Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөө бүх хууль гарч байна DNN.mn

Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болоод Ерөнхийлөгчийн, мөн аймаг, орон нутгийн сонгуулийн тухай хууль, дээрээс нь сонгуультай холбоотой бүх л хуульд ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөөх заалтууд тэр чигтээ орсон. Үндсэндээ сонгууль гэдэг зүйлийг энгийн иргэдийн дунд байхгүй болгож, дарга сайдууд, эрх баригчид ээлж дараалан төрийн сэнтийд заларч байх тийм л хууль, эрх зүйн зарчим манайд үйлчилж байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон энэхүү гол заалт сонгуулийн тухай болон бусад хуулиудын хүрээнд үйлчилгээ нь зогсчихоод байна. УИХын сонгуульд иргэн нэр дэвшихэд хуулийн маш олон саад бэрхшээлтэй тулгарч байна.

Хамгийн наад зах нь 25 нас хүрсэн иргэн нэр дэвших эрхтэй гэдэг. Яг хуулин дээр тухайн иргэний төрсөн он сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн иргэн насанд хүрсэн байх ёстой гэж заасан. Төрсөн оноороо 25 нас хүрсэн ч сонгууль болох өдрөөс ганцхан хоногийн дараа төрсөн байхад нас хүрээгүй гэх шалтгаанаар нэр дэвших боломжгүй. Мэдээж авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, мөн ял эдэлж байгаа бол нэр дэвших эрхгүй. Үүнээс гадна банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг хуулийн нарийн заалттай.

Энэ бол ардчилсан улс оронд арай дэндсэн хуулийн заалтууд. Зээл авах бол гэмт хэрэг биш. Гэтэл өр зээлтэй байх, түүнээ төлөөгүй байх гэх шалтгаанаараа Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь хааж бооно гэдэг байж боломгүй. Үндсэндээ банкинд гэрийнхээ тог цахилгааны мөнгийг төлж чадаагүй бол, мобиком юм уу, юнителд утасныхаа төлбөрийг төлж амжаагүй тохиолдол тухайн иргэн нэр дэвших эрхгүй болж байх жишээний.

Тэгвэл ардчилал эрх чөлөөний бэлгэдэл дэлхийн жишиг орон гэгддэг АНУ гэхэд төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшигчид ердөө гуравхан шаардлага тавьдаг. АНУ-д төрсөн байх ёстой, Үндсэн хуулийн дагуу 35аас дээш настай байх ёстой. 14өөс доошгүй жил Америкт оршин суусан, тус улсын иргэн байх ёстой гэдэг гуравхан шаардлага. Ардчиллын бэлгэ тэмдэг болсон АНУ иргэнийхээ сонгох сонгогдох эрхийг ингэж нээлттэйгээр, ямар нэгэн дарамт хуулийн хатуу чанга заалтгүйгээр хангаж өгдөг.

Монголд сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг ийм төвөгтэй, дарамттай байдаг бол иргэн хүний сонгох эрхэд мөн бүдүүлгээр ханддаг. Илүү хүн дугуйлбал саналын хуудас нь хүчингүй. Дутуу хүн дугуйлбал бас хүчингүй. Тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн 100 гаруй хүнээс 9 хүнийг дугуйллаа гэж бодъё. Санамсаргүйгээр 10ыг юм уу, эсвэл нэгээр дутуу, наймыг нь дугуйлсан тохиолдолд таны санал хүчингүйд тооцогдоно. Мөн саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр бичсэн бол бас л хүчингүй. Сонгогч саналаа өгөх үед сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглох, тойрогт ногдсон мандат, нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам эвсэл тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох гээд дандаа л болохгүй гэсэн заалтуудтай. Дээрээс нь зууванг цэвэрхэн будсангүй, зураасаас нь гадагш гаргалаа, эс бөгөөс өөр өнгийн балаар будлаа гээд бөөн дарамт.

