Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 6.3 сая толгой мал хорогджээ DNN.mn

Улсын хэмжээнд 6.3 сая толгой мал хорогджээ. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 1-ий байдлаар, нэг аймгийн нэг сум төмөр зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудтай, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байна.

Categories
мэдээ нийгэм

Дроны цохилт ба Оросын хувь заяа DNN.mn

Он гарснаас хойш Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тосны агуулах руу дайрах явдал эрс нэмэгдэв. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд дронууд Оросын газрын тосны байгууламжид дор хаяж 14 удаа халдсан байна. Ингэснээр ОХУ-д бензиний үйлдвэрлэл буурч, үнэ өсч эхлэв.

Нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөн нь Оросын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар ВВС “Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү нисгэгчгүй онгоцоор дайрсан нь Орос дахь бензиний үйлдвэрлэлд нөлөөлжээ. “Росстат” гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 24 хүртэл долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад бензиний үйлдвэрлэл 7.4 хувиар буурсан гэж мэдээлэв” гэжээ. Үүнийг дагаад Санкт-Петербургийн түүхий эдийн биржид бараг бүх төрлийн бензиний үнэ өссөн байна. Мөн энэ нь жижиглэнгийн үнэ өсөхөд хүргэв. “Росстат”-ын мэдээгээр 3-р сарын 19-25-ны хооронд бензиний үнэ 0.08 хувиар өссөн байна. Мөн “Reuters” агентлаг гуравдугаар сарын сүүлчээр Оросын газрын тос боловсруулах хүчин чадал 14 орчим хувиар буурсан” гэж мэдээлэв. Оросын эрх баригчид үүнд Украиныг буруутгаж байна. Украин эдгээр халдлагын хариуцлагыг шууд хүлээдэггүй ч бас үгүйсгэхгүй байгаа юм.

“Financial Times” АНУ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөс эмээж, Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдах явдлаа зогсоохыг Украинд хүссэн гэж мэдээлэв. Гуравдугаар сарын сүүлчээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Washing­ton Post” сонинд өгсөн ярилцлагадаа Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдахдаа бид өөрийн дронуудаа ашигласан. Хэн ч бидэнд үүнийг хийх эрхгүй гэж хэлэх ёсгүй. Оросын нийгэм ч бас бензингүй, дизель түлшгүй, цахилгаангүй амьдарч сурах ёстой” гэж мэдэгдэж байв.

“RBC Capital Markets” хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Хелима Крофт CNN-д “Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдлага үйлдэх нь барууны улсуудын хориг арга хэмжээнээс илүү Оросын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Учир нь эрчим хүч, түүхий нефть, байгалийн хий, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт нь Орост энэ дайныг үргэлжлүүлэх эдийн засгийн баталгаа болдог” гэж хэлжээ.

Берлин дэх Орос, Евразийн судалгааны Карнегийн төвийн ажилтан Сергей Вакуленко халдлагад өртсөн Оросын үйлдвэрүүдээс дотоодын зах зээлд чухал ач холбогдолтой Новгород, Рязань, Сызрань, Волгоградын дөрвөн байгууламж байгааг онцлон тэмдэглэв. Энэ сарын эхэнд дронууд дайн эхэлснээс хойш анх удаа Татарстан дахь Елабуга хотын дроны үйлдвэр болон Нижнекамск хотын нефтийн үйлдвэрт цохилт өгч, анх удаа Украинтай хиллэдэг хилээс 1200-1300 километрийн зайд цохилт өгөв. Нижнекамск дахь Татнефть компанийн эзэмшдэг Танеко боловсруулах үйлдвэр газрын тос боловсруулах хэмжээгээрээ Орост гуравдугаарт ордог. Эдгээр дронууд хиймэл оюун ухаан ашиглан өөрсдөө байгаа онож байгаа учир гадагш ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй нисэж чаддаг. Энэ нь Оросын агаараас хамгаалах системд баригдахгүй хол нисэж чадна гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн том нефтийн экспортлогч улсуудын нэг болох Орос улс дотоодын зах зээл дэх хомсдолын эрсдэлээ даван туулахын тулд Беларусаас импортлох бензиний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Беларусь улс шатахуунаа олон улсын зах зээлд экспортлохыг урьтал болгож байгаа тул энэ хэлэлцээр хэцүү байсан нь ойлгомжтой. Беларусаас хэр хэмжээний шатахуун авах нь дайралтад өртсөн ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг засварлах хугацаанаас хамаарна. Гэтэл эдгээр тоног төхөөрөмж нь бүгд хөгжингүй гэгддэг барууны улсуудынх байгаа нь том бэрхшээл болж байна.

ОХУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 31 хүртэл бензин экспортлохыг хориглосноор эрх баригчид дотоодын зах зээлд хангалттай хэмжээний шатахуун нийлүүлэхийг оролдож байна. Bloomberg агентлаг “Энэ сард Хар болон Балтийн тэнгис дэх Оросын гурван том боомтоос дизель түлшний ачилт ойролцоогоор 2.29 сая тонн буюу өдөрт 569 мянга гаруй баррель болж буураад байна” гэж мэдээлэв. Мөн “Kpler” судалгааны төвийн тооцоолсноор өнгөрсөн сард Оросын бусад боомтуудын өдөр тутмын бодит экспорт 21 хувиар багасаад байгаа аж. Дроны дайралтаас гадна зун эхэлтэл үргэлжлэх улирлын чанартай засвар үйлчилгээ дизель түлшний урсгалд нөлөөлж, зарим боловсруулах үйлдвэрүүдийн чадварыг түр хугацаагаар бууруулж таарна. Газрын тос, байгалийн хийн зах зээлийн нэрт шинжээч Михаил Крутихин “Нефть боловсруулах үйлдвэрүүд рүү дроны халдлага эрчимтэй үргэлжилсээр байвал Оросын нефть боловсруулах салбарын хохирол асар их байх болно. Үйлдвэрлэгчдэд үзүүлж буй үр дагаврыг одоо ч харж болно. Гуравдугаар сарын 12-нд Нижний Новгород муж дахь “Лукойл”-ын боловсруулах үйлдвэрт халдсаны дараа тус үйлдвэрийн хүчин чадал 50 гаруй хувиар буурсан” гэж хэлжээ. Гэтэл гэмтээд буй “Лукойл”-ын энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр нийт нефтийнхээ 53 орчим хувийг буюу жилд 16 сая тонн газрын тос боловсруулж, Оросын нийт бензиний 11 орчим хувийг хангадаг байна.

ОХУ-ын дотоодоос гадна дэлхийн нефтийн зах зээл дээрх үнэ ч өсч байна. Гуравдугаар сарын сүүлээс “Брент” маркийн нефтийн үнэ өссөөр нэг баррель газрын тос 90 орчим долларын үнэтэй болов.

Дроны дайралтаас болж хохирсон газрын тосны компаниуд түүхий нефтийн экспортод шилжих бөгөөд үүнд бас хязгаарлалт бий. Энэтхэг улс худалдан авалтаа аажмаар бууруулж байна, Хятадын түүхий нефтийн худалдан авалт дээд цэгтээ хүрч, цаашид өсөхгүй байна. Өрнөдийн хоёрдогч хориг арга хэмжээнээс болоод Орос улс төлбөр төлөх санхүүгийн гүйлгээний найдвартай түнш биш хэмээн бусад хэрэглэгчид худалдан авалтаа бууруулж байна. Одоо Орост түүхий нефтийн экспорт нийт газрын тосны экспортын гуравны хоёрыг, харин гуравны нэгийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Ойрын ирээдүйд Орос улс нефтийн бүтээгдэхүүний экспортоо бууруулах нь гарцаагүй бөгөөд дроны халдлага үүнд нөлөөлөх ганц хүчин зүйл биш юм. Үйлдвэрийн улирлын чанартай засварын ажил үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, газар тариалан гэх мэт хөдөө аж ахуйн ажлын үе, аялал жуулчлалын улирал эхэлж буйгаас шалтгаалан газрын тосны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх болно. Түлшний үнэ нэмэгдсэнээр рублийн худалдан авах чадвар буурна. Энэ бүхэн өнөөдөр стагнаци гэх зогсонги байдалд орсон эдийн засагтай болчихсон Оросын хувьд инфляци нь Украины фронтод ялагдахаас ч аюултай зүйл. Учир нь Оросын төр засаг Москвагаас орон нутагт өгдөг татаас, арми хоёр дээрээ тогтож ирсэн байдаг. Оросын мөнгө инфляцид идэгдэн “цаас” болохоор арми нь ялагдаж, арми нь ялагдахаар төр нь солигдож ирсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр рубль “цаас” болохоос өмнө буюу инфляци эрчимжиж эхлэнгүүт шинээр бий болсон газар зүйн нөлөөлөл ОХУ-ыг задалж магадгүй болчихоод байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

УИХ: Түр хороо, намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Түр хороо, намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.04.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
3 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ ·  Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/

·  Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай/

·   Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай/

12.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар долоон аймагт 14 удаа ой, хээрийн түймэр гарчээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймагт 14 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагаар эдгээр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраасан байна.

Тухайлбал, өчигдөр Хэнтий, Дорнод аймагт хээрийн түймэр гарч, урд шөнө бүрэн унтраажээ.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ DNN.mn

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна.

Бүсээр нь авч үзвэл: Баруун бүс 29.1%, зүүн бүс 0.7%, төвийн бүс 11.7%, хангайн бүс 19.3%-тай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Батцэнгэл сумын ойн барилдаанд харцага Б.Зоригтбаатар түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарлаа.
Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд мөн үзэгчдийн дундаас 3 азтан тодруулж, 1 сая төгрөг, 500.000 төгрөг, сүлжмэл суран багцыг барилдаан зохион байгуулагчдын зүгээс гардуулсан юм.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: 40 иргэний амь нас, 1 тэрбум 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 26, гал түймрийн 33 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 40 иргэний амь нас, 1 тэрбум 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Цаг улирлын нөхцөл байдал шар усны үерт өртөх эрсдлийг дагуулж байгаа тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.Шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс таны эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг хамгаална гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Чимэддорж: Парламентын бүрэн эрх дуусах гэж байгаа энэ үед засаглалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэж болохгүй DNN.mn

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-аар Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Энэ хууль батлагдсанаар эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ. Иргэдийн амьжиргаанд ямар бодитой өөрчлөлт орох вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баялгийн сан байгуулах зохицуулалттай болсон. Энэ заалт өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил болоогүй. Тиймээс, өнгөрсөн намрын чуулганаар Ардчилсан нам Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Эрх баригч нам Ардчилсан намын өргөн барьсан төслийг хэлэлцэхгүй, зөвшилцөж нэгтгэсэн хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэхээр парламентад суудалтай намуудын удирдлагууд гарын үсэг зурсан. Харамсалтай нь эрх баригчид социализм байгуулах, баялгийн сан биш авлигын сан байгуулах хуулийн төсөл яаралтай горимоор оруулж ирлээ. Энэ төсөл батлагдвал төр улам данхайж, авлигадаа живнэ.

-Энэ сангийн хөрөнгийг өсгөж, арвижуулахын тулд ямар хүн удирдах ёстой вэ. Яавал улс төрөөс ангид байх вэ?

-Баялгийн сангийн удирдлага улс төрөөс хараат бус, мэргэжлийн хүн байх шаардлагатай.

Баялгийн сантай улс орнуудын сайн туршлага ч, олон улсын байгууллагуудын зөвлөмж ч ийм. Өөрөөр хэлбэл, шавхагддаг байгалийн баялгийг улс төрийн популизм, халамжид зарцуулбал хойч үе нь хоосон үлддэг. Тийм ч учраас Ардчилсан намын төсөлд баялгийн сангийн удирдах зөвлөлийг УИХ-аас байгуулж, удирдах зөвлөл нь сангийн хөрөнгийг шууд удирдахгүй зөвхөн хөрөнгийн менежмэнтийн мэргэжлийн баг ажиллуулах замаар сангийн хөрөнгийг өсгөх зохицуулалт тусгасан байсан. Харамсалтай нь МАН-ын төсөлд сангийн удирдлагыг яамд хариуцахаар тусгасан байгаа нь баялгийн санг ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих, Хөдөө аж ахуйг дэмжих зэрэг засгийн газрын тусгай сангуудтай адилхан болгож байна. Өнөөдөр Засгийн газар 25 тусгай сантай, бүгд хулгай нүүрлэчихсэн байна. Гэтэл байгалийн баялгийн орлогыг төвлөрүүлдэг гурван санг нэмж байгуулна гэсэн үг. Ийм учраас баялгийн биш авлигын сантай болох нь гэж байгаа юм.

-Танай намын боловсруулсан төсөлд Баялгийн сангаас юу, юуг санхүүжүүлэхээр тусгасан бэ?

-Баялгийн сангийн үндсэн зорилго бол шавхагддаг баялгийг ирээдүй үедээ зориулан хуримтлуулах, эрдэс баялгийн үнийн мөчлөгөөс эдийн засгаа хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжгүй дэд бүтцэд хөрөнгө оруулахад зарцуулагдах ёстой. Ийм учраас АН ирээдүй үедээ хуримтлуулдаг Ирээдүйн өв сан, Эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалдаг төсвийн тогтворжуулалтын сан, хөгжлийг хурдасгах зориулалттай Хүртээмжтэй хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн сангуудтай байхаар төсөлдөө тусгасан. Гэтэл эрх баригчдын төсөл нь улс төрийн популист амлалтыг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд нь удирддаг хуваарилалтын сан байгуулахаар тусгасан байх жишээтэй. Өөр нэг онцлог бол эрх баригч нам төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн нэг аварга том компани энэ орлогыг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгаж. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани төсвийн гадуур төсөв зарцуулдаг, ард түмнээсээ эрх авч сонгогддог УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг газар болж хувирсан. “Эрдэнэс Монгол” нөгөө талдаа холбогдохгүй төмөр зам, нөөц нь тогтоогдоогүй газар руу газрын тос дамжуулах хоолой барих ажлыг санхүүжүүлж, цаасан дээрх төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигч болж олон арван тэрбумаар хийсэн зураг, ТЭЗҮ эзэмшдэг газар болж хувирсан. Төрийн өмчийн компаниудын ашигтай ажилласных нь ашгийг ашиггүй ажилласных нь алдагдалд шилжүүлдэг газар болсон. Ардчилсан нам үүнийг засахын тулд төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж, олон нийтэд нээлттэй компани болгон зохион байгуулах реформын төсөл оруулж ирсэн. Гэтэл эрх баригчид төрийн өмчийн компаниудыг нэгтгэн томруулж, нэмж төрийн өмчийн компаниуд байгуулах төсөл оруулж ирлээ. Энэ бол уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбараас хувийн хэвшлийг шахах бодлого гэж харагдаж байна.

-Гадаад орнуудад ядуу иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд туслах зорилготой сангууд байдаг. Тэр санд хандивлагчдын нэрсийг олон нийтэд зарлах нь ч бий. Яагаад манайд ийм сангууд байж болдоггүй юм бэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн санаачилагаар байгуулагдсан ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг сангууд байдаг. Манай улсын хувьд ийм сангууд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж, бэхжиж эхэлж байсан үе саяхан. Харамсалтай нь улстөрчид буянтны дүрээр сонгогчид дээр очихын тулд элдэв сан байгуулсаар жинхэнэ нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг сангууд нь дарагдаад байх шиг байна. Нөгөө талаас Засгийн газар нийгмийн хөгжлийг дэмждэг төсвөөс санхүүждэг тусгай сангуудтай байж болно. Гэхдээ өнгөрсөн хугацааны түүхээ харвал сан байгуулахаар тоночихоод байна. Тиймээс сангийн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой хуульчилж, ил тод байдлыг хангахгүй бол хулгайн сав л болох нь тодорхой.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа вэ?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг гурван гол зорилтод авч үзэж болно. Юуны өмнө ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, төрөө чадавхжуулах. Өнөөгийн төрийн чадамжгүй байдлыг өөрчлөхгүйгээр, томоохон шинэчлэл хийхгүйгээр, чөлөөт хэвлэлийг дэмжихгүйгээр, иргэний эрхийг хамгаалдаг болгохгүйгээр ардчилал оршихгүй. Хоёрдугаарт, чөлөөт эдийн засгийг дэмжих. Монгол Улс сүүлийн найман жилд чөлөөт эдийн засгийн тогтолцооноос ухарч төрийн капитализм байгууллаа. Үр дүнд нь клептократик (хулгайн засаглал) төртэй боллоо. Төрийн алба нь чадвартай хүн ажиллах боломжгүй бага цалинтай, цалингаас өөр орлого олдог хүн л очдог болсноос яамдыг компаниуд хувьчлаад авчихлаа. Төр нь бизнес эрхэлж, хувийн хэвшлээ шахдаг боллоо. Уул уурхайгаас бусад салбарт өсөлт алга, харин ч зарим салбарт уналт ажиглагдах боллоо. Тиймээс хувийн хэвшил дээрээ суурилсан, бүтээмжийг урамшуулдаг чөлөөт эдийн засгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд анхаарсан хөтөлбөр боловсруулсан. Гуравдугаарт, шударга ёсыг сэргээн тогтоох. Монгол Улс авлигын индексээр найман жилийн хугацаанд 50 байр ухарлаа. Дэлхийн хамгийн авлигажсан улс боллоо. Эрх зүйт ёс уланд гишгэгдэж, эрх баригчдыг шүүмжилсэн хүн шоронд суудаг боллоо. Тиймээс шударга ёсыг сэргээн тогтоох бол өнөөгийн хамгийн чухал асуудал, сорилт болоод байна. Ардчилсан нам иргэнийхээ эрхийг хамгаалдаг, хуулийн өмнө хүн бүр ижил байх зарчмыг сэргээн тогтоох бодлогыг хөтөлбөртөө тусгасан.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Гэтэл чуулганы төгсгөлд чухал хуулиуд хэлэлцэж байгаа нь Монгол Улсыг хорлосон явдал боллоо гэсэн шүүмж бий. Ер нь ийм эгзэгтэй үед ямар ямар хуулиуд хэлэлцэж болохгүй вэ?

-Хоёр төрлийн хуулийг сонгуулийн өмнө яаран сандран хэлэлцэж болохгүй. Эхнийх нь засаглалтай холбоотой хуулиуд. Харамсалтай нь одоо УИХ-ын тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиудыг хэлэлцэж байна. Эдгээр хуулиуд урт хугацааны үр дагавартай хуулиуд. Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг хариуцлагад татах боломжгүй болгох зохицуулалт оруулж ирж байгаа нь сонгуулийн өмнө Цэцэд томилгоо хийж, хожим нь улс төрийн зорилгоор ашиглах үүд хаалга нээж байна. Энэ хуулийг өөртөө зориулж санаачилсан байж ч магадгүй гэсэн хардлага ч бий. Хоёр дахь нь сонгуулийн амлалт, мөнгө тараах эрх зүйн орчин бүрдүүлэх эрсдэлтэй хуулиуд. Өнөөгийн эрх баригчид ямар ч аргаар хамаагүй ялах ёстой, эрх мэдэлдээ үлдэх ёстой гэдгээ ил цагаан хэлдэг болсон. Сонгууль болдгоороо болно, Монголын амьдрал үргэлжилнэ. Баялгийн сангийн хуулийг ч сонгуулийн өмнө мөнгө тараах эрх зүйн орчин бүрдүүлэхэд ашиглах вий гэсэн болгоомжлол байна.

-Цагдаагийн албан хаагчид 13 настай охиныг хүчирхийлсэн гэх асуудалд танай намын зүгээс мэдэгдэл гаргажээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн нь жигшүүрт хэрэг. Энэхүү жигшүүрт хэрэгт татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж ажиллуулдаг, иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах, хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагчид холбогдсон нь аймшигтай хэрэг. Энэ бол цэвэр өнөөгийн төрийн дампуурлын илрэл. Тиймээс, гэмт хэрэгт шалгагдаж буй хүмүүс хуулийн дагуу шалгуулаад зохих хариуцлагаа хүлээх нь нэг асуудал. Мөн хууль сахиулах үүрэгтэй албан хаагчид ийм хэрэгт холбогдсоны төлөө холбогдох албан тушаалтнууд захиргааны болон улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Ингэж байж төрд хариуцлага, нийгэмд шударга ёс тогтоно.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдэж байна DNNmn

Улс төр улайсч эхэллээ. Сонгууль эхэлсэн учраас тэр. Гэхдээ хажуугаар нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монголын улс төрийг улам халаах бас нэг үндэс нь болоод байна.

Уг хуулийн төсөлд улс төрийг ингэж хөдөлгөөнд оруулчихаар гурван зүйлийн агуулга оржээ. Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно. Эндээс Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюу толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банкинд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-иос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн.

Үүгээр 2007 онд УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 орд, 2015 онд мөн УИХ-ын тогтоолоор нэмсэн нэг, нийлээд 16 ордын асуудал хөндөгдөж буй ажээ.

УИХ-ын 2007 тогтоолоор 15 ордыг “Монгол Улсын стратегийн ач холбогдолтой” гэж баталсан. Тэдгээрт Таван толгойн чулуун нүүрсний орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Мардайн ураны орд, Дорнодын ураны орд, Гурван булагийн ураны орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Оюу толгойн зэс, алтны орд, Цагаан суваргын зэс, молибденийн орд, Эрдэнэтийн зэс, молибденийн орд, Бүрэн хааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн цайр, хар тугалгын орд, Асгатын мөнгөний орд багтдаг. 2015 онд УИХ-ын тогтоолоор Гацууртын алтны ордыг нэмсэн. Стратегийн ийм 16 орд бий.

Харин Үндэсний баялгийн сангийн хуулийн төслөөр нийт монголчууд ашиг шимийг нь хүртэх боломжтой ердөө зургаан орд үлджээ. Бусад нь ямар нэг байдлаар “бусдад” очоод байна.

Тэгэхээр энэ төслөөр Монголын нийт иргэд Баялгийн сангаар дамжуулаад “Эрдэнэс Монгол”-д байгаа 6-7 ордоос л хувь хүртэх дүр зураг харагдаж байна.

Гэхдээ тэдгээр нь бас тодорхой хувь, заримынх нь “өрөм”-ийг өөр бусад хүн авчихжээ.

Жишээ нь, Таван толгойн орд дөрөв хуваагдчихсан. “Эрдэнэс Таван толгой”-гоос л бүгдээрээ хувь хүртэнэ. “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа гэсэн үг. Харин “Өрөм” нь гэгддэг хэсэг нь “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК дээр байна. Эрдэнэтийн орд төрийн мэдэлд ирсэн. Гэхдээ овоолгыг нь хувийн компаниуд ашигладаг. Тэдгээр дээр 34 хувиа авах, эсвэл “Эрдэнэт үйлдвэр” өөрөө ашиглах шаардлага үүснэ. Оюу толгойн орд дээр манай улс 34 хувиа эзэмшдэг. Шивээ-Овоо ордын нэг хэсэг нь “Эрдэнэс Монгол” дээр, нөгөө хэсэг нь “Эйкүсора” ХХК-д байна. Мөн стратегийн Төмөртэйн орд, Асгатын орд, Багануурын ордууд “Эрдэнэс Монгол”-д 100 хувь байгаа ажээ.

Харин Цагаан суваргын орд 100 хувь МАК-д, Бүрэн хааны орд “Топ руонхэн цо” ХХК, “Талст маргад” ХХК, “Сутай хэн цо” ХХК гурав дээр байна. Цаашлаад Төмөртэйн ордыг “Цайрт минерал” ХХК, Мардай, Дорнод ураны ордуудыг “Адамасмайнинг” ХХК, Нарийнсухайтын ордыг “Саусгоби сэндс”, МАК, “Адилцаг”, “Хүрэн толгой коал майнинг”, “Цагаан өвөлжөө”, ЕАИ, “Өсөх зоос” компаниуд эзэмшдэг. Гацууртын орд, Гурван булагийн орд дээр одоогоор лиценз алга.

Стратегийн 16 ордтой холбоотой иймэрхүү мэдээлэлтай байдаг. Арваад орд нь “хүний гарт” орчихжээ. Байгаа хэд нь ч хэдхэн компанийн эзэмшилд байна.

Ялангуяа Таван толгойн “өрөм” болсон хэсэг, Эрдэнэтийн овоолго, хувийн мэдэлд 100 хувь очсон Цагаан суваргын орд зэргийг Баялгийн санд татах талаар хууль санаачлагчид хатуу анхаарч ажиллах юм байна. Гэхдээ УИХ хэрхэх нь сонин. Учир нь Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдээд эхэлсэн байна. Тэр даруйд нь УИХ-ын зарим гишүүд хуулийн төслөөс “Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд авна” гэдгийг авчихъя гэдэг санаачилга хүртэл гаргаад эхэлсэн байна. Мөн стратегийн ордуудыг авчихсан хүмүүс уул уурхайн лиценз эзэмшигчдэд “Та нарын эзэмшдэг оруудын 34 хувийг Баялгийн санд татахаар болж байна, зүгээр үү” гэсэн ятгалга явуулаад эхэлжээ. Энэ мэтээр уул уурхайн ашиг сонирхол улс төрийн бужигнаан үүсгэж, халууруулах бодит нөхцөл бүрджээ.

П.ХУЯГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялна DNN.mn

Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.
Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.
Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. НӨАТ 10 хувь,
АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялнаХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Бараг олсон орлогынхоо 50 хувийг улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.
МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.
Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Бид эргэж буцан болж өгвөл социализмдаа машинаа унаад орчих санаатай байдаг. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан. Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.
МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.
Б.ЭНХЗАЯА
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлийн эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна.
Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой. саналыг худалдаж нэг, хуурч нэг, хууль бусаар авч засгийн эрхэнд гараад ирдэг. Явуулах бодлого нь тодорхой. Хариулт нь өнөөдрийн нийгмийн төрх.
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлий