Categories
гадаад мэдээ

Путины айлчлал DNN.mn

Орос болон Хойд солонгосын удирдагчдын уулзалтыг Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд “Пхеньянд Путин, Дээд удирдагч Ким Чен Ун нарын сүрлэг уулзалт болж, дотоод бодол санаагаа ний нуугүй хуваалцсан бөгөөд үүний дараа тэд хоноглох газартаа хүрэлцэн ирлээ…Нөхөр Путиныг дагалдан яваа нөхөр Ким Жон Ун түүнтэй үргэлжлүүлэн чин сэтгэлээсээ ярилцаж байв” гэж мэдээлжээ. Энэ айлчлалын гол үр дүн нь ямар нэг улс халдлага үйлдсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заалт бүхий гэрээнд гарын үсэг зурсан явдал болов. Путин “Бидний байгуулсан “Иж бүрэн түншлэлийн гэрээ”-нд гэрээний аль нэг тал руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заасан” гэв.

Тэгвэл өнгөрсөн даваа гаригт “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын албаны хүний хэлснийг эш татан “АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг гурван талт аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдээлсэн. Мөн “Financial Times” есөн жилийн дараа анх удаа энэ долоо хоногт Хятад, Өмнөд Солонгос аюулгүй байдлын маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн гээд ингэснээр АНУ-ын эсрэг сүртэй үг хэллэг хэрэглэдэг Бээжин цаг дээрээ баруунд ад үзэгдэх болсон Орос, Хойд Солонгостой холбоотон улс биш гэдгээ дахин нотлон харууллаа” гэж мэдээлэв. Владимир Путин Ким Чен Унтай уулзсаныхаа дараа “Украинд довтолсон явдлыг дэмжсэн БНАСАУ-ын байр суурь нь Пхеньяны “жинхэнэ бие даасан” бодлогын тод баталгаа юм” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ. Энэ тухай дуудлага 2024.06.20-ны 07:05 цагт ирсэн байна.

Иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, 58 настай эрэгтэй, 42 настай эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ.

Мөн Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин  говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрний урд хэсэг, Сонсголонгийн замын усыг моторт помпоор соруулж байна DNN.mn

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр үргэлжилнэ.

“Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар” ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байгааг мэдээллээ.

Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рэйсээр 2,734 тонн ус соруулжээ.

  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рэйсээр 114 тонн ус
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рэйсээр 120 тонн ус
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2,500 тонн ус тус тус соруулсан байна.

Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Оператор компаниуд иргэдийн мөнгөөрөө худалдаж авсан дата-г хугацаа дууссан нэрийдлээр хурааж авдаг нь хэр шударга вэ DNN.mn

Үүрэн холбооны оператор компаниудаас хэрэглэгчид хугацаатай дата худалдан авдаг. Хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар нэгэнт мөнгөөрөө авсан датаг буцаан хурааж авч байгаад хэрэглэгчид гомдолтой байдаг. Үлдэгдэл датаг нь хурааж буйг оператор компаниуд хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл ч гэж харах нэгэн байна. Энэ асуудлаар оператор компаниудаас тодрууллаа.


-Нэгэнт иргэдийн мөнгөөрөө авсан датаг яагаад устгаад байдаг юм бэ. Их хэмжээний датанд заавал хугацаа тавих шаардлага бий юу?

Скайтелийн оператор:

-Тухайн хэрэглэгч өөрөө хэдий хугацаатай хэр хэмжээтэй дата авахаа хэрэгцээндээ тааруулж сонгоно. Хугацаандаа л баригдана. Датагаа дуустал хугацаагүй ашиглана гэж байхгүй.

Мобикомын оператор:

-Программ дээр хугацааг нь тодорхой зааж өгсөн байдаг учраас автоматаар үлдэгдэл дата нь устдаг. Дата хугацаагүй байх боломжгүй.