Яг үнэндээ бол иргэдийн саналаа өгөх, сонгох эрхээ эдлэх энэ процесс хуулийн асар дарамт, бусдын хараа хяналт, айдас хүйдэс дунд явдаг. Мөн иргэдийг боловсрол, мэдлэгээр нь ялгаварлан гадуурхах мэт эвгүй заалтууд бий. Тухайлбал, боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн… гээд заачихсан байх жишээний. Мөн эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмнөөс итгэмжилсэн иргэн хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглосон. Нэг гэрт дөрвүүлээ байлаа гэхэд нас өндөр болсон эмээ өвөө, бие муутай ханийнхаа өмнөөс буюу нэг гэрийнхээ гурван хүний өмнөөс нэг хүн саналаа өгөх эрхгүй болж байгаа юм.

Энэ бүхэн ард түмнийг сонгууль өгүүлэхгүй гэсэн эрх баригч, хууль тогтоогчдын алсын бодлого юм шиг санагдах юм. Дээрээс нь нэр дэвшигчийг таниулахгүйн төлөө бүх хуулийн заалт үйлчилнэ. Орой 22 цагаас хойш өглөөний найман цаг хүртэлх хугацаанд чанга яригчаар ярихыг, хуульд заасны дагуу тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар байршуулахыг, бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц ашиглахыг хатуу хорьсон. Үндсэндээ хуулиар зааж өгсөн тодорхой байршилд А4ийн хэмжээтэй зурагт хуудсаа байршуулж, өглөөний 8аас оройн 22 цагийн хооронд өөрийгөө сонгогч олонд хальтхан танилцуулна. Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж байгаа. Телевизийн цагийг нарийн тогтоосон учир шинэ нэр дэвшигч телевизээр гарч сонгогч олонд танигдана гэсэн ойлголт бараг байхгүй.

Энэ мэт дандаа хориглосон заалтуудтай. Арай л нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзаж болохгүй гэж заачихаагүй, бусдыг нь бараг хориглочихсон. Дээрээс нь улс төрийн шинэ хүчин, шинэ нэр дэвшигчдэд тойргийнхоо сонгогчдод өөрийгөө болон нам эвслээ танилцуулах боломж байхгүй. Сонгуулийн сурталчилгаа ердөө 14-хөн хоног. Жишээ нь, энэ 14 хоногт Монголын баруун хязгаарыг Увс, Ховд, Говь-Алтай, Завхан дөрвөн аймгийн 80 сумын газар нутгийг туулах боломжгүй. Ийм л байж боломгүй зүйлийг эрх баригчид хуульд тусгаж, монголчуудаар даажигнаж доог тохуу хийж байна. Тэд өөрсдөө онгоцоор явж, бусад нь машинаар яваад бензин шатахуун нь хүрэхгүй зогсож байна. Баруун аймагт бие даан нэр дэвшсэн залуу нэгэнт би бүх нутгийг туулж чадахгүй юм чинь яахав дээ гээд унадаг дугуйтай хотоос хөдөлж байх жишээний.

Мөн бие даан нэр дэвшигч 801ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна. Гарын үсэг зуруулах процесст нэг л алдаа гарсан бол нэр дэвшигчийг бүртгэхгүй. Мөн сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр болон олон нийтийн сүлжээгээр тараасан нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэхгүй олон заалт хоригууд бий. Энэ бүхнээс төвөгшөөгөөд иргэн нэр дэвших эрхээ эдэлж чаддаггүй. Ерөнхийлөгчийн сонгуульд бас л ард түмнээ хяхаж хавчсан, ад үзсэн муйхар заалт байдаг. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрхтэй гэх заалт. Тэгвэл Исламын шашинтай Иран улс гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд сая нийт 80 хүн нэр дэвшсэн. 2013 онд 686 хүн дэвшиж байсан түүхтэй. Яг үүн шиг Монголд хүссэн бүхэн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй баймаар байна.

