Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа DNN.mn

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд  Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор

1          Дашдондог    Ганбат

2          Оюунсайхан  Алтангэрэл

3          Амгалан        Адъяасүрэн

4          Пүрэвбаатар Мөнхтулга

5          Даваа             Цогтбаатар

6          Сайнхүү          Ганбаатар

7          Ганбат             Хосбаяр

8          Дамдинсүрэн  Жаргалсайхан

9          Энэбиш            Болорчулуун

УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

1          Одон                  Цогтгэрэл

2          Бөхчулуун         Пүрэвдорж

3          Очирбат            Амгаланбаатар

4          Загдхүү             Нарантуяа

5          Ширнэнбанди  Адьшаа

6          Догсом              Батцогт

7          Цогтоо               Одонтунгалаг

8          Даймаа              Батсайхан

9          Банзрагч            Түвшин

10        Норов                 Тэгшбаяр

УИХ-ын Сонгуулийн 3-р тойрог Баян-Өлгий

1          Булан  Бейсен

2          Шарив Жандос

3          Хузкей Дармен

УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон

1          Халтмаа           Баттулга

2          Батбаяр            Ариун-Эрдэнэ

3          Хаш-Эрдэнэ    Эрдэнэбаатар

4          Жалбасүрэн    Батзандан

5          Гунгаажав       Цэрэндолгор

6          Гүншир             Мөнгөнхуяг

7          Дорлиг              Өсөхбаяр

8          Хайчаа               Батсайхан

УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

1          Цэвэгдорж      Туваан

2          Сангажав        Баярцогт

3          Сүхбаатар       Эрдэнэболд

4          Домбон           Үүрийнтуяа

5          Далай               Батбаяр

6          Нэмэхээ          Одонгуа

7          Дондогдорж   Эрдэнэбат

8          Дэрэм              Эрдэнэсувд

9          Дуламсүрэн    Доржпүрэв

10        Раднаа             Батжаргал

УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий

1          Наянтай          Ганибал

2          Сүхбаатар       Төмөрхүү

3          Төрмөнх          Пүрэвхатан

4          Шинэбаяр        Бямбасүрэн

5          Дэмбэрэлваанчиг   Балдан

6          Эрхэмбаатар    Төмөрбаатар

7          Шагдар               Батдэлгэр

УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь

1          Гомбо               Ганбаатар

2          Рэнчинбямба  Сэддорж

3          Равжих             Эрдэнэбүрэн

4          Лувсанбямбаа Мөнхбаясгалан

5          Цагаанхүү          Мөнхбат

6          Лувсандорж       Одсэр

7          Насанбуян          Энхбат

 УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг

1          Түмэндэлгэр     Батцогт

2          Ганболд             Болормаа

3          Майнбаяр          Тулгат

4          Цагаан-Өвгөн    Жадамбаа

5          Ганболд              Ууганцэцэг

УИХ-ын Сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэг

1          Содномзундуй  Эрдэнэ

2          Цэрэндулам   Алтанцэцэг

3          Балдангомбо  Баттулга

УИХ-ын Сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй

1          Чадраабал      Өнөрбаяр

2          Ишжамц         Мөнхжаргал

3          Хөххүү             Болормаа

4          Даваасүрэн    Бадарсан

5          Цэнд                Баатархүү

6          Октябрь          Баасанхүү

УИХ-ын Сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг

1          Норов              Алтанхуяг

2          Жадамба        Отгонбаяр

3          Нэмэхбаяр      Амаржин

4          Цоггэрэл       Уянга

5          Пүрэвдорж     Галиндэв

УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-Уул дүүрэг

1          Эрдэнэ-Очир  Тамир

2          Чулуунбилэг   Лодойсамбуу

3          Бямбаа           Ариунболд

 УИХ-ын Сонгуулийн 13-р тойрог Багануур, Багахангай, Налайх

1          Дашзэвэг        Алтанхуяг

2          Ганаа               Цамбагарав

 

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

1          Лувсанням     Гантөмөр

2          Салдан            Одонтуяа

3          Жамба              Батсуурь

4          Саруулсайхан  Цэнгүүн

5          Өлзийхүү           Шижир

6          Жудаг                 Баярмаа

7          Жадамба            Баясгалан

8          Доржзовд           Энхтуяа

9          Хишигдэмбэрэл Тэмүүжин

10        Бадамдорж         Пунсалмаа

11        Эрдэнэбилэг      Одбаяр

12        Пүрэв                  Батчимэг

13        Ганбат                 Очирбат

14        Батбаяр              Жаргалан

15        Амгаланбаатар Ганбаатар

16        Цэндсүрэн          Мөнхтуяа

17        Контарбай          Жандос

18        Даваасамбуу     Оюунцэцэг

19        Ренчинням         Амаржаргал

20        Хүрэлбаатар      Оюунчулуун

21        Энхтөр                Галбадрал

22        Лхагвасүрэн      Нарантуяа

23        Пүрэв                  Нүрзэд

24        Наранчулуун      Жавзанпагма

25        Энхтайван         Энхпүрэв

26        Ринзаан             Булгамаа

27        Буянаа                Ган-Очир

28        Ишбадам           Нарантуяа

29        Дорж                  Амартүвшин

30        Лхагва                Болормаа

31        Цэнджав             Чинбат

32        Дүгэржав          Болорсүрэн

33        Мөнхжаргал     Чимэддорж

34        Бат-Очир            Ундраа

35        Батсуурь            Баттөмөр

36        Дамчаа              Хишгээ

37        Оросоо              Чулуунбилэг

38        Лувсанцэрэн     Отгонцэцэг

39        Доржрэнцэн      Алтангэрэл

40        Батсүх                 Батзаяа

41        Нарангэрэл        Оргил

42        Бадрах                Цолмонбаяр

43        Сүхбаатар          Юмэнхүү

44        Пушаа                 Алтан-Од

45        Бадрах                Уянга

46        Баатар                Болор-Эрдэнэ

47        Энхтөгс               Сүндарь

48        Ушаандар            Болдхүү

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Дүрэм зөрчиж Израилийн тамирчинг мөргөсөн нь монголчуудын нийтлэг араншингуудын илрэл л дээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын гавьяат багш, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалтсудалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны хуулийг урж хаядаггүй юм аа гэхэд хурдхан өөрчлөх ёстой” хэмээн ярьлаа.

Эдийн засагч А.Батпүрэв “Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт хямрал болох эрсдэл байна” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дүрэм зөрчиж Израилийн тамирчинг мөргөсөн нь монголчуудын нийтлэг араншингуудын илрэл л дээ” гэв.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа “Нэг ширхэг ч үс үлдээдэггүй гэмт хэрэг гэж байдаггүй” гэлээ.

Ардчилсан намаас батлахщ “128 нэрсийн” эргэн тойронд…

ГАДААД МЭДЭЭ: Ираны ерөнхийлөгч осолджээ

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчид DNN.mn

МАН-ын Бага хурлаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Намын жагсаалтад бичигдэх 48 хүний дотор УИХ, Засгийн газрын гишүүдээс хэнийг ч оруулаагүй байна. Харин нийгмийн төлөөллийг хангах үүднээс жагсаалтын эхний 15-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон ахмад настан зэрэг нам бус хүнийг багтаажээ. Харин жагсаалтын 15-аас хойш МАН-ын залуучуудын байгууллагын төлөөллийг оруулсан байна. Жагсаалтаас танилцуулбал

1. Архитектор, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц (

2. Доктор М.Энхцэцэг

3. “Ондо” компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар

4. “Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун

5. ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл

6. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш Д.Ганмаа

7. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат

8. Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай

9. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин

10. УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга

11. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах

12. МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа

13. МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар

14. Улс төр судлаач Б.Хэрлэн

15. (Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир

16. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг

17. ХНХ-ын дэд сайд С.Зулпхар

18. Х.Баасанжаргал

19. БШУ-ны дэд сайд  Г.Ганбаяр

20. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

21. Соёлын дэд сайд П.Баттөр

22. ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо

23. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал

24. НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг

25. Эдийн засагч Б.Дөлгөөн

26. СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч А.Адилбиш

27. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн

28. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа

29. МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү

30. МУИС-ийн багш, улс төр судлаач Д.Бумдарь

31. МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг

32. П.Цолмон

33. Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн удирдагч Т.Сайнжаргал

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын дарга Л.Гантөмөр жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээ DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.

Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байгаа юмҮБХ-ны хурлаас намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтын эхэнд эрэмбэлэх шийдвэр гаргажээ

Сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлов. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа фракцын нөлөөнд автаагүй, мөнгөтэй бүлэглэлийн шахалтад ороогүй боловсрол өндөр, нэр цэвэр шинэ залуучуудыг сонгосон гэж намын удирдлага мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ DNN.mn

Англи, орос, хятад, япон, солонгос хэлний мэдлэгтэй оюутан залуусыг 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ОЮУТАН ЦАГДАА” хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөр 2024 оны зургадугаар сарын 15-наас  наймдугаар сарын 15 – ны хооронд хэрэгжинэ.

“Нийслэлийн 2021 – 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” – ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газартай хамтран зохион байгуулах юм.

Тус хөтөлбөрийн давуу тал:

– Цагийн уян хатан нөхцөлтэй

– Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлнө

– Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх

– Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах

– Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

ХҮН нам: 2024 оны УИХ-ын сонгуульд ороцох нэр дэвшигчдээ танилцууллаа DNN.mn

ХҮН намаас тойрогт нэр дэвших хүмүүсээ танилцууллаа.

1-р тойрог /9 мандат/ буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ХҮН намыг төлөөлж, ХҮН намын Нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын бизнес эрхлэгч О.Билгүүн тойрог толгойлно. Малчин П.Тамир.  Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгахишиг ажиллана.

2-р тойрогт  /Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/: Увс аймгийн намын хорооны дарга, эдийн засагч Х.Болор-Эрдэнэ тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Г.Цогнэмэх ажиллана.

3-р тойрогт /Баян-Өлгий/ Баян-Өлгий аймгийн намын хорооны дарга, Б.Мухит тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн С.Айнагүл ажиллана

4-р тойрогт /Булган, Хөвсгөл, Орхон/: Хувийн хэвшлийн төлөөлөл, байгаль орчин, экологийн мэргэжилтэн Б.Мөнхболд тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич А.Ундрахтамир ажиллана

5-р тойрогт /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/: Бизнес эрхлэгч, геологич, доктор М.Очирбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

6-р тойрогт /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/: Нарийн бичгийн дарга, төрийн бодлогын мэргэжилтэн Д.Энхбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Нарийн бичгийн дарга Б.Мөнхцэлмэг ажиллана.

7-р тойрогт /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь/: Эрх зүйч, бэлтгэл хурандаа, батлан хамгаалах салбарын мэргэжилтэн Ж.Жамсрандорж тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл ажиллана

8-р тойрогт /Баянзүрх дүүрэг/: НИТХ-ын төлөөлөгч, доктор, УЗ гишүүн П.Наранбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга ажиллана

9-р тойрогт /Баянгол дүүрэг/: Инженер, УЗ гишүүн Ж.Золжаргал тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх ажиллана

10-р тойрогт /Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг/: Гэрэгэ системсийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ц.Эрэрдэнэбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

11-р тойрогт /Сонгинохайрхан дүүрэг/: Татварын эдийн засагч Ш.Отгонтуяа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх З.Лхагвадорж ажиллана

12-р тойрогт /Хан-Уул дүүрэг/:Харвардын төрийн удирдлагын магистр, С.Санасэр доктор тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор ажиллана

13-р тойрогт /Багануур, Багахангай, Налайх дүүрэг/: Их эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн Б.Энхмаа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Сүхбаатар дүүргийн төлөөлөгч Б.Мөнхдөл ажиллана

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 55 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүний зөрчлийн шинжтэй 1491, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл эзэлж байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 74 дуудлага бүртгэгдсэн бол эрүүлжүүлэх байрт 76 хүн саатуулагдаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 хүнийг саатуулжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.3 сая төгрөг байна DNN.mn

 Улаанбаатар хотод орон сууцны үнэ энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгджээ.

Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.03 сая төгрөг болж,    Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байв.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.81 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.45 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй.

Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
  • БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,

  • НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
  • “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарантуулын уулзвараас Өгөөмөр зах хүртэлх замыг хааж, засварлана DNN.mn

Баянзүрх дүүрэг, 42-р хороо /”Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.