Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний номын баяр энэ долоо хоногт болно DNN.mn

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна.

Номын баярт очсоноор

  • оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
  • олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
  • мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
  • номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
  • ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
  • номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа аж.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй.

Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.

Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна.

Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож буй. Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил үргэлжилж байна DNN.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Авто замын барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдрийн хооронд газар дээр нь ажиллаж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ спорт

Зуны олимпийн нээлт цэнгэлдэх хүрээлэнд эхлэхгүй ээ DNN.mn

Францын нийслэл Парист 33 дахь удаагийн зуны олимпийн наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11 хооронд болно. Тус улс гурав дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тэд нээлтийн ажиллагааг урьд өмнө тохиолдож байгаагүй өвөрмөц жаягаар дэглэж жуулчдын нүдийг хужирлана гээд байгаа.

Парис хотын төвөөр нь урсах Сена мөрөн гэж бий. Цагтаа дэлхийн улсуудын нийслэлүүд дундуур урсдаг голуудаас хамгийн бохироор нь нэрлэгдэж байсан ч гэлээ францчуудын шаргуу хөдөлмөрийн ачаар сүүлийн жилүүдэд ихээхэн цэвэршиж

бүр загас хүртэл харагдах болсон гэж яригддаг уг мөрөн энэ зуны олимпийн гол тайз нь болох нь ээ.

Олимпийн нээлтэд оролцох жагсаал нийтдээ зургаан км үргэлжилж завь болон тусгай зассан тавцан дээр хөвөн Сена гол дагуу хөврөх агаад зарим нэгэн газар урьдчилан зассан суудлууд төлбөртэй байхаас бус голын эрэг дагуух бусад хэсгүүд нь төлбөргүй, хүмүүс чөлөөтэй үзэж баясах боломжтой гээд байх юм. Ийм учраас нээлтийн ажиллагааны цар хүрээ урьд өмнө байгаагүй том талбайг эзэлнэ. Тэр нь мэдээж аюулгүй ажиллагааны асар том баг ажиллуулах

шаардлагыг давхар үүсгээд байгаа. Тиймээс Францын засгийн газраас нийт 46 улсад хамтран ажиллах, хүн хүч, техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал илгээж буй гэнэ. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Ямар ч осол, аюулгүй амьдрал гэж хэзээ ч байдаггүй. Тэгэх мөртлөө ийм том арга хэмжээг зохион байгуулахад аюулгүй ажиллагааны наад захын арга хэмжээг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид бүх хүчээ дайчлан ажиллана. Бидэнд итгээд манай нутагт ирээд сайхан наадаарай” гэж хэлснийг бодвоос тэд бэлтгэлээ сайн базааж байгаа бололтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Суудлын автомашины импорт 2.2 дахин өсчээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 13-ны хооронд суудлын автомашины импорт 45700 ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 дахин өсжээ.

Харин ачааны автомашины импорт 10.063 болж, өнгөрсөн оны мөн үеэс 53 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан 6 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 7, гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 39 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 542 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр нь иргэдийн буруутай үйлдлээс гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Шар өвсийг шатаах нь цэвэрлэх шийдэл биш юм.

Айл өрхийн галлагаа багассан ч гал түймрийн дуудлага төдийлөн буурахгүй байгаа тул галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ онд 10.063 ширхэг ачааны автомашин импортолжээ DNN.mn

Ачааны болон суудлын автомашиныимпортын товч мэдээлэл

СУУДЛЫН АВТОМАШИН: 2024 онд 45.700 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,2 дахин өссөн байна.

АЧААНЫ АВТОМАШИН: 2024 онд 10.063 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.0 хувиар өссөн байна.

May be an image of car and text that says "moHroлblH rAAЛb BAPИЙH M3A33 ИMnoPT /2024.1.1-2024.5.13/ 出7 হুমান ABTOMAWИH TOO WИPX3r 2023 OHbl MBH yE3C CyyAЛblH 45,700W A4AAHbl 2.2 AAXИH BCCeH 10,063 W 53.0% BCCeH 1800-1281 1800- -1281 WWW.CUSTOMS.GOV.MN"
Categories
story-news

Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу оржээ

Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу оржээ

Categories
story-news

ТОЙМ: “Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам ирэх сонгуулиар ялна” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам ирэх сонгуулиар ялна” хэмээн өгүүллээ

Categories
story-news

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна