Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна DNN.mn

Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тодруулбал,

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам;

-Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам;

-Сүхбаатар дүүрэг V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Байлдааны зориулалттай сум хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

         Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн иргэн Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал хойшлогджээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.27/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүгдэгч П, У нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209, хохирогч нарын өмгөөлөгч 5, яллагдагч нарын өмгөөлөгч 6, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 34 ажиглагч шүүх хуралдаанд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэрлэн, Орхон, Онон, Ерөө голуудын эхээр, Туул гол Алтанбулаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.

Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Олны анхааралд өртсөн уриалга DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хойд Атлантын эвслийн орнуудыг Киевт өгсөн зэвсгээр ОХУ-ын нутаг дахь цэргийн объект руу довтлохыг зөвшөөрөхийг уриалжээ.

Тэрээр “Харьков мужид эхлүүлсэн Оросын довтолгоо нь Украинд барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэр дэх хууль ёсны цэргийн бай руу дайрах зөвшөөрөлгүй байгаатай холбоотой нь тодорхой байгаа учир холбоотон орнууд үүнийг анхаарч үзэх цаг болсон” гэж хэлжээ. Тэрээр уриалгадаа ямар нэгэн улс орныг нэрлээгүй ч “The Economist” сэтгүүлд бичсэнээр Столтенберг Украинд гол хандивлагчдын нэг АНУ-д хандаж байгаа юм байна. Учир нь АНУ-ын Конгресс дээр АНУ-аас өгсөн зэвсгээр Украин Оросын нутагт цохилт өгөхийг зөвшөөрөх тухай маргаан ойрын өдрүүдэд ид өрнөж байгаа юм. Мөн Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн Европын орнуудыг “Украинд Европын холбоотнууд нь нэг сая их бууны сум амласан. Гэтэл энэ амлалт биелэхгүй байгааг бид харж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Үүний зэрэгцээ, Столтенберг Умард Атлантын холбоо Орос Украины дайныг хурцатгах, Европт Орос, НАТО хоёрын хоорондох бүрэн хэмжээний дайн болж хувирахыг эрмэлзээгүй гэдгийг дахин нотлоод НАТО-гийн хуурай замын цэргийн хүчийг Украин руу илгээх боломжийг үгүйсгэж “Энэ бол бидний төлөвлөгөө биш” гэж хэлжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын тэжээлийн үнэ ханш DNN.mn

Малын тэжээлийн үнэ ханшийн /2024.05.27/ мэдээллийг хүргэж байна.

Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 31.680 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 792.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг-19.250 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 770.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 40 кг -36.080 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 1 тонн – 902.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Улаанбуудай 40 кг – 40.000 төгрөг

Алтантариа хивэг 25 кг-21.000 төгрөг

Өег хивэг – 18.000 төгрөг

Орос овъёос 40 кг 50.000 – 55.000 төгрөг

Монгол овъёос 40 кг – 48.000 төгрөг

Шингүүртэй овъёос 35 кг -46.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг-36.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Цэвэр улаан буудай 40 кг- 34.000 төгрөг

Тэжээлийн улаан буудай 40 кг -30.000 төгрөг

Монгол овъёос 40 кг- 36.000 төгрөг

Орос овъёос 40 кг- 40.000 төгрөг

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо DNN.mn

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө.

Эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.

Номын санг барихад хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хэвшил, Үндэсний номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барилаа.

2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 онд барилгын ажил нь эхэлсэн. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн үед буюу 2019 онд Ерөнхий сайд байхдаа бүтээн байгуулалтын явцтай танилцан, ажлаа эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч байсан юм.

Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган ном, бүтээлийг шилжүүлж, Төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж, судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа явуулах болжээ.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байна.

Мөн орчин үеийн ном хэвлэл бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм.

Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхимтай юм байна.

Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн гүүрэн дээр осол гарч, таван хүн гэмтжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд хоёр автомашин мөргөлдөж, таван хүн гэмтсэн осол өнөөдөр (2024.05.27) өглөөний 06.12 цагт гарчээ.

Ослын дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан аж.

Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийжээ. Улмаар тэднийг ГССҮТ рүү хүргэж, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх хүүхдийн өрөөтэй болно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Тодруулбал, Дүнжингарав болон Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулах юм. Түүнчлэн ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад эх хүүхдийн өрөөг байгуулахад дагаж мөрдөх жишиг стандарт бий болгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүнсний 4” дэлгүүрээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.