Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байна.

Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх даваа гаригаас халуун ус хязгаарлах байршил DNN.mn

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.

Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлаж байна.

7 сарын 01-нээс 10-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах байршлын мэдээллийг хүргэж байна.

Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, ГХЯ орчим,Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, ШУТИС орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

Асрагчдаа хүүхдээ үлдээсэн ээжийг олжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 02:02 цагт “Ээж  нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл иржээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалган шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Путин ба ардчилал DNN.mn

Бүх иргэдийнхээ олонхын саналаар асуудлаа шийддэг Грекийн хот улсуудын анхан шатны ардчилал иргэдээс сонгогддог байнгын парламент буюу “Лордын танхим”-тай болж шат ахин Ромд ирэв. Ромын үе өнгөрсний дараа ардчилал дахин нэг шат ахин хэний ч санаанд ороогүй Төв Азид шилжив. “Их хуралдай” гэх байнгын бус “Лордын танхим”-д асуудлаа олонхын ил саналаар шийддэг, хаан нь энэ танхимаар орж байж сонгогдох эрхээ авдаг, хаан болсон хэн ч байсан бусадтайгаа адил “Их засаг” Үндсэн хуулиа дагаж мөрддөг гүрэн яав ч ганц хүний засаглалтай Эзэнт гүрэн биш билээ. Энэхүү ардчилсан тогтолцоо нь Их Монгол Улсыг олон зуун жил оршин тогтнох улс төрийн том, гол багана болсон юм. Иймээс Их Монгол улс өөрийн голомтыг тойрсон Юань, Алтан орд, Ил хаад гэсэн муж улсуудаас гадна Энэтхэг, Вьетнам, Солонгос гэх мэт вассалуудаас бүрдэж байжээ.

Энэ том хуурай газрыг Өгөөдэй хааны үед “Чингисийн зам” гэх тив дамжсан дэлхийн анхны хурдны замаар холбож “Монголын хууль, зарлиг батлагдангуут гурав хоногт энэ том улсын бүх газарт очиж чаддаг” гэсэн хэлц үг бий болов. Хожим нь нийтийн эрх ашиг бус хэсэг бүлэг хүний, бүр гадны эрх ашгийг хамгаалсан хууль, зарлиг гарах болж “Монголчуудын “За” хууль буй за” гэсэн хэллэг алдагдан энэ хэлц үг “Монголын хууль гурав хоноод хүчингүй болдог” гэсэн хэлц үгээр солигдох болно. Гэхдээ дэлхийн тив дамнасан анхны хурдны замын гол үүрэг нь олон улсын худалдааг аюулгүй байлган, маш бага татвараар улсын санг хангалттай бүрдүүлэх явдал байв. Энэ нь Их Монгол Улсыг олон зуун жил оршин тогтнох эдийн засгийн гол том багана нь болж чадсан билээ. Хожим оросууд энэ замыг хэргээр “Чингисийн далан” гэж нэрлэж монголчууд ч үүнийг дагах болно. Бас оросууд монголчуудын анх гаргасан бүрэн эрхт төлөөлөгч гэсэн “Амбан сайд” гэсэн үгийг “Элчин сайд” гэсэн үгээр сольж энэ балай үгийг тусгаар тогтнолоо баталгаажуулсан 193 улсаас зөвхөн Орос, Монгол хоёр л хэрэглэж, Кремлийнхэн “Ха, ха. Нийслэл нь Улаан … бүр Улаан шүү…Хи хи…”Улаанбаатарын дүнхүүнүүд” гэж инээлдэх болно.

Хубилай Чингис хааны үлдээсэн гол захиасыг зөрчин “Их хуралдай”-г алгасан төрийн эргэлт хийж хаан болсноор Их Монгол Улс Эзэнт гүрэн болж бүтэн нэг том шатаар доош буун их улсын задрал эхэлж, улс гэж яг юу гээч юм байдгийг мэдэж авсан хүмүүс Их Монгол Улсын муж улсуудын суурин дээр Оросын эзэнт гүрэн, Оттамын эзэнт гүрэн, Манжийн эзэнт гүрэнг байгуулах болно. Монголчуудын бий болгосон худалдааны замаар Европт тарваган тахал очиж тархан гурван хүний нэгийнх нь амийг авч одох “Хар үхэл”-ийн он жилүүд үргэлжилнэ. Үүний дараа Их Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг бүрдүүлж байсан Ил хаадын улсын номын сангуудын бүтээлүүд Европ руу зөөгдөн араб хэлнээс Европын улсуудын хэл рүү орчуулагдан энэ тивийн сэргэн мандалтын үндсийг тавина. Ийнхүү Европ тивд анх удаа шашин, шинжлэх ухаан хоёр өрх тусгаарлаж их, дээд сургуулиуд бий болно. Мөн Европын сэргэн мандалт Аж үйлдвэрийн хувьсгалууд гарах нөхцөл бий болгоно. Мөн ардчилал дахин нэг шат ахиж Лордуудын танхимаас гадна ард олноос сонгогдон хууль баталдаг бас нэг танхим бүхий сонгодог парламентын засаглал энэ тивд бий болно. Бас Аж үйлдвэрийн хувьсгалууд дэлхийн дайнууд гарах гол шалтгаан болно. Гэхдээ Аж үйлдвэрийн хувьсгал Оюуны өмч гэх цоо шинэ хувийн өмч бий болгож эдгээр нь инноваци болж амьдралд хэрэгжин өнөөдрийн хөгжил цэцэглэлт, хамгийн гол нь орчин үеийн хүний эрхийг хангах гэсэн ардчилсан тогтолцоог бий болгоно.

Өнөөдөр барууны ардчилал Их Монгол Улсын муж улсуудын суурин дээр бий болсон Эзэнт гүрнүүдийн голомт болох Иран, Орос, Хятадын дарангуйллын тогтолцоотой халз тулаад байна. Монголчууд Киевийн оросын удирдлагыг өөрийн нутагт ойртуулж Мушгиа голын эрэг дээр байсан жижиг суурингийн оронд хэрэм бүхий хот байгуулав. Хожим энэ хот Москва гэгдэх болж хэрэм нь Кремль болно. Дөнгөж XIII зуунд шинээр бий болж, XV зуунаас бие даасан Кремлийн удирдлага түүхэн үндэстэн болох гэж Киевийн орос гэсэн үгийг хүчээр булаан авч өөрсдийн болгоно. Ийнхүү Москвитын Оросууд украинчуудын хэл, бичиг, соёлыг өөрийн болгохын тулд “Киевын орос гэж байгаагүй, украин гэж үндэстэн ч байхгүй” гэсэн худал онол бий болгон сурталдаж энэ нь даамжран барууны ардчилалд тэмүүлсэн, тусгаар тогтносон Украин улсад довтлон сунжирч, бүрэн хэмжээний дайн болж өргөжив. Үүнээс үүдэн ОХУ-д үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлыг товч дурдвал:

-Арчаатай хүмүүс нь гадаадад зугтан гарч, тэдний сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг нь баруунд олон удаа чуулсны эцэст “ОХУ-ын үндэстнүүд хэл соёлоороо салж тусгаар улсууд болж байж л Орос Европын улсуудтай адил хөгжилд хүрэх юм байна” гэсэн шийдэлд хүрснээ дэлхийд зарласнаас хойш бараг жил болж байгаа ч дахин чуулсангүй. Энэ бол ОХУ-н цаашдын хувь заяаг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон явдал болов.

-ОХУ-ын Холбооны улсуудын иргэд баруунд гарч нэгдэл, холбоо байгуулж Оросууд тэднийг яаж дорд үзэж, үндэстнийх нь хэл, соёлыг яаж устгаж байсан бодит үнэнийг нийтийн сүлжээгээр дамжуулан тасралтгүй сурталчилж эхлэв.

-Олон улсын томоохон шинжээчид “стан” улсууд ялангуяа Татарстан, Кавказын нуруунаас ОХУ-ын задрал эхэлнэ гэдэг. Гэтэл Орос бүр дундад зууны үеэс зүүн талаасаа байгалийн бэлэн баялгийг баруунд гаргаж Петербург, Москва болон таранзит хийдэг баруун хэсгийн иргэд нь байгалийн баялаг бүхий зүүн талаасаа илүү сайхан амьдарч ирсэн. Гэтэл Путин барууны улсуудтай холбоогоо бүрэн тасалснаас болж зүүн талаас байгалийн баялаг шууд тэндээсээ гадагшаа гардаг болов. Өөрөөр хэлбэл, олон зуун жил баялгаа цөлмүүлж Москва Петербургт угаасаа дургүй болсон ОХУ-ын зүүн талд баруун тал нь огт хэрэггүй, тэднээс салах нь эдийн засгийн маш том ашгийг тэдэнд авчрах нөхцөл бүрдэв. Энэ бол Кремлийн дэглэмийн хувьд маш том аюул билээ.

-ОХУ яг социализмын үе шиг Төв банк нь ам.доллар Европын ханшийг хэт доогуур зарлаж бас үүндээ ойртуулан мөнгөний ханшийг хүчээр барих гэж оролдож эхэлсэн ч хар зах дээр вальют өндөр үнээр зарагдаж рубль цаас болох зам руугаа эргэлт буцалтгүй оров. Энэ бол Кремлийн дэглэмийн хувьд бүр ч том аюул билээ. Эцэст нь Путин Хойд Солонгост очин “Иж бүрэн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсныг Зөвлөлтийн үеийг мэдэх олон улсын ажиглагчид “Путины Хойд Солонгост хийсэн айлчлал Зөвлөлтийн телевизийн хуучны бичлэгүүдийг шууд санагдуулж байв. Хоёр удирдагчийн аварга хөрөг, цэргүүд, туг далбаа мандуулсан хүүхдүүдийн жагсаал, түүнчлэн Ким Чен Ун, Путин нарын илтгэл дэх Америкийн империализмын тухай тосгоны авгай, хүүхнүүдийн хов жив шиг үг хэллэг нь яах аргагүй өнгөрч одсон социализмыг санагдуулав. Ким Чен Ун, Путин нарын энэхүү уулзалт нь зөвхөн дотооддоо зориулсан суртал ухуулга юм” гэж дүгнэв. Энэ үеэр “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын албаны хүний хэлснийг иш татан “АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг гурван талт аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдээлэв. Мөн “Financial Times” анх удаа Хятад, Өмнөд Солонгосын хооронд аюулгүй байдлын маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн гээд “Ингэснээр АНУ-ын эсрэг сүртэй үг хэллэг хэрэглэдэг Бээжин цаг дээрээ баруунд ад үзэгдэх болсон Орос, Хойд Солонгостой холбоотон улс биш гэдгээ дахин нотлон харууллаа” гэж мэдээлэв. Энэ нь Путины дэглэмийн хувь заяаг Бээжин АНУ болон барууны улсуудтай аль хэдийнэ тохирчихсон гэсэн үг. Энэ бол Оросын хувь заяаг шийдэх гадаад гол нөхцөл. Харин Оросын дотоод гол нөхцөлийн нэг нь Путин өөрийнхөө өмнөөс золигт гаргахад бэлдэж, Батлан Хамгаалах болон Холбооны Аюулаас хамгаалах албаны удирдлагуудыг нэгэн зэрэг сольж дайн хийж байгаа ямар ч улсын түүхэнд гарч байгаагүй үйлдэл хийсэн явдал байв. Тиймээс тэр өнөөдөр Москвад хонохоосоо айж, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, аль болох гадаадад “айлчлах” болсон. И.Сталин өөрийн доорх удирдлагуудыг үе үе яг ингэж зайлуулж, цэвэрлэгээ хийдэг байв. Харин түүний сүүлийн ээлжит цэвэрлэгээ эхлэхийн өмнө Улс төрийн товчооны дөрвөн гол гишүүн зуслан дээр нь Сталинтай уулзаж “ний нуугүй” ярилцаж, шөнөжин архидсан байдаг. Маргааш нь бие хамгаалагчид нь их удирдагчаа унтдаг буйдангаасаа унаж, шээстэйгээ хутгалдан талийгаач болчихсон байхыг олсон билээ. Өнөөдөр ОХУ-ын хүчний байгууллагын огцорсон, шинээр томилогдсон сайд нарын хэн нь ч Путинд итгэх аргагүй болсон. Энэ бол Путины хувьд маш том дотоод аюул юм. Мөн олон улсын цэргийн нэр хүндтэй шинжээчид “Оросын армид нэр хүндээ авч явах дөрвөн долоо хоног л үлдлээ” гэж ний нуугүй бичиж байна. Энэ бүхэн Путин манай улсад Халх голын тулааны “ялалт”-аар ирэх магадлал бага болж байна гэсэн үг. Үнэндээ бид Япончуудад ЗХУ хэд дахин олон цэрэг, техникээ устгуулж, Монгол Улс газар нутгаасаа алдсан хилийн маргааны тулааныг “дайн” гэж бас болоогүй “ялалт байгуулсан” хэмээн Оросыг дагаж түүх гуйвуулахаа болих цаг болсон.

Владимир Путин БНАСАУ-д айлчилж Ким Чен Унтай хамтын ажиллагаа, тэр дундаа цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чан Хо Жин “Сөүл Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг эргэн харах болно” гэж мэдэгдсэн тухай “Yon­hap” агентлаг мэдээлэв. Мөн Европын холбооны улсууд Украины эсрэг дайны улмаас ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсон тухай Европын Холбооны зөвлөл энэ сарын 20-ны пүрэв гаригт Брюссельд зарлав. Авсан шинэ хориг арга хэмжээ нь юуны түрүүнд ОХУ-д одоо байгаа хязгаарлалтыг тойрч гарахаас урьдчилан сэргийлэх зорилго тавьж, үр дүнд нь Оросын цэргийн үйлдвэр Украины эсрэг дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлана гэж үзэж байгаа юм байна. Мөн Оросын шингэрүүлсэн байгалийн хийн олон тэрбум ам.долларын гүйлгээний эсрэг хориг арга хэмжээг анх удаагаа чангатгахаар болж, Оросын хийг гуравдагч орнууд руу тээвэрлэдэг Бельгийн “Зеебругге” зэрэг боомтуудыг хаахаар болжээ. Ингэснээр тээврийн чадавхгүйн улмаас Орос улс шингэрүүлсэн хий бага зарж, улмаар Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд төвөг учирна гэж найдаж байна гэжээ. Тэгвэл Японы ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч энэ сарын 21-ний баасан гаригт “Токио Оросын хийж буй Украины эсрэг дайнтай холбон Оросын хувь хүн, байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж байна” гэж зарлав. Уг хориг арга хэмжээний жагсаалтад Оросын Тактикийн пуужингийн ерөнхий захирал Борис Обносов, “Уралвагонзавод” компанийн ерөнхий захирал Александр Потапов, Союз АМНТК-ийн ерөнхий дизайнер Мкритич Окроян, Запорожье мужийн Боловсролын яамны тэргүүн Елена Шапурова, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Наталья Бударина, Сонгуулийн төв комиссын гишүүд Эльмира Хаймурзина, Александр Курдюмов, Антон Лопатин нарын хөрөнгийг царцаахаар болжээ. Харин хоригт хамрагдсан компаниудын тоонд “Алроса” ХК, Крымын “Патриотцентр”, түүнчлэн “Уралтрасмаш” ХК, “НПО Курганприбор” ХК, “ЧТЗ-Уралтрак” ХХК, “Нижний Новгородын 70 жилийн ойн үйлдвэр” ХК, “Ялалтын” ХК, “Дегтяревын нэрэмжит үйлдвэр”, “Device Consult­ing” ХХК, “Оборонлогистикс” ХХК, “Компел” ХК, “Орелметалполимер” ХХК, “ВНИИР-Прогресс” ХК зэрэг ОХУ-ын батлан хамгаалахын үйлдвэрүүд болон Хятад, Энэтхэг, Казахстан, АНЭУ, Узбекистан зэрэг гадаадын 11 компанид хязгаарлалт тавьж, уг хар жагсаалтад оруулсан байна. Энэ бүхэн энэ хоёр хүний байтугай тэдний улсын хувь заяаг Бээжин, Вашингтон, Лондон, Брюсель, Токио, Сөүлийн хооронд хийх тохиролцоо буюу нууц хэлэлцээрүүд шийдэх болно гэсэн үг юм. Үнэн гэвэл ийм л байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж байна DNN.mn

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулгүй бүсэд 304 иргэнийг гаргав DNN.mn

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өчигдөр 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул гол үерийн аюултай түвшинг 342 см буюу 82 см даван үерлэж байсан бол мөн өдрийн 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329 см болж буурсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлуудад ажиллалаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ФОТО: “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэнгээс… DNN.mn

Монголын уран зургийн галерейд “Korean route” үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнд Бүгд найрамдах солонгос улсын 15 уран бүтээлч, Монгол улсын боловсролын их сургууль, Дүрслэх урлагийн Технологийн сургуулийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулж байна.

16 хүртэлх насны бүх хүүхэд үнэ төлбөргүй бол оюутнууд 5000 төгрөг, том хүн 10000 төгрөг. Тус үзэсгэлэн өнөөдрийг үргэлжилж буй.

 

О.ЮМЧИНБАДАМ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.

Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм

Туул голын үерлэсэн хэсэгт 1240 тн шороогоор сэтэрсэн даланг засварлаж байна DNN.mn

2024 оны зургаадугаар сарын 23-24-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 10 дуудлага бүртгэгдсэн байна

Зургаадугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB 2 амралтын газрын гармаас усанд боогдсон 80 иргэнийг тус тус автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт Туул гол үерлэн орсон хэсэгт 1,240 тн шороогоор сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, Сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.

Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.