Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно DNN.mn

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг өнөөдөр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр

Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар

Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеээр солих мэс заслыг шинээр нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг нэвтрүүллээ.

Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдарлын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлэгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтжээ.

Тайлбар байхгүй.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Улмаар мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК-т нийт 3.6 тэрбум төгрөгийн хандив цугларчээ DNN.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү “Нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан. Өнөөдрийн байдлаар 5 орчим хувь нь цастай байна. Увс аймаг хамгийн их цастай байгаа. Нийт 6.3 сая мал хорогдсон. Сүхбаатар аймаг 1.5 сая, Хэнтий 842, Архангай 658, Төв 535 зэргээр мал хорогдлоо. Улсын хэмжээнд малын сэг, зэм устгах ажил үргэлжилж байна.

Голуудын ихээр цас, мөстэй, их хэмжээний ус хуримтлагдсан байгаа учраас шар усны үерийн эрсдэл арилаагүй байгаа.  Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд УОК-т иргэн, аж ахуйн нэгжээс 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Туваан: Засгийн газар хаврын тариалалтаас өмнө улаанбуудайн үнийг зарлах нь зүйтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны гишүүнээр нь ажиллаж байгаа Гурилын үнийн өсөлтийг судлах ажлын хэсгийн хурал өнөөдөр (өчигдөр) боллоо. Тус хурлаар ямар асуудлыг хөндөж ярилцсан бэ?

-Засгийн газраас гурилын гаалийн татварыг чөлөөлөх хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ нь нэлээд маргаан дагуулж байгаа. Нэг талдаа гурилын үнийг бууруулж, иргэдэд очих үнийн дарамтыг бууруулах зорилготой. Гэвч нөгөө талдаа стратегийн хүнс болох гурил үйлдвэрлэгч, улаанбуудай тариаланчдад хүнд цохилт болно гэсэн хоёр байр суурь байгаа. Тиймээс энэ ажлын хэсэг парламентаар хэлэлцэхэд аль нь зөв байх вэ гэдэг дээр зөвлөмж, мэдээллийг гаргаж өгөх зорилготой байгуулагдсан. Мөн дэд ажлын хэсэг бий. Түүнд нь тариаланчид, мэргэжлийн холбоод, ХХААХҮЯ, Сангийн яам, Хөдөө аж ахуйн корпораци, гааль гээд олон салбарын төлөөлөл орсон. Өнөөдөр (өчигдөр) хурлаа хийлээ. Миний хувьд энэ асуудал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Гурил үйлдвэрлэл, улаанбуудайн тариалалт хоёрыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тийм учраас тариаланчдын хэлээд байгаа өнцгийг авч үзэх шаардлагатай гэдгийг ярьсан. Мөн гурилын үйлд вэрүүдтэй холбоотой зүйлүүдийг ч ярьж байгаа. Өнгөрсөн 2022 онд 280 мянган тонн улаанбуудай импортоор авсан. Гэтэл үүнээс болоод тариаланчдын улаанбуудай борлуулалтгүй болж байсан. Тэгэхээр энэ удаагийн нөхцөл байдал ч ялгаагүй. Хуулийн төслийг баталж болно. Гэхдээ миний хувьд хугацаа болон хэмжээг оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Анх ХХААХҮЯ-наас 25 мянган тонн гурилыг долдугаар сарын 1 хүртэл импортлох санал өгсөн ч хугацаа, хэмжээг нь авсан. Харин яамныхан дээрх байр суурь дээрээ одоо ч байгаа юм билээ. Угаасаа хэмжээ, хязгааргүй явуулах нь манай улсын газар тариаланд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, ямар хэмжээний улаанбуудай хураан авч, хэдэн төгрөгөөр борлуулах вэ гэдэг тариаланчдын хамгийн хүнд асуудал байдаг. Тиймээс энэ асуудлыг Засгийн газарт оруулж, улаанбуудайн үнийг эртхэн зарла гэсэн байр суурийг би илэрхийлсэн. Удахгүй шийдвэр болж гарах байх гэж бодож байгаа.

-Гурилын үйлдвэрүүд тариаланчдын улаанбуудайг зэрэглэл бууруулж авдаг. Төлбөрийг нь өгөхгүй уддаг гэдг ийг тариаланчид хэлж байсан. Тэгэхээр биржээр улаанбуудайг худалдаалах асуудал энэ удаад хөндөгдөх үү?

