Categories
мэдээ нийгэм

“Nimravidae” франчайз дурсгалын зоос 2023 оны “Шилдэг эртний зоос” төрөлд шилдгээр шалгарлаа DNN.mn

Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос олон улсад 2023 оны “Шилдэг эртний зоос” /“Best Paleo Coin Award”/-ны төрөлд тэргүүн байрт шалгарч шагнал хүртлээ.

Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн уг дурсгалын зоосыг Төв банк “Койн инвест Траст” компантай хамтран “Амьдралын хувьсал цуврал”-ын 9 дэх франчайзаар гаргажээ. “Nimravidae” зоос нь 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, муурнаас гаралтай махчин амьтдын устаж үгүй​​ болсон төрлийг дүрсэлжээ.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” нь “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Шилдэг алтан зоос” /“Best Gold Coin”/ төрөлд нэр дэвшлээ. Тус дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, цэвэр алтан зоос юм.

“Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай, гайхамшигт хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ. Тэр тусмаа тал нутгийн нүүдэлчин овог аймгууд энэхүү уламжлалыг хадгалан үлдэж, цаашид ч өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Дурсгалын зоос нь энэхүү сүрлэг шувууны хоёр дүр төрхийг харуулсан байна. Нэг тал нь шонхрын өхөөрдөм дүр төрхийг, нөгөө тал нь хурц ирмэгтэй хумстай араатан мэт дүр төрхийг харуулжээ. Уг дурсгалын зоос нь Ultra High Relief smartminting технологиор хийсэн, бодит мэт нарийн ширийн зүйлс, дүрслэлийг харуулж чадсан талаар Монголбанкны Эрдэнэсийн сангаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна DNN.mn

Сэлэнгэ, Хэнтий, Дархан, Өвөрхангай, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар өнөөдөр /2024.06.21/ 15:00 цагийн байдлаар бороо орж байна.

Төв аймгийн зарим хэсгээр нойтон цас, бороо холилдон орж байгаа тул хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн эмнэлгүүдийн жагсаалт DNN.mn

ЭМДЕГ-тай гэрээ бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулж байна.

Та гар утасныхаа камераар дээрх QR кодыг уншуулж гэрээт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хаяг байршил, холбоо барих дугаар болон бусад мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Малын яс, өөх тос, уургийг БНХАУ-д экспортолж байна DNN.mn

ГЕГ: Монгол Улсаас 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, 4 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж байна

БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын яс, өөх тос, уураг үйлдвэрлэж буй 4 аж ахуй нэгж, шинээр эрх хүссэн малын яс, үйлдвэрийн бус техникийн тос, уураг үйлдвэрлэж буй 6 аж ахуйн нэгжид тус тус эрсдэлийн хянан магадалгаа хийлээ

Эрсдэлийн үнэлгээгээр хоёр улсын хооронд байгуулсан Протоколын хэрэгжилт, мал эмнэлгийн хяналт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн түүхий эдийн ул мөрийг мөшгөх тогтолцоо, үйлдвэрийн үйл ажиллагааны менежмент, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Монгол Улсаас БНХАУ-д 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, 4 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг экспортолж байна.

✅ Хятад Улс нь гадаад улсаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлохдоо экспортлогч улсын үйлдвэрийн бичиг, баримтыг хяналтын хуудсаар хянан, цахимаар эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт бодит байдалд эрсдэлийн хянан магадалгаа хийсний үндсэн дээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын цахим сайтад бүртгэж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авдаг журамтай.

Ингэснээр БНХАУ-д уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ нэмэгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг шалган баталгаажуулав DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сонгуульд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган баталгаажуулах ажлыг улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгууллаа.

May be an image of 3 people, map, newsroom and text

Сонгогчийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэдэг. Санал тоолох төхөөрөмж нь санах ойн төхөөрөмж буюу CF карт, саналын хайрцаг, нөөц тэжээл, хамгаалалтын соронзон түлхүүр, тэжээлийн залгуур, модем, зөөврийн хуванцар цүнхнээс бүрддэг бөгөөд бүрдэл бүрийг ажиглагчид туршиж үзэв.

Саналын хуудас нь усан хээтэй, үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж шалгасан юм. Шалган баталгаажуулах үйл явдлыг 31 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч олон нийтэд шууд дамжуулав.

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах юм. 

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 4800 тонн орчим ус сорууллаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 тонн орчим усыг соруулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусны чиглэл DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн үйлчилгээ явж буй.

Тодруулбал:

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”

ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай

Шөнийн автобус өнөөдрөөс иргэдэд үйлчилнэШөнийн автобус өнөөдрөөс иргэдэд үйлчилнэШөнийн автобус өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангуудын орчимд шөнөдөө хасах хэмд хүрч хүйтэрнэ DNN.mn

Улаанбаатар хот болон Багануур, Налайх дүүрэг орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орох төлөвтэй байна байгааг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Шөнөдөө нийслэлийн хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрэх, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэх эрсдэл өндөр байна.

Иймд зуслангуудын орчимд шөнөдөө хасах градуст хүрч хүйтрэх тул бага насны хүүхэдтэй айл өрх аюулгүй галлагаа хийх, эсвэл дулаан байранд хонохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орууллаа DNN.mn

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ-ын Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, 2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аяллын дугаартай нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн хуваариар ОМ298 аяллын дугаартай нислэг өнөөдрийн 15:00 цагт Хонконг олон улсын нисэх буудлаас хөөрч, 19:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Жолоо барьж байх үедээ гэнэтийн үерт өртвөл яах вэ DNN.mn

Улаанбаатар хотод зургадугаар сарын 21, 22-нд бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн.

Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Жолоо барьж байх үедээ гэнэтийн үерт өртвөл яах вэ? /Гол нуурын мөс цөмрөх үед мөн энэ зааврыг дагах/
  • Хамгийн чухал нь сандарч болохгүй. Энэ хугацаа бол та нөхцөл байдлыг хяналтандаа байлгах үнэтэй хором юм.
  • Яаралтай тусламжийн утасруу бүү залга. Энэ үед хором мөч бүр үнэтэй.
  • Суудлын бүсээ тайл. Бүс гацсан бол боломжит зүйлсээр таслах хэрэгтэй.
  • Цонхоо онгойлго, цонх онгойхгүй болсон бол хажуу шилээ хагал. Суудлын дэрээ салган, цонхны үзүүр хэсэгт хүчтэй цохивол хурдан хагарна.
  • Боломжтой нөхцөл бүрдмэгц машинаасаа гарч өндөрлөг газарт очоорой.
  • Усны түвшин таны машины дугуйны 30 см хэмжээнд хүрсэн бол таны машиныг урсгах эрсдэлтэй.