Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж DNN.mn

Шар усны үерийн дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04.09/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар “Монгол, Энэтхэг улсууд хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай.

Одоогоор монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн.

Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг.

Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон.

Монгол Улсад шинээр төмөр зам барих ажил эрчимтэй явагдаж, ойрын хугацаанд зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байна” гэлээ.

Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэх юм.

Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа хэллээ.

Ташрамд дурдахад, 2010 онд Монгол Улсын Энержи Ресурс компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг улс руу тээвэрлэх туршилтын тээвэрлэлтийг хийж байсан. Тээврийн зардал өндөр байсан тул цааш үргэлжлэлгүй зогссон байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахимаар нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжжээ DNN.mn

Хөдөө аж ахуйн бирж гурван удаагийн цахим арилжаагаар нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжжээ. Түүнчлэн хамгийн их арилжсан нь ямааны мах аж. Одоогийн байдлаар нийт 124 тонн ямааны махыг 658 сая төгрөгөөр худалдаалсан байна.

Цахимаар нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худалдааны төвүүдэд шалгалт хийж байна DNN.mn

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлэгдэж байгаа бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй 5 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тогтуун байх нь гол түлхүүр” DNN.mn

Ямар ч зүйлд тогтуун байх нь эрүүл мэнд болоод сэтгэл санаанд маш хэрэгтэй байдаг. Тогтуун байж зөв шийдвэр гаргаж чадна.

Энэхүү ном нь 2019 онд хэвлэгджээ. Зохиогч нь Райан Холидей юм.

Уг ном оюун санаа, сэтгэл зүрх, бие махбод гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Уншихад тун хялбараар бичжээ. Бүлэг, хэсэг бүр өөр өөр утга, жишээг өгүүлэх аж.

Эхний бүлэгт оюун санаагаа хэрхэн тогтвортой байлгах талаар өгүүлнэ. Ингэхдээ маш сонирхолтой жишээгээр эхэлдэг. 1962 оны аравдугаар сарын 15-нд Жон Ф.Кеннедид Америкийн тагнуулын газраас нэгэн захидал ирнэ. Америкийн эргээс ердөө 90 бээрийн зайтай Кубын арал дээр Зөвлөлтийн дунд ба холын зайны баллистик цөмийн пуужингийн цэгүүдийг олж илрүүлсэн тухай мэдээ юм. Кеннеди энэ үед зөвхөн аймшигтай, хар бараан үр дүнг төсөөлж байв. АНУ, ЗХУ-ын хоорондын эхний мөргөлдөөнд 70 хүртэлх сая хүний амь эрсдэхээр тооцож байлаа. Кеннеди бол асар их эрх ямбанд өссөн залуу Ерөнхийлөгч. Ялагдахыг хүсдэггүй, түрэмгий эцгийн гараар өссөн. Түүний гэр бүлийн тоглож хэлдэг уриа нь “Битгий уурла, хариугаа ав”. Тэр үед Кеннедигийн зөвлөхүүд улсынхаа зэвсгийг бүрэн ашиглаж довтлохыг зөвлөсөн юм. Харин түүний хувьд сайтар тунгаан бодохыг сануулдаг.

Ер нь өнөөгийн нийгэмд ч гэлтгүй зөв шийдвэр гаргахын тулд тухайн зүйлд төвлөрөх шаардлагатай байдаг. Хэт яарахгүй, тайван, хааяа чимээгүй сууж аливаа зүйлийг тунгаан бодох тухай энэхүү ном өгүүлдэг.

Мөн одоо байгаа агшиндаа байх тухай гарна. Бид ирээдүйд болох зүйлсийг бодож, түүндээ шаналж, стресстдэг. Амьдралын ихэнх хугацааг нэг бол өнгөрснийг дурсаж, эсвэл болоогүй ирээдүйд санаа зовж өнгөрөөдөг. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь одоодоо орших байдаг. Тэгэхээр одоо хийж буй зүйлдээ л илүү төвлөрөх нь чухал юм.

Зохиогч Райан Холидей бол янз бүрийн шашны урсгалуудын жишээнээс түлхүү ашигладаг.

Бид завгүй, тархиа маш их ачааллуулдаг. Тиймээс тархиа амраах, нэг зүйлийн тухай гүн гүнзгий бодох, тэмдэглэл хөтлөх, мэргэн сургаал хайх ардын зүйр үг ч юмуу, өөртөө итгэлтэй, эгоноос хол байхын тухай эхний бүлэгт тус бүр жишээтэй тайлбарлажээ.

Хоёрдугаар бүлэг буюу сэтгэл санаагаа тогтвортой байлгах. Энд дэлхийн алдартай гольфчин Тайгер Вүдсийн тухай өгүүлнэ. Энэ төрлийн спорт нь оюун сангаагаа төвлөрч тоглохгүй л бол алдах магадлалтай. Шат бүр хариуцлага. Тиймээс түүний аав Тайгер Вүдсийг анхаарлаа төвлөрүүлж сургах, сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс талбай дээр бэлтгэж хийх бүрд нь тоглолтын үед нь хүйтэн цэвдэг байлгах гэж хажуунаас нь янз бүрийн үгээр тохуурхдаг байв.

Гэхдээ нэг талаар аавынх нь бэлтгэл сургуулилт амжилт олсон. Тайгер Вүдс оюуны хувьд чанга, цэвдэг сэтгэлтэй, авьяастай байсан. Гэвч амьдралынх нь бусад бүх зүйл сул дорой, эмзэг, тэнцвэргүй байв. Тогтуун байдал нь зөвхөн гольфийн талбайд л гарч ирдэг байлаа.

Тиймээс эргэн тойрныхоо байгаа байдлыг ажиглаж, амар тайван байдлыг эрхэмлэх, мэдрэхийг эрэлхийлээрэй.

Гуравдугаар бүлэг. Бие махбодоо хэрхэн тогтуун байлгах тухай. Энэ хэсэгт 26 насандаа улс төрд гарч, 65 жилийн турш Засгийн газарт ажилласан Уинстон Черчиллийн тухай өгүүлэх аж. Түүний энэ хугацаанд хэрхэн ажиллаж байсныг тодорхойлсон байна. Тэрбээр ажлынхаа хажуугаар 40 гаруй ном туурвиж, 500 гаруй уран зураг зурж, 2300 илтгэл тавьжээ. Тэгэхээр өдөр тутамдаа аливаа зүйлийг ачаалалгүйгээр хийхийн тулд тооцоололтой байх хэрэгтэй.

Оюун санаа, сэтгэл зүрхээ анхаардаг шиг бие махбодоо ч бас мартаж болохгүй.

Бидэнд өдөр тутамдаа маш олон зүйлийг амжуулах хугацаа хангалттай байдаг ч залхуурснаасаа болоод хийдэггүй. Тиймээс цар хүрээгээ тодорхойлох. 24 цагт багтаж төлөвлөсөн ажлаа хийхийн тулд зарим зүйлд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Мөн агаарт алхах, дадал зуршилтай болох, эд хогшлоо цөөлөх, ганцаараа байх, ганцаараа байснаар хүн илүү их зүйлийг бодож, шинэ санаа ч олж чаддаг. Мөн хүн байх, унтаж амрах, хоббитой болох талаарх санааг энэ номоос уншаарай.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно DNN.mn

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар барилгыг бүрэн нурааж дууссан. Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн 5 давхар барилгыг нураах, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажлууд үргэлжилж байна. Энэ барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1.5 км үерийн даланг сэргээж босгох ажил эхэлнэ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet дэлгүүрийн талбайд нийт 4 барилга байснаас өнөөдрийн байдлаар 3 барилгыг нураасан. Одоо 5 давхар барилгыг нураах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан хийх, сувагчлалын ажил үргэлжилж байна. Бид өнгөрсөн 2 дугаар сарын 15-наас эхлэн Сэлбэ голын мөсийг Туул гол руу зөөсөн. Энэ ч үүднээс хохирол багатай давж байна гэж үзэж байна. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан. Уг ажилд 9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэхдээ тендерт шалгарсан ААН ажлаа дуусгасны дараа мөнгийг нь олгохоор гэрээнд тусгасан” гэв.

