Categories
мэдээ нийгэм

“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг хойшилжээ DNN.mn

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох товтой байсан.

Гэсэн ч тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ирэх сарын 17-ны өдөр хүртэл хойшилжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д.Г нь ашиг олон зорилгоор нэр бүхий домайн хаяг нээж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог  мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тухайн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх 10 хоногт нутгийн хойд хэсгээр ахиу тунадас орно DNN.mn

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас тавдугаар сарын 20-29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Тавдугаар сарын 20, 21, 26-ны өдрүүдэд ихэнх нутгаар халж, 10 хоногийн нийлбэрээр харвал нутгийн хойд хэсгээр ахиу тунадас орох төлөв ажиглагдаж байгаа аж.

Хур тунадас: 

  • 20-нд Хэнтийн уулархаг нутаг болон Угалз голын хөндийгөөр
  • 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • 22, 24-нд нутгийн хойд хэсгээр
  • 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,
  • 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр
  • 28-нд нутгийн зүүн хагаст
  • 29-нд Халхголын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи шуурга: 

  • 21-нд нутгийн зарим газраар
  • 22, 24-нд тал хээрийн нутгаар
  • 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
  • 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • 20, 21, 26-ны өдрүүдэд ихэнх нутгаар халж, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1 градусаас +4 градус байх бол өдөртөө 15-20 градус дулаан байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 31-36 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хот: 

Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо орно. 24, 27-нд бороо орж, сэрүүснэ.

Салхи, шуурга: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 20, 21, 26-нд халж, шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус байх бол бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар марафон-2024”-ийн бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд тавдугаар сарын 19-ний байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ.

Марафонд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдах юм. Энэ жил 10, 21, 42 километрт гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн онд

  • 10 километрт 1,368 гаруй гүйгч
  • 21 километрт 542 гүйгч
  • 42 километрт 140 гүйгч бүртгүүлж байжээ.

Харин энэ жил

  • 10 километрт 1,866 гүйгч
  • 21 километрт 917 гүйгч
  • 42 километрт 180 гаруй гүйгч бүртгүүлсэн байна.

Мөн таван километрийн зайд гүйхээр 8,000 гаруй хүн бүртгүүлжээ. Таван километрийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс тавдугаар сарын 13-19-нд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгажээ.

Эдгээрээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгав.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дөрвөн мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт найман объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан аж.

Тухайлбал хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлснийг мэдээллээ.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 11.294 ээж Алдарт эхийн одон хүртжээ DNN.mn

Энэ жил 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар нэмэгдсэн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан юм

Categories
мэдээ нийгэм

10 орчим талбай шатжээ DNN.mn

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ойн гал түймэр гарчээ. Дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 17:25 цагт хүлээн аваад тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ойн гал түймрийг унтраажээ.

Өчигдөр 19:40 цагт цурамд оруулан, 05.20-ны өдрийн 07:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт ойн 10 га орчим талбай өртөж шатжээ.

Өнөөдрөөс ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Иймд гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ DNN.mn

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол 58 кг-д ОУХМ Х.Темирбек хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав алтан медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээнээс “Парис-2024” паралимпын эрхийн оноо олгох ба одоогоор манай улсаас Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпын наадамд оролцох батламжаа авсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд) 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 350 хэргийг хүргүүлсэн байна.

Мөн зөрчлийн шинжтэй 49.474 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 49.579 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 48.694 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 885 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 224 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлэв.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу “Эмээлт” мал махны захын орчимд нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаль орчинд 44 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоогоод байна. Уг хэрэгт холбогдсон иргэн О-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

“Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна. Бусдыг дарамталсан энэ хууль бус үйлдэл  2023 оны 03-аас 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжилсэн байдаг. Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдуулан энэ оны 05 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий 2 хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон” үйлдлийг илрүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий DNN.mn

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан.

Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс маш бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэллээ.

Тухайлбал, 2010 онд үл хөдлөхийн үнэлгээгээ 600 сая төгрөгөөр тооцуулсан “Хангай” зочид буудал жилд 6 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх ёстой. Гэвч 2010 оноос хойш нэг ч удаа улсад татвар, хураамж төлөөгүй байгаа учраас хотын удирдлагууд татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өмчлөгчид өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Энэ мэт хотын А зэрэглэлд байршдаг аж ахуйн нэгжийн үл хөдлөхийн үнэлгээ зах зээлийн үнээс бага байгаагаас шалтгаалж  улсад бага татвар төлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг найман аж ахуй нэгжийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: “Улаанбаатар хотын эдийн засаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс авах татвар, бизнесийн үйл ажиллагаа татвараас бүрдэж байдаг. Татвараар хуримтлагдсан хөрөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний татвар зах зээлийн үнээс бага байна. Цаашид бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварыг нэмэгдүүлэх шаардлага бий. Тухайлбал “Мандухай” зочид буудал хотын А зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн. Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашилбал, БГД-ийн 3,4 дүгээр хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа энэ асуудлыг өөрчлөх шаардлага байгаа” гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.