Categories
мэдээ улс-төр

Гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 20-23-ны өдрүүдэд авна DNN.mn

Гадаадад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын  20, 21, 22, 23-ны өдөр саналаа өгнө. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны  зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар  тогсон.

Гадаад улсад байгаа сонгогч  эдгээр өдрийн аль нэгэнд  саналаа өгнө.


ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛАА ӨГНӨ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляц 7 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нөлөөлжээ DNN.mn

Инфляцын түвшин 2024 оны гуравдугаар сард 7 хувьтай гарчээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны гуравдугаар сард 12.2 хувь гарч байсан бол 2024 оны гуравдугаар сард 7 болсноор өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурлаа.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долоодугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин ирэх сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, зургаадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тав болон зургаадугаар саруудад баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.

Тавдугаар сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна  Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Зургаадугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгор өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард: Агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч ослын газар, хохирогчийг орхиж зугтаажээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“S’Outlet” дэлгүүрийн 3 объектыг бүрэн буулгаж дуусжээ DNN.mn

“S’Outlets” барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон энэ онд хийх үерийн хамгаалалтын байгууламжийн талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Голын гольдролыг өөрчлөн барьсан S’Outlet дэлгүүрийн барилгыг гуравдугаар сараас эхлэн буулгасан. 4 объектын 3-ыг нь бүрэн буулгасан байна. Мөн өнөөдрийн байдлаар 4 давхар барилгыг буулгаж байна. Дээд талын 3 давхар нь төмөр бетон хийцээр хүчитгэсэн байгаа ба доод давхраас эхлэн монтажийг нь болон шилийг нь авч ажилласан. Ингэхдээ аюулгүй байдлыг ханган шөнийн цагаар, хөдөлгөөн багассан үед Буяны замыг хааж ажиллаж байна. Энэ сарын 15-ны өдөр гэхэд нурааж дуусна” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 45 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 722 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 547 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 175 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 45 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Боршоо боомтоор өдөрт 1500 хүн, 1000 автомашин зорчино DNN.mn

Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оржээ.

Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын болон ачааны автомашины нэвтрэх хүчин чадал зургаа дахин нэмэгдэж, өдөртөө 1,500 хүн, 1,000 автомашин зорчих боломж бүрдэж байна.

Тодруулбал суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ.

Боршоо боомт нь ОХУ-тай хиллэдэг, авто замын боомт юм.

Харин Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулах аж

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаангом чиглэлд хийх өнөөдрийн нислэгийг хойшлуулжээ DNN.mn

Улаангом хотын Дэглий цагаан нисэх буудал орчимд манан бууж, агаарын хөлөг буулт үйлдэхэд шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа тул 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн ОМ051/052 аяллын дугаартай нислэгийн хуваарьт цагийг хойшлуулж байна.

Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 14:00 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, 15:00 цагт Дэглий цагаан нисэх буудалд бууна.
  • Улаангом-Мөрөн чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 15:45 цагт Дэглий цагаан нисэх буудлаас хөөрч, 17:55 цагт Мөрөн нисэх буудалд бууна.
  • Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ052 аяллын дугаартай нислэг 18.40 цагт Мөрөн нисэх буудлаас хөөрч, 19:45 цагт Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.
Categories
гадаад мэдээ

“Европол” тайлангаа нийтлэв DNN.mn

Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон террорист халдлагад Киев оролцсон тухай мөн манай Аюулгүй байдлын алба(СБУ)-ны дарга Василий Малюкийг баривчлахыг шаардсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг явдал” гэж мэдэгдэв.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-ын ГХЯ Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийг дурдахыг хичээж байгаа ч, ОХУ-ын ГХЯ уг конвенцийн заалтаар олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсон хүн бол Путин гэдгийг мартаж байна” гэж дурджээ.

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгчийг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж баривчлахыг шаардаж байгааг тус алба дахин сануулсан байна.

Мөн Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “Оросын цэрэг олон зуун энгийн иргэдийн цогцос үлдээж, Буча хотоос цэргээ гаргасны ойг тохиолдуулан ОХУ-ын ГХЯ ийм мэдэгдлийг гаргаж байгаа нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл. Иймээс ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл юм” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам “Оросын талын явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болон террорист халдлагад Украин оролцсоныг тогтоосон.

Иймээс терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийн дагуу энэ халдлагад оролцсон хүмүүсээ нэн даруй баривчилж, манай талд шилжүүлэн өгөх ёстой. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон бусад халдлага болон Крымын гүүрийн террорист ажиллагааг зохион байгуулсан Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийг баривчлан шилжүүлж өгөхийг Москва шаардаж байна” гэж мэдэгдээд байсан юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагаас Хархорин хүртэлх шинэ гүүрийг зургадугаар сард хүлээлгэж өгнө гэв DNN.mn

Улаанбаатар хотын автозамын түгжрэл 2027 он гэхэд бүх хэсгээрээ тэг зогсолтод орох эрсдэлтэйг олон улсын судалгааны байгууллагаас сануулсан байдаг. Тиймээс уг асуудал нийслэл төдийгүй Засгийн газрын хувьд нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автозамыг өргөтгөх, шинээр зам, гүүр барих ажлыг ковидын дараагаас эрчимжүүлсэн байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд өдөр, шөнө, ажил, амралтын өдөргүй байнга түгжрэх болсон Яармагийн замын ачааллыг багасгах зорилгоор Туул гол дээгүүр хойшоо нэгдүгээр хорооллын төв зам руу нэвтэрсэн шинэ гүүрний ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Улаанбаатар хотын хамгийн урт, хамгийн том гүүр гэх тодотголтой тус гүүр ашиглалтад орсноороо Яармагийн автозамын ачаалал 30 хувь, Сонсголонгийн гүүрний ачаалал 20 хувиар буурах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүдийн хувьд нийслэлийн түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй бодиттой ажил бол шинээр гүүр, автозам барих хэмээн зөвлөдөг. Тэр утгаараа энэ өдрийн сурвалжлаагаараа Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох шинэ гүүрний ажлын явцтай танилцлаа. Биднийг очиход зам, гүүрний ажил ид явагдаж байв. Юун түрүүнд тус ажлыг хариуцан хийж буй компанийн төлөөлөлтэй уулзаж, тодрууллаа.

Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүрний ажлыг гүйцэтгэгч Моторсервис ХХК-ийн менежер Э.Алдар:

-Гүүрийн ажил одоогоор нийтдээ 91 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний хувьд тус гүүрний ажлыг ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажлаа шахаж хийж байгаа. Гүүрийн дам нуруу, зорчих хэсэг, тэгшилгээний үе бүгд бүрэн хийж дууссан. Харин одоо гүүрний дээгүүр явган хүний зам, Энхтайваны гүүр шиг зорчигчид амрах хэсгийг хийж байна. Энэ шинэ гүүр нь Яармагийн зам буюу Хангарьд төвийн урдаас хойшоо явсаар Өнөр хороолол буюу 32ын уулзвартай залгагдана. Хархорин захын баруун талаар гарч ирнэ гэсэн үг. Манай компанийн хувьд зөвхөн гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа. Замыг нь өөр компани хариуцан ажиллаж байгаа байх. Гүүрний хувьд нийт гурван хэсэг гүүр барьж байна. Хоёр жижиг хэсэг нь ерөнхийдөө дууссан.

Одоо том буюу 391 метр урттай гүүрний ажил дуусах шатандаа явж байна. Тулгамдаж байгаа асуудал гэвэл шар усны үерээс шалтгаалж Туул голын усны түвшин, урсгалын хүч нэмэгдсээр байгаа. Гэхдээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж тооцоолсон. Туул гол үерлэх, бусад байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан эрсдэлийг бид бүрэн тооцож энэхүү гүүрний ажлыг явуулж байна. Мэдээж олон улсын стандартыг мөрдөж, тус гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгнө.

Чанарын хувьд эргэлзэх шаардлага байхгүй гэж хэлж болно. Гүүр ашиглалтад орсноороо мэдээж Яармагийн түгжрэл эрс буурна гэж бид харж байгаа. Иргэдийн хувьд ч уг гүүрийг түргэн ашиглалтад орохыг хүлээж байгаагаа хэлдэг. Тиймээс бидний хувьд одоо хугацаандаа ажлаа чанартай хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөх л чухал байна. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотдоо хамгийн урт гүүрт тооцогдох байх.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Солонго:

-Манайх Яармагийн нэгдүгээр буудал буюу яг шинэ гүүрний орчим амьдардаг. Яармагийнхан энэхүү гүүрийг хурдан ашиглалтад ороосой гэж хүсдэг. Манай ажил Хорооллын эцэст. Тиймээс Гурвалжингийн гүүр давж явдаг. Нэг хэсэг өглөө ажлын цаг эхлэхээс өмнө гараад явчихаар түгжрэхгүй ажилдаа эрт очдог байсан. Харин одоо өглөө эрт гарсан ч түгжирдэг болчихсон. Орой ажил тарах үед бол бүр ярилтгүй. Миний хувьд Яармагийн зам дээр таван цаг таг зогсож байсан удаатай. Сүүлдээ амьдарч байгаа орчноо өөрчлөх тухай ч ярьж байсан. Харин энэ гүүр баригдаж байгааг сонсоод нүүхээ түр азнасан. Ямартаа ч хойшоо явдаг над шиг иргэдийн хувьд энэ гүүрний ач холбогдол өндөр болов уу гэж бодож байна.

НЗХГ-ИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР Б.ОДБАЯР: ХОРООЛЛЫН ЭЦСЭЭС 21 ДҮГЭЭР ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох тус гүүрний нийт урт нь 483 метр. Гурван хэсэг гүүрнээс бүрдэж байгаа. нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг гэдгийг албаныхан хэллээ. Дээрх шинэ гүүр болон 21 дүгээр хорооллын араар гуравдугаар хорооллын эцэс орох автозамын ажил ямар шатандаа үргэлжилж байгаа талаар нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн Гүүрний хяналтын инженер Б.Одбаяраас тодрууллаа. 


-Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон шинэ гүүрний ажил угтаа өдийд дуусчих ёстой байсан гэлээ. Яагаад хугацаа нь ингэж хойшлогдов. Ер нь тус гүүрний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Энэ гүүрний ажил 2022 оны тавдугаар сард гэрээ нь хийгдсэн боловч ажил нь 2023 оны гуравдугаар сард эхэлсэн. Ерөнхийдөө хоёр багц ажил зэрэгцээд явагдаж байна. Зам, нөгөөх нь гүүр. Гүүрний хувьд гурван хэсэг гүүр байгаа. Нэг нь 54.8 метр урт, нөгөөх нь 36.75 метр. Харин хамгийн урт буюу том гүүр нь 391.5 метр. Эдгээр ажлууд одоо 91 хувийн гүйцэтгэлтэй буюу ажил ерөнхийдөө дуусах шат руугаа орсон гэсэн үг. Уг шинэ гүүрний нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг байгаа.

-Ямар учраас хугацаа алдсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн үерээс шалтгаалаад хугацаа бага зэрэг хойшилсон. Тухайн үед төв зам үерт урссан. Үүнээс болоод гүүр баригдах талбай руу орох, очих боломжгүй болсон. Тиймээс график төлөвлөгөө хойшилсон байсан.

-Гүүрний ажил дуусгаад замын ажил нь эхлэх үү?

-Замын ажил эхэлчихсэн явж байгаа. Нийслэлийн удирдлагуудаас энэхүү ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө хүлээлгэн өгч, хөдөлгөөнийг нээх үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд багтаан ажлаа дуусгахаар гүйцэтгэгч компанийг шахаж ажиллуулж байна.

-Гүүр ашиглалтад орсноор Яармагийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах бол. Цаашлаад нийслэлийн авто замын ачааллыг бууруулахад ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Яг тэдэн хувь буурна гэж хэлэхэд хэцүү. Олон шалтгаан нөхцөлөөс үүдэж замын ачаалал бий болдог. Үүн дотроо оргил цагийн ачааллыг яаж хуваарилах вэ гэдэг зүйл л чухал. Мэдээж шинэ гүүр ашиглалтад орсноороо Яармагийн гүүрний ачаалал эрс буурна. Дам утгаараа нийслэлийн авто замын түгжрэлд ч нөлөөлнө. Уг гүүр ТЭЦ IIIийн замтай холбогдоно. Тэгэхээр уг замын ачаалал Яармагийн гүүрнээс шалтгаалаад өөр өөр байна гэсэн үг. Яваандаа Эрчим хүчний гудамжны ачаалал буюу ТЭЦ III-ийн авто замын ачаалал нэмэгдэх хандлагатай. Нөгөөтэйгүүр зөвхөн энэ гүүр бус цаашлаад авто зам, гүүрний холболт Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдсоноороо түгжрэлд бүрэн утгаараа нөлөөлж, ач холбогдол нь мэдрэгдэнэ гэсэн үг.

-Яг Яармагийн замаас хойшоо Нэгдүгээр хороолол буюу төв замтай хол богдох уг авто зам, гүүрний төсөл хэзээ бүрэн дуусах вэ?

-Бүрэн хэмжээгээрээ гэж яривал Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох ТЭЗҮ нь бол батлагдчихсан байгаа. Тиймээс уг ажлыг төсөвтөө суулгаад авто замын ажил нь эхэлнэ байх. Яг хэзээ дуусахыг нь тодорхой хэлэх боломжгүй. Ирэх жилийн өдийд үү, эсвэл тэрний дараа жил дуусна гэсэн тооцоололтой байгаа.

-Уг бүтээн байгуулалтыг хийхэд яг одоо тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ. Төсөв санхүүгийн хувьд асуудал бий юу?

-Санхүүгийн ямар нэгэн асуудал байхгүй. Ажил хийхэд хамгийн бэрхшээлтэй зүйл бол цаг агаарын нөхцөл байдал. Үер усны аюул. Цас ихтэй, эрт хүйтэрдэг гэх мэт хүндрэлүүд бий. Энэ бол байгаль цаг уурын бэрхшээл. Нөгөөтэйгүүр бидний хувьд газар чөлөөлөлтийн асуудал чухал байдаг. Иргэдийн хувьд газар чөлөөлөлтийн асуудлыг ойлголцоод явчихвал энэ мэт бүтээн байгуулалтын ажил саатахгүй. Энэ Яармагийн шинэ гүүрний хувьд ч газар чөлөөлөлтийн асуудал тулгарсан. Хойшоогоо Нэгдүгээр хороолол руу орсон хэсэг дээр ч газар чөлөөлөлтийн асуудал гарч ирж байгаа. Хархорин захын баруун урд талаар байрлах олон арван үйлдвэрүүдийг яах вэ. Мэдээж том том объект байвал чөлөөлөх гэж бас хугацаа орно шүү дээ. Энэ л бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд III, IV хорооллын эцсээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл гэр хороолол дундуур авто зам барьж байгаа. Энэ ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд явагдаж байгаа вэ?

-21 дүгээр хорооллын араар Гуравдугаар хорооллын эцэс рүү явсан авто замын ажил ид хийгдэж байгаа. Ажил бол зогсолтгүй үргэлжилж байна. Гэхдээ шугам, сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудал мөн адил яригдаж байна. Уг замын хувьд зургаан эгнээтэй, таван нүхэн гарцтай, гурван километрийн урдтай. Бас л төслийн дуусах хугацаа 2026 онд гэж тооцож байгаа. Хамгийн гол нь газар чөлөөлөлтийн асуудал л байгаа юм. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ач холбогдол бүхий замуудын нэг. Үүн дээр Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүр нэмэгдэнэ. Мөн Ард Аюушийн өргөн чөлөөний зам ч орж байгаа. Эдгээр томоохон зам, гүүрний ажлыг бүрэн дуусгаснаар нийслэлийн түгжрэл харьцангуй буурна. Ард Аюушийн зам дээр газар олголт хэт их явагдсан юм билээ. Одоогоор 160 гаруй айлын газрыг чөлөөлөх ажил явагдаж дуусч байна.

-Эдгээр зам, гүүрний ажлыг монголчууд өөрсдөө 100 хувь хийдэг биз дээ. Эсвэл гадаадын компаниудаас зөвлөгөө авч ажилладаг уу?

-Гадаад компаниас ямар нэгэн зөвлөгөө, тусламж, туршлага гэх зүйл авдаггүй. Таны хэлдгээр 100 хувь монголчууд өөрсдөө энэхүү бүтээн байгуулалтаа хийж байгаа. Бидэнд олон жилийн туршлага бий. Өмнө нь зам, гүүр чанартай хийж гүйцэтгэж бай сан туршлагатай компаниуд эдгээр ажлуудыг хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажлын чанар, арга туршлагад бол эргэлзэх зүйлгүй. Харин бусад газар чөлөөлөлт, үер ус, шугам сүлжээний асуудал л хүндрэлтэй байдаг гэв.

Ямартаа ч Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон гүүр тун удахгүй ашиглалтад орно. Харин 21 дүгээр хорооллоос гуравдугаар хорооллын эцэс хүртэлх авто замын ажил газар чөлөөлөлтийн асуудал дуусгавар болчихвол ирэх жил ашиглалтад орох боломжтой хэмээв.