Жи-Мобайлын оператор:

-Хугацаатай дата учраас их хэмжээний дата авсан байсан ч хугацаа нь дуусахад давхар устана. Тийм байх боломжгүй.

Ондоо.мн

-Манайд дата устана гэсэн ойлголт байхгүй. Дата нь хугацаатай болон хугацаагүй гэж бий. Энэ нь үнийн дүн, датаны хэмжээнээс хамаарч буй юм. Хугацаатай авсан датанд хэмжээ заадаггүй учраас хэрэглэх явцад дуусах, гацах явдалгүй. 50GB гэх мэтчилэн их хэмжээний дата авахад хугацаа заадаггүй, авсан датагаа дуустал нь хэрэглэх юм. Бид хэрэглэгчдэдээ зуны урамшуулал болгон 22 мянган төгрөгөөр 100GB датаг хугацаагүй, мөн 100 хоногийн хугацаатай хязгааргүй дата ашиглахыг санал болгож буй. Шинэ хэрэглэгчдэдээ зориулж 30 хоногийн хугацаатай 100GB датаг үнэгүй авах боломжийг олгож байна.

Юнителийн операотор:

-Анхнаасаа дата худалдан авалт хийхээс нь өмнө урьдчилж хугацааг нь зааж өгч, мэдээлдэг. Үүнийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрөөд датагаа авч байгаа. Хүмүүс хэрэглээндээ тааруулж, дата, хугацаагаа сонгож худалдан авалт хийнэ. Датаг хугацаагүй болгох боломжгүй.

Тухайлбал, 20 мянган төгрөгийн багцтай хүн багцынхаа үнийг өсгөөд буулгах хүсэлт тавихад дахин уг үнэтэй багцаа сонгох боломжгүй гэх юм. Энэ нь ямар учиртай вэ?

-Дугаарын серилэлтээс хамаарч үндсэн багцын үнэ дээрээ буух боломжтой дугаар ч байна. Таны барьж буй шиг дугаарыг хүн шинээр авахад 30 мянган төгрөгийн багцыг сонгох юм. Та багцынхаа үнийг өсгөөд буулгахыг хүсвэл таны дугаарыг одоо 30 мянган төгрөгийн багцаар үнэлдэг болсон тул та багцынхаа үнийг уг үнээс доош буулгах боломжгүй гэсэн үг.

-Багцын дата нь бага байдаг. Үүнээс үүдэн нэмэлтээр дата авахад хугацаа нь дуусахаар үлдэгдэл дата нь давхар устчихдаг шүү дээ.

-Тэгнэ. Нэмэлтээр дата авах боломжтой. Та нэг сарын хугацаатай 50GB дата авлаа гэхэд тухайн сарын хугацаандаа хүчинтэй.

-Хэрэглэгчид санамсаргүй байдлаар дугаараа үхүүлэх тохиолдол бий. Эргээд тэр дугаараа авах гэхээр зарагдсан байдаг.

-Урьдчилсан төлбөртийн дугаар 30 хоногийн хугацаатай байдаг. Үйлчилгээний эрх хаагдсанаас 30 хоног дотроо цэнэглэх боломжтой. Нэг сарын хугацаанд цэнэглээгүй тохиолдолд таны нэр дээрх дугаар автоматаар устах юм. Дараа төлбөрт дугаарт сануулга очдог. Урьдчилсан төлбөрт дугаарт таны дугаар устлаа гэсэн мэдээллийг өгөх боломжгүй. Тухайн устсан дугаарын худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байдаг. Дугаар барьж байсан хүн нь солигдсон ч өмнөх эзэмшигчийн нэрийг харах боломжтой.

-Гэр интернэтийн дугаарыг утсаар хаалгаж болох уу?

-Урьдчилсан төлбөртийн дугаартай гэр интернэтээ утсаар хаалгах шаардлагагүй. Дараа төлбөртийн гэр интернэтийн дугаарыг түр хугацаанд утсаар хаалгаж болно. Харин цаашид ашиглахгүй бол заавал салбар дээр очиж хаалгах ёстой. Түр болон бүр хаалгаагүй тохиолдолд ашиглаагүй байсан ч төлбөр бодогдож явдаг.

Үүрэн холбооны хэрэглэгчдээс тодрууллаа.

Юнителийн хэрэглэгч Ц.Бал:

-Нэг хүний нэр дээр олон дугаар байхад аль нэг дугаар руу нь энэ дугаар чинь устлаа гээд мэдээлдэг баймаар байна. Ажилтай, хөдөө орон нутгаар явж байж болно. Утас нь эвдэрчихсэн, сайн ойлголтгүй явснаас болоод хүүгийнхээ барьж байсан дугаарыг устгуулчихсан. Одоо өөр хүн барьж байна лээ. Оператор руу нь залгаж нэр дээрх дугаараа яагаад устсаныг асуухад орох, гарах ярианы эрх хаагдсанаас хойш 70 хоногийн дараа таны нэр дээрх дугаар устдаг. 100 хувь таны хариуцлагын асуудал. Бидний зүгээс мэдээлэх боломжгүй. Юнителийн салбар дээр очиж, гомдол саналаа хэлэх боломжтой гэсэн.

Скайтелийн хэрэглэгч Т.Оюун:

-Шинэ хэрэглэгчдээ татах зорилгоор их дата бэлэглэх зэргээр илүү урамшуулал зарладаг. Дугаараа олон жил барьсан хэрэглэгчид рүүгээ хандсан ямар ч зүйл хийхгүй, ээлгүй байгаа талаар хэрэглэгчид шүүмжилдэг. Хэрэглэгчид датагаа нарийн хянахгүй болохоор хурдан дуусаад байна ч гэдэг. Дататай мөртлөө их гацдаг тал бий.

БНСАУ-д суралцаж буй монгол оюутан Л.Дулам “Энд дугаарууд нь ихэвчлэн дараа төлбөрт байдаг. Хоногтой задгай дата гэж байдаггүй, багцдаа датагаа шингээсэн гэсэн үг. Хамгийн багадаа сарын 36 мянган вонын багцтай. Бүхий л багцад дата нь хязгааргүй. Багцын үнээс хамаарч датаны хурд нь өөр, өөр байдаг. Хамгийн бага багцын датаны хурд нь удаавтар тул бичлэг үзэхээс бусад цахим орчны хэрэглээнд хангалттай хүрдэг. Багцын үнийг нэмэгдүүлэх тусам датаны хурд нь нэмэгддэг. Дараа төлбөрт учраас сар, сардаа тухайн хэрэглэгчийн данснаас төлбөрийг нь татаад авчихдаг. Багц хооронд шилжихэд ямар ч асуудалгүй. Тухайн хүн хэрэглээнээсээ хамаарч багцаа өсгөх, бууруулах бүрэн боломжтой. Солонгост аяллаар ирсэн хүмүүс ихэвчлэн хамгийн бага багцтай датаг сонгодог.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тариф зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Ганбатаас тодрууллаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодруулбал?

-Бид хууль тогтоомжийнхоо хүрээнд тодорхой зохицуулалт хийдэг болохоос үүрэн холбооны оператор компаниудын маркетингт оролцдоггүй. Харилцаа холбооны тухай хуулиар Зохицуулах хороонд олгосон бүрэн эрхийн хүрээнд монополь болон давамгай байдал нь тогтоогдсон аж ахуйн нэгжид үйлчилгээний үнийг тогтоож өгөх зорилгоор үнэ тарифт зохицуулалт хийдэг. Мобиком, юнител компаниуд ярианы үйлчилгээний зах зээл дээр илүү давамгай байдалтай гэж тогтоогдсон байдаг. Тиймээс бид минут болон багцын ярианы төлбөрт хяналт тавьж ажилладаг. Датаны үйлчилгээний тухайд аль нэг үүрэн холбооны оператор компанийг давамгай байдалтай гэж үзээгүй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас монополь, давамгай эсэхийг хуулийн хүрээнд тогтоодог. Бид тэр тогтоолынх нь дагуу давамгай, монополь гэж үзсэн байгууллагад үйлчилгээнийхээ үнэ тарифыг хянуулна уу гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн байгууллага монополь байх нь бусад аж ахуйн нэгжийг уг зах зээлээс түлхэн гаргах, хэрэглэгчдэд хэт өндөр үнэ тарифаар үйлчилгээ үзүүлэх зэрэг эрсдэлтэй. Бид үүнээс урьдчилан сэргийлж дээд, доод тарифын үнийг тогтоож өгдөг гэсэн үг.

-Багц гэж та ярилаа. Тухайн хэрэглэгч өөрийн сонгосон багцдаа датагаа нэмэгдүүлэх боломж бий юу?

-Бүх оператор компаниудад дан датад зориулсан үйлчилгээнүүдийг гаргасан байдаг. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэрэглэгчдэд зориулсан багцалсан их болон бага хэрэглээг тогтоосон байдаг. Мөн хүн хэрэглээндээ тааруулж датаг хэрэглэж болно гэдэг. Багцыг гаргахдаа оператор компаниудын зүгээс нарийн тооцоо судалгааны үндсэн дээр багцад байх минут, датаг тогтоож өгдөг байх. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс минутын багц чинь их тул багасга, дата чинь бага учир датагаа нэм гэж хэлэхгүй. Багцууд тодорхой хугацаатайгаар өөрчлөгдөж байдаг. Бидний зүгээс энэ тал дээр тодорхой хатуу зохицуулалт хийдэггүй.

-Урамшуулалд хамрагдах, багцад байх датагаа өсгөх зорилгоор хэрэглэгч багцын үнээ өсгөхийг хүсэхэд дараа нь та дахин үндсэн багцдаа шилжих боломжгүйг үүрэн холбооны зарим компанийн зүгээс урьдчилж сануулдаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Уг нь боломжтой асуудал. Скайтелийн “Монголдоо” гээд багцаас болж хэрэглэгчийн багцын үнэ өсөөд дараа нь хүсэлт гаргахад буурч байсан. Зарим хэрэглэгчид үүрэн холбооны үйлчилгээгээ дагалдах IPTV-тэй хослуулж авсан багцууд байдаг. Дан үүрэн холбооны үйлчилгээнд багц өгсөж, буурахад ямар ч хаалт байх ёсгүй. Нэгэнт өсгөсөн багцыг бууруулах боломжгүй байвал бидэнд гомдол гаргаж болно. Манайд хэрэглэгчийн гомдол, санал хариуцсан мэргэжилтэн гэж бий. Мөн тухайн оператор компанид хэрэглэгчид өөрсдийн асуудлаар гомдол гаргаад шийдвэрлээгүй тохиолдолд мөн бидэнд хандах эрхтэй.

-Хэрэглэгчдийн хувьд үндсэн багц дээрээ ихэвчлэн нэмэлтээр дата авах тохиолдол их байна л даа.

-Бид дататай холбоотойгоор хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Оператор компаниудын зүгээс үндсэн хэрэглээн дээрээ дата үйлчилгээг нэмэлтээр авч явах нь хэрэглэгчдэд илүү оновчтой байна гэж үзэж буй. 3G-гээс 4G рүү шилжсэн технологийн шилжилттэй холбоотойгоор дата зарцуулалт их болсон. Тиймдээ ч тухайн мэдээллийг өмнөхөөс илүү богино хугацаанд хүлээж авдаг болсон байна. Оператор бүрт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг байдаг.

-50GB ч юмуу их хэмжээний дата авахад хугацаа нь ихэвчлэн нэг сар байдаг. Тухайн сарын хугацаа дуусахад үлдсэн дата нь хамт устчихдаг нь харамсалтай санагддаг. Их хэмжээний датаг хугацаагүй байлгах боломж бий юу?

-Зарим оператор компани хугацаагүй дата гаргасан байдаг. Болохгүй зүйл биш. Дата хийсвэр зүйл. Зарим операторын дата хугацаатай байгаа нь маркетингийн асуудал. Датанд хугацаа зааж буй нь тухайн хэрэглэгчээс сард олох орлого, зарлагаа тооцдогтой холбоотой. Хэрэглэгчийн орлого, зарлагыг тооцох цаад шалтгаан нь байнгын технологийн шинэчлэл хийдэгтэй нь холбон ойлгож болно. Хэрэглэгчид дата бага зарцуулах тохиргоог утсан дээрээ хийж болох юм. Бидний хувьд датагаа хугацаагүй болго гэх шаардлага тавих нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Бид хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төр, байгууллага, хэрэглэгч гэсэн гурван талын эрх ашгийг тэнцвэртэй хадгалж явах ёстой.

Л.МИНЖМАА

Т.ОЮУНТҮЛХҮҮР

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 14, Эрхтэний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29…+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгохдоо багаар нь сонго гээд байгаа юм чинь, буулгахдаа багаар нь байсан нь дээр” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-17-ний даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Цэдэвдамбын Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Иргэд сонгууль бол хүрээлэл ихтэй, мөнгөтэй, тэрбумтнуудынх гэж харж айхгүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэрэгтэй” хэмээн ярилаа. IV нүүрээс үргэлжлүүлэн ушнаарай.

Үүрэн холбооны оператор компаниудаас хэрэглэгчид хугацаатай дата худалдан авдаг. Хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар нэгэнт мөнгөөрөө авсан датаг буцаан хурааж авч байгаад хэрэглэгчид гомдолтой байдаг. Үлдэгдэл датаг нь хурааж буйг оператор компаниуд хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл ч гэж харах нэгэн байна. Энэ асуудлаар оператор компаниудаас тодрууллаа.

Төрийн удирдлагын доктор(Ph.D), судлаач Н.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр “Улс төрийн намууд ажил олгогч болсноор бизнесийн орчин хумигдаж байна” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгохдоо багаар нь сонго гээд байгаа юм чинь, буулгахдаабагаар нь байсан нь дээр ” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш, доктор Ph.D Б.Мөнхжавхлан “Нийгмийн эерэг нөлөөллийг бий болгохын тулд бүх нийтээрээ боловсролоо дээшлүүлэх шаардлагатай” хэмээн ярилаа.

Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.

АРЫН НҮҮР:


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тог тасарсан бол хэрэглээг сэргээх хүртэл дур мэдэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Хур бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул УБЦТС-аас сэрэмжлүүлэг гаргажээ. 

Сэрэмжлүүлэг:

  • Тог тасарсан бол гэмтлийг засаж, хэрэглээг сэргээх хүртэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх
  • Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай 7004 7004 дугаар дуудлага өгч, хүн, мал амьтан ойртуулахгүй байх арга хэмжээ авах
  • Цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс дээш өндөрт байрлуулах
  • Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг шалгах зэргийг зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шаварт суусан, голын усанд боогдсон тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна DNN.mn

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 22-ны өдрийг хүртэл бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагын зүгээс цаг тухай бүр хүргэн ажиллаж байна.

Иргэд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улмаас өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд та бүхэнд дараах заавар, зөвлөмжийг хүргэж байна.

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах, цаг агаарын нөхцөл байдал таатай болох хүртэл түр азнах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчих, шавар устай газраар зорчихгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ганцааранг нь үлдээхгүй байх, мөн манай байгууллагын нүүр хуудас, хаягаас хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч өрхийн бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.