-Бүх зүйл хоёр талтай. Манай тариаланчдын улаанбуудай чанартай, чанаргүй гэдэг асуудал яригдсаар ирсэн. Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж байгаа нийт улаанбуудайн 60 орчим хувь нь дөрөвдүгээр сортын буюу хамгийн бага зэрэглэлийнх байдаг. Энэ бодит үнэн.

Тэгэхээр гурилын үйлдвэрүүдийн худалдан авч байгаа улаанбуудай чанартай байж гэмээнэ гурил нь чанартай гарна. Тийм учраас стандарт тавьж авах нь аргагүй. Хоёрдугаарт, улаанбуудайн чанарт байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн нөлөөлдөг. Ноднин жилийн намар 17 хоног хур бороо орсонтой холбоотойгоор тариа түрүүн дээрээ соёолсон. Энэ бол маш ховор тохиолддог үзэгдэл. Тэгээд хураан авсан тариан дотор нь ногоорчихсон тариа бас холилдсон. Харамсалтай нь түүнийг ялгах боломж өнөөдөртөө Монголд байхгүй тул улаанбуудайн үнэ буурсан. Хэрэв үүгээр гурил хийвэл гурилын чанар эрс муудна. Тиймээс салбар яамнаас 80 мянган тонн улаанбуудайг чанар сайжруулах байдлаар авч Цагаан сарын гурилын хэрэгцээг хангасан. Бид гурилын үйлдвэрүүдээр очиж танилцсан. Гэтэл өнөөдрийн яриад байгаа шиг гурилыг 3000 орчим төгрөгөөр зарж байгаа асуудал алга. Стандартын шаардлагад хүрсэн улаанбуудайг тэд тонныг нь 1.1-1.2 сая төгрөгөөр авсан гэдгээ хэлж байна. Харин үйлдвэрээс зарж байгаа үнэ 1900, иргэдийн гарт 2100-2200 төгрөгөөр 50 килограммын г у рил очиж байна. Харин нэг килограммаар савласан, томоохон супермаркетуудаар зарж байгаа үнэтэй холилдоод байна. Тиймээс жаахан ялгаж зааглаад яг хаана үнийн нэмэгдэл яваад байгааг ярих шаардлагатай. Ажлын хэсэг дээр үйлдвэрлэгч, тариаланч, хэрэглэгчээ бодсон алтан дундаж шийдвэрийг олох хэрэгтэй. Түүнээс биш аль нэг талаа татаж унагаж болохгүй. Мөн хамгийн чухал нь Засгийн газар хаврын тариалалт эхлэхээс өмнө тариаланчдаас улаанбуудайг худалдан авах үнэ болон хэмжээгээ эртхэн зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Гурил хэт өндөр үнэтэй байгаа баруун аймгуудад буюу хэсэгчилсэн байдлаар импортын гурилыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн санал зарим гишүүнээс гарч байсан. Ингэж ер нь болох уу?

-Болно. Болохгүй юм огт байхгүй. Үнийн нэмэгдэл бол тээвэр ложистиктэй холбоотой. Улаанбаатар хотоос алслагдсан байдлаас шалтгаалан үнэ өсөөд байна. Тэгэхээр баруун аймаг буюу нийслэлээс хол амьдарч байгаа нь та нарын хохь гээд орхиж болохгүй. Тиймээс бүсчилсэн байдлаар асуудлыг харж, бүсийн нэмэгдэл, бодлогын асуудал яригдах ёстой гэж бодож байна. Асуудлыг ул суурьтай авч үзэж, ярилцахгүй бол Улаанбаатараас хол тэр бүс нутагт амьдрах иргэн үлдэхгүй. Үүнийг бодолцож, бодлогоор энэ асуудлыг шийдэх ёстой.

-УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн эсэхийг шалгаж, хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэж байсан. Ажлын хэсгийн зүгээс энэ шалгалтыг хийх үү?

