Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН: Ар гэрийнхэн нь нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа DNN.mn

Ардчилсан намаас 4/11 мэдээлэл хийлээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хилс хэрэгт орсон хүмүүсийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ямар нэг байдлаар алагчлалгүйгээр, хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар 2023 оны 12-р сарын 31-ээр цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлт тус хуулийн хугацааг байхгүй болголоо. Аливаа нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт 10, 20, 100 жилийн дараа илэрдэг учраас ар, гэр, үр хүүхдүүдэд нь хэзээд нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа” гэлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н Лхагвадорж “Ардчилсан намын байртай холбоотой, С.Зориг агсны хөшөөтэй холбоотой өнгөрсөн 12 жилийн өмнөх асуудлаа өнөөдөр мэт хий худал мэдээллээр улс төр хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар таныг ийм увайгүй үйлдэл хийхээ зогсоохыг юуны өмнө шаардаж байна. Нямбаатар дарга маань хаваршаа юу, жаахан сэтгэлээр унаа юу, хувь хүнийх нь бухимдал нь нийгэмд гарч өдрөөс өдөрт намынх нь улс төрийн рейтинг унаж байгаа энэ нөхцөл байдалд гудамжинд гараад энгийн иргэд нь гудамжинд гараад энэ нийслэл хот чинь, энэ Монгол Улс чинь, эрх барьж байгаа нам чинь удирдаж чадахгүй байна гэдгээ илэрхийлсний төлөө хаа сайгүй атамануудаар дүүрсэн хэмжээндээ байгаарай гэж ард түмнээ доромжилдог Х.Нямбаатар даргаа та эрүүл мэндийн байгууллагад хандах цаг нь болчихсон юм болов уу гэж хувь хүний үүднээс зөвлөмөөр байна. Яг одоо Ардчилсан намын байртай мэдээллийг албан ёсоор хүргэе.

Нэгт, С.Зориг агсны хөшөө бол Ардчилсан намын өмч биш Зориг сан, ард түмний өмч юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Зориг агсны хөшөөг заржээ гэдэг сошиал орчинд тавьсан мэдээ та хууль зүйн сад байсан худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээдэг хууль зүйн санкцийг хүртэл мэдэж байгаа. Иймээс С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намд зарах эрх байдаггүй юм. Зарах дээрээ тулбал хамгийн түрүүнд үгүй шүү гэдэг хариултыг Ардчилсан Монгол Улсын зүрх нь цохилж байгаа иргэн болгон хамгаалж авч үлдэнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёрт, Зориг агсны хөшөө байрлаж байгаа, Ардчилсан намын байр байрлаж байгаа тэрхүү байрны яг хөшөөний талбай бол нийслэлийн нийтийн өмчийн газар юм. Энэ өмчийн газрыг Нямбаатар сайд таны удирдаж байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албаны хүмүүс тань сайн мэдэж байгаа. Ардчилсан нам тэр газрыг худалдахгүй. Нийслэл, нийтийн өмчийн газар таны удирдаж байгаа байгууллага тань хэний өмч вэ гэдгийг тодорхой мэдэж байгаа. Хоосон улс төржилт хийж байна уу аль эсвэл үнэхээр хаваршаад эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон байна гэдгийг гайхаж байна гэдгийг хэлмээр байна.

Гуравт, Ардчилсан намын байр байрлаж байгаа цэнхэр байртай холбоотой асуудлыг ярьж байна. Бид нуух зүйл байхгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг авчирсан дөрвөн том холбоодын гуравт нь тэр үед улсаас байр олгосон байдаг юм билээ. МОАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо. Шинэ дэвшилтэт холбоо бол тэрхүү цэнхэр байр. Бид сар бүр түрээсээ төлж С.Зориг агсны хөшөө бүхий байранд үйл ажиллагаа явуулж байна. Шинэ дэвшилтэт Холбооноос 2012 онд Зориг санд энэхүү байраа өөрчлөөд сайжруулъя гэдэг бичиг өгсөн. Аль хэзээний гэрээ нь дууссан хуучирсан мэдээн дээр өнөөдөр худал мэдээлэл түгээж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байвал эрх баригч МАН-ын хамгийн их хүсэхгүй байгаа, ардчиллынхны зүрхэндээ хайрладаг С.Зориг агсны тэрхүү нэрээр улс төр хийж байгаа энэ байдал чинь ард түмний жинхэнэ бухимдлыг бий болгож эрх баригчдын эсрэг томоохон хөдөлгөөн жагсаалыг авчрах вий гэж хатуу сануулмаар байна. Өдөр өдрөөр эрх баригч намын рейтинг, нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа. Энэ бухимдал уураа юм л бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу чихэхээ болиорой гэж сануулмаар байна.

Өнгөрсөн түүхүүдийг эргэн сануулбал 2008 оны 07-р сарын 01-ний хар гэгдэх өдөр ард түмнээ хайр найргүй буудсан төр хэн ч хариуцлага нэхээгүй шүү. албаар шахуур байраа шатаачхаад 14,6 тэрбум төгрөгөөр дахин том байр бариулсны 11 тэрбум нь татвар төлөгчдийн халаас буюу энгийн иргэдийн мөнгөөр байр барьсныг бид мартаагүй байна” хэмээн ярилаа.

Categories
story-news

Ж.Отгонбаяр: Төрийн хүний ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна

Ж.Отгонбаяр: Төрийн хүний ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна

Categories
story-news

Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулахаар хуулийн төсөлд тусгажээ

Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулахаар хуулийн төсөлд тусгажээ

Categories
story-news

Х.Ганхуяг: Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй

Х.Ганхуяг: Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй

Categories
story-news

С.Хулангаа: Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх

С.Хулангаа: Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх

Categories
story-news

Н.Ариунцэцэг: Хувцсыг загварчилж өмсөх нь хүнийг илүү өөртөө итгэлтэй болгодог

Н.Ариунцэцэг: Хувцсыг загварчилж өмсөх нь хүнийг илүү өөртөө итгэлтэй болгодог

Categories
мэдээ нийгэм

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө DNN.mn

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Өнөөдөр Монголын оюутны спортын холбоо, наадмын зохион байгуулах хороо болон их дээд сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Энэ удаагийн наадамд 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан тамирчид спортын 10 төрлөөр өрсөлдөнө.

Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь оролцоно гэсэн судалгаа гарчээ.

Наадмын бэлгэдлийг зөвхөн Монгол Улсад байдаг “Мазаалай” баавгайг сонгосон байна.

Тэд мазаалайг хайрлаж хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд нийгмийн анхаарлыг хандуулж байгаа нь оюутны спортын наадмаар дамжуулж нөлөөллийн ажил болж буйг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

Зохион байгуулагчид тэмцээн уралдаан явагдах ордон, медаль болоод тус наадамд зориулагдан гарсан сэтгүүлийг мөн танилцуулав гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.11) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 01 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй Улсын Их Хурлын гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуралдаанд танилцуулав.

Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт хийх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны дарга хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаартай холбоотой тодруулга хийж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Ийнхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 80 хувь нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2022 оны 49 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсгийн хуралдаад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёоллыг бэлтгэжээ.

Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа. Түүнчлэн ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хэд хэдэн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өөрчилж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулахаар төсөлд тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 34 хуулиар мэргэжлийн холбооны үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд эдгээр хуульд мэргэжлийн холбооны ажиллах чиг үүргийг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Төсөлд мэргэжлийн холбоо гэж салбар эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага тухайн салбарын мэргэжилтнүүдэс бүрдэж байгуулагдсан холбоог, харин Мэргэжлийн нэгдсэн холбоо нь мэргэжлийн холбоодоос бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоо байхаар тус тус тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлагыг тусгаж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх бөгөөд тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 50-иас дээш хувийг эзэлдэг мэргэжлийн холбоод байхаар төсөлд тусгажээ.

Хэрвээ мэргэжлийн холбоо нь тухайн салбарын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд нийцүүлэн мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг М.Оюунчимэг гишүүн танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх бөгөөд баримт бичгийг нягтлан шалгах, уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл шаардлагыг хуулийн төсөлд шинээр нэмж тусгасан байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй томьёоллуудыг мөн ажлын хэсгээс бэлтгэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар салбарын мэргэжлийн холбоодын эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах, салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулах, улсын төсвийн ачааллыг багасгах боломж бүрдэх юм байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн. Түүнчлэн “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт” гэсэн 6 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, бримт бичгийн нягтлан шалгах” гэсэн 7 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах” гэсэн 8 дугаар зүйл, “Гуравдугаар бүлэг Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг”, “Мэргэжлийн нэгдсэн холбоонй үйл ажиллагаа, зохион байгуулалт” гэсэн 10 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан есөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн хоногт шар өвс шатсан хоёр дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Хуурайшилтын үед ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

-Тамхи, шүдэнзний галыг ил задгай орхихгүй байх

-Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх

-Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ DNN.mn

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн нутагт зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр (2024.04.10) 09:39 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүрийн жолооч, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ийн жолоодож явсан “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байв.

Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгөв.

 

 

Эх сурвалж: ОБЕГ