Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Гурил килограмм нь 2600-3000, будаа 2800-3400 төгрөг болжээ DNN.mn

Үнийн өсөлт бол иргэдийн дунд тулгамдаж асуудлын нэг байдаг.  Тэгвэл энэ удаа “Нарантуул”, “Бөмбөгөр” захаас хүнсний гол нэрийн барааны үнийг сурвалжиллаа. 


Бид эхлээд “Нарантуул” захыг зорьсон юм. Иргэдийн хэлж заншсанаар өргөтгөл рүү очлоо. Тэнд хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. 

Худалдан авалт хийж буй иргэн н.Энхмаа “Манай гэр бүл сард хоёр удаа хүнсээ цуглуулдаг. Сар болгон үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байдаг” талаар ярьсан юм. 

Тэрбээр өнгөрсөн  сард авсан хүнсний бүтээгдэхүүнийг харьцуулсан байна.

Ингэхдээ гурил кг нь 2700 төгрөг, будаа 3000 төгрөг, ургамлын тос 1 литр нь 6000 төгрөг, төмс 1800 төгрөг, манжин 2300 төгрөг, лууван 2300 төгрөг, хүрэн манжин 2800, байцаа 2000, давс 1500  төгрөгөөр авч байжээ. Харин энэ сард гурил нэг кг нь 2800 төгрөг, будаа 3200 төгрөг, ургамлын тос 1 литр нь 6500, төмс 2000 төгрөг, манжин 2500 төгрөг, лууван 2500 төгрөг, хүрэн манжин 3000 төгрөг, байцаа 2400 төгрөгөөр худалдан авалт хийсэн байна.

Тэрбээр “Ногооны үнэ нэмэгдэх тусам лууван, манжингаа 1кг болгодог ч юм уу аль эсвэл байцаа авахаа болих талаар бодож байна. Энэ хэвээрээ үнэ өссөөр байвал гурил будаагаа ч танахдаа тулаад байна” хэмээн ярилаа.

Үүний дараа “Бөмбөгөр” хүнсний зах руу явлаа.


Тэнд “Нарантуул” захтай ижил төстэй зүйл нь худалдан авагч бага  харагдлаа.

Үүднээс эхлээд савлагаатай гурил 2600 төгрөг байсан бол цааш явахад 3000 болтлоо өссөн байв.

Иймээс нэг төвд байрлаж байгаа хэрнээ яагаад илт үнийн зөрүүтэй байгаа талаар худалдагч н.Баярбатаас тодрууллаа. 

Худалдагч н.Баярбат “Хуучин зарж дуусаагүй барааны үнэ тогтвортой байгаа байх.  Харин саяхан татан авалт хийсэн гурил цаанаасаа үнэ нь өсөж ирсэн учраас үнийг нь нэмж ашгаа олохоос өөр аргагүй” гэв.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ DNN.mn

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ: -Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.

Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.


-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Одбаяр: Баялгийн сангийн тухай хуулийг өнөөгийн нийгэмд гэхээс илүү үр хойчдоо зориулан батлах хэрэгтэй DNN.mn

Хууль зүйн ухааны магистр, хуульч, улс төр судлаач Т.Одбаяртай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй танилцсан уу та?

-Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт одоогоос таван жилийн өмнө санал хүргүүлж байсан. Энэ хуулийн төсөл анх яригдсанаас хойш бараг 20 орчим жил болсон уу даа. Их олон жил ярьж байгаа асуудал. Эрх баригч намын хувьд хаврын отгон чуулганы эхэнд буюу өчигдөр энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Угтаа хорь орчим жил, байг гэхэд найман жилийн өмнө буюу МАН олонх болсон даруйдаа уг хуулийн төслийг боловсруулаад өргөн бариад батлуулчих байсан юм. Түүнээс өмнө АН эрх барьж байхдаа батлуулах гэж хэлэлцсэн боловч янз бүрийн шалтгаанаар хойшилж байсан.

-Их олон жил ярьсан хуулийн төсөл гэлээ. Яагаад энэ олон жил батлагдахгүй явсан юм бол. Ямар нэгэн эрх ашгийн нөлөөлөл байна уу?

-Байгаа гэж хардаж байна. Тэр нь нүүрстэй холбоотой болов уу. Нүүрсний хулгай гэдгийг олон нийт өнгөрсөн жилээс эхэлж мэдсэн. Мэдээд шалгаад, УИХ-ын хянан шалгах түр хороо Нүүрсний хоёр ч удаагийн сонсгол явууллаа. Энэ явцад нүүрсний хулгайн асуудал их олон жилийн өмнөөс явагдаж ирсэн гэдгийг нийгэм мэдлээ шүү дээ.

Тэгэхээр миний бодлоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл анх яригдаж эхлэхээс өмнө л нүүрсний хулгайн бүлэглэл ажлаа эхэлчихсэн байсан болов уу гэж холбон ойлгож байгаа.

Энэ бүлэглэл уг хуулийн төслийг УИХ-аар батлуулахгүй байх улс төрийн нөлөөллийг өдий болтол үзүүлж ирсэн байх хардлага байгаа юм. Гэхдээ энэ бол миний хардлага. Иргэн хүн хардах эрхтэй.

-Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслийг харсан уу. Гол ач холбогдлыг нь та хуульч хүнийхээ хувьд юу гэж харж байна?

-Харсан. Ерөнхий сайдын хувьд нүүрсний хулгайн асууд лаар анх шүгэл үлээсэн өндөр албан тушаалтны нэг.

Тэр утгаараа уг асуудал олон нийтэд ил тод болсон. Уг хэрэгтэй холбоотой зарим нэг хүмүүст хариуцлага тооцуулсан. Одоо ч шалгалтын ажил үргэлжилж байгаа гэх мэт үйл явц өрнөж байна. Нэг талдаа нүүрсний бүлэглэлийн хүч суларсан байх. Үүнийг нь ашиглаад улс төрийн хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирэх цаг үе нь тохирсон гэж харж байгаа. Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа мэдээж Монголын ард түмэн баялагтаа эзэн болох эрх зүйн орчин бүрдэх юм. Эзэн болно гэдэг бол тухайн баялгийнхаа үр өгөөжийг бодитой хүртэнэ гэсэн үг. Зөвхөн бид ч биш. Ирээдүйд бидний үр хүүхэд ч энэхүү хуулийн хүрээнд байгалийн баялгийнхаа үр өгөөжийг хүртэх боломжтой болсон гэсэн үг. Энэ л хамгийн чухал нь. Нөгөөтэйгүүр байгалийн баялагт хууль бусаар санаархсдын саварнаас салгах том эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг.

-Хуулийн төслийн тухайд гол заалтуудыг нь та дурдахгүй юу?

-Сая өргөн барьсан энэхүү хуулийн төслийг харсан. Нийтдээ таван бүлэг, 16 зүйл заалтууд багтсан байна лээ. Анх долоон бүлэгтэй байсныг тав болгож багасгасан харагдсан. Нэгдүгээр бүлэгт нь мэдээж хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан байна лээ. Хоёрдугаар бүлэгт нь сангийн бүтэц, удирдлага ямар байхыг зохицуулсан. Уг хууль батлагдсанаараа Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бий болно. Үүнд нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн гурван сан шинээр байгуулагдана. Мэдээж шинээр сан байгуулагдаж байгаа болохоор одоо мөрдөгдөж байгаа зарим хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэсэн үг. Хамгийн түрүүнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах байх. Тэгэхээр дээрх хуулийн гол заалтууд бол сангуудын үр ашиг, одоо ба ирээдүйд ямар үр ашигтай байлгах уу гэдгийг зохицуулсан анхдагч эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдсэнээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн түвшинд олон давуу талыг бий болгох боломж бүрдэнэ.

-Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана гэж байгаа шүү дээ. Үнэхээр энэхүү зарчим хангагдаж чадах уу?

-Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Хамгийн том өөрчлөлтийг 2019 онд хийснийг бид мэдэж байгаа. Тэгэхээр уг өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн байгалийн баялагтаа эзэн нь байх үндсэн эрхийг төгөлдөржүүлж өгсөн байдаг. Гэвч уг заалтыг амь оруулах хууль, эрх зүйн орчин байхгүй байсан. Харин энэхүү хууль батлагдсанаараа Үндсэн хуулийн энэхүү заалт амь орж, жинхэнэ утгаараа Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн нь болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа Оюу толгой шиг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлэхийн тулд иргэдээсээ асуудаг, саналыг нь сонсдог болно гэсэн үг. Зөвхөн Засгийн газар, УИХ асуудлыг дангаар шийдэхгүй. Нийт ард түмнээрээ хэлэлцүүлэг өрнүүлж том төслүүдээ хөдөлгөнө гэсэн үг. Тэгэхээр аливаа улс төрийн бүлэглэлийн гарт байгаа стратегийн орд газрууд, томоохон төсөл амь орж, хөдөлж эхлэх боломжтой болно гэж харж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Дэлгэрсайхан: Бүсчилсэн бодлогоор эдийн засгийг солонгоруулж, тэнцвэртэй жигд хөгжлийг хангана DNN.mn

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг бодитоор хөрсөнд буулгах өргөн цар хүрээтэй шинэчлэлийн торгон мөчлөг гэж энэ цаг үеийг тодорхойлмоор. Таны хувьд?

-Манай улс өнгөрсөн алдаа оноогоо дэнсэлж ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлох нэгэн шилжилтийн цаг үеийг туулж байна. Ийм өөрчлөлт шинэчлэлийн мөчлөгийг өндөр хөгжсөн орнууд ч туулж ирсэн. Харин монголчууд бидэнд байгаа давуу тал бол тэрхүү туршлагаас суралцаж хөгжлийг дөтлөх боломж юм. Монгол Улс сорилт бэрхшээл, хүндрэлүүдтэй нүүр тулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн.

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд ч урагшилж байна. Төр засгаас улсын гадаад өрийг бууруулах, экспортоо тэлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, солонгоруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дундаж давхаргыг тэлэх, иргэдээ ажилтай орлоготой байхад бодлогын түвшиндээ анхаарч, дорвитой алхмууд хийгдэж байна. Ийм он жилүүд гэж хэлнэ дээ. Хөгжлийн зарим томоохон төслүүдийг төрхувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэйг бид бүхэн бодитой харсан.  Цаашдаа манай улс гаднаас зээл авахаас илүүтэй дотоодын нөөц боломждоо тулгуурлаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай хамтрах бодлого барьж ажиллана. Сүүлийн жилүүдэд гадаад орнуудын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, олон жуулчид манай орныг зорин ирж, талын Монгол дэлхийн анхаарлыг дахин татсан түүхэн үе ч гэж хэлж болно.

-Бүсчилсэн эдийн засгийн хөгжил, тэр дундаа говийн бүсийн дөрвөн аймгийн онцлогт тохирсон нөөц бололцоог Та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бол эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчин гээд гурван нам хамтдаа хийж хэрэгжүүлэхээр нэгдсэн зорилт. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудал шийдэгдэх юм. Монгол Улсад бүсчилсэн хөгжил эхэлж байна. Нийтдээ 7000 гаруй км хатуу хучилттай замаар бүх аймгаа Улаанбаатар хоттой холбосон “Мянганы зам” төсөл 2022 онд дууссан. Үргэлжлүүлж аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж 1300 км авто зам байгуулна. Говийн бүсэд нэн тэргүүнд анхаарах асуудал бол мал аж ахуйг эрсдэлгүй авч явах болон бэлчээрийн даац. Тухайлбал Говьсүмбэр, Дундговь аймаг тал хээр нутаг учраас фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Дорноговь, Өмнөговь аймгийн хувьд дэд бүтцийн хөгжлөө дагаад баяжуулах, угаах, боловсруулах, кокс, эцсийн бүтээгдэхүүн хийх, төмрийн хүдрээ угаах, ширэм болгох зэрэг үйлдвэрүүд баригдаж байна. Тиймээс уул уурхайн чиглэлээр боломжийн хоёр аймаг нь Дундговь, Говьсүмбэрээ “чирэх” болно. Өөрөөр хэлбэл, боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжинө гэсэн үг. Дундговь аймгийн Мандалговь хотыг авто замаар Говьсүмбэр аймагтай холбоно. Ингэснээр Дорноговиос цемент авна, дамжаад Эрээнээс барилгын материал татах дэд бүтэц бий болчихно. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэн эдийн засгаа солонгоруулж, жигд хөгжлийг хангахаар зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн гол концепцийн нэг энэ.

-“Монгол Улс нь бүс нутагтаа эдийн засгийн өсөлттэй орнуудад тооцогдож байна. Энэ өсөлтөө цааш авч явах нь говийн бүс нутгаас ихээхэн хамаарна” гэж Та “Бүсчилсэн хөгжил”-ийн чуулган дээр онцолсон. Говийн бүсийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудад ямар шийдэл байж болох вэ?

-Говийн бүсийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Гадаргын усыг говь руу татах, урсацыг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан дэд бүтцийг бий болгох боломжтой. Говь руу гадаргын усыг татсанаар бэлчээрийн доройтол сэргэж, мал аж ахуйн гол бүс нутгууд ган, зудад нэрвэгдэх эрсдэл буурна. Боловсруулсан түүхий эдийн үйлдвэрлэл 2-3 дахин нэмэгдэнэ. Цар тахлын  үед гол  төмөр замуудаа барьж дэд бүтцийн нөхцөл сайжирсан. Засгийн газраас төр-хувийн хэвшлийн түншлэлээр говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Аймгуудад байгаа боломжуудыг хуваалцах, эдийн засгийн чадавхаа жигд хөгжүүлэхийн тулд хуваарилалтаа зөв хийж, татварын тал хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ дэмжих ажил чухал. Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх давуу талтай бөгөөд энэ чиглэлд БНХАУ-аас хөрөнгө оруулах санал илэрхийлсэн. Ялангуяа Дорноговийн Хатанбулаг, Өмнөговийн Ханбогд сумыг дамнасан 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг дэвшүүлж байгаа. Дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр дагаад говийн бүсэд амьдарч ажилладаг иргэдийн амьжиргаа ч дээшилнэ, ажиллах орчин нөхцөл ч дагаад сайжирна.

-Говийн бүсэд үйлдвэржилт хөгжихийн хэрээр усны асуудал хөндөгддөг. Говь руу ус татах “Хөх морь”, “Хэрлэн говь” төслүүд олон жил яригдаж байгаа шүү дээ?

-Манай улс Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлээр төлөвлөсөн томоохон ажлын нэг бол усан сан, усан цогцолбор болон УЦС барих төслүүдийг нэгтгэсэн “Хөх морь” төсөл. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж говийн бүс нутгийг, аж үйлдвэрийн бүсээ усаар хангах тухай зарласан.

-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж той юу?

-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бололцоотой гэж үздэг. Дотоодын хэрэглээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортолж валютын орлого нэмэгдүүлэх чухал салбар юм. Олон улсын өмнө хүлээсэн эрх үүрэг, мөн дэлхий нийтийн ногоон шилжилтийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улс хүлэмжийн хийгээ бууруулах боломж, нөөц талаасаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчид хамтрах сонирхолтой байна. Хилийн дагуу 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгуулахад БНХАУ хамтаръя гэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр бий болно, олон инженерүүд бэлтгэгдэнэ.

БНХАУ-ын эрчим хүчний үлэмж хэрэглээтэй энэ зах зээлтэй хил залгаа манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, технологи болоод ноу хау нийлүүлэхэд бэлэн барууны томоохон компаниуд ч бий. Ингэж бид өсөн нэмэгдэж буй, өнөөдөр аваарын хэмжээнд хүрсэн цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой гэж бодож байна.

-Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам тогтмол нэмэгдсээр, ажиллаж сурч байгаа залуус амьдралын эрхээр хилийн чанадыг зорьсоор байна. Монгол мэдлэг, чадвар гадагшаа “урссаар” л. Энэ урсгалыг хөдөө рүүгээ яаж чиглүүлэх вэ? 

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтын нэг “Хот хөдөөгийн сэргэлт” юм. Залуу гэр бүл, ид ажил хийдэг хүмүүс, ард иргэдийг хөдөө рүүгээ татахын тулд Улаанбаатар шиг адил орчин бий болох ёстой гэж үзэж байна. Нэгт, тохилог орон сууц. Хоёрт, хүүхдэдээ өндөр боловсрол олгох. Гуравт, эрүүл мэндийн үйлчилгээ. Эдгээр нөхцөлийг эхний ээлжинд бүрдүүлээд өгсөн байхад хөдөөд ажиллаж амьдрах боломж бий. Хамгийн гол зүйл бол хөдөө очоод ажлын байр бэлэн байх ёстой. Ер нь Дорноговь, Өмнөговь аймаг хооронд Тавантолгой-Зүүнбаян, урагшаа Гашуунсухайт боомт хүртэлх, мөн Зүүнбаян-Ханги гээд нийтдээ 1000 орчим километр төмөр замд 8000 гаруй ажилтан хэрэгтэй. Одоо Өмнөговь аймагт Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт үндсэндээ өндөрлөж байна. Дорноговь аймгийн хувьд баруун талаасаа төмөр замтай болсон учир тэр чиглэлээс коксжих нүүрс, хойноос төмрийн хүдрийг Сайншандад угааж баяжуулаад, улмаар төмрийн хүдэр коксыг нийлүүлж эхний ээлжинд ширэм болгоно. Эдгээр үйлдвэр баригдаад дуусаж байна. Ирэх хавар ашиглалтад орно. Үүнийг дагасан маш олон ажлын байр бий болж буй учир залуус очиж ажиллаж, амьдарна гэж их найдаж байгаа. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ч тодорхой арга хэмжээ авч байна. Жишээ нь ипотекийн зээлийн 80 хувийг хотод, хөдөө орон нутагт 20 хувийг өгдөг байсныг УИХ-аас өөрчлөн 50-50 хувь, зээлийн хүүг гурван хувь болгосон. Олон аймагт хувийн хэвшлүүд их хэмжээгээр орон сууц барьж байна. Хувийн хэвшлийн барьж байгаа орон сууцыг аль болох хямд байлгахын тулд түүхий эдээ бид дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тухайлбал Дорноговьд гэхэд Монгол Улсын цементийн хэрэгцээний 70%-ийг хангаж байна. Сайншандад ширмээ ган болгоод, гангаар арматур хийгээд эхлэх юм бол ерөөсөө барилгад шаардагддаг хамгийн гол хоёр түүхий эд хямд болж бид дотооддоо бага өртгөөр орон сууц барих боломж, бололцоо бүрдэнэ. Аж үйлдвэржилт яагаад чухал вэ? Монголчууд бид хүнснээс эхлээд хувцас, гар утас компьютер, унаа машин гээд бүхий л хэрэглээгээ гаднаас импортоор авч байна. Манай улс үйлдвэрлэгч биш. Гэтэл улсын гол орлогыг нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэсэн цөөн түүхий эдийн экспортоос бүрддэг. Тэгээд 90 хувийг түүхийгээр худалддаг хэр нь эргээд боловсруулсан бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр импортолдог. Монгол Улсын хамгийн их зардал бол бензин түлш. Жилд 1.8 тэрбум долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулдаг.

Тиймээс стратегийн нэн чухал Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж байна. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт төгсгөлийн шат руу орж байгаа. Түүхий тос дамжуулах хоолой эхнээсээ тавигдаж байна. Иргэдэд хамгийн ихээр тулгамддаг асуудал бол орон сууцны үнэ. Манай улс жилд 280-300 мянган тонн арматурыг хэрэглэдэг ба үүний 70 хувийг Хятад улсаас импортолдог болохоор орон сууцны үнэд нөлөөлдөг. Арматур төмрийн импорт буурч байж л орон сууцны үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ.

Дорноговь аймаг улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглан 1500 орчим орон сууц өнгөрсөн 4-5 жилд шинээр барьж ашиглалтад орууллаа. Үргэлжлүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнийг загвар болгоод хэрэгжүүлчихсэн учраас бусад аймагт нутагшуулахад Засгийн газар бодлогоороо дэмжихээр байгаа. Одоо Дорноговь аймагт баригдсан түрээсийн орон сууцнаас 20 байр авч үлдээд англи хэлний 10 багш, нарийн мэргэжлийн 10 эмчид  зориулан хадгалсан. Улаанбаатар хотоос орон нутагт ирж тогтвор суурьшилтай таван жил ажиллах юм бол тухайн байрыг хувьд нь үнэ төлбөргүй олгоно. Эхнээсээ эмч, багш нар байрандаа ороод байгаа. Тэр байрны өртгөөс илүү англи хэлний багшийн олон мянган хүүхдүүдэд оруулах оюуны хөрөнгө оруулалт бол айл болгонд очиж байгаагаараа энэ байрны үнийн дэргэд асар том хөрөнгө оруулалт болно. Эмч мөн ялгаагүй нэг хүний хавдрыг эрт илрүүлчихсэн байхад тэр байртай харьцуулшгүй үнэтэй. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах со нирх лыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20% хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ.

-Хот хөдөөгийн сэргэлт, нийслэлийн замын түгжрэлийг бууруулах гээд Таны эрхлэх хүрээний ажлууд хоорон доо уялдаа холбоотой юм?

-Тийм. Миний бие нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын алба хашиж байна. Түгжрэлийг бууруулах нэг шийдэл  нь шинээр дагуул хот байгуулах. Одоогийн манай нийслэл нэлээн өргөжин тэлж байгаа учир Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаа дагуулж “Шинэ Зуунмод” хэмээх 150 мянган хүн амьдрах хот барих төлөвлөгөөтэй. Үүний сацуу Хот хөдөөгийн сэргэлтийн хороог ахалж байна. Хот руу чиглэсэн ард иргэдийн нүүдлийг сааруулах, хөдөө рүү иргэдээ татах бодлогыг явуулах ёстой. Ингэж түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж үзэж байгаа.

-Таныг энэ ажлыг эрхэлж байх хугацаанд нийслэлчүүд метротой болж чадах болов уу?

-Монголчууд бид метрогоо барьж чадна. Нэгэнт хариуцсан хүний хувьд ямартай ч энэ ажлыг эхлүүлнэ гэсэн итгэлтэй байгаа. Дөрвөн жилийн хугацаанд түүнээс ч бага хугацаанд барих боломжтой. Амгалангаас хоёр замынхаа хооронд ногоон байгууламжтай хэсэг дээгүүр тулгууртай баганаар ил явуулах төсөөлөлтэй байна. Тэгэхээр одоогийн байгаа замд саад болохгүй. Дээгүүр нь явуулна гэсэн үг. Бидний тооцоогоор Амгалангаас Таван шар өнгөртөл 17.2 км орчим. Үүнээс 6.6 км нь газар доогуур байх юм. Зүүн дөрвөн замын хавьцаанаас газар доогуур ороод 25 дугаар эмийн сан өнгөрөөд ил гараад ирнэ. Ингээд хэрэв хоёр талаас нь зэрэг ухаад явах юм бол ойролцоогоор 36 сар. Ингэхдээ газар доогуурх төмөр замаа хамт дэвсээд явна. Метроны тулгууртай багана барих, газар доогуур тавих ажлыг туршлагатай компаниудаар нь олон улсын тендер зарлаж хийлгэнэ. Яг өөрсдөө чадах хэсэгт нь монголчуудаараа хийлгэж ажилтай болгоно гэсэн давхар бодлого барьж байна. Нэгэнт эхлүүлсэн байхад дараагийн Засгийн газар, сайд хэн байхаас үл шалтгаалж энэ ажил үргэлжлээд хийгдэж л таарна. Яармаг яагаад түгжирдэг вэ гэхээр өвөлдөө өдөрт онгоцны 10-12 нислэг хийж байна. Нэг нислэг 120160 зорчигч гэж тооцохоор 2000 гаруй зорчигч бууж, бас нисэж байгаа. Өнөө зорчигчдыг хамгийн багадаа 1000 гаруй машин хүргэж өгнө, тосож авна. Бид Хархориноос урагшаа эргүүлээд Цахилгаан станцын хажуугаар Яармаг руугаа гаргая гэж тооцоолж байгаа юм. Түгжрэлийг бас давхар шийднэ.

