Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар олимпийн эрх олгох тэмцээний дараагийн шатанд шалгарлаа DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д өрсөлдөж буй МУГТ Э.Цэндбаатарын өнөөдрийн өрсөлдөгч Туркменистаны Сапармурат Одаев жиндээ ороогүй тул Э.Цэндбаатарт ялалтыг өгчээ.

Ингэснээр гуравдугаар шатанд шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол маргааш эхэлнэ DNN.mn

УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол маргааш (2024.05.29) эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр (2024.05.29) Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 3 багц асуудал; Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд 2 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Хоёр дахь өдрийн (2024.05.30) сонсголоор Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Categories
мэдээ нийгэм

Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 23 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,265.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав. Ингээд Онцгой дэглэмийн хугацаанд нийт 2.5 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр борлууллаа.

Эх сурвалж: Эрдэнэс тавантолгой ХК

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно DNN.mn

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Тус марафон үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.

Марафонд нэгдэж, оролцох хүүхэд бүр барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авах боломжтой. Мөн мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан, хүүхэлдэйн баатруудтай болон марафоны уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж, хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлтийн хуваарь:

10.00-10.30 цагт нээлт

10.30-11.30 цагт гүйлт /6-7 нас/

11.30-12.30 цагт гүйлт /8-9 нас/

12.30-13.30 цагт гүйлт /10-11 нас/

13.30-14.30 цагт гүйлт /12-13 нас/

14.30-15.30 цагт гүйлт /14-15 нас/

15.30-16.30 цагт гүйлт /16-17 нас/

16.30 цагт хаалт

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 34.0 хувиар өсчээ DNN.mn

Чулуун нүүрсний экспортын товч мэдээллийг хүргэж байна.

2024 оны тавдугаар сарын 26-ны байдлаар 21,6 мянган тонн, он гарсаар 29,998.4 мянган тонн чулуун нүүрч экспортолсон байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.0 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Тэгшбаяр олимпийн эрх авлаа DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өрнөж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпийн эрхээ хүртлээ.

Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ.

Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпийн замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино.

Categories
мэдээ нийгэм

Н.Өнөрцэцэг: Шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулаад өгөөсэй гэсэн ганцхан хүсэлтэй байгаа DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгнө. Намайг эрүүгийн дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүхэд шилжүүлсэн.

Гэхдээ мөрдөн байцаалтын явцад олон эргэлзээтэй асуудлууд үлдсэн. Анхаарал татаж байгаа нэг хэрэг бий. Өөрөө ч энэ хэрэгт яагаад холбогдсоноо ч мэдэхгүй хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.11 буюу Төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж буруутгаж байгаа юм.

Төрийн нууц мэдээллийг хадгалсан хүн байгаа юм бол задруулсан хүн байх ёстой. Тэгвэл задруулсан гэмт хэрэгтэн нь хэн юм бэ. Хэн гэдэг хүн надад төрийн яг ямар нууцыг өгсөн юм. Би нэг сайдын нэр сонссон. Тэр хүн нь хэн юм.  Миний машин, гэр, ажлаас олдсон бол би хадгалсан гэж хэлнэ. Ямар ч тийм баримт илрээгүй байхад яагаад намайг холбоод байгааг гайхаж байна. Энэ мэтээр мэдэхийг хүссэн олон асуудлууд байна. Миний ганц хүсэх зүйл нь шударга үнэнээр шүүгээд өгөөч л гэж хүсэх байна. Олон нийт ард түмэн үүнийг мэдэх хэрэгтэй.

Өнөрцэцэг ямар гэмт хэрэг хийдгийн хаанаас мэдээлэл авдаг юм бэ? ямар хөрөнгөтэйн энэ бүгдийг олон нийт мэдэх ёстой. Тийм учраас энэ шүүх хурлыг нээлттэй ил тод явуулаад өгөөсэй гэсэн ганцхан хүсэлтэй байна” гэв.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Гадаадын 31 улсад байгаа 2459 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 31 улсад байгаа 2459 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.

Гадаад улсад байгаа сонгогч та Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхдээ

Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад дараах хаягт хандана.

https://consul.mn/news/c/162

Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ?

https://m-election.mn/news/6340 дэлгэрэнгүй мэдээллийг хаягт хандан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээл олголт 52 хувиар нэмэгджээ DNN.mn

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3,361 өрхөд олгоод байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2,082 өрхөд, орон нутагт 130.0 тэрбум төгрөгийн зээлийг 1,279 өрхөд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус баталсан.

Энэхүү тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасан. Энэ дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа DNN.mn

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу “Алтай хотхон” орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан. Тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв. Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа.