Categories
story-news

О.Тэнүүн: Өнөөгийн буруу бодлогоос үүдэж Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны азтан лхагва гаригт тодорно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд:

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл DNN.mn

“Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ агуулга нь хүний эрхийн асуудлаас эхлээд улс оронд таатай, тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас гадагшаа явах зэрэг олон асуудал хөндөгдөж буйг нийгэм шүүмжилж байна. Энэ асуудлаар хуульч Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдэгдэл нийгэмд нэлээд анхаарал татаж байгаа. Хуульч хүний хувьд танаас хүний эрхийн талаар асуумаар байна. Иргэн хаана, хэрхэн амьдрах нь хүний эрхийн асуудал мөн үү?

-Мэдээж Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд заасны дагуу гадаад улсад зорчих, тэндээ оршин суух, эх орондоо эргэж ирэх эрхтэй. Энэ нь зөвхөн Монгол хууль тогтоомжоос гадна Олон улсын гэрээ конвенцоор баталгааждаг. Монгол улсын иргэнийг гадагшаа явуулна, явуулахгүй гэдэг хүний эрхийн асуудал яалт ч үгүй яригдаж таарна

Х.Булгантуяа сайдын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг сонссон. Манай улс хүн ам цөөтэй. Дотоодод ажиллах хүчээ авч үлдэх асуудал чухал байгаа. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүн амын зургаан хувь гэсэн үг. Тэдний 60 хувь нь амьжиргаа, ажил хөдөлмөрийн орлогоо сайжруулахаар зорьсон. Энэ тохиолдолд ажиллах хүчнээ яаж дотоодод авч үлдэх тухай асуудлыг хөндсөн гэж ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг шууд гадаад руу явуулна, явуулахгүй гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжгүй. Нэг ёсондоо энэ бол хүний эрхийн ноцтой асуудал.

-Өнөөдөр Монгол Улсад цалин хангамж, амьдрах орчин гээд олон асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдэхийн тулд иргэд гадаад руу хүнд хөдөлмөр эрхлэхээр явж байгаа шүү дээ. Нийгмийн суурь хэрэгцээг эрх баригч нам хангаж өгөөгүй байж ийм мэдэгдэл хийх нь хэр зөв юм бэ?

-Энэ бол орлого олох, амьдралын таатай нөхцөлийг бий болгох тухай бодлогын чухал асуудал. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдарна гэвэл амьжиргаанд хүрэлцэхүйц орлоготой, амьдрах орчин, нийгмийн суурь асуудлууд болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ хангагдсан байх асуудал хөндөгдөнө. Энэ бол төрийн үндсэн хийх ёстой ажил. Өргөн хүрээгээр нь шийдвэрлэж байж өнөөдөр яригдаад байгаа гадагшаа иргэд олноор явах эсэх асуудал шийдэгдэх юм.

Иргэдээ барья, эх оронд нь үлдээе гэвэл өргөн хүрээний ажлыг хийх ёстой. Ажлын байрны таатай орчин, бизнес эрхлэлтийн таатай орчин гээд тулгамдаж байгаа асуудал асар өргөн. Ажлын байрыг төр ганцаараа бий болгохгүй. Үүнийг төр ч ганцаараа шийдэх боломжгүй. Ерөөсөө бизнесийн орчныг илүү нээлттэй, таатай болгоход анхаарах ёстой. Санхүүгийн эх үүсвэр, бага хүүтэй зээл, байгаль орчны нөхцөл байдал зэргээс бизнес маш их хамаатай. Бизнесийн гол салбарууд байгаль орчин, цаг уураас хамааралтай байдаг. Нэг ёсондоо маш богино хугацаанд гол салбарууд ажилладаг учраас энэ бүхнийг тооцсон бизнесийн салбарыг бодлого хэрэгтэй. Татварын орчныг сайжруулаад ирвэл гадагшаа явна гэдэг бол үр дагаврын шинжтэй зүйл.

-Эсвэл өнөөдөр нийгэм маань амьдрахад таатай болчихсон уу. Та бас сөрөг хүчин АН-д харьяалагдаж буй хуульч. Цалин хөлс, эдийн засаг, нийгмийн асуудлын тойм судалгаа та бүхэнд бий байх. Гадаадаас иргэдийг авчирлаа гэхэд ажиллаж амьдрах орчин бүрдсэн болов уу?

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаа байдаг. Гадаад руу явж ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн 25-50 хувь нь өрхийн орлого буурсан, 50 хувь нь эргээд буцаж гадагшаа явах сонирхолтой байна гэдэг үр дүн гарсан байдаг. Хэрэв бид бодлогоо сайжруулахгүй бол иргэд маань гадагшаа дүрвэсээр л байна гэсэн үг.

Үүнийг шийдье гэвэл цогц асуудал хөндөгдөж таарна. Хамгийн түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн орчиндоо анхаарах хэрэгтэй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд олон асуудал байсаар л байна. Ажлын байрны бэлгийн дарамт, бага насны

хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл гэх зэрэг бүрэн шийдэгдээгүй асуудлууд байгаа. Залуу гэр бүлүүдийн хувьд ажиллаж амьдрах орчин цогцоороо л тулгамдаж байх жишээтэй.

Нөгөө талд гадагшаа явж байгаа иргэдийн хувьд мэргэжил шаардахгүй ажил эрхлэлтийг голдуу хийж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд боломжийн, ажил мэргэжилтэй хэсэг маань гадаадыг олноор зорьдог болсон байна. Тэд нийгмийн сайн сайхан орчин руу тэмүүлж байна. Эрүүл агаар, боловсрол, эрүүл мэндийн сайн үйлчилгээг чухалчилж байна. Тэгэхээр энэ бол цогцоор харах асуудал. Гэр бүлээрээ нүүж байна гэдэг бол санаа зовох зүйл шүү. Харин боловсрол эзэмшихээр явж байгаа залуусын хувьд дэмжих ёстой.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар гадаадад байгаа иргэдийн тал хувь нь гэр бүлтэй, тал нь ганц бие хүмүүс байна гэж байгаа. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд 2-4 хүүхэдтэй, 33-45 насныхан ажил хөдөлмөр хайж гадны улсыг зорьж байна. Өөр нэг санаа зовоосон судалгаа гэвэл Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад улс руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн байна.

-Х.Булгантуяа сайд бол ХНХ-ын сайд, эмэгтэй хүн. Хүний эрх, нийгмийн асуудал талаас мэдрэмжгүй мэдэгдэл хийсэн гэж харж болох уу?

-Ийм төрлийн мэдэгдэлд үгний алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байгаа нь бодлогын түвшний хүмүүс үр дагавар руугаа л явж байна. Нэгэнт тодорхой бугшсан асуудал нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүн дээр хөнгөхөн шийдэл гаргасан амархан хариулт болчихов уу гэж харж байна. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан гэсэн нь сонирхолтой юм. Нийгмийн суурь ийм том асуудлыг нэг яамны хэмжээнд Ажлын хэсэг байгуулаад шийдчих боломжгүй.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна DNN.mn

Улс төрийн ямар нэгэн акц, тэр дундаа сонгууль дөхөхөөр манай эрх баригчид цус яриад эхлэх юм. Тэр эрлийз, энэ хужаа, тэр орос гээд л. Орчин үед дэлхий нийтэд цэвэр үндэстэн гэж байхгүй. Бүгд л цус холилдсон. Амазон мөрний битүү шугуйд хоригдсон отог омгууд л холилдоогүй байж магадгүй. Тиймээс цус мус ярих нь нэн хоцрогдсон үзэл болоод удаж байна.