Түүнчлэн энэ онд нийт 23 байршилд үерийн далан, сувагчлалын ажил хийгдэнэ. Тухайлбал,

-Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт Дунд голын эргийн хамгаалалтын барилгын өргөтгөл, шинэчлэл, засварын ажил

-Сүнжин гранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн Уулын үеийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах

-Баруун Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд хийгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Эмийн үнийн өсөлтийг судлах сонсголд дуудагдсан гэрчүүд DNN.mn

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтын сонсгол 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд Төрийн ордонд зохион байгуулагдахаар болсон.

Тус сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудсан байна.

Үүнтэй холбогдуулан сонсголд дуудагдсан гэрчийн нэрсийг танилцуулж байна.

д/д Сэдэв Сонсголд дуудах гэрчийн мэдээлэл
Овог, Нэр Байгууллага, албан тушаал
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
1 Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн Н.Бат-эрдэнэ Иргэн
Ж.Даваалхам ХӨСҮТ ДОХ/БЗПХ тандалт судалгааны албаны дарга, ЭМЯ дэргэдэх БЗДХ/ДОХ-ын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн
Ш.Ариунаа Наран ижий заяа НҮТББ
B, D вирустэй иргэдийн төлөөлөл
М.Өлзийбаяр “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо” ТББ
Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл
Чихрийн шижинтэй өвчтөнүүдийн төлөөлөл
2 Эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэх гажуудал Д.Найгалмаа Энэрэл сургуулийн захирал
Г.Ганцэцэг Эм зүйн тэнхимийн эрхлэгч
Тамир Дээд боловсролын газрын дарга
3 Зайлшгүй шаардлагатай эмийн зохицуулалт Д.Энхжаргал 2017, 2020 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
Х.Даариймаа 2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
П.Батхуяг 2017 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга
Д.Очирбат 2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга
Д.Нарантунгалаг 2020 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга
Я.Амаржаргал 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга
н.Сувдаа 2017, 2020 оны ЭМЯ-ны архивын ажилтан
Ц.Эрдэмбилэг 2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга
Д.Нарантуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
4 Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт Д.Сарангэрэл 2018 оны ЭМ-ийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга
Д.Дэмбэрэл 2018, 2020, 2022 оны ЭМДҮЗ-ийн дэд дарга
Х.Ганбаатар 2018, 2020, 2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
Ц.Ганхүү 2018,2020,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
Б.Мягмар 2018 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
Д.Чимэддагва 2018,2020, 2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
П.Оюунбат 2018 оны ЭМДЕГ-ийн Эмийн үнийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Т.Мөнхсайхан 2020 оны ЭМ-ийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга
Ч.Хүрэлбаатар 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
А.Ариунзаяа 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
Ц.Цолмонгэрэл 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
С.Энхболд 2022 оны ЭМ-ийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга
Б.Жавхлан 2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн
Б.Баярболд 2022 оны ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанарын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн
Г.Гантуяа 2023 оны ЭМДЕГ-ын Статистикийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн
И.Балжинням Эм холбооны ерөнхийлөгч
5 Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн тохиолдол М.Уранчимэг Шинэ анагаах ухаан их сургууль
2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр
6 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа Д.Батсүх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга
Ш.Баярсүх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн
Г.Сэлэнгэ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
С.Болдбаатар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн
Б.Дөлгөөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
Л.Энхбаяр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн
Б.Бямбадорж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Б.Батцоож Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга
Эксклюзив С.Мөнхчулуун 2023 оны Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга
н.Гэрэлт-Од ЭМЯ-ны
Бодлого төлөвлөлтийн газрын дарга
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалт (агуулахад хугацаа дууссан эм) С.Энхболд Эрүүл мэндийн сайд асан
Ц.Эрдэмбилэг ЭМЯ-ны ТНБД асан
Б.Доржсэмбэд СЯ-ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
Л.Лувсан ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга
И.Балжинням Эм холбооны ерөнхийлөгч
7 Эмийн үнийн мэдээллийн ил тод байдал н.Ганзориг СЯ-ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
н.Батбилэг Эм холбооны ерөнхийлөгч
Энхтуяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
8 Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал Баярсайхан Элемент ХХК-ий захирал
Пүрэвсүрэн Элемент медикал ХХК
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга
А.Энэрэл ЭМЯ-ны мэргэжилтэн
КОВИД-ын үеийн эмийн устгал С.Энхболд Эрүүл мэндийн сайд асан
Б.Цэцэгсайхан ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан.
н.Наранцацралт Өргөө амаржих газар захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр
9 Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал өнөөгийн нөхцөл байдал Ш.Сонинхүү ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, чанар хариуцсан ахлах мэргэжилтэн
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Д.Нарантуяа ЭЭХХЗГ-ын дарга асан
Б.Цэцэгсайхан ЭЭХХЗГ-ын дарга асан
Л.Бямбасүрэн  Эрүүл мэндийн сайд асан
Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн сайд асан
С.Энхболд  Эрүүл мэндийн сайд асан
С.Чинзориг  Эрүүл мэндийн сайд
Д.Номинцэцэг ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторийн Химийн ахлах шинжээч
Б.Баярцэцэг ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторийн Микробиологийн ахлах шинжээч
С.Батбаатар Стандарт, хэмжил зүйн газрын дарга
10 Лабораторийн шинжилгээний зөрүүтэй дүгнэлт Ш.Сонинхүү ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лаборатори
Т.Мөнхтуул ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга
Б.Хувьтавилан АШУҮИС-ийн Лабораторийн эрхлэгч
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга
11 Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
12 Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт С.Чинзориг Эрүүл мэндийн сайд
13 Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил Л.Алтанцогт Монос-Улаанбаатар ХХК захирал
М.Уранчимэг ЭЭХХЗГ-т ХЭЗ-д ажиллаж байсан
Иммуноглобулин С.Энхболд Эрүүл мэндийн сайд асан
Ц.Эрдэмбилэг Хүний эмийн зөвлөлийн дарга асан
Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга асан
Б.Цэцэгсайхан ЭЭХХЗГ-ын дарга асан, Хүний эмийн зөвлөлийн орлогч дарга асан
Асем, 2008 оны Бангладешийн 51 эмийн жишээ Б.Цэцэгсайхан ЭЭХХЗГ-ын дарга асан
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Д.Нарантуяа ЭЭХХЗГ-ын дарга асан
М.Уранчимэг Эмийн хэлтсийн дарга асан
Г.Цэцэнсанаа Эмийн хэлтсийн дарга асан
Ш.Энхзаяа ЭМХТ-ийн ЭЭХХ-ийн  дарга
Жишээ Б.Хувьтавилан АШУҮИС Эмийн лабораторийн эрхлэгч
С.Баасанцээ ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын байцаагч
14 Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар Д.Уранзаяа ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга асан (2021-2022 )
15 Эмийн хилийн хяналт Р.Отгонжаргал Гаалийн ерөнхий газар
Г.Энхтайван Гаалийн ерөнхий газрын дэд дарга
16 Эмийн үйлдвэрлэх зохистой дадал, хэрэгжилт Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн сайд асан
С.Энхболд  Эрүүл мэндийн сайд асан
С.Чинзориг  Эрүүл мэндийн сайд асан
н.Бямбадорж Төрийн нарийн бичгийн дарга  2019-2020,
Я.Амаржаргал  ТНБД-2021-2022,
Ц.Эрдэмбилэг   ТНБД 2022-2023.
17 ЭЭХХЗГ-ын чадавх Б.Цэцэгсайхан ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан.
Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд асан
Д.Нарантуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан.
С.Энхболд Эрүүл мэндийн сайд асан
Ш.Энхтуяа ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
С.Чинзориг Эрүүл мэндийн сайд
18 Эмийн салбар дахь Монополь
С.Мөнхчулуун ШӨХТГ-ын дарга 2022-2023 он
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 513.948 малын сэг зэм устгажээ DNN.mn

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгийн 87.248 м2 газарт 513948 малын сэг зэм устгав.

Орон нутагт малын сэг зэм устгасан байдал

•Архангай аймаг 56,170,
•Баян-Өлгий аймаг 3,710,
•Баянхонгор аймаг 57,521,
•Булган аймаг 47,370,
•Говь-Алтай аймаг 4,734,
•Говьсүмбэр аймаг 3,542,
•Дархан-Уул аймаг 263,
•Дорноговь аймаг 82,977,
•Дорнод аймаг 15,167,
•Дундговь аймаг 75,295,
•Завхан аймаг 4,152,
•Орхон аймаг 2,665,
•Өвөрхангай аймаг 772,
•Өмнөговь аймаг 2,144,
•Сүхбаатар аймаг 59,106,
•Сэлэнгэ аймаг 9,010,
•Төв аймаг 40,875,
•Увс аймаг 6,883,
•Ховд аймаг 2,370,
•Хөвсгөл аймаг 15,502,
•Хэнтий аймаг 23,720 нийт 513,948 мал амьтны сэг зэмийг булшлах арга хэмжээг зохион байгуулаад байна.

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгийн 87.249 м2, нийтийн эзэмшлийн талбай 24.497 м2, 2.726 хашаа, хороо 257.787 м2, 142 худаг, уст цэгийн 16.814 м2, 89 агуулахын 7.808 м2, бэлчээрийн 74.350 м2 талбай, нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн тэмцээнд 12 мэргэн буудагч цэцээ сорино DNN.mn

Бразил Улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна.

Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.

Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

З.Октябрь: Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг таны нэрийн хуудас юм шүү DNN.mn

” Аутизмд хийсэн аялал” НҮТББ-ын захирал З.Октябрьтай ярилцлаа.


-Юуны өмнө аутизм гэж юу болох талаар яриагаа эхлүүлье?

-Аутизм бол эмгэг, өвчин биш. Ялангуяа олон нийтийн мэдээлэл өгдөг байгууллагууд  өвчин гэж ойлгуулж буруу мэдээллийг хүргэж олон нийтийн хандлагыг өөрчилдөг. Энэ нь бидний дургүйцэл бухимдлыг төрүүлдэг.

Аутизм нь харилцааны эмгэг буюу тархи мэдрэлийн эмгэг гэж ярьдаг. Шинэ эмгэг биш юм. Одоогоос 200 гаруй жилийн өмнөөс анхны тохиолдол  гарч бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хүмүүс утас, дэлгэцнээс хамааралтай болоод аутизмыг үүсгэж байна, аутизмтай болчихлоо гэж ярьж байна.

Үгүй юм аа, утас байхгүй үед байсан эмгэг юм. Одоо үед түлхүү их болж байгаа нь маш олон хүчин зүйлүүд  нөлөөлж байна. Яг ганцхан ийм зүйлээс болж байгаа гэсэн шалтгаан байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. 

Миний хувьд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн ээж. Хүүхэд маань одоогоос дөрвөн жилийн өмнө аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдож байсан. Хоёр жилийн хугацаанд Бүгд Найрамдах Турк улсад яг энэ мэргэжлийн чиглэлээр тусгай хэрэгцээтэй хөтөлбөртэй сургуульд  хавсрах эмчилгээнд хамрагдаад, одоо маш том амжилт гаргаад бусад хүүхдүүдтэй суралцах хэмжээний энгийн хүүхдээс ялгарахааргүй, дөрвөн хэлээр ярьдаг болсон.

-Нөлөөлж буй хүчин зүйлээс  дурдвал..?

-Хүнсний аюулгүй байдал буюу гений өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд, амьдрах орчны байдал, хэт их стресстэх, метрополист хотод буюу  жижиг мөртлөө асар их ачаалалтай хотод амьдарч байна. Тухайн ураг биед байхдаа эхээс олон эрдэс бодисыг авч гэдсэнд бойжиж байхдаа эрүүл бойжих ёстой байтал тээж байгаа эх өөрөө маш их хүнд металын хордлоготой магадгүй хөгц мөөгөнцрийн хордлого, бамбайн булчирхайн хордлоготой байна.

Энэ мэт эхийн бие 100 хувь эрүүл биш байдаг. Дээрээс нь тухайн ээж химийн болон мөнгөн усны найрлагатай бүхий матт будгийг ашиглаж байна. Утасны дэлгэц хараад  байгаадаа биш интернет богино долгионы сүлжээ гэх мэт бүгд нөлөөлж байна. Тиймээс хэвлийд байхдаа бүрэн гүйцэд хөгжиж чадахгүй, ходоод гэдэс нь шүүрхий, тархи мэдрэлийн тодорхой хэмжээний эсүүд гүйцэд хөгжиж амжаагүй байхдаа төрж байгаа юм. Мөн вакцин нөлөөлж байна. Чанартай вакцин хийлгэх ёстой. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд онцгойлон анхаарч байгаа.

-Аутизмын эмгэгийг эхийн хэвлийд байхад мэдэх боломжтой юу?

-Ер нь боломжгүй. Гэхдээ ямар ээжээс аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд төрөх магадлалтай вэ гэдгийг дэвшүүлдэг болсон. Дэлхийн  шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байгаа. Үе шаттайгаар том том нээлтүүд явагддаг. Ирээдүйд магадгүй ургийг эхийн хэвлийд байхад аутизмын хүрээний эмгэгтэй байна гэдгийг мэддэг болох цаг үе ирэх байх.

-Аутизмтай хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд нийгмээс ирэх хандлага ямар байдаг вэ?

-Хамгийн том бэрхшээл нь нийгмийн хандлага юм. Олон асуудал байдаг ч зарим нэг тохиолдолд ийм хүүхэдтэй болсондоо бараг гундаж, гэрэл гэгээ нь унтарч байгаа нь нийгмийн хандлага буруу байгаагийнх юм. Хүүхдийг гаднаас харвал бие махбодын хувьд согог байхгүй, энгийн хүүхэдтэй адил.

Гэтэл олон нийтийн газар орилох, уйлах, хүний үг хэл сонсохгүй, юм аваад шидэх, эвдлэх, хүн цохих, өөрийгөө цохих гэх мэт зан авираас нь болж хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй гэсэн сөрөг хандлага нь анзаарагддаг. Тийм учраас 2024 онд “Хандлагаа өөрчилье, Эергээр хүлээж авъя” гэсэн үндэсний хэмжээнд аян өрнүүлээд байна. Энэ оны  эхэнд Хөвсгөл аймгийн Тариалан, Сэлэнгэ аймгийн 3 сумаас эхэлсэн.  Иргэд ихээр хамрагдаж байгаа. Удаах  ажил нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 8,9-нд аян эхэлнэ.

Зөвхөн аутизмыг таниулах бус үе тэнгийн ялгаварлан гадуурхалт болон багш, эцэг эхчүүдэд анхан шатны ойлголтыг таниулах үйл ажиллагааг явуулж байна. Яагаад гэвэл үүнийг мэдээгүйгээсээ болоод багш нар нь төвөгшөөж, эцэг эхчүүд нь хүүхдэд зан авирын хувьд муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэх буруу ойлголтоос болж аутизмтай хүүхдүүдийн сурах эрх аюулын хэмжээнд хүрч байна.

Аутизмтай хүүхдүүдтэй цуг суралцдаг энгийн хүүхдүүд тусч, энэрэнгүй, бусдыг байгаагаар нь хүлээж авдаг, юманд хандах хандлага нь чин сэтгэлээсээ байгаа зан чанарыг  бага насны хүүхдүүдэд  хөгжүүлдэг.  Энэ ойлголтыг эцэг эхчүүд мэддэггүй буруу ойлголт өгдөг.

