Categories
мэдээ эдийн-засаг

Валютын хадгаламж 848.0 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 18.2  тэрбум төгрөгөөр өсөж , өмнөх оны мөн үеэс 848.0 тэрбум төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай үерийн ус зайлуулах насос хүлээлгэн өглөө DNN.mn

Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр  хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон юм.

Эдгээр бүрэн автомат насосууд нь түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ авсаархан бөгөөд удаан хугацаанд хуурай ажиллах чадвартайгаас гадна секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай.

“УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь”  төслийн эрсдэлтэй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьж, төрийн 100 албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны тавдугаар сард 4,398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ.

Уг өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 7.9%, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр буюу 2.7% дахин тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Авлигатай тэмцэх газарт 2024 оны эхний тавдугаар сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 31-ээр буюу 11.6%-аар өссөн байна.

Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахинаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад улсад байгаа 13.095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна.

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.

Гадаад улсад байгаа сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны борлуулалт 64.1 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт 64.1 хувьтай байна

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 7 хоног бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж нөөцөлсөн махны 64.1 хувийг худалдан борлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галт тэргээр давхардсан тоогоор 173.2 мянган зорчигч үйлчлүүлжээ DNN.mn

2024 оны 05-р сард орон нутгийн болон олон улсын харилцааны галт тэргээр давхардсан тоогоор 173.2 мянган зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

May be an image of text
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 10 аймгийн 30 суманд ой, хээрийн түймэр гарчээ DNN.mn

Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв аймгийн 30 суманд ой, хээрийн гал түймрийн 69 тохиолдол бүртгэгдээд байна.

Ой, хээрийн гал түймэрт 685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, экологид 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,2 хувиар нэмэгдсэн байна.

Ой, хээрээр явахдаа ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Швейцарийн олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа DNN.mn

Швейцарьт Украины талаас зохион байгуулж буй Олон улсын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр улс орнуудын нэгдсэн байр суурь боловсруулахад зориулагдав. Төлөөлөгчдийн мэдээлснээр, хамтарсан мэдэгдлийг хэлэлцэж байгаа бөгөөд Швейцарийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй улс орнууд саналаа нэгтгэхэд нээлттэй байгаа ажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оростой ярилцах цаг ирэх болно гэдгийг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ бидний байр суурь маш тодорхой байна.Оросууд одоо ярьж байгаа шигээ ямарваа тулган шаардалт тавихыг бид огт зөвшөөрөхгүй” гэжээ. Энэхүү хамтарсан баримт бичигт “Запорожье атомын цахилгаан станцыг Украины мэдэлд шилжүүлэхийг уриалж, Украины эсрэг дайнд атомын зэвсэг ашиглах аюулыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэн, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Азовболон Хар тэнгисээр чөлөөтэй нэвтрүүлэхийг Орост уриалж, худалдааны хөлөг онгоцууд руу халдаж, тэднийг гадны улсын боомтод орох боломжийг хааж байгааг буруушаан, дайны бүх олзлогдогсдыг солилцож, хууль бусаар зөөвөрлөгдсөн хүүхэд болон бусад энгийн иргэдийг Украинд буцааж өгөхийг уриалсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АТГ: 12 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт /2024.06.10-.16/ нийт гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгаснаас 18 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Мөн нэг гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 83 гомдол мэдээллийг хянан шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн эрүүгийн 926 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 903 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах заавар DNN.mn

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах заавар.