Тэгээд ч дэлхийд эрлийз хурлийз байхыг энгийн үзэгдэл гэж хүлээж авдаг. Наад захын жишээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, хамгийн анхны аж үйлдвэржсэн улс болох Их Британийн Ерөнхий сайдаар Риши Сунак гэх энэтхэг гаралтай наян оны залуу ажиллаж байна. Нэрнээсээ ч, бүр харах царайны ч тэр бол Ази нөхөр. Үүгээр ч зогсоогүй тэр цагаач. Африк тивийн Кени, Танзанид төрсөн. Аав ээж нь 1960-аад оны үед Их Британид цагаачилж очсон юм билээ л дээ. Гэтэл хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа улсын иргэд түүнийг төрийн өндөр дээд албан тушаалд томилчихоод сууж байна.

Эдийн засаг, соёлоороо манайхаас тасарчихсан Их Британитай “барьцахаа” больё. Манайхаас хөгжлөөрөө ч, эдийн засгаараа ч гавихгүй Перу улс л гэхэд Ерөнхийлөгчөөрөө япон гаралтай нөхрийг сонгож байлаа. Энэ бол арваад жилийн өмнөх явдал юм шүү. Альберто Фүжимори гэх япон гаралтай тэр нөхөр Перу дахь терроризмын уг үндэстэй амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулсан байдаг.

Ийн дэлхий нийт хөгжлийн төлөө ирээдүй рүү алхаж байхад бид өнгөрсөн рүү алхаж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “цус”-ны хэрүүл бол улс төрд буруу жишиг, улс орны хувьд шившгийн зүйл. Нэгэн цагт Монголын Ерөнхийлөгч байсан хүн өнөөгийн Монгол төрийн нэг сайдыг Хятадын эрлийз гэж цоллоод л өөрийн эзэмшлийн телевизээрээ, сошиал багаараа сэвүүлээд л сенсацилж суугаа нь гадаад орчинд яаж харагдах бол.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн “Би хужаагийн эрлийз биш гэж цусаа шинжлүүлье” гэж эмзэглэж гүйгээд л. Тэгэхдээ бүр “Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улс төрөөс бүрмөсөн зайлж үз” гэж мэдэгдэл

хүртэл гаргаад. Өнөөхийг нь нийгмээрээ шүүрч авч улам хөгжөөгөөд л. Үүнд нь Ардын намынхан орчихсон нийгмийн сүлжээгээр сэвээд сагсалзаад гүйх. Зарим нь ч нэгнээ ертөнцийн мухарт ортол муу хэлээд сууж байх  юм.

Ичмээр ч юм. Эрлийз нь дотроо бас ялгаатай юм. Хятад цустай бол хүний сүг, хамгийн адаг нь. Харин Орос цустай бол бахархал болох ч юм шиг байгаа юм. Манжийн дарлалд 300 жил байсан монголчуудад хятад сайхан санагдахгүй байх. Гэхдээ Оросын зааварчилгаагаар сортоотой бүх сэхээтнээ хуйгаар нь хядсан нь ч бас үнэн. Бид түүхээ мартаж болохгүй. Гэхдээ бас цус яриад солиороод өнгөрсөн рүү алхмааргүй байна.

Дэлхийн 200 гаруй орноос хөгжлөөрөө Монголын хэмжээнд буюу Монголоос доогуур байгаа 80 гаруй

орны нийлсэн жилийн төсвөөс давсан орлоготой Марк Цукерберг яагаад хятад бүсгүйг гэргийгээ болгож амьдралын түшиг болгов. Яагаад дэлхийн том компаниуд, том төслүүд гадаадын экспертүүдийг

авч зөвлөгөө авдаг юм бэ. Бод доо, цус бол хөгжил биш. Аль дундад зууны үед хоцрогдчихсон сэдэв.

Тиймээс Монголын улс төрийн намууд цусаараа өрсөлдөх биш бодлогоороо өрсөлдмөөр байна. Улс төрийн нам гэдэг бодлогын институц шүү дээ.Улс орны хөгжил, хувь заяа хаашаа эргэх нь улс төрийн намаас ихээхэн хамааралтай. Тэр дундаа парламентын засаглалтай улс орон. Бид улс төрийн намаар дамжуулж