Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс ядуурлын түвшингээр 190 орноос 87 дугаарт бичигджээ DNN.mn

“Global Finance” (АНУ) ядуурлын түвшингээр улс орнуудын зэрэглэлийг гаргажээ. Монгол Улс 190 орноос 87 дугаар байрт оржээ. Монголын нэг хүнд ногдох ДНБ  жилд 16504 ам.доллар байна.

Харин нэг иргэн өдөрт дунджаар 1.12 ам.доллар зарцуулдаг Өмнөд Судан улс жагсаалтын нэгдүгээр  байранд оржээ. 

Жагсаалтын хамгийн сүүлд АНУ, Сан Марино, Швейцарь, АНЭУ, Катар, Сингапур, Ирланд, Макао, Люксембург зэрэг улсууд орсон байна. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна DNN.mn

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд тооцож бүх нийтээр амардаг.

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны пүрэв гаригт тохиож байна.

Categories
гадаад мэдээ

Сүүлийн хоёр долоо хоногт 1059 орос цэрэг нас барсан DNN.mn

ВВС ОХУ-д “гадаадын агент” гэж хүлээн зөвшөөрөгдсөн “Mediazona” сайн дурынхны багтай хамтран нээлттэй эх сурвалжид үндэслэн Украины дайнд амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг тогтоож байгаа бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд нэмж 1059 орос хүн нас барсныг баталсан байна. Сайн дурын ангиуд 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Оросын Украиныг довтлоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Гэсэн хэдий ч 2023 оны 10 дугаар сараас хойш бид Оросын цэргийн хүчний хохирлын энэ ангилалд огцом, мэдэгдэхүйц өсөлтийг бүртгэж байна. 2023 оны 10 дугаар сараас хойш долоо хоногт сайн дурын ажилтнуудын алдагдал долоо хоногт 75 хүнээс доош буугаагүй бөгөөд ихэвчлэн долоо хоногт 100 хүнээс давж байна “Арми бол мөнгө олох бараг боломжгүй газруудад чухал ажил олгогч юм” гэж ВВС-ийн мэргэжилтэн өмнө нь тайлбарлав.

Оросын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн салбар, профессор Наталья Зубаревич Өнгөрсөн жил хагасын хугацаанд-2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны есдүгээр сар хүртэл “сайн дурын ажилтнууд” -ын батлагдсан алдагдал тогтвортой хэвээр байсан бөгөөд долоо хоногт 40-55 хүн байжээ. Энэ бол зөвхөн нээлттэй эх сурвалжаас баталгаажуулж чадсан өгөгдөл юм. Иймээс амиа алдсан хүмүүсийн бодит тоо үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.

Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.

Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг  дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.

Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.

Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч  дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.

“Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан  батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Галбаатар: Сэтгүүлчдийг яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо DNN.mn

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч А.Галбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр баривчлан хорих болов?

-Сэжигтэн байх үедээ оргон зайлсан гэдэг үндэслэлээр. Баривчлах, цагдан хорих асуудлыг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг. Баривчлах гэдэг нь цагдан хорихоос арай өөр. Сэжигтнийг баривчилдаг. Тухайн хэрэгт сэжиглэгдэж байгааг нь сэжигтэн гээд, хийсэн гэм буруу асуудал байж магадгүй, шүүхээр шийдвэр лэх шаардлагатай гэж үзвэл яллагдагчаар татдаг. Баривчлах саналыг прокурор шүүхэд өгдөг. Мөрдөгч эхлээд прокурорт саналаа гаргана. Баривчлах үндэслэлүүдийг мэдээж хуульд заагаад өгсөн байдаг. Үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд санал оруулдаг ийм зохицуулалттай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийнх нь мэдээлснээр Эмчилгээ хийлгэх зорилгоор Америк руу явсан гэж буй. Мөрдөгч тайлбарлахдаа Оргон зайллаа гэсэн үндэслэлээр прокурорт хандаад, прокурор хоёр сард шүүхэд санал оруулжээ. Сэтгүүлч А.Баярмаа дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирээд долоо хонож байхад нь баривчилсан байна лээ. Баривчлах хугацааг 48 цагаас дээш байх боломжгүй. Мөн хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрлийг авахгүйгээр баривчлаад, дараа нь шүүхийн зөвшөөрлийг нөхөж авдаг зохицуулалттай.

