Categories
мэдээ нийгэм

“Цагааннуур” боомтыг бүрэн шинэчилнэ DNN.mn

Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох “Цагааннуур” боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна.

Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа экспорт, импортын өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэрэгцээг хангахын тулд ийнхүү боомтуудыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарч байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.3 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 795.7 тэрбум буюу 51.6 хувь өссөн үзүүлэлт юм. Харин зарлагын тухайд хоёр их наяд төгрөгт хүрч, 500 тэрбум төгрөг буюу 33.4 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 795.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 168.9 тэрбум буюу 27 хувь, зарлага 879.7 тэрбум төгрөг болж, 206.4  тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгджээ. Түүнчлэн зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 231.5 тэрбум төгрөг буюу 36 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо.

Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв.

Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв.

Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов.

Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.

Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов.

Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.

Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа.

Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн “Нура” оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв.

Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо.

Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг орон даяар шалган туршив DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа.

Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг шалгах энэхүү үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.

Шалган турших үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо болон мэдээллийн технологийн 141 багийн гишүүн, 2620 даамал оролцов. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник  хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2198 хэсгийн хороонд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан оролцож Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж удирдамж, зааврыг мөрдлөг болгон ажиллалаа.

Categories
мэдээ улс-төр

Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээ DNN.mn

Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа өнөөдөр дуусаад байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй АНУ-ын Сан Франциско дахь ерөнхий консулын газрын сонгуулийн санал авах үйл ажиллагаа дууссан.

Энэ удаагийн сонгуульд 13,095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 9,579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өглөө.

Хилийн чанадад байгаа бүх Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, консулын газраас санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт СЕХ-нд гаргана.

Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгнө, түүнийг нь дипломат шуудангаар авч ирж, төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолно.

Гадаад улсад санал өгсөн сонгогчдын ирцийг хангалттай гэж үзэж байгаа. Санал авах өдрийг ажлын хоёр, амралтын хоёр нийт дөрвөн өдөр зохион байгуулсан нь иргэдийг саналаа өгөхөд түлхэц болсон гэж үзэж байгаа. Мөн сонгогчдын бүртгэлийг цахим болгосон нь эерэгээр нөлөөлсөн.

Хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа улсуудыг БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ тэргүүлдэг. Энэ дунд Солонгос улсад 2,057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн байна. Ер нь Монголчууд цөөхөн амьдардаг улс орнуудад санал хураалт ихэвчлэн 100 хувь өгсөн.

Сонгогчдын насны хувьд 20-39 насны иргэд маш идэвхтэй оролцсон. Хүйсийн хувьд тэнцвэртэй байдал хангагдсан гэж хэлж болно. Бүртгүүлсэн нийт эрэгтэй сонгогчдын 72 хувь, эмэгтэй сонгогчдын 73.9 хувь нь саналаа өгсөн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлига, албан тушаалын найм, Хүний амьд явах эрхийн эсрэг долоо, Хүрээлэн байгаа орчны эсрэг тав, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Хэнтий аймгийн прокурорын газраас сумын Засаг дарга П.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр дугаар байрны үлдэх хөрөнгө болох модон материалыг “Б” ХХК-д шалгуур үзүүлэлт, өртөггүйгээр олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, саатуулагдах үедээ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаад 500.000 төгрөг өгөхөөр санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн С.Н, М.Н нар нь “Н” эмнэлэгт эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан, түгээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Д.Г нарын 5 хүн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Мөнгөнтуяа: Зуны амралтыг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Нүүдлийн номын сан”-г ажиллуулсан DNN.mn

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн Нийтийн номын сангаас зуны явуулын номын сангийн үйлчилгээг ажиллуулж эхэлжээ.

Номын сангийн талаар Булган аймгийн номын сангийн захирал Т.Мөнгөнтуяагаас тодрууллаа. 

Нүүдлийн номын сан зургадугаар сарын 17-28-ны өдөр хүртэл ажиллах юм.


-Нүүдлийн номын сан ажиллуулж байгаа юм билээ. Хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа бэ?

– 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байна.

-Ихэвчлэн хэдэн насны иргэд ирж байна?

– Бүх насныхан нүүдлийн номын санд үйлчлүүлдэг. Номын сангийн үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэх, хүүхдүүдийн зуны амралтыг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан.

-Иргэд ямар номыг түлхүү уншиж байна бэ?

-Ихэнх уншилтад гарч байгаа нь утга зохиол, уран зохиолын ном. Бүх насныхан уншиж байгаа.

-Нүүдлийн номын сангийн онцлогийг тайлбарлавал?

– Зөөврийн номын санд иргэд өөрсдөө очиж үйлчлүүлдэг өөрөөр хэлбэл танхимаас гарж явдаг. Танхимд унших шаардлагагүйгээр шүү дээ. Нүүдлийн номын сан нь иргэдэд хэрэгтэй, шаардлагатай номыг аваачиж, үйлчилдгээрээ ялгаатай.

-Ширээ сандал, номоо зөөх гээд их ажил болдог байх. Хэдэн хүн энэ ажлуудыг хийдэг вэ?

– Номуудаа аваад багуудаар явж, багийн хөгжлийн төв, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт хүн их цугларах боломжтой газруудад очдог.

Өөрсдийн хувийн машинаар ширээ сандал номуудаа авч явдаг.

 

Б.ЮМЧИНБАДАМ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал зургаадугаар сарын 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэжээ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, Усны сан бүхий газрыг бохирдол хомсдолоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав.

Цэвэрлэгээнд 1311 иргэн, 638 авто машиныг дайчлан 45 тонн хог хаягдлыг цэвэрлэв гэж Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

“Алтан гар” үсчин, гоо засалчдын холбооны тамирчид ДАШТ-д өрсөлдөнө DNN.mn

Монгол Улсын “Алтан гар” үсчин, гоо засалчдын холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын холбоо нь гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Олон улсын болон дотоодын уралдаан тэмцээн зохион байгуулах, залуу үеэ дэмжиж, үсчин гоо сайхны салбарыг дэлхийн түвшинд хүргэх, шинэ техник, технологи нэвтрүүлж, мэргэжлийн зэрэг болон түвшинг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бусад байгууллагатай хамтран үсчин гоо засалчдынхаа чансааг дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулан ажилладаг.

Тус холбооны тамирчид энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм байна.

Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хийхээр эмэгтэй багийн Дэлхийн дасгалжуулагч алдарт Герман улсын багш Joachim Wolf, эрэгтэй багийн шигшээ багийн дасгалжуулагчаар Дэлхийн 6 удаагийн аварга, Зүүн Европын бүсийн ерөнхийлөгч Andrzej Matracki нарыг энэ сарын 22-27-ны хооронд Монгол Улсад урьж, Дэлхийн аваргад зориулсан мастер класс сургалтыг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.