-Ажлын хэсэг дөнгөж өчигдөр (уржигдар)-өөс ажиллаж эхэлж байна. Гурилын үйлдвэрүүдээр орж мэдээллээ авсан. Монголд 10 гаруй гурилын үйлдвэр ажиллаж байгаа. Үүнээс 4-5 том компани нь улаанбуудайн 90 орчим хувийг худалдан авдаг. Харин гурилын үйлдвэрүүдийн хүчин чадлаасаа бараг тав дахин өндөр хэрэгцээтэй болчихсон. Тэгэхээр өрсөлдөөн гарах боломж нөхцөл бүрдсэн. Мэдээж үнийг ийм өндөр байлгаад байж болохгүй. Үндэслэлгүй өндөр үнэтэй гурил хэрэглэж байна уу. Хаанаа үнийн өсөлт нь яваад байгааг харах ёстой. Гурилын үнэ 2022 онд 46, 2023 онд 16 хувь буюу нийтдээ 62 хувиар нэмэгдчихээд байгаагийн бодит өсөлт нь хаана байгааг нарийн харах хэрэгтэй. Ингэж байж үнэн, зөв шийдвэр гарна.

-Танай намын дарга Л.Гантөмөр “ЗГХЭГын дарга энэ салбарыг самрах гэж байна” гэсэн утгатай зүйлийг цахимд бичсэн. Түүний хариуд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ихэнх гурилын үйлдвэрүүд АН-ынх” гэсэн. Үнэхээр гурилын үйлдвэрүүдийн эздүүд танай намын харьяалалтай, түүгээрээ дамжуулж нөлөөлөөд байгаа зүйл бий юу?

-Улстөржих, улстөржихгүй сэдэв гэж байх ёстой. Миний хувьд гурилын үйлдвэр, үнэ дээр улстөржмөөргүй байна. Яагаад гэхээр чөлөөт эдийн засагтай, хувийн өмчийг дээдэлсэн системээр явж байгаа орны хувьд гурилын үйлдвэрүүдээ тэр, энэ намынх гэх нь буруу. Гурилын үйлдвэр хүнд салбар. Тиймээс гурилын үйлдвэрүүд, үнэ дээр битгий улстөржөөсэй л гэж би бодож байна. Гурил стратегийн гол хүнс. Дээрээс нь инфляцид нөлөөлдөг гол гурван бүтээгдэхүүний нэг нь. Гадны гурил хязгааргүйгээр гаалийн татваргүй ороод ирлээ гэхэд дотоодын үйлдвэрлэлд нөлөөлж л таарна. Улаанбуудайн экспорт байхгүй учраас түүний борлуулалтад ч нөлөөлнө. Тиймээс эрүүлээр харж, асуудалд хандах нь зөв.

-Энэ жилийн өвөл, хавар нэлээн чанга болж байна. Нийтдээ 20 орчим сая толгой мал хорогдоно гэсэн тооцоолол гарсан. Та орон нутгаар яваад ирсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөө явж байхдаа 80аас дээш насны ахмадуудтай уулзаад асуухаар ийм зуд үзээгүй гэж байна лээ. Тэгэхээр ямар хэмжээний байгалийн гамшиг гэдэг нь тодорхой. 1944 онд болсон мичин жилийн зуднаас ч илүү хүнд нөхцөлтэй байлаа. Үүнийг харгалзан Засгийн газар гамшгийн зэрэг тогтоогоод зарласан. Улсын хэмжээнд 20 аймгийн 220 сум зуданд өртсөн. Газар дээрээ үнэхээр аймшигтай нөхцөл байдалтай байсан. Увс аймгийн нутагт л гэхэд 50 градус давж хүйтэрсэн. Мөн 40-өөс дээш хэмийн хүйтэн 35-38 хоног үргэлжилсэн. Харин одоо бол бид бодлогын асуудлаа ярих хэрэгтэй. Мөн зудын хохирлыг барагдуулахад анхаарах ёстой. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс малчдын зээлийг тэглэе гэсэн санал гаргасан. Гэхдээ бүх зээлийг биш. Малчид нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээлтэй. Эдгээрээс хохирол харьцангуй их байсан малчдын зээлийг тэглэж болно. Хоёрдугаарт, малжуулах хөтөлбөрт зарцуулах 22 тэрбум төгрөг ХНХ-ын сайдын багцад байгаа юм билээ. Гэтэл энэ мөнгөөр тооцоод үзэхэд 500-600 өрхийн л асуудлыг шийдэж болно. Нийтдээ 15-20 сая мал хорогдоно гэж тооцоод 500 малаар дундажлаад үзэхээр 30-аад мянган өрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс үүнийг нэлээд өргөн хэмжээнд шийдэх хэрэгтэй. Үгүй бол төв суурин газрыг чиглэсэн 2000-аад оны их нүүдлийн хоёр дахь давлагаа явахыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр мал тооллогыг хагас жилээр дахин хийгээд их хохирол амссан малчдад урт хугацаа, маш бага хүү, эргээд малаар нь юм уу, мөнгөөр төлж болох нөхцөлтэй малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Ер нь цаашдаа мал аж ахуйн цогц бодлого гаргаж, өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Учир нь дэлхийн дулаарал бусад улсад халуун нэмэгдэх байдлаар илэрч байгаа бол манай улсад хур тунадас нэмэгдэж байна шүү дээ.

-Залуу малчдыг байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, хадлан бэлдэх, ногоон тэжээлээ тарих зэрэгт сургах ажлыг хийх хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Залуу малчдад хандсан бодлого зайлшгүй байх ёстой. Хөдөөд залуу малчны тоо эрс багассан. Дээрээс нь залуу малчдын гэр бүл гэж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар асуудал болсон. Уг нь үүнийг шийдэх их амархан. Малчдын үйлдвэрлэж байгаа мал, мах, түүхий эдийг нь үнэ цэнтэй болгосноор шийдэгдэнэ. Өнөөдөр арьс, шир хог болсон. Нэг хонины нэхий ядаж 25 кг гурил болдог хэмжээнд байвал тэнд байх хүмүүс дур сонирхолтой байна. Яагаад гэхээр орлогоороо амьдралаа аваад явчихдаг болчихвол хөдөөдөө амьдарна шүү дээ. Одоо орлого нь хэрэгцээнд нь хүрэхгүй болохоор илүү ихийг хайж суурин газар бараадаад байна.

Хоёрдугаарт, Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилсан гэр бүлгүй залуу малчдын чуулга уулзалтыг хүмүүс шоолоод л байсан. Гэтэл тэндээс 20 гэр бүл бий болсон. Тэгэхээр үүн шиг бодлогыг илүү сайжруулж хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор манайхан охидоо сургуульд явуулаад хөвгүүдээ мал дээр авч үлдсээр байтал гэр бүл зохиох асуудал нь маш хүнд болсон. Үүнд төрөөс маш сайн анхаарал хандуулахгүй энэ чигээр нь явуулбал тун удахгүй малчингүй болно. Малчингүй болчихвол Монгол яах вэ гэдэг маш том асуудал үүснэ.

-Малчдын зээлийг тэглэх тал дээр талцал үүсдэг. Дээрээс нь малчид маань залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна гэсэн шүүмжлэлүүд ч гарсан. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Малчид бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс огт биш. Үүн дээр би эсрэг байр суурьтай байна. Монголчуудын амьжиргаа хүнд байгаа энэ цаг үед хамаг ачааг малчид л нуруун дээрээ үүрч яваа. Хөдөөнийхнөөсөө махныхаа хэрэгцээг үнэгүй хангадаг маш олон айл бий. Хэрэв тэд өнөөдрийн ханшаар өдөр бүрийн махны хэрэгцээгээ худалдаж авбал авч байгаа цалин нь амьдралынх нь бусад хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Хоёрдугаарт, гамшгийн үед бид малчдаа зөнд нь хаяад суух юм уу. Нөгөө ардчиллын хамгийн том төлөөлөл болсон АНУ-д ковидын үед иргэд, компаниуддаа маш их хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн. Мөн Японд болдог газар хөдлөлт, цунамигийн үеэр ч ийм дэмжлэгүүдийг үзүүлдэг. Энэ бол дэлхийд байдаг практик. Ардчилал, зах зээл төгс хөгжсөн улсуудын жишээ энэ. Ганцхан Монголд үүнийг хийгээд малчдыг давраагаад байгаа юм байхгүй. Үүнээс гадна бид мал аж ахуйгаа суурин байдал руу бүгдийг нь шилжүүлэх эдийн засгийн нөөц огт байхгүй. Суурин маллагаатай болгоод тэжээнэ гэдэг чинь ам руу нь мөнгө хийж байна л гэсэн үг. Одоо орлого нь хүрэхгүй байгаа шүү дээ.