Нэр дэвшигчдийг олонд таниулж өгөх гол хэрэгсэл хэвлэл мэдээллийг сонгуулийн хуулиар ёстой “амийг чангаасан”. Олон нийтийн радио телевизээс бусад радио телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс хойш 30аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлнэ. Хуульд заасны дагуу бүртгүүлсэн радио телевиз сурталчилгаа явуулах эрхтэй, бүртгүүлээгүй бол хориотой. Хэрвээ үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн телевиз радиогийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно. Цахим орчин мөн ялгаагүй. Албан мэдэгдлийн дагуу зөвшөөрөл авна. Аваагүй тохиолдолд цахимыг хаах, хязгаарлана. Хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн СЕХ хамтран баталж мөрдүүлнэ гэсэн заалттай.

Монголын хэвлэлийг ингэж хаасан хэрнээ гадаадын хэвлэл болох Фэйсбүүк, твиттерт манай эрх баригчид мөнгөө төлөөд сурталчилгаагаа нээлттэй явуулж байгаа.

Мөн Сонгуулийн тухай хуульд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ноцтой зөрчиж боомилсон заалт бий. Энэ нь санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогсоно. Энэ хугацаанд нэр дэвшигч, тэдний багийн хэн ч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэх заалт. Ардчилсан Монгол Улсад 24 цаг байтугай 24 секундэд ч хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боох ёсгүй. Тиймээс эдгээр хуулийн заалтууд бол монголчуудыг яаж сонгуульгүй байлгах вэ, яавал төрд шинэ хүн гаргахгүй байлгах вэ, яавал монголчуудыг ядуу хоосон гуйлгачин хэвээр нь байлгах вэ гэсэн эрх баригчдын бодлого гэдгийг дахин хэлэх байна. Шинээр байгуулагдах парламент хамгийн түрүүнд сонгуулийн тухай хуулиудын эдгээр заалтуудыг засч боловсруулж, ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхийг нь бусад орны жишгийн дагуу эдлүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж улс төрд шинэ цус сэлбэж, улс орны хувь заяанд эргэлт ирнэ.

Д.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 18, Ангараг гариг. Билгийн тооллын 12, Хонгорцог одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандаж 20:54 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 06 сарын 18-наас 2024 оны 06 сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ” хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-18-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Иргэн Ж.Нямжав “Нэр дэвшигчдийн боловсролыг л зөв тогтоочихдог болчихвол чанартай сонгууль болно” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Судлаач Д.Энхцэцэг “Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм” гэлээ. Энэ тухай I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

  • СОНГУУЛЬ-2024: АН, МАН-ын дарга нар шөнийн 01:00 цаг хүртэл юу ярив

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ” хэмээв.

  • Сонгуулийг цөөн үгээр

Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Дээшин “Том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй” гэв

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбат “Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна” гэлээ.

Улсын арслан Ц.Бямба-Отгон “Улсын баяр наадмаар цолоо авсан бол бүр ч сайхан байх байлаа” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

ГАДААД МЭДЭЭ: Дээд хэмжээний чуулган өндөрлөв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хамтарсан баг ажиллана DNN.mn

Монгол Улсад жилд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдтэй харьцуулахад хүн худалдаалах гэмт хэргийн гаралт тийм өндөр биш. Жилд 10-14 гэмт хэрэг бүртгэдэг. Гэвч энэ гэмт хэргийг статистик тоогоор үнэлэхээс илүү нийгмийн хор аюулын шинж чанарыг анхаарч, авч үзэх шаардлагатай байна.

2000 оны эхээр энэ төрлийн гэмт хэргийн ойлголт бага байсан бол одоо иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж, манай улс ч олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Эрх зүйн орчин бүрдэж, төрийн бус байгууллагууд хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээ үзүүлдэг болсон, энэ төрлийн хэргийг шалгах тусгай нэгжтэй, бие даасан хуультай болсон зэрэг дэвшилтүүд гарав.

Тодруулбал Монгол Улс 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ийн конвенц, түүний нэмэлт болох охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох протоколд нэгдэж орсон. Үүнээс хойш үндэсний хууль тогтоомжийг энэхүү гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг хийж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал хэлсэн юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар дараах ял шийтгэлийг оноодог.
Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 59 хүнд ял оноосон байна. Үүнээс 13 хүнд нь 5-8 жилийн хорих ял, 10 хүнд нь 10-15 жилийн хорих ял, нэг хүнд бүх насаар хорих ял оноосон талаар шүүх байгууллагаас гаргасан судалгааны тайлангаас харахад шүүх хуульд заасан ялыг шударгаар оноож байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллах салбар дундын хамтарсан багтай байх шийдлийг тусгасан.

