Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчилжээ DNN.mn

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г өнгөрсөн сарын 28-нд БНСУ-аас Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд ирэхэд нь баривчиллаа. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцууллаа.


Тавдугаар сарын 03-нд 13:00 цагаас
  • Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
04-нд 13:00 цагаас
  • Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
05-нд 13:00 цагаас
  • “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
10-нд 13:00 цагаас
  • Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
11-нд 13:00 цагаас
  • “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
12-нд 13:00 цагаас
  • Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
16-нд 11:00 цагаас
  • Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
17-нд 13:00 цагаас
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
18-нд 13:00 цагаас
  • Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
19-нд 13:00 цагаас
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
20-нд 19:45 цагаас
  • МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
21-нд 19:45 цагаас
  • МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
23-нд 13:00 цагаас
  • Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
24-нд 13:00 цагаас
  • МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
25-нд 13:00 цагаас
  • МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
26-нд 13:00 цагаас
  • Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
30-нд 13:00 цагаас
  • Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
31-нд 11:00 цагаас
  • Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
мэдээ нийгэм

МИАТ: Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлажээ DNN.mn

“МИАТ” ТӨХК нь Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлалаа. Тодруулбал, Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна.

Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Эх сурвалж: УЦУОМХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулна DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллахаар сонгогдсон.

Тэгвэл Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Нээлт болон хаалтын арга хэмжээг 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулах төсөв батлагдсан” гэв.

Categories
гадаад мэдээ

Их суруулийн хотхонд мөргөлдөөн болжээ DNN.mn

Цагдаа нар Колумбын Их сургуульд хууль, журам тотоосны маргааш өдрийн орой Калифорнийн их сургуулийн хотхонд Палестинчууд болон Израилийг дэмжигч хоёр бүлгийн хооронд мөргөлдөөн гарчээ.

Колумбын Их сургуулийн дэд ерөнхийлөгч Мэри Осако “Өнөө шөнө манай сургуулийн талбай дахь хуаранд аймшигт хүчирхийлэл болсон тул бид эрх баригчид болон хууль сахиулах байгууллагад хандахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгдсэн байна. Мөргөлдөөн яг юунаас болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч зарим мэдээллээр хоёр бүлгийн хооронд “буфер бүс” болж байсан хаалтыг авч хаясан маргалдаан мөргөлдөөнд хүргэсэн байна.Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт Палестиныг дэмжигчдийн майхан хуаран руу элдэв зүйлс, галтай бамбар шидэж байгаа нь харагдаж байна.

Лос-Анжелес хотын захирагчийн алба тус хотын цагдаагийн газар ажилтнуудаа их сургууль руу илгээсэн гэж мэдэгдэв. Оюутны хотхонд ажиллаж буй цагдаа нарын бичлэг ч нийтийн сүлжээнд тавигдсан байна. Энэ үеэр Калифорнийн их сургуулийн орчимд байсан “Daily Bru­in” сонины сурвалжлагч Дилан Винвард “Израиль, палестинийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарангуут орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд их сургуулийн удирдлагууд “хууль бус мөргөлдөөн” болсныг мэдээлсний дараа Лос Анжелесийн цагдаа нар офицеруудаа их сургуулийн кампус руу илгээсэн” гэж мэдээлжээ. Мөргөлдөгчид бие биен рүүгээ усны сав, бамбар, тэр ч байтугай хэн нэгний скутер гэх мэт янз бүрийн зүйл шидэж эхэлсэн бөгөөд агаарт нулимс асгаруулагч хий үнэртэж байжээ. Сэтгүүлч Винвард их сургуулийн хамгаалалтын ажилтнууд хамгаалалтын бүсийг “аюулгүй байлгаж чадахгүй” болсон тул уг талбайг орхиж байгааг мэдээлжээ.

Энэ явдлаас өмнө өнгөрсөн мягмар гаригийн орой АНУ-ын цагдаа нар Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн Палестиныг дэмжигч жагсагчид эзэлж байсан майхан барьсан талбай, хориглолт хийсэн их сургуулийн байранд дайран орсон юм. Хэдэн зуун цагдаа Их сургуулийн Хамилтон танхимын цонхоор эвхэгддэг тавцан ашиглан нэвтэрчээ. Америкийн хэвлэлүүд энэ үеэр цагдаа нар 50 орчим жагсагчийг баривчилсан гэж мэдээлж байсан билээ. Тэднийг гарыг нь гавлан автобусанд суулган авч явсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө Палестинчуудыг дэмжиж, Газын зурвас дахь Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагчид Хэмилтон Холлыг эзлэн авсны дараа их сургуулийн захиргаа цагдаагаас тусламж хүссэн учир цагдаа нар уг ажиллагааг явуулсан билээ.

