн зэвсэгт хүчин, аюулгүй байдлын байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой, дайныг дэмжиж буй тамирчдыг Олимпын тоглолтод оролцохыг хоригложээ.

Парисын Олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Зочид буудлын салбарын орлого 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний улиралд 97.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.8 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 8.5 (13.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрынх 3.3 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тус салбарын нийт орлогын 71.4 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 27.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.6 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс “Мон Алтиус” баг мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Хятадын Жоушань хотод болж, манай улсын баг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Зургаа дахь удаагийн тэмцээнд 10 орны эрэгтэй 16, эмэгтэй есөн баг оролцсон байна. Тэмцээнд манай улсаас “Мон Алтиус” болон “Рояаль” их сургуулийн баг гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад өрсөлдөв. Монголын хоёр баг хэсгийн тоглолтод итгэл төгс ялалт байгуулж, хэсгээ тэргүүлсэн бөгөөд шөвгийн наймд ч Макао, Непалын багийг төвөггүй хожжээ.

Улмаар “Мон Алтиус” их сургуулийн баг финалд Хятадын оюутны шигшээтэй таарч хожигдсоноор мөнгөн медалийн эзэн болжээ. Ингэснээр тэд ирэх арваннэгдүгээр сард 3х3-ын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Харин “Рояаль” их сургуулийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Хятадын өөр нэг багт ялагдсанаар шагналт байрт шалгарсан байна.

Дашрамд дурдахад, Хятадын Хандан хотод болж буй U23 насны ангиллын үндэстнүүдийн лигийн дөрөв дэх цуврал өчигдөр болсон. Тус цувралд Монголын эрэгтэйчүүдийн дөрөв дэх удаагаа финалд шалгарав. Улмаар финалд талбайн эзэн багт 21:16-гаар ялагдлаа. Монголын баг эхний гурван цувралд түрүүлсэн бөгөөд тав дахь цуврал өнөөдөр болно.

Categories
мэдээ цаг-үе

Аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өгчээ DNN.mn

“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачилгаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Тус компани нь 2017 оноос хойш “Тотал” брэндийн 1100 нэр төрлийн багаж хэрэгслийг худалдаалж байгаа бөгөөд аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн юм.

Эдгээр багаж, хэрэгсэл нь хээрийн нөхцөлд цахилгаангүй үед аврах ажиллагаа зохион байгуулахад хэрэглэж болох батерейтэй гэдгээрээ онцлог.

Энэ үеэр улс эх орон, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад дэмжлэг болж, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний дээжээс хандивлан, гар бие оролцож байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын төсвийн зарлага энэ оны эхний таван сарын байдлаар 10 их наядыг давжээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны эхний таван сарын байдалтай харьцуулахад 42 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага 10 их наядыг давж, өмнөх оны мөн үеэсээ бараг 3 их наяд төгрөгөөр ихэссэн байна.