Энэ баг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалах байранд байлгах, нийгмийн ажил үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн засал, эрүүл мэндийн, хууль зүйн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд анхаарч ажиллана. Хамтарсан багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулахаар зохицуулсан байдаг.

Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, холбогдогчид үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болсон.

Өмнө нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч л үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авдаг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүмүүсийн төрлийг нэмж, тодорхой зааж өгсөн.

Тодруулбал бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж бүрджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эхээр, Орхон голын адгаар, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 30 см орчим давсан байна.

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон

  1. Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  2. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  3. Шүүгдэгч Д.Даваасамбуу
  4. Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  5. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
  6. Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
  7. Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
  8. Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
  9. Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
  10. Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
  11. Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
  12. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
  13. Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
  14. Шүүгдэгч Ё.Баатарбилэг
  15. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
  16. Шүүгдэгч Б.Будхүү
  17. Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  18. Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  19. Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  20. Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
  21. Шүүгдэгч Т.Мөнхтулга
  22. Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  23. Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
  24. Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  25. Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
  26. Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
  27. Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
  28. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
  29. Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
  30. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
  31. Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
  32. Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
  33. Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
  34. Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
  35. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  36. Шүүгдэгч О.Баяр
  37. Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
  38. Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  39. Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
  40. Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
  41. Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарын 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК-уудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, хахууль өгсөн, хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нэр бүхий 48 хүнээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, О.Баяр, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу нарын 19 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг дахин шалгуулахаар тусгаарлан прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхээс нэр бүхий 32 хүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснээс шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 9 хүн, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-уудыг тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын 22 хүн, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг тус тус гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар 53.787 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын 17-ныг хүртэлх ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээллийг хүргэж байна.

СУУДЛЫН АВТОМАШИН: 2024 онд 53,787 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.5 хувиар өссөн байна.

АЧААНЫ АВТОМАШИН: 2024 онд 12,970 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.6 хувиар өссөн байна.

May be an image of text
Categories
мэдээ нийгэм

Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ DNN.mn

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 гаруй хувь, агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах болон “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих, ажлын байр бий болох зэрэг цогц асуудлыг шийдэх юм. Энэ жил Сэлбэ, Баянхошуу, Шархад дэд төвүүдэд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж байна. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Эл ногоон орон сууцны эко хороолол ашиглалтад орсноор тухайн бүсийн оршин суугчид хашаа, байшингаа орон сууцаар солих замаар дараагийн 600 айлын газар чөлөөлөлтийг хийх юм” хэмээв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 2023-2025 онуудад 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон “Хангай Энержи” ХХК-ийн түншлэл шалгаран, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Тус 152 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зүгээс тус эко хорооллын 40 хувьд нь цэвэр ногоон байгууламжийг төлөвлөж, гадна тохижилт нь явган болон дугуйтай зорчигч, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн барилга угсралтад дулаан алдагдал хамгийн бага, байгальд ээлтэй материалыг ашиглаж, нарны цахилгаан үүсгүүрийг нэвтрүүлсэн аж. Мөн ус, цахилгааны ашиглалтын зардлыг 20 хувь хүртэл бууруулах шинэлэг технологийг нэвтрүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй инженерийн иж бүрэн ногоон шийдлийг агуулсан цогц эко хороолол юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 8.3 мянган га талбайд төмс тариалжээ DNN.mn

Улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалалт хийжээ.

Үүнээс:

  • үр тариа 236.1 мянган га-д,
  • техникийн ургамал 52.9 мянган га-д,
  • таримал тэжээлийн ургамал 10.0 мянган га-д,
  • төмс 8.3 мянган га-д,
  • хүнсний ногоо 7.2 мянган га-д тус тус тариалаад байна.