-13 настай охиныг цагдаагийн дөрвөн албан хаагч бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэргийг шалгах ажлын хэсэгт та орсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?

-Даваа гаригийн АН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Бүлэг дотроосоо байгуулсан гэсэн үг. Үнэхээр маш муу, ичгэвтэр зүйл болсон. Бүх монголчуудын сэтгэлийг сэртхийлгэлээ. Бага насны хүүхдийг, тэр дундаа тэдний эрхийг хамгаалж байх ёстой байгууллагын албан хаагчид бүлэглэн хүчирхийлэл үйлдэнэ гэдэг маш жигшүүртэй хэрэг. Олон улсын түвшинд энэ асуудал яригдвал Монгол Улсаараа дэлхий нийтийн өмнө ичгэвтэр байдалд орно. АН энэ талын асуудлыг дандаа хөнддөг, хуулийг чангатгахыг зорьдог. Тийм ч учраас ажлын хэсгийн үндсэн зорилго бол энэ төрлийн гэмт хэрэг дахиж гаргахгүй байх, нийгэм үүнийг жигших, хуулийг чангатгахын төлөө ажиллах юм.

-Хуулийг чангаруулахаас гадна цагдаагийн алба хаагчдын ёс суртахууныг дээшлүүлэх гэдэг асуудлыг олон нийт хөндөж байна. Тэгэхээр энэ талын ямар ажлуудыг хийвэл дээр вэ?

-Хүмүүсийн хамгийн их дургүйцэж, зэвүүцэж байгаа нь мэдээж бага насны хүүхдийг хүчирхийлсэн явдал. Дээрээс нь ар гэр нь хамгаалуулах гэж цагдаад хандаж байхад албаны нууцад хамаарах байдлыг нь далимдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, бүлэглэн хүчирхийлсэн. Энэ бол үнэхээр соёлт хүн төрөлхтний бүх хэм хэмжээсүүдийг давсан жигшүүрт хэрэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх тал дээр хаа хаанаа анхаарах шаардлагатай. Мөн ёс зүйн хэм хэмжээний сургалтыг хийхгүй бол болохгүй нь. Саяхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны хариуцлагыг нэмэгдүүлснээр тухайн зөрчил эрс буурсан. Яг үүн шиг энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулах шаардлага байна. Дээрээс нь хууль хүчний байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүс дотооддоо сургалт явуулж, хүний нөөцөө бүрдүүлэхдээ анхаарах ёстой.

-Энэ хэргийг АТГ шалгахаар болсон. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Цагдаа шалгахгүйгээр АТГ-аас шалгасан нь зөв ч байж магадгүй. Тусгай субьектын гэмт хэрэг гээд тэгж байгаа байх. Ер нь цагдаа шалгахаар өөрөө, өөрийгөө шалгах болчихоод байгаа юм. Тиймээс АТГын мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг тусгай хэлтсийнхэн үнэн зөвөөр тогтооно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Categories
мэдээ нийгэм

Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил эхэллээ DNN.mn

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг  өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил илэрчээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах 6 ТҮЦ-ийн үйл ажиллагаанд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлэн ажилласан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4-д зааснаар дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан байршил, тогтоосон бүсэд түргэн үйлчилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулж болох талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуульд оролцох 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эсвэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуультай.

Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ. Харин аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг энэ сарын 10-ны дотор дүгнэж, шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг засварлуулахаар нам, эвслүүдэд мэдэгдэх зохицуулалттай. Тэгвэл ҮАГ 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж энэ сарын 17 хүртэлх хугацаанд ҮАГ-т дахин хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр, Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар эрсдэл их гарсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх, агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх, түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампын “Энхийн төлөвлөгөө” DNN.mn

” The Washington Post” сонин Трампын төлөвлөгөөг мэдэх эх сурвалжаас эш татан “АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины эрх баригчдыг Орост газар нутгаа өгөхийг албадах замаар Украины дайныг зогсоож чадна гэж хамтрагчиддаа ярьсан байна” гэж мэдээлэв. Цагаан ордны тэргүүн асан “Крым, Донбассыг Орост нэгтгэхийн тулд Киевт шахалт үзүүлэх болно” гээд Орос, Украин хоёулаа өнөөгийн нөхцөл байдлаас “нүүр бүтэн гарах” гарцыг хайж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Украины зарим хэсгийн оршин суугчид Оросын нэг хэсэг байхад дургүйцэхгүй байна” гэж хэлсэн аж. Энэ хандлага нь Украинд цэргийн дэмжлэг үзүүлж, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийг онцолсон АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены бодлоготой зөрчилдөж байна гэж тус сонин онцолжээ.

Украины зарим газар нутгийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэглэмийн нөлөөллийн хүрээг өргөжүүлэх тул зарим дэмжигчид нь Трампыг энэ аргаас татгалзахыг ятгах гэж оролдсон гэж “The Washington Post” сонин мөн бичжээ. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатор Линдси Грахамын хэлснээр тэрээр “Чөлөөт цагаа 100 хувь Трамптай Украины талаар ярихад зарцуулдаг” гэжээ. Грахам

“Путин төлбөрөө төлөх ёстой, тэр ялж чадахгүй” гэж үздэг байна. Түүний бодлоор Украин НАТО болон Европын холбоонд элссэнээр л дайныг зогсоож чадна, гэхдээ Трамп энэ талаар бага ярьдаг гэжээ.

Америкийн удирдагч агсны сонгуулийн штаб энэ нийтлэлийн талаарх сонины асуултад шууд хариулахаас татгалзсан байна. Харин Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Каролин Левитт “Энэ бол ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар ямар ч ойлголтгүй, нэрээ нууцалсан эх сурвалжаас гаралтай мэдээлэл байна. Ерөнхийлөгч Трамп бол аллагыг зогсоох тухай ярьж байгаа ганц хүн” гэж хэлжээ.

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал “Орос, Украины дайныг 24 цагийн дотор зогсоож, талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгана” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ч тэрээр үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байгаагаа олон нийтэд хэлэхээс татгалзсаар ирсэн юм. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орост газар нутаг өгөх Трампын санааг болиулахын тулд Цагаан ордны тэргүүн асанд тус улсад айлчлан фронтын шугам руу явахыг санал болгон “24 цагийн дотор асуудлыг шийдэх боломжгүй гэж Трампыг итгүүлэхэд 24 минут хангалттай” гэж мэдэгдсэн Америкийн ерөнхийлөгч асанд “эхэлж бодоод дараа нь ярь” гэж зөвлөж байсан билээ.

Трампын гадаад бодлогын зөвлөхүүд болон стратегичид НАТО-г цаашид өргөжүүлэхийг эсэргүүцэн, үнэндээ Украиныг тус байгууллагад элсүүлэхийн эсрэг байгаа бөгөөд Вашингтон АНУ-ын ашиг сонирхолд Хятадаас ирж буй заналхийллийг саармагжуулж, ОХУ-ын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үздэг гэдгийг “The Washing­ton Post” сонин мэдээлжээ.

Олон улсын нэртэй улс төр судлаачид бараг бүгдээрээ түрэмгийлэгчдэд буулт хийвэл юунд хүргэдгийг А.Гитлерийн туршлага бидэнд бэлхэн харуулж байгаа учир В.Путинд ямар нэгэн буулт хийж болохгүй гэж байгаа юм. “Сонгуулиас өмнө Трампын Кремлээс мөнгө авсан хэргүүд нь нийтэд ил болно”, “Трамп Бүгд найрамдах намыг мафийн аргаар удирдаж байна”, “Трамп бол Путины тавиул мөн”, “Трамп ерөнхийлөгч болохгүй гэдгээ мэдэж байгаа учир нэр дэвшигчийн боломжоо ашиглан Путинд тус болж байна”, “Трамп дарангуйлал тогтоохыг хүсэж байна”, “Шүүхийн шийдвэрүүд Трампын хувь заяаг шийднэ” гэх мэтээр янз бүрийн мэдэгдэл хийж байгаа ч Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол ардчилалд аюул учирна гэдэгт харин бүгд санал нэг байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Матад суманд хээрийн гал түймэр гарч, 700 га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн гал түймэр гарч 700 га талбай шатжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.04.09/ өдрийн 18:55 цагт ОБГ-т ирсэн бөгөд тус аймгийн Матад суманд байрлаж буй Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж, түймрийг 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртсөн байна.