Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж эхлээд буй. Ингэснээр гудамж талбай, Туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурдаг аж.
Одоогийн байдлаар нийт зургаан чиглэлд 12 алба хаагч морь эргүүл хийж байна. Энэ тоог цаашид 30 болгон нэмэгдүүлж, Тэрэлжийн нутаг, зуслангийн бүс, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Туул голын ай сав газраар ажиллахаар төлөвлөжээ.
Морьт эргүүл нь тээврийн хэрэгсэл болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.