-Дорноговь аймгийн ирээдүй, хэтийг Та хэрхэн төсөөлдөг вэ?    

-Ер нь бол том зургаар харвал Дорноговь аймаг нь нийгэм, эдийн засгийнхаа ирээдүйн хөгжлийн суурийг өнгөрсөн жилүүдэд тавилаа. 2015 оноос “Их бүтээн байгуулалт” санаачилгыг  шат дараатай, хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдаж байна. Бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн барилга байшингийн тухай биш. Өргөн цар хүрээгээр иргэн бүр ажилтай орлоготой, ирээдүй хойч үе эрүүл чийрэг өсөж торних, боловсрол мэргэжил эзэмших, тав тухтай амьдрах суурь нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил. Тиймдээ ч бидний туршлага улсын хэмжээнд, бусад аймгуудад жишиг болж байна. Эргээд харахад цаг хожсон олон давуу тал бий. Дэлхий дахин, нэг ч улс орон, хэн ч коронавирусын цар тахалтай нүүр учирна гэж тооцоолоогүй. “Ковид 19” цар тахлын үед Монгол  Улсын хамгийн хүнд ачааг Дорноговь аймаг үүрсэн. Бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хилийн боомтоор нэвтрүүлэхээс эхлээд улсын эдийн засгийг тасалдуулаагүй ажилласан хүмүүс аймгийн маань албан хаагчид юм. Гадаад дотоодын хүнд хэцүү үеэс урьтаж, цар тахлын хүнд жилүүдэд ч манай улс, Дорноговь аймаг ч нийгэм, эдийн засгийн амин чухал ажлуудыг хэрэгжүүлж, эхлүүлж чадсан. Дотооддоо Нефтийн үйлдвэр барьж байна. Анх удаа монголчууд өөрсдийн хүч хөдөлмөөр төмөр замаа тавилаа. Эхнээсээ Аж үйлдвэрийн парк өндийж байна. Энэ бүх үйлдвэр, дэд бүтэц аймагт ажлын байр бий болгож байна. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг аймгийн эдийн засаг, зах зээл тэлэхэд маш том хувь нэмэр. Том төсөл хөдөлж байж жижиг, дунд бизнес дагаж хөгждөг. Аливаа үйлдвэр, бүтээн байгуулалт хэдэн мянган аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийдэг. Ингэж бусад компаниуд нь дагаад өсөж өндийж байна. Дам нөлөөний цаад үр өгөөж, ашиг орлогын ашиг тусыг хэлээд байна л даа. Орон нутагтаа иргэд ажилтай орлоготой, ая тухтай амьдрахад заавал хотыг зорихгүй. Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн шийдэл  нь энэ. Хөдөөг буйдхан ахуйгаар төсөөлдөг үе нэгэнтээ хоцрогдож хотын энтэй хөгжих нөхцөл Дорноговь аймагт бүрдээд байна. Эдийн засгийн өрсөлдөх чадвараар улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. Ирэх жилүүдэд бид боловсрол, эрүүл мэндийн салбартаа манлайлна гэсэн зорилго тавьж байгаа. Аймгийн сурагчдадаа дэлхийн стандартын боловсрол эзэмшүүлэх, тэр дундаа англи хэлний түвшинг сайжруулах нь дараагийн шатны ажил байх болно. Авлигагүй, төрийн хүнд сурталгүй аймаг болж үлгэрлэнэ. Бага татвартай, өндөр цалинтай, хамгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорино. Хандлага зөв байхад хөгжил ойрхон. Сайхан ярьж, шүүмжлэхэд амархан, харин хийж хэрэгжүүлнэ гэдэг бэрх. Болгоё, бүтээе гэсэн чин эрмэлзэл, хандлага, нэгдмэл зорилт байхад хөгжлийг дөтөлж чадна. Үүний бодит жишээ Дорноговь аймаг.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 06:22 цагт мандаж, 19:28 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 05-наас 2024 оны 04 сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 6-7 нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-05-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, эдийн засагч Насанбуянгийн Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Аль ч нам ялж болно. Гол нь бүсийнхээ асуудлыг шийдэх гэж долоон хүн говийнхны эрх ашгийн төлөө дуугарна гэдэг том давуу тал” хэмээн ярилаа. Энэ тухай VI нүүрээс уншаарай.

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж “Парламентын бүрэн эрх дуусах гэж байгаа энэ үед засаглалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэж болохгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялна” хэмээн өгүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг жолооч нарт тулгаж байгаа асуудал гарч эхэлжээ. Жолоочийн даатгалын тухай хуульд жолооч албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураараа хийлгэх эрхтэй билээ. Энэ асуудлаар жолооч Н.Ариунболдтой ярилцлаа.

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв. Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: НАТО-гийн 75 жилийн ой тохиож байна

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

“Хотын захиргаа ирэх долоо хоногоос Яармаг руу нүүнэ” гэв DNN.mn

Өнөөдөр дүүжин тээврийн эхний шугамын шавыг тавилаа.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Ирэх долоо хоногоос хотын захиргаа Яармаг руу нүүж буй. Үүний гол зорилго нь Яармагийн түгжрэлийг хотын захиргаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн даалгаврыг Засгийн газраас өгсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ болон Монгол Улсын хууль сахиулахын алба хаагчид Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна DNN.mn

Энэ оны гуравдугаар сарын 26,27 болон дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын 60 гаруй хууль сахиулахын мэргэжилтнүүд хууль зүйн харилцан туслалцаа үзүүлэх сургалтад хамрагдлаа.

АНУ-ын Засгийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр мөрдөгч, прокуроруудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр нь гэмт хэргийн аюул заналхийлэлтэй тэмцэх хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

АНУ-ын Төрийн департаментын санхүүжилт бүхий “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулав. АНУ-ын Засгийн газар авилга болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хүчин чармайлтын төлөө Монгол улстай тууштай хамтран ажиллах болно.

US Embassy Regional security officer Joel Ortez delivering remarks

Training session going

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: 63 айлын орон сууцны багана, дам нуруунд ан цав үүссэн DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсэнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар танилцуулсан.

Салбарын сайдын  тушаалаар 19 байгууллагын 49 мэргэжилтнээс бүрдсэн 12 дэд ажлын хэсэг дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилга дээр дүн шинжилгээ хийсэн байна.

Тодруулбал, 207 дугаар байр, 830 дугаар барилга, 201 болон 204 дүгээр барилгуудад үзлэг, шалгалтыг  хийсэн. Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Оношилгоо, зураг төсөл, судалгааны 15 багштай ажлын хэсэг дээж авч, ажилласан. Үндсэн барилгын хийц, хэв гажилт, металийн хэмжилт, галт тэсвэржилт, эвдрэл гэмтлийг шинжилгээг хийсэн. Нийт 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн.

Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.

Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан.