Categories
гадаад мэдээ

Профессор Фэн Юйцзюнь: Орос ялагдах дөрвөн хүчин зүйл бий DNN.mn

Бээжингийн их сургуулийн профессор, Фуданийн их сургуулийн Орос ба Төв Ази судлалын төвийн захирал Фэн Юйцзюнь “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины дайн хоёр орны хувьд гамшиг болж хувирсан. Аль аль тал нь дийлэх давуу талгүй, улс төрийн байр суурь нь бүрэн зөрчилдөөнд орсон тул энэ тулаан удах бололтой. Гэсэн ч нэг зүйл тодорхой байна. Энэхүү мөргөлдөөн нь Хүйтэн дайны дараахь үе шат бөгөөд дэлхийд гүн гүнзгий, урт хугацааны үр дагавар авчрах болно” гэжээ. Тэрээр энэ дайны явцад дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, украинчуудын үзүүлж буй эсэргүүцэл.

Тэдний үндэсний эв нэгдлийн түвшин ер бусын өндөр хэвээр үргэлжилсээр байна. Хоёр дахь нь Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэг сүүлийн үед тус улсын хүлээлтийг хангахгүй байгаа ч шийдвэрлэх үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна. Фэн Южүнь гуравдугаарт аж үйлдвэрийн хүчин чадал, удирдлага, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системтэй хослон явагдаж буй орчин үеийн дайны мөн чанарыг дурдаад харин өнөөгийн Орос улс үүнийг хангаж

чадахгүй байгааг онцолсон байна. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа уналтад орсон аж үйлдвэржилтийн хүчин чадлыг Орос улс хараахан сэргээж чадаагүйтэй тэр үүнийг холбон тайлбарлажээ.

Сүүлчийн хүчин зүйлийг Фэн Юйцзюнь мэдээлэл гэж дүгнэсэн байна. Удаан хугацааны дарангуйллын үр дүнд Путин бодит ертөнцөөс тасарч, мэдээллийн вакумд орсон, Кремлийн эрх баригчид найдвартай үнэн зөв тагнуулын мэдээллээр дутагдаж, алдаагаа засах үр дүнтэй механизмгүй болсон нь үүнд нөлөөлж байна гэж тэр дүгнэжээ. Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас Орос улс дайнд ялагдах нь тодорхой бөгөөд эцэстээ Москвагийн эрх баригчид Крымийг оролцуулаад Украины бүх эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах магадлалтай байна гэж Фэн Юйцзюнь хэлсэн байна. Цөмийн зэвсэг нь ч Оросын ялалтад тус болохгүй гэж профессор дүгнэжээ. Үүнд тэрээр Оростой адилхан цөмийн зэвсэгтэй байсан АНУ-ын цэрэг Солонгос, Вьетнам, Афганистанаас гарсан жишээг дурдсан байна.

Украины дайн ОХУ-ын хувьд эргэлтийн цэг болж болзошгүйг Фэн Южүнь бас анхааруулжээ.Тухайлбал, Украины дайны улмаас Путины дэглэм олон улсад ганцаардах тусам дотоодын бэрхшээл сорилтуудтай тулгарах нь улам бүр нэмэгдэх болно. Үүний жишээнд Вагнерын бослого, саяхан Москвад гарсан террорист халдлага, үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөн зэргийг профессор дурджээ. Бас Украины дайн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалдаа санаа зовох явдлыг нэмэгдүүлж, Москвагаас хамаарлаа бууруулж, тэнцвэртэй гадаад бодлого явуулахыг эрмэлзэхэд хүргэхийг анхааруулсан байна.

Оросын аюулыг мэдэрсэн Европын орнууд, НАТО батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ба энэ үйл явц хэдийнэ эхэлснийг Финланд, Швед улсууд харуулж буйг Фэн Юйцзюнь бас дурджээ.Харин Украины дайн “Оросын улс төрийн систем, үзэл баримтлал”-ыг үндсээр нь өөрчилж чадалгүй мухардвал энэ нь Кремлийн эрх баригчдад дахин хүчирхэгжиж, шинэ дайн дэгдээх боломж олгож болзошгүй гэдгийг профессор онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан нөөцөлсөн махны 35 хувийг борлуулжээ DNN.mn

Энэ хавар нийт 6,337.5 тонн махыг борлуулахаар нөөцөлснийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс хүнсний дэлгүүр болон өргөтгөсөн худалдааг долоо хоног бүр зохион байгуулан борлуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар 35 хувийг борлуулжээ.

Хонины махыг килограммыг нь 8,900, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт энэ сарын 19-ний 22:52 минутанд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

1949 онд хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Монгол Улс 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгож нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.

Categories
мэдээ спорт

Шинэ зууны анхны үнэмлэхүй аварга Усик DNN.mn

Мэргэжлийн боксыг төлөөлдөг том жижиг олон байгууллага байдаг. Тэр дотроос нэр хүнд, түүх уламжлал, цар хүрээнийхээ хэмжээсээрээ ялгардаг дөрвөн том байгууллага бий нь WBC, WBA, WBO, IBF нар билээ.

Тэдний аль нэгнийх нь нэрийн өмнөөс тоглож оргилд нь хүрсэн боксчин өөрийгөө шууд л дэлхийн аваргаар зарлаж бүсээ мөрлөдөг жамтай. Харин бүгдийнх нь өмнөөс зодолдоод бүх бүсийг нь эзэмшсэн боксчин(үнэмлэхүй жинд) гаралгүй даруй 25 жил өнгөрчээ. Тэртээ 1999 онд Леннокс Льюис Эвандэр Холифилдыг буулган авч бүх бүсийг зэрэг эзэмшиж байснаас хойш дахин тохиолдоогүй үйл явдал өнгөрөгч амралтын өдөр өрнөлөө. Дөрвөн бүсийн төлөө WBC-ийн аварга Ирландын Тайсон Фьюри, бусад бүсүүдийн эзэн Украины Александр Усик нар тулсан юм.

Энэ хоёр боксчин рингэн дээр учрах гэж за бас овоо гайгүй урт зам, цаг хугацааг өнгөрөөжээ. Тэртээ 2021 оны намар тэр хоёрын менежерүүд уулзан тулаан зохион байгуулах талаар тохиролцож байсан юм. Гэхдээ яг ажил хэрэг болгоод цаасан дээр гэрээгээ буулгаад тодорхой цаг хугацаа товлосон үе нь 2023 он юм. Бүр тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 23-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зодолдоно оо гээд үзэглэчихсэн байсан боловч Фьюригийн өмнөх тоглолтын дууссан хугацаа хэтэрхий ойрхон байж таараад магадлангаараа бол дараагийн тэмцээн хүртэлх зай эмч нарын зөвшөөрөл олгох хэмжээсэнд хүрээгүй тул 2024 оны хоёрдугаар сарын 27 болгон өөрчилсөн. Гэвч хоёрдугаар сарын 2-нд Фьюри бэлтгэлийн үеэр хөмсөгний задрал авч гэмтсэн тул уг тулаан дахин хойшилж өдгөөг хүрсэн билээ. Нэг иймэрхүү овоо гайгүй зовлон бэрхшээлийг туулсан тэмцээн эцэстээ биеллээ олж Арабын хойгт бокс сонирхогчдыг бултаар нь цуглууллаа.

Тайсон Фьюри, Александр Усик нар 12 үеэ дуустал зодолдсон. Эхний үеүдэд Усик илүү оноотой байсан бол дунд болон төгсгөл үеүдэд ирланд боксчин давамгайлсан гэж портоколд буусан байх. Тэгвэл ялалт яагаад Усикт очдог билээ. Яагаад гэвэл есдүгээр үед Тайсон Фьюри нокаутанд орсон учраас. Тийм ч учраас шүүгчдийн шийдвэр тун ойролцоо гарлаа. Эхний шүүгч 115-112 гэсэн оноог Усикт, хоёр дахь нь 114-113 оноог Фьюрид өгч гурав дахь нь 114-113 гэсэн оноог Усикт өгснөөр украин залуу 37 насандаа хэр баргийн боксчны хүрч чаддаггүй оргилд гарч чадлаа. Мэдээж Фьюри дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, түүний ялалтыг хулгайллаа, заавал хариу тоглолтыг нэхэх болно гэсээр үлдсэн. Гэрээндээ ч ялагдсан нэг нь реванш тоглолт нэхэх эрхтэй гэж заасан юм билээ. Тиймээс энэ хоёрын ээлжит тулаан хэзээ ч юм нэг зарлагдах нь ойлгомжтой үлдлээ.

 

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Дуучин Ч.Уранхолбоо алдарт эхийн I зэргийн одонгоо гардан авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулжлаа.

Дуучин Ч.Уранхолбоо буюу Дуучин Ану алдарт эхийн I зэргийн одонгоо гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны азтанг лхагва гаригт тодруулна DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2024 оны тавдугаар сарын 22-ны лхагва гаригийн 13:00 цагт Ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний номын баяр үргэлжилж байна DNN.mn

“Илүү их уншъя” уриатай зохион байгуулагдаж буй 35 дахь удаагийн Үндэсний номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Номын баярыг  өмнөх жилүүдээс өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ.

Энэхүү арга хэмжээг 240 мянга гаруй хүн үзэж сонирхдог байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна DNN.mn

Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна.

Үүний дараагаар тав хоногийн дотор нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгөх юм. Харин хүсэлт авснаас хойш долоо хоногийн дотор тухай нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.