Categories
мэдээ цаг-үе

Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрх болон сонгууль өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө.

Юун түрүүнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах чиглэлд хуулиар чиг үүрэг хүлээн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 9 хоног болж байна. Энэ хугацаанд иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг хүний хувийн мэдээллийг худалдаж авах тухай зар цахим орчин болон иргэдийн дунд мэдээлэл тарааж, хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж буй зөрчил гарч байгаа талаар Комисст мэдээлэл авагдаж байна.

Регистрийн дугаар нь хүний хувийн мэдээлэлд хамаардаг бөгөөд ийнхүү цуглуулсан хувийн мэдээллийг сонгуулийн дараа ямар ч байдлаар ашиглах, хувь хүнийг нууцыг задруулах, бусад байдлаар эрсдэлд оруулах эрсдэлтэй гэдгийг анхаарч хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэж зөвлөж байна. Мөн хувийн мэдээллээр нь хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь сонгогчдын сонгох эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг иргэд олон нийт, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа дэмжигчид анхааруулж байна.

Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй гэдгийг дахин сануулж байна.

Хоёрдугаарт. Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан иргэдийн улс төрийн эрхээ эдлэх боломж бөгөөд ардчиллын үнэт зүйл юм. Тиймээс улс төрийн талаар олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний үндсэн дээр иргэд сонголтоо хийх ёстой . Улс төрийн эрхээ эдэлж, өөрийн үзэл баримтлалдаа нийцсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, түүнийг түгээн дэлгэрүүлсний төлөө бусдыг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж буруутгахгүй байх үүрэгтэй. Тиймээс нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид тэдгээрийг сонгуулийн ажилд оролцож байгаа албан ёсны, бусад дэмжигчид бусдын улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх байдлаар сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа явуулахыг хийхийг зөвлөж байна.

Гуравдугаарт: Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.

ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.

Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сан дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Дөрөвдүгээрт: Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад нэр дэвшигчид болон нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй хүргэх нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, энэ эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус болохыг анхааруулж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо, төрийн цэргийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.

Нийтэлсэн: Сонгууль 2024
Categories
мэдээ нийгэм

М.Бадарч 25 мянган ам.долларын төлбөртэй олон улсын арбитрт ханджээ DNN.mn

Цолоо хураалгаж, Улсын гарьд болоод буй М.Бадарч Олон улсын спортын арбитрт ханджээ.

Монголдоо спортын арбитрт хандсан ч түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж шийдвэрлэсэн. Үүний дараа М.Бадарчийг олон улсын түвшинд өргөдөл гаргана гэх мэдээлэл чих дэлсэж байсан юм.

Тэгвэл, М.Бадарч зургадугаар сарын 10-ны өдөр “The Court of Arbitration for Sport” буюу Щвейцарьт төвтэй олон улсын спортын арбитрын шүүхэд хүсэлт бичиж, явуулжээ.

Хүсэлтийг доор хавсаргав.

Үүнд М.Бадарч шинжилгээний хариу буруу гарсан буюу “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэсэл бичээгүй байна. Харин процесс алдаатай явагдсан байх магадлалтай хэмээн үзэж буйгаа онцолжээ.

Ер нь М.Бадарч дотоодын арбитрт хандахдаа ч ингэсэн. Шинжилгээ авсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг сургалтад хамрагдаагүй гэж маргаад, дараа нь “Шээс сольсон байж магадгүй” болгон өөрчлөөд байв.

Хамгийн сүүлд гэрч гэх этгээд М.Бадарчид панангин өгсөн, М.Бадарч түүнийг нь барилдааны өмнө андуурч уусан хэмээх үйл явдал өрнөсөн нь анхаарал татсан юм. Допингийн эсрэг үндэсний төвөөс, М.Бадарчаас тарилга бүхий сэргээшийн төрлийн бодис илэрсэн, панангин биш гэдгийг удаа дараа тодотгож буй.

Харин Олон улсын спортын арбитрын шүүхээс М.Бадарчид “Материал дутуу байна. Зургадугаар сарын 20-ны дотор гүйцээн хангаж, ирүүлнэ” хэмээн хариу өгчээ.

Ташрамд, олон улсын арбитрт хандах зардал дунджаар 25 мянган ам.долларт хүрдэг бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргана

Categories
мэдээ цаг-үе

“Цагдан хоригдож байгаа 260 орчим иргэн санал өгөх хүсэлт гаргасан“ гэв DNN.mn

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд “Эрх нь хязгаарлагдсан иргэдэд мэдээллийг хангалттай хүргэх шаардлагатай. Сонгуультай холбоотойгоор иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах явдал их гарч байна. Энэ нь хууль бус бөгөөд энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял аваагүй л бол саналаа өгөх эрхтэй. Тухайлбал, албадан эмчлэгдэж байгаа, эрүү болон зөрчлийн хэргээр баримчлагдсан иргэд саналаа өгөх эрхтэй юм. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос хорих 461 ангид хийсэн хяналт хийсэн.

Уг шинжилгээгээр цагдан хоригдож байгаа 260 орчим иргэн санал өгөх хүсэлт гаргажээ. Гэвч тэдэнд хэн гэдэг нэр дэвшигч, ямар мөрийн хөдөлбөртэй. Шинэчлэн баталсан холимог тогтолцооны талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Мөн хугацаат цэргийн албан хаагчдад сонгуулийн мэдээллийг тэнцвэртэй хүргэх шаардлагатай. Тэд саналаа нөлөөнд автахгүй, чөлөөтэй өгөх эрхтэй” гэдгийг онцлов.

Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдэлгэр: Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн DNN.mn

ЦЕГ-аас сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр, “Улсын их хурлын 2024 оны сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл байгаа. Одоогоор шийдвэрлэгдсэн 327, ажиллагаанд 141 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Энэ сонгуулийн сурталчилгааны самбар эвдэх, баллаж цохлох гэх мэт зөрчлүүд багтаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож мөн нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэн О шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй. Ингэж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэтгэлэг төлөгч О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар буюу 7 сарын хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн “шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” гэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч О-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож шийтгэв.

Categories
story-news

13:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бороо орно

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр гэр, хашаа усанд автсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт өчигдөр орсон борооны улмаас 21.30 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд гэр хашаа усанд автсан 12, машин урссан 1 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүллээ.

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 20-21-нд шилжих шөнө аадар бороо орно DNN.mn

 Улаанбаатар хотод өчигдөр орой орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан 12, машин урссан нэг дуудлага ирж, аврагчид иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Б.Энхмаа, “Он гарсаар нийтдээ 36 усны ослын дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор 26 иргэн усанд осолдож амиа алдсанаас гурав нь хүүхэд байна. Аялал амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан ОБЕГ-т үер усны ослын дуудлага мэдээлэл маш их бүртгэгдэж байгаа. Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг анхааралтай хүлээн авч амьдралдаа хэвшил болгоё. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж байхыг онцгойлон анхааруулъя” гэв.

Өнөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 25, шөнөдөө 15 хэмийн дулаан байх аж.

Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 1917 өрх суурьшсан байна. Эдгээр айлд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан юм билээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.


-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглаг даагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.