Израилийг эсэргүүцсэн жагсаалд зөвхөн Колумбын их сургуулийн оюутнууд оролцож байгаа биш гэдгийг Нью-Йорк хотын дарга Эрик Адамс онцлон хэлж Калифорнийн Их сургуулийн Хамилтон Холлыг булаан авах ажиллагааг “гадны ухуулагчид” зохион байгуулсан гэж мэдэгдэж байсан. Уг эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Колумбын их сургуулийн палестин эрдэмтэн Махмуд Халил “Ройтерс” агентлагт “Колумбын их сургуулийн кампус дээр палестинчуудыг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хоёр долоо хоногийн турш майханд байрлаж байна.Жагсаалын үеэр гадны хүмүүс байгаагүй. Эдгээр хүмүүс бүгд оюутнууд” гэж хэлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Их сургуулийн захирлууд Конгресст өөрсдийн кампус дахь антисемитизмийн асуудлын талаар мэдүүлэг өгсний маргааш хуаранд жагсагчдын тоо эрс нэмэгдэж Колумбын их сургууль АНУ-д Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн анхны жагсаал болж Их сургуулийн захиргаа цагдаа нарыг хөндлөнгөөс оролцохыг хүсэж 100 гаруй жагсагчийг баривчилж байжээ. Үүнээс хойш Техас, Калифорниа, Жоржиа, Хойд Каролина болон Америкийн бусад олон их сургуулиудад Палестинчуудыг дэмжсэн жагсаалууд болсон байна. Эдгээр боловсролын байгууллагуудын кампус гэгддэг хотхонд цагдаа нар 1000 гаруй жагсагчийг баривчилжээ. Гэсэн хэдий ч Америкийн зарим их дээд сургуулиуд Палестинчуудыг дэмжиж, Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалд саад болохгүй байгаа учир жагсагчид их сургуулийн кампусуудад майхан бааз байгуулж, жагсаал зохион байгуулсаар байгаа юм. Үүний зэрэгцээ Америкийн зарим еврей оюутнууд эдгээр жагсаалаас болж их сургуульд суралцах боломжгүй болж буй талаар гомдол мэдүүлэх болсон билээ.

Колумбын их сургуулийн нэгэн багш өмнө нь еврей оюутнуудад кампусаас түр зайлсхийхийг зөвлөж байжээ.

Израилийг эсэргүүцэгчид нь палестинчууд, арабууд болон аливаа дайныг эсэргүүцэгч ардчилсан намыг дэмжигч оюутан багш нар байгаа аж. Харин Израилийг дэмжигчид нь мэдээж еврей бас “Манай шашинд ороогүй болгоныг устгаж, дэлхийг тэр чигээр нь “ногоон” болгоно” гэдэг исламын шашныг эсэргүүцдэг оюутан, багш нар байгаа юм байна

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Playtime” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.

“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулна. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид бүтээлээ хүргэх юм.

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг “Плэйтайм” наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ.

“Плэйтайм” наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТҮК-ийн ажилчид хог цэвэрлэх орчин үеийн төхөөрөмжтэй болжээ DNN.mn

Авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай.  Мөн 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр  6-8 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд орчныг тоос босгохгүйгээр цэвэрлэнэ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Хотын гудамж талбайн цэвэрлэгээний ажилд шинэ техник төхөөрөмжийг нэвтрүүлэхийн төлөө бид тодорхой ажлыг төлөвлөн ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид дэрсэн шүүрээр хотоо цэвэрлээд олон жил болжээ. Бид үүнийг халах цаг болсон. Тэгвэл өнөөдөр нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудад машин, техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Турк Улсад үйлдвэрлэсэн  нийт 53 ширхэг төхөөрөмжийг хүлээн авахаас өнөөдөр эхний 20 ширхгийг холбогдох газруудад хүлээлгэн өглөө.

Мөн  “АОДЭ” ХХК-аас Howo брэндийн өөрөө буулгагч 12 ширхэг автомашиныг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.  “Синотрак” үйлдвэрийн 2024 онд үйлдвэрлэсэн уг автомашин нь евро 5 стандарт бөгөөд 400 морины хүчин чадалтай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцууллаа.

Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг тавдугаар сарын 14, 23-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 23-нд олгох юм байна.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг тавдугаар сарын 14-нд өгөх хуваарь гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Морингийн даваа-Нисэх” чиглэлд түр өөрчлөлт орууллаа DNN.mn

Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл хаана.

Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харах боломжтой.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.