Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Жолооч та гэрлээ шилжүүлж, ослоос сэргийлнэ үү DNN.mn

Хотоос орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул замд явахдаа гэрлээ шилжүүлж, учирч болох эрсдэлээс сэргийлэхийг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас зөвлөлөө.

Зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна DNN.mn

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжөөд 99 жил болж байна.

Түүх сөхвөл 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр гэж үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.

Харин 1956 он бол манай улсад Иргэний агаарын тээврээр үйлчилж эхэлсэн буюу хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн түүхэн он юм. 1956 оны долдугаар сарын 7-нд Антоновын зохион бүтээх товчооны Ан-2 агаарын хөлгөөр Дорнод, Ховд, Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдсэнээр МИАТ компани үүсгэн байгуулагдсан аж.

Өдгөө Монгол Улсад МИАТ ТӨХК, Хүннү Эйр, Аэро Монголиа, Эзинис Эйрвэйс зэрэг авиа компани орон нутгийн болон олон улсын тогтмол нислэг үйлдэж байна. Монголын иргэний нисэхийн салбарт 5,000 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь нарийн мэргэжлийнх байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нэг хоногт 506 хүн ГССҮТ-д ханджээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 506 хүн эмнэлгийн тусламж авчээ.

Тэдний 425 нь төв эмнэлэгт бол 81 нь салбар эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

1 хүн ба "ΘДЕР ТУТМЫН ТоОн мэдэЭ 1 ССУТ 2024• 2024.05•23 05 05•23 23 САЛБАРЭМНЭЛэГ САЛБАР эмнэлэг хулаэн ABAX ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙ ТАСГААР УИЛЧЛУУЛСЭН ХУНИЙ TOO 506 АМБУЛАТОРИЙН узлэгИйн TOO O НиЙт НиЙтмЭс мэс ЗАСЛЫН TOO 18 ССУТ хЭВтэн ЭмЧлуУлЭГчиЙн TOO 527 ЭРЧИМТ мчилгэзний ТАсАГТ ТАСАГТХЭВТЭН ХЭВТЭн ЭМЧЛу ЭМЧЛУУЛЭГЧИЙН ЭГчиЙн TOO 26 425 ГССУТ 81 САЛБАР эмнелог 15 ЯАРАЛТАЙ мЭС ЗАСАЛ 3 O O САЛБАР омнелег ГСУТ O телевлегееТ мЭС ЗАСАЛ 336 ГССУТ O САЛБАР эмнюлог 191 16 10 салбАРэмноЛэГ САЛБАР эмнелэг" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

“Өмгөөлөгч-Танд тусалъя 2024” өдөрлөг 12 дахь удаагаа зохион байгуулагдана DNN.mn

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 5 сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан бөгөөд энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт бүхий л салбар эрхзүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Өдөрлөгийн талаар зарим өмгөөлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Р.Булгамаа: Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх  чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн  эгнээнд хуульчид,өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаархи мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаагарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг  олж харах хүлээлт  мөн дүүрэн байгаа.  Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ  хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө  идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх  арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш  их байдаг шүү.

Хуульч, өмгөөлөгч Л.Энхсайхан: Хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртоно

Миний хувьд “Өмгөөлөгч -Тандтусалъя” арга хэмжээнд олон удаа оролцож байсан. Энэ хүрээндээ өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичих шаардлагатай иргэдэд туслалцаа үзүүлдэг. Цаашид энэ ажлыг олон хүнд хүргэхийн тулд хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртож, үр дүнтэй ажил болно гэж харж байгаа.

Ихэвчлэн амьдралын боломжгүй хүмүүс тухайлбал, эрүүгийн хэргээр ял шийтгэл авсан, ажлын хоног аваад хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзаж суллагдах боломж байнауу, мөн хүүхдийн тэтгэмж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс гэр бүлээ цуцлуулахын тулд хаана хандах вэ зэрэг асуудлаар нэлээд хандаж, үнэ төлбөргүй зөвлөгөө авч байсан.

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш муу явагдаж байна, Үүнээс үүдэн удаашралтай, төлбөр төлөгч нь олдохгүйн улмаас төлбөрөө авч чадахгүй хохирч байна гэсэн гомдлоор нэлээд ханддаг.

Өмгөөлөгч бидний нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлын үзүүлэлт ч эндээс харагддаг юм. 

Хуульч, өмгөөлөгч Н.Нарангуа: Хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй

 Иргэдийн эрхзүйн боловсролыг дэмжиж, дээшүүлэхэд чиглэсэн Өмгөөлөгч -Тандтусалъя -2024” өдөрлөг маш зөв зүйтэй ажлын нэг. Гэвч иргэдийн дунд хууль сурталчлах ажил төдийлөн сайн хийгддэггүй. Тийм учраас хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй. Иймд энэ өдрөөрөө тухайн иргэдэд тулгамдаж байгаа асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөө сурталчилж байгаа нэг хэлбэр юм. Дээр хөдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлж болно.

Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо: Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй

 “Өмгөөлөгч танд тусалъя- 2024”арга хэмжээ алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа  хаана хандах вэ гэдгээ мэдэхгүй байгаа  иргэдэд нээлттэй. Тиймээс  энэ өдөролон жилийн туршлагатай, салбар салбартаа  мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.

 

 

Categories
мэдээ нийгэм

“Маргааш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ” гэв DNN.mn

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө.

НОБГ-ын дарга А.Дашням “Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилдэг.

Маргааш буюу тавдугаар сарын 25-наас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, үерийн бүсийн айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх шаардлагыг өгнө.

Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна. Зөвхөн Баянзүрх дүүрэг бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана.

Өнгөрсөн жил үер болсон газруудад далан суваг барих ажлуудыг шат дараатайгаар хийнэ” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Дарви сумын нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаан болно.

Тавдугаар сарын 26-ны Ням гарагийн 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, 1980 оны Москвагийн олимпийн хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

 Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтэд авто зам болон айлын гэр, хашаа усанд автжээ

Эрдэнэт үйлдвэрийн усан сангийн далан задарч зам, айлууд руу ус оржээ.

Энэ талаар ОБЕГ-аас “Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч айл өрхүүдийн хашаа руу орсон гэсэн дуудлагыг өчигдөр 20:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 56,58 дугаар анги, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажилласан.

Энэ үеэр иргэний таван ханатай гэр, гурван айлын хашаа усанд автсан байсан тул усны урсцын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулгаж авто замын зорчих хэсгийн үйл ажиллагааг хэвийн болгожээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна DNN.mn

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр болохтой холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тул тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 37 чиглэлийн 317 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Үүнд:

• Их тойруугаар явах чиглэлүүдэд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар,

• Нарны замаар явах чиглэлүүдэд: Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар,

• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,

• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар,

• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр”-өөр хаах авто замууд DNN.mn

“Автомашингүй өдөр” маргааш тохиож буй.

Үүнтэй холбоотойгоор зарим байршилд 06:00-18:00 цагийн хооронд замын хөдөлгөөн хязгаарлана.