-Таны хувьд хүүхдээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Хүүгийнхээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг гурван настайд нь мэдсэн. Одоо миний хүү 7 настай, хоёр дүүтэй. Энгийн хүүхдүүдээс тун ялгарахааргүй болсон ч сургуульд хамрагдаж чадахгүй гэртээ сууж байгаа. Энэ бол аймшигтай үзэгдэл.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хувьд миний хүү үлгэр дуурайлал нь болсон атал Монгол Улс өнөөдөр сургаж чадахгүй байна гэдэг нь нөгөө эцэг эхчүүдийн хувьд бүрхэг санагдаж байгаа.

Хүүхдээ сургахын тулд үнэтэй сургуульд явуулж, багшид нь аль болох тал засаж байхад бидний энэ байдлыг түлхүү ашигладаг. Гэтэл миний хүүг энд ялгаварлан гадуурхаж, гадаадад сурахаас өөр аргагүй болгож байна. Хүү маань дараагийн Стив Жобс, Eminem гэх мэт мундаг хүмүүс шиг болохыг үгүйсгэхгүй. Магадгүй тэр үед “Монгол хүн байна, монголчууд ийм мундаг” гэх  хандлагаа болимоор байна.

-Анх аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэдгийг мэдсэний дараа хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Янз, янзын хандлага ирж байсан. “Би танай хүүхдийг хөл гар нь татсан хүүхэд байдаг юм болов уу гэж бодсон. Зүгээр л хүүхэд байна”, “Харамсалтай юм, ийм гоё эцэг эхээс ийм хүүхэд ч төрөх гэж ямар насандаа хийсэн үйл лай нь юм болдоо”, “Би яаж ийм хүүхэдтэй болоогүй юм” гээд өөдөөс хараад нулимж байсан хүн ч бий. Ийм сэтгэл эмзэглэм хандлага өдөр тутамд л байдаг. Би сонсож байхад сэтгэл ийм байхад миний хүүхдэд ямар байх вэ гэдгийг эцэг эхчүүд анхаарах  хэрэгтэй.

анай улсад сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд байдаг уу?

 -Байдаг.  Нэг үеэ бодвол маш хурдан хөгжиж байгаа боловч гол нь хүртээмжгүй. Яагаад гэвэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн албан ёсны тоо гараагүй, тандалтаас нь харвал ойролцоогоор  3000-4000 хүн байгаа гэж харж байна. Сошиал орчны хандалтыг харвал 7000-8000 хүн идэвхтэй байдаг. Багшийн хүрэлцээгүй учраас мэргэшсэн боловсон хүчин бэлдэх шаардлагатай.

-Нэг сарын хугацаанд аутизмыг таниулах аян болдог. Энд сайн дурын ажилчид оролцох уу?

-Дөрөвдүгээр сарын 2-оос тавдугаар сарын 2-ныг хүртэл аутизмыг таниулах сар үргэлжилдэг. Дэлхийн аутизмыг таниулах өдөр дөрөвдүгээр сарын 2-нд төрийн ордонд төрийн удирдлагын байнгын хороо, харьяа яамд, бүх улсын байгууллагууд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагууд, эцэг эхийн төлөөллүүдийг хамруулсан том хэлэлцүүлэг хийсэн.

Аутизм тэгш хүртээмж, тулгамдаж буй асуудал, нийгмийн бодлогын байнгын хороогоор дамжуулаад харьяалагдах яамдаар чиглэл өгч ажиллахаар болсон. Давуу тал нь анхааралдаа авч ирээдүйд бидний хүүхдүүдийн төлөө дорвитой шийдвэр,  тогтоол гаргаж байгаа нь томоохон дэвшил юм. Манай НҮТББ нь Дэлхийн аутизмын хорооны гишүүн байгууллага. Дараагийн ажил энэ сарын 27, 28-нд Дэлхийн аутизмын хорооны 14 доктор, профессор, эрдэмтэн манай улсад цахимаар томоохон хэмжээний хурал, семинар зохион байгуулна.

