Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын орлого 249.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

 НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1181 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 249.1 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ийнхүү өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 260.6 (32.7 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 11.4 (68.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бусдын гар утсыг хулгайлж, данснаас нь 2 сая төгрөг авсан хэргийг прокурорт шилжүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд) 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагын шийдвэрлэсэн хэргээс дурдвал,

-Иргэн Б нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд үйлчлүүлж байх үедээ халааснаасаа Ай фоне 11 маркийн гар утсаа алдаж, улмаар нэр бүхий арилжааны банкны харилцах данснаасаа 2.015.703 төгрөгийг алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн П-ийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ DNN.mn

“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Ө.Батзул, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Д.Батболдод МҮБХ болон жаяг дэгийн багийнхан, шавь нар, нутгийн зөвлөл, бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа. Мөн харцага өөрийн аав ээж болон, багш нар, бусад хүндэт хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм.

Дараагийн барилдаан ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан, 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцох болзол хангалаа DNN.mn

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэллээ.
Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80-р байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаад байна.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпод оролцох болзлоо биелүүлээд буй.

Монголын марафончид “Парис 2024” Олимпийн наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа бөгөөд ирэх 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эцсийн байдлаар баталгаажуулж зарлах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 27 хувиар өсчээ DNN.mn

Чулуун нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсжээ. Тодруулбал, Энэ сарын 6-ны өдөр 17,1 мянган тонн, 2024 оны эхнээс 4,737.1 мянган тонн экспортолсон байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 44 мянган суудлын автомашин импортолжээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас 2024 онд импортоор орж ирсэн тоон мэдээллийг гаргажээ. Тодруулбал, он гарснаас хойш 44,607 ширхэг суудлын автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсч, нийслэлийн автозамын түгжрэлд улам хүндрэл үүсгэж байгааг илтгэлээ.

Ачааны автомашины импорт ч мөн адил өссөн байна. Тодруулбал, он гарснаас хойш 9652 ширхэг суудлын автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаадад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгууллаа DNN.mn

Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

            Элчин сайдын яам

Анкара дахь ЭСЯ

Астана дахь ЭСЯ

Абу-Даби

Бангкок дахь ЭСЯ

Берлин дэх ЭСЯ

Брюссель дэх ЭСЯ

Бишкек дэх ЭСЯ

Будапешт дахь ЭСЯ

Бээжин дэх ЭСЯ

Варшав дахь ЭСЯ

Вашингтон дахь ЭСЯ

Вена дахь ЭСЯ

Вьентьян дахь ЭСЯ

Гавана дахь ЭСЯ

Дели дэх ЭСЯ

Каир дахь ЭСЯ

Канберра дахь ЭСЯ

Кувейт дахь ЭСЯ

Лондон дахь ЭСЯ

Москва дахь ЭСЯ

Минск дэх ЭСЯ

Оттава дахь ЭСЯ

Парис дахь ЭСЯ

Прага дахь ЭСЯ

Ром дахь ЭСЯ

Софи дахь ЭСЯ

Сөүл дэх ЭСЯ

Стокгольм дахь ЭСЯ

Сингапур дахь ЭСЯ

Ташкент дахь ЭСЯ

Токио дахь ЭСЯ

Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

Женев дахь БТГ

Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

Истанбул дахь ЕКГ

Сан Франциско дахь ЕКГ

Осака дахь ЕКГ

Кызыл дэх ЕКГ

Улаан-Үд дэх ЕКГ

Эрхүү дэх ЕКГ

Хөх хот дахь ЕКГ

Хонконг дахь ЕКГ

Шанхай дахь ЕКГ

Консулын газар

 

Эрээн дэх Консулын газар

Пусан дахь Консулын газар

Манжуур дахь Консулын газар

Чикаго дахь Консулын газар

Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар УИХ-ын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна у

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд он гарсаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404 га, хээрийн 504.509 га нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа, саравч, 19 толгой бог мал өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар өсжээ.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Түр хороо, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын түр хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
4 Нийгмийн бодлогын байнгын хороо Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
5 Нийгмийн бодлогын байнгын хороо Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 201 тоот
6 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
7 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 334 тоот
ХОЁР. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх/ ·   Хянан шалгагч, шинжээчийн ажлын явцын талаар мэдээлэл сонсох /хаалттай/

 

12.00 “Жанжин Д.Сүхбаатар”