Categories
мэдээ цаг-үе

Маргаашнаас үйлчлэх нийтийн тээврийн шинэ 7 чиглэл DNN.mn

Ирэх даваа гаригаас нийтийн тээврийн шинэ чиглэл үйлчилгээнд гарахаар болжээ. Тодруулбал, Нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлтээр орж ирсэн дунд багтаамжийн Hyundai County маркийн 19 хүний суудалтай автобусаар үйлчлэхэд бэлэн болжээ. Сонгинохайрхан, Баянзүрх , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын дундуур шинээр тавигдсан замаар дараах маршрутын дагуу ирэх даваа гариг буюу 6-р сарын 24-ний өдрөөс дараах долоон чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ DNN.mn

БНХАУ-ын Бээжин хотноо МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Танхимын төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засгийн болон гадаад худалдаа, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд харилцаа холбоо тогтоох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны бодит үр дүн гаргахад чиглэх болно” хэмээн онцоллоо.

БНХАУ дахь  МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газрын тэргүүн Гүйцэтгэх захирал О.Амарболд Монгол Улсын гадаад худалдааны бодлого, тэр дундаа экспортод хамгийн их тулгамдаж буй асуудлууд болон хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн тууштай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарч ажиллахаа илэрхийлээд “Хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, МҮХАҮТ-ын эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа зэрэг бодлоготой уялдуулан ёс зүйтэй, шударга, ажил хэрэгч санаачилгатай ажиллах болно” гэдгээ мөн уг арга хэмжээний үеэр хэлсэн.Мөн нээлтийн үеэр БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо болон МҮХАҮТ хооронд байнгын зөвлөлдөх ажлын хэсэг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Бээжин дэх МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газраас гишүүнчлэлээ авч буй анхны Хятад компаниуд болж Hongkong Foison Holding, Chongqing Tongyao Intelligent Equipment, Inner Mongolia Zhongxin Runlian Export, Import Trading компани Жинхэнэ гишүүний гэрчилгээгээ гардав. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, зөвлөх Д.Хишигбаяр, Монголын Олон улсын арбитрын дарга С. Энхцэцэг, МҮХАҮТ-ын ГХХАГ-ын дарга Ч.Ариун болон Танхимын холбогдох ажилтнууд төдийгүй Тянжин, Гуандун мужийн төлөөлөгчид оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Их, бага тэнгэрийн амны чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Туул гол үерийн түвшинд хүрч голын ус эргээсээ хальж, БЗД-11 хороо Их тэнгэрийн уулзвараас зүүн тийш Бага тэнгэрийн ам хүртэл зорчих хэсгийн хойд талд байрлах объектууд үерт автаад байна. Дүүргийн онцгой байдлын хэлтсээс тухайн газарт ажиллаж байна. Туул голын урсац эргээсээ хальж, голын түвшин 05 минут тутамд 10 см-ээр дээш нь нэмэгдэх нөхцөл байдалтай байгаа тул иргэд та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

СЕХ: Гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувьтай байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авч байгаа.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 13,095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгоно. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг дугуйлах юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 23-ны өглөөний байдлаар гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувь байна гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Биокомбинатын үерийн эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна DNN.mn

Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80 см-ээр даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байгааг Нийслэлийн онцгой комиссын штабаас мэдээлэв. Тус газрын өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүссэн тул нийт 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэн бий. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжсэн байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Гэртээ угаартсан иргэд яндангаа авч өрхөө бүтээсэн байжээ DNN.mn

Үргэлжлэн орсон борооны үеэр хоёр иргэн гэртээ угаартсан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг мэдээлэв.

 

Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөв.

 

Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;

Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:

Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;

Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;

Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэнэ DNN.mn

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажилласан байна.

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй, урсах гэж байна дуудлагаар дүүргийн ОБХ-ийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болгожээ.

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн батөлгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын олимпийн өдөр тохиож байна DNN.mn

Энэ өдөр спорт,олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.

Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23 ны өдрийг Олон улсын “Олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Монгол Улс, Монголын баг тамирчид 1964 онд анх удаа зуны олимпын наадамд өрсөлдөж өнөөдрийг хүртэл 2 алт,11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Та бүхэндээ баярын мэнд хүргэе!

 

 

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдэд хүчиндсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болно DNN.mn

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан вэб хуудас нээн, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэд, олон нийтэд мэдээллийг ил болгох, хууль эрх зүйн зохицуулалтыг судлах зорилгоор /2024.06.18/ хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

 

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн болон төрийн бус 17 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцсон байна.

 

Хэлэлцүүлэгийн үр дүнд бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд ил тод байршуулах Олон улсын туршлага, Монгол улсын хэмжээнд уг мэдээллийг цахим орчинд байршуулснаар үүсэх эрсдэл, ашигтай байдал,эрх зүйн зохицуулалт хийх гаргалгаа,тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шилдэг ажил болж чадах эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж, тэдний гаргасан саналыг нэгтгэн холбогдох яам, газарт хүргүүлж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Борооны тухай дурсамж алсран холдох нь үгүй DNN.mn

Үргэлжилсэн бороотой өдрүүд хүүхэд насны минь дурсамжийг сэдрээж, тэртээх он жилүүдийг энүүхэнд авчрах мэт санагдаж, сэтгэл гэгэлзүүлэх нь соньхон. Говийн хүн болохоор ч тэр үү, бороо орно гэдэг үнэхээр сайхан жаргалтай мөч байж дээ. Ялангуяа нартай бороо хэчнээн гоё гээч. Зулай, ул хоёроос нэвт төөнөсөн говийн пүнхийсэн аагим халуун агаар цэвэршиж, сэрүү татаад цаанаа л нэг баясалтай. Хэсэгхэн зуур асгарсан бороо түр амсхийхэд багачууд бид гэрээсээ гүйн гарч “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж хоолой мэдэн дуулалдаад ус туучин гүйлддэг сэн. Халтирч унах, хувцас хунар халтартахыг тоох ч үгүй.

Харин дуу цахилгаантай бороо орохоор ээж гэрээс гаргахгүй. Тэр бүү хэл, хаалга голлож зогсохыг хориглоно. Аянга бууна гэж айж байгаа нь тэр. Тэнгэрийн дуу тасхийгээд цахилгаан цахих бүрт ээж минь “Намхайжанцаан” гэж заавал чангаар хэлж залбирдаг байлаа. Нэлсхийтэл гэрэл татуулаад цахилгаан цахих ч бас л сүртэй шүү. Учрыг нь сайн мэдэхгүй ч одоо би өөрөө тэнгэр дуугарч, цахилгаан цахихаар “Намхайжанцаан” гэж уулга алддаг ээж болсон. Хүүхдүүд маань ч багадаа бороо орох бүрт “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж дуулдаг байв. Хөдөө гэрт очихоор ижий минь нуруун дээрээ шороотой сохор номинг хараад “За ашгүй бороо орох нь” гэдэг байсан сан.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд үргэлжилсэн бороо орж, нялх багын дурсамжийг минь эргүүлэн сануулж байна. Тэр бүрийд зэрэглээнд торолзох Дорнын говио санаж, хурмасттай тохиролцдог бол говьд оруулах сан, энэ хурыг гэсэн бодолд дарагдаад л явна.

Нартай, бороотой өдөр хүнгүй газар очоод хөл нүцгэн гүймээр, хүүхэд насандаа эргэж нэг очмоор санагддагаа нуухгүй тийм л өдрүүд үргэлжилж байна даа.

Н.САРАНЧИМЭГ