Тухайн үед албан ёсоор хилийн хориг тавиагүй байсан. мар нэгэн хууль бусаар гарсан юм бол байхгүй. баривчлах хоног нь дуусчихаар мөрдөх байгууллага тэр хүнийг гадуур байлгах сонирхолгүй учраас тэр. Дараагийн арга хэмжээ нь болохоор цагдан хорих саналыг шүүхэд өгсөн байгаа юм. Цагдан хоригдох гэдэг нь яллагдагч дээр яригддаг. Сэжигтэн байхаа больсон гэсэн үг. Дараагийн асуудал нь зөвхөн хорих ялтай гэмт хэрэг дээр цагдан хорьдог.

-Ямар хуулийн зүйл ангиудаар буруутгагдаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл ангиудаар буруутгагдаж байна. Энэ нь хорих ялгүй 4 0 мянгаас нэг сая 30 мянган төгрөгөөр торгодог. Тийм учраас хорих ялтай өөр гэмт хэрэг буюу 1.6 дахь зүйл заалтаар яллагдагчаар татсан байгаа. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулийн 13, 14, 1.6 гэдэг зүйл заалтуудаар яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа дээр ч энэ 1.6 зүйл заалт адилхан байна. Энэ 1.6 гэдэг нь өөр гэмт хэрэг юм. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, тийм байшин, мөнгөө надад өг гэдэг утгатай гэмт хэрэг. Энэ үед мэдээж тухайн хүн чинь хүч хэрэглэнэ. Хүч хэрэглэхээр заналхийлнэ. Эсвэл чи надад мөнгө өгөхгүй бол чиний талаарх энэ мэдээллийг тараалаа шүү гэж эд хөрөнгийг нь олж авахад чиглэсэн үйлдлүүд байдаг.

Энэ зүйл заалтын дунд нь байгаа Эрх ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэдэг хэсгийг нь сугалж аваад түүгээр яллагдагчаар татаж байна. Мөрдөн байцаах байгууллагын буруу шийдвэр дээр яваад байна.

Сэтгүүлч А.Баярмаа хоёр, гурван жилийн өмнөөс адар сайд С.Амарсайханы хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлийг цуврал нийтлэлүүддээ бичсэн. Энэ нь ямар нэг байдлаар адар сайд С.Амарсайханаас мөнгө авах гээд байгаа юм биш. Байсан бол аль хэдийн нөгөө талаас гаргаад ирэх байлгүй. Энэ нь огт хамааралгүй зүйл заалтаар яллагдагчаар татаж байгаа практик гэж болно. Яг энэ зүйл заалтаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдох гэж буй сэтгүүлчид нь дандаа төрийн өндөр албан тушаалтаны асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн хүмүүс. Энэ нь үнэхээр санамсаргүй зүйл биш. Мөрдөн байцаах байгууллага хараат бус ажиллах ёстой боловч тодорхой нөлөөнд байж болзошгүйг харуулж  байна. Цагдан баривчлах хугацаа нь дууссаны дараа шүүхэд прокуророос цагдан хорих санал хүргүүлэхэд шүүх хүлээж аваагүй юм байна лээ. Аваагүй үндэслэл нь оргон зайлсан биш эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэдэг талаас нь шийдсэн байсан.

Шүүх ямар ч байсан цагдан хорих саналыг нь хүлээж аваагүй. Мөрдөн байцаах, прокуророос өөр, өөр үндэслэлүүдээр дараа дараагийн саналуудаа оруулж ирэхийг үгүйсгэхгүй.

Баривчлах хугацаа бол дээд тал нь 48 цаг байдаг. Цагдан хорих доод тал нь нэг сар. Түүнээс дээш нэг жил хүртэлх цагдан хорих хугацааг сунгаад явж болдог. Буруутгаж байгаа гэмт хэргээсээ шалтгаалж 18 сар хүртэлх хугацаагаар цагдан хоригдох тохиолдол бий. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон. Тиймээс А.Баярмаагийн хувьд хоригдох эрсдэл бол бий.

-Анх ямар хэрэгт буруутгагдсан юм бэ?

-Өөрийн Тас.мн-ээр дамжуулан өнгөрсөн жилүүдэд шадар сайд С.Амарсайханы асуудлуудаар нийтлэл бичсэн юм билээ. Тухайлбал, шадар сайд С.Амарсайханы хүүхэд боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулахаар болсон үед аав нь хүүдээ захидал бичин зээлээ буцаасан зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндсөн юм билээ. Тиймээс адар сайд С.Амарсайханы зүгээс гомдол гаргасан.

-Өмгөөлөгч Д.Батбаярыг нас барсантай холбогдуулан шалгаж байна уу гэх асуулт байна?

-Тодорхой баримттай, мэдээллүүдийг олоход хамтарч ажилладаг, мэдээллийнх нь эх сурвалж байсан байна лээ. Өмгөөлөгч Д.Батбаяртай хамтад нь дээрх хэрэг дээр буруутган шалгаж байсан. Хамтдаа шалгагдаж байтал нэгийнх нь амь нас нь үрэгдсэн асуудал байгаа нь хувь сэтгүүлчид төдийгүй түүний гэр бүлд нь эрсдэл байна гэж үзэж болно.

Д.Батбаяр өмгөөлөгчийн хувьд буудуулж нас барсан гэх мэдээлэл байгаа. Яг өөрөө өөрийгөө буудсан уу, хүнд буудуулсан уу гэдэг нь тогтоогдоогүй байна. Ойр дотных нь амиа хорлох хүн биш гэх байр суурьтай байна. Сэжиг бүхий амь насаа алдсан гэхээс өөрөөр одоохондоо мэдээлэл алга. Эргэлзээ байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг анхаарал татаж байна.

-А.Баярмаа сэтгүүлчид өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эрүүгийн хэрэгт заавал өмгөөлөгч байх ёстой. Өмгөөлөгч олдохгүй бол Улсын өмгөөлөгч томилох зохицуулалт бий. мар нэг байдлаар заавал өмгөөлөгчтэй явна. Өмгөөлөгчид хэнийг өмгөөлөх вэ гэдгээ сонгох эрхтэй байдаг. Гэхдээ олдохгүй байна гэдгийн цаана улс төрд нөлөө бүхий хүнтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа учраас байж болно. Мөн мэргэжил нэгт нөхөр нь тодорхой бус шалтгааны улмаас амиа алдсан тохиолдол нь өмгөөлөгчдөд болгоомжлох нөхцлийг үүсгээд байж болзошгүй. Өмгөөлөгчдийн холбоо тодорхой зүйл хэлнэ байх. Ямар ч хэрэгт буруутгагдаж байсан хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй гээд Үндсэн хуульд бий. Мэргэжлийн өмгөөлөгч олох тал дээр нь илүү туслалцаа үзүүлэх нь зүйтэй юм. Өмгөөлөгч бол тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэгдэх үү гэдэгт чухал нөлөө үзүүлдэг хүн.

-Гэр бүл болоод амь нас нь эрсдэлд орж болзошгүй нөхцөлд байгаа гэлээ. Тэгвэл хувь сэтгүүлч өөрийгөө болоод гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?

-Хүний эрхийг хамгаалагч, Эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Энэ хууль 2021 онд батлагдаад, үйлчилж эхлээд гурван жил болж байна. Уг хуулиар сэтгүүлчдийг Олон улсад хүний эрхийг хамгаалагчид гэдэг. Учир нь мэргэжлийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөө явдаг гэж үздэгтэй холбоотой. Энэ хуулийн зохицуулалтаар Хүний эрхийн комиссын дэргэд Хүний эрхийг хамгаалах хороо гэж байдаг. Тэр хороондоо эрсдэл байна гэж үзээд хандана. Тус хорооныхон тус иргэний эрсдлийг үнэлээд ЦЕГ-ын Эрсдлээс хамгаалах газар руу, эсвэл мөрдөгч руу хандана гэсэн үг. Тэндээс мөрдөгч дүгнэлт гаргаад дараагийн арга хэмжээг авдаг. Энэ бүх дамжлагууд нь шууд хамгаална гэсэн баталгаа биш. Удаавтар процесс юм. Гэхдээ олон нийтийн анхааралд байгаа учраас эрсдэлд орох нь харьцангуй гайгүй болов уу гэсэн хүлээлт байна.

-Н.Өнөрцэцэг сэтгүүлчтэй адилхан Эрүүгийн заалтуудаар шалгагдаж байгаа гэсэн. Тухайн сэтгүүлч одоо ямар нөхцөлд байна вэ?

Мөрдөн байцаах талын практик нь яг адилхан. Н.Өнөрцэцэг сэтгүүлч гэрийн хорионд байгаа.

Зөвхөн мөрдөн байцаалгах зорилгоор шүүхээс дуудагдсан үед цагдаагийн байгууллагад очно. Эсвэл эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах үед эмнэлэгт хандах эрхтэй хязгаарлалт тогтоосон. Мөн хилээр гарахыг нь хориглосон. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Цахим орчинд асуудалд орооцолдохгүй байх юм. Тодорхой бус хугацаагаар буюу хэрэг нь шийдэгдэж дуустал гэсэн үг. Одоогоор гэм буруутайд тооцсон шийдвэр энэ хоёр сэтгүүлч дээр хараахан гараагүй байна. Зөвхөн шалгах процесс нь явагдаж байна. Үндсэн хуульд зааснаар шүүхээс гэм буруутайд тооцоогүй учир хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

-Үнэхээр ажлаа хийж болохгүй хуулийн зүйл заалт бий юу?

-2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна. Энэ нь мэдээж буруу жишиг.

Биелэгдэх боломжгүй текстээр бус Шүүх Үндсэн хууль, Олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. үүх процесс нь авч болзошгүй ял шийтгэлээс нь илүү хүнд хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа нь хамгийн гол санаа зовоосон асуудал болж байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь Олон улсын гэрээний ноцтой зөрчил юм. Гэмт хэрэгтэн гэж зарлах нь нээх сонин биш түүнээс өмнө тухайн хүнийг залхаан цээрлүүлэх үйл явдал өрнөөд байна.

Л.МИНЖМАА

Categories
мэдээ улс-төр

АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ DNN.mn

Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ.

УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэллээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй, үнэмлэхүй байдлаар эрх барьсан тэд олон нийтэд хийсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн тайлагнах учиртай. Гэвч эрх баригчдад хийсэн ажил, хэлэх үг алга. Өнгөрсөн найман жилд өглөө бүр нэг шинэ санаачлаг, өдөр бүр нэг шинэ хөтөлбөр ярьж ард түмний амьдралд чирэгдэл учруулдаг болсноос харвал эрх баригчид үзэл санаа болон бодлогын мухардалд хүрчээ. Тиймээс Ардчилсан намыг харлуулах ажлыг эрх баригчид эрчимтэй хийж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацдаг болов.

Үүнтэй холбоотой сөрөг хүчин, иргэд,олон нийтийн төлөөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохын шаардан энэ шаардах бичгийг хүргүүлж байна. Шаардлагын хариуг хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан хот руу шууд нислэг үйлддэг боллоо DNN.mn

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлсэн.

2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 00:10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн МУАН-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

May be an image of 7 people and text that says "6ಎ CHINGGIS CHNGHAN CHINGGISKHAAN CHINGGISKHA KHAAN NTERNATIONAL AIRPORT CCM CCNGRATULATIONS ΤΩ YOUR FIESTRIGH FI FIEST ST IG 고한"

Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.

Та бүхэн БНСУ-ын Муан хотыг зорих бол дараах холбоосоор нэвтэрч нислэгийн тийз захиалах болон бусад мэдээллийг авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ DNN.mn

Өнөөдөр Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 сурагч Мөрөн хотод цуглаад байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм.

Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.

Азийн физикийн олимпиадаас Улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт-зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт-үйл ажиллагаа зохион байгуулагдсан.
Мөн Азийн физикийн олимпиадад ашигласан физикийн хичээлийн туршилтын 240 багц багажийг 240 сургуульд, МУБИС-ийн “МОНОЦҮКҮРИ ТӨВ”-д үйлдвэрлэсэн 300 багц багажийг 45 сургуульд тус тус олгоод байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгаснаар 2030 он гэхэд уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт 30,000 инженер шаардлагатай. Тиймээс физикийн хичээлийг шимтэн суралцагч, физикийн шинжлэх ухааныг бахдан бишрэгч хүүхэд залуучууд, багш, эрдэмтэн та бүхний хийж гүйцэтгэх ажил, үүрэг оролцоо чухал гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн “Шилдэг татвар төлөгч” иргэн, ААН-үүд тодорлоо DNN.mn

Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 аж ахуйн нэгж, 16 иргэнд “Шилдэг татвар төлөгч” шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД:

Багахангай дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Транс гайд сервис” ХХК
Багануур дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “БНЦМҮ” ХХК
Налайх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Цоглогхангай” ХХК
Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Бластхолдинг” ХХК
Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Фибо глобал” ХХК
Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Уанстеп” ХХК
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Монпеллетс” ХХК
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “КАДСҮРВЭЙ” ХХК
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “ЮБИКАБ” ХХК
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Өгөөж чихэр боов” ХХК
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “МД топ” ХХК
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Нэг-Үүд” ХХК
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “ИЛЧХАНГАЙ” ХХК
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Хосгангийн оргил” ХХК
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Арирангфүүдс” ХХК
Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Хулжийн голын зам” ХХК
ХУД-ийн Татварын хэлтэстэй харилцагч “Амтат чавга” ХХК
Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Монголианс ресторан” ХХК
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Инвескор ББСБ” ХК
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Арткон” ХХК
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Мариотт” ХХК
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Энерготех сервис” ХХК
Нийслэлийн татварын газартай “Тридум-Эсекьюрити” ХХК
Нийслэлийн татварын газартай харилцагч “Телко инженеринг сервис” ХХК
Нийслэлийн татварын газартай харилцагч “Дижитал сэйлс чаннел” ХХК

НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРСАН ИРГЭД:

Багануур дүүргийн иргэн Э.СЭРГЭЛЭНБААТАР
Баянгол дүүргийн иргэн Н.ХУЛАН
Баянгол дүүргийн иргэн П.БАЙГАЛМАА
Баянзүрх дүүргийн иргэн Ч.ӨНӨРБАЯР
Баянзүрх дүүргийн иргэн Т.ОТГОНСҮРЭН
Баянзүрх дүүргийн иргэн Ц.ЧИМГЭЭ
Сүхбаатар дүүргийн иргэн Л.БАЯРМАА
Сүхбаатар дүүргийн иргэн Б.НЯМБАЯР
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.БАТТУЛГА
Хан-Уул дүүргийн иргэн О.ӨРНӨХБАЯР
Хан-Уул дүүргийн иргэн Т.БАТТУЛГА
Хан-Уул дүүргийн иргэн Т.ТҮМЭНБААТАР
Чингэлтэй дүүргийн иргэн Ж.БАТТУЛГА
Чингэлтэй дүүргийн иргэн О. ЧИНГҮҮН
Чингэлтэй дүүргийн иргэн Б.БАТБИЛЭГ
Нийслэлийн татварын газартай харилцагч Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