Categories
мэдээ нийгэм

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө DNN.mn

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий: Манай байгууллага хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг. Юун түрүүнд хүүхэд хамгааллын асуудал ярихаас илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжид 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулсан. Уг зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, байгууллагын дотоод журамд нь өөрчлөлт оруулах, цагийн уян хатан зохицуулалт хийх, боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж буй. Цаашид бид Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга, идэвх оролцоог дэмжиж, НҮБ, ОУБ-уудын дэмжлэг, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Т.Ихтамир:

“Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 1996 онд УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай анхны хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Энэ мэт сүүлийн жилүүдэд эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг үе шаттай, тууштай хийсээр байна. Мөн энэ онд УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус хуулийг сурталчлах ажлыг орон даяар хийж буй. Түүнчлэн УИХ, Засгийн газраас хүүхдийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлогод тулгуурлан, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай.

Монголын хүүхдийн байгууллагын ахмад үеийн төлөөлөл Д.Наранцэцэг:

Би 1964 онд Монголын пионерын байгууллагад элсэн орж, 13 жил хүчин зүтгэсэн. Хүүхэд, залуучуудыг Монгол Улсын иргэн болгон төлөвшүүлж, хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцон ажилласан минь их цоглог, хийморьлог, сайхан дурсамж болон үлджээ. Бидний үед хүүхдийн байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдийгээ өөрсдөө хүмүүжүүлдэг байсан. Энэ нь тэднийг хичээл номдоо шамдах, авьяас чадвараа тодруулах, эх оронч, хүмүүнлэг үзэл суулгах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, харилцааны зэрэг олон чадварыг суулгадаг байснаараа давуу талтай. Одоо хүүхдийн байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буй. Иймд ирэх жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд пионерын байгууллага шиг хүүхэд хүүхдийгээ хүмүүжүүлдэг, хүүхдийн оролцоог бий болгосон хүүхдийн байгууллага байгуулагдаасай гэж хүсдэг.

Ташрамд, Монголын хүүхдийн байгууллага нь:

  • 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016-2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • 2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэйгээр өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.

Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг  эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Categories
мэдээ спорт

Боксчид Тайландыг зорилоо DNN.mn

Тайландын Бангкок хотод “Парис-2024” зуны олимпийн наадмын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Д.Отгондалай нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.

Тэмцээнээс өмнө манай боксчид олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Эмчлүүлэгч иргэнийг гаднаас эм, тариа авч ирэхийг шаардвал ЭМДЕГ-т мэдэгдээрэй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулж, бас нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс дараах мэдэгдлийг гаргаад байна.

Ингэхдээ өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэхийг анхаарууллаа. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд л түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг иргэд үнэ төлбөргүй авах юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна DNN.mn

“Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнөөдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүллээ. Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана. ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй гэдгийг дахин хэлье” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа DNN.mn

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа.

Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг “Төрийн нууц“-аас гаргахаар боллоо DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо  “Монгол улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэх асуудлаар хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, ОУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.

Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуудбг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны шинэ 19 буудал ашиглалтад орлоо DNN.mn

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн автобусны 19  буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан: Төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа.

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Categories
мэдээ нийгэм

Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган боллоо DNN.mn

Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган боллоо.

Монгол угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан 2024 оны Тавдугаар сарын 6-ны өдөр Монголд анх удаа Хэл Хуурчдын Анхдугаар чуулганыг 21 аймаг 9 дүүргийн 80 гаруй өвлөн уламжлагч, 20 гаруй судлаач, 30 гаруй урлаач нар оролцож амжилттай зохион байгууллаа.

May be an image of 1 person, speaker, dais and text

Чуулганаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох зэрэг асуудлаар илтгэлч хэлэлцүүлж, хэл хуур хөгжмийн түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал зөвлөмж гаргалаа.

May be an image of 1 person and text that says 'thelastname the last name IH/ 2 khom umre:'

Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа: Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хурлаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргын томилгоог хийлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар н.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо. Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгдсэн.

Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд дэвших, ажиллах хуулийн зохицуулалтыг хийсэн. Төрийн албанд 4,500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг.  Үүний 10% нь төрийн захиргааны албанд байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албаны шалгалт өгөх гэхээр тохируулгууд хийгдээгүй, тоног төхөөрөмжүүд муутай байсныг Төрийн Албаны Зөвлөлтэй хамтарч ажиллаж, шалгалт өгөх боломжтой болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн албаны шалгалт өгөх босгыг хоёр дахин багасгасан. Төрийн хэмнэлтийн хуулиар агентлагууд дэд даргагүй байгаа ч дэд даргатай байх зохицуулалтыг хийж өгсөн. Таван аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аймаг орон нутаг болон Улаанбаатарт дахин таван төв байгуулагдаж байна.

Улсын хэмжээнд 115,00 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг” гэж ярилаа.

Ирэх оны сонгуульд МАН-аас хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг жагсаалтаар УИХ-д оруулахаар болж байна. АН мөн санал санаачилгыг дэмжиж байгааг тэрбээр хэллээ.