Эмч, багш, сэтгэл судлаачид  гэх мэт аутизмтай холбоотой бүх л мэдэхийг хүсэж байгаа байгууллагууд орох шаардлагатай. 800 хүнийг хамарсан алслагдмал аймаг сумд, мэргэжилтнүүдийг цахим хэлбэрийн сургалтад хамруулна. Энэ хурал Киргиз улсад зохион байгуулагдах гэж байсан ч нэг жилийн хугацаанд хөөцөлдөж, үр дүнд нь манай улсад анх удаа  зохион байгуулагдахаар болсон.

Судалгаа, эрдэм шинжилгээний нотолгоонд суурилсан илтгэл явагдах учраас шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ, мэдээллүүдийг хэн дуртай нь ярьдаг болсон цагт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүмүүсээс бодит үнэн зөвийг сонсгосон нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Тавдугаар сарын 2-нд өдөрлөг зохион байгуулна.

Тухайн өдөрлөгт сайн дурын оюутан, төрийн болон төрийн бус байгууллагууд, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эцэг, эх оролцох боломжтой.  Манай Аутизмд хийсэн аялал НҮТББ-ын албан ёсны хаягаар холбогдоорой.  Арга хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн урлагийн тоглолт, хамтарсан загвар, шоу үзүүлбэр болно. Бид аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тухай кино гаргасан. Уг кино нь “Мөнгөн мод” кино урлагийн наадмаас шилдэг гурван киноны нэгээр шалгарсан. Зөвхөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн талаар биш үе тэнгийнхний дээрэлхэлт, сошиал орчны буруу хэрэглээ, өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харилцах хандлага, хүмүүжлийг хөндсөн кино маань арга хэмжээнд үнэ төлбөргүй гарна.

-Анх хүүхдээ аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг мэдсэн  эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэгдүгээрт цаг битгий алдаарай. Сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байдаг учир тухайн үед ямар хүнээс, яаж сонссоноосоо хамаардаг байж магадгүй. Тиймээс хэзээ нэгэн цагт хүүхдээ хүлээн зөвшөөрөхөөс хойш чиний хүүхдийг чамаас өөр хэн ч ойлгохгүй, хэн ч чиний хүүхдийн төлөө явахгүй. Ямар нэгэн ид шид, эм тарианд битгий найдаарай.

Өвчин биш эмгэг учраас хагалгаа хийлгээд, эм тариа хэрэглээд  зуун хувь сайжирдаг гэсэн үг биш. Эм тариа хэрэглэх, сургалтаар явах, бүх зүйлээр явсан ч гэсэн маш их цаг хугацаа, хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тиймээс замын дундаас  орхилгүй тууштай, итгэл үнэмшилтэй явсан цагт хүүхэд тань өдөр өдрөөр өөрчлөгддөг. Хамгийн гол зүйл нь  тууштай, шинжлэх ухаанч байгаарай. Эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа нь хэтэрхий өөрсдийнхөө өнцгөөр ханддаг нь дахиад нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа шүү гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр байна.

-Танд бусдад хэлмээр санагддаг зүйл бий юү?

-Тухайн хүүхдийг байгаагаар нь хүлээж аваарай. Хатуу бөгөөд үнэн үг хэлье. 2017 оны судалгаагаар 55 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг. 2021 он гэхэд 33 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй болсон.

Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийд асар хурдацтайгаар аутизмтай хүүхдүүд бий болж байгаа. Дэлхийн аутизмын хорооны хийсэн мэдэгдэлд яг энэ чигээрээ байвал 2050 он гэхэд 2 хүүхэд тутмын нэг нь аутизмтай төрнө гэсэн урьдчилсан таамаг байдаг.

Боловсрол мэдлэг өндөр байх тусам хүмүүст энгийн, эелдэг ханддаг, бусдыг ойлгодог болдог. Тэр хэмжээгээрээ та бусдыг ойлгож, бусдыг байгаагаар нь хүлээж зөвшөөрнө гэдэг таны нэрийн хуудас юм шүү.

 

 

Э. Анхчимэг

П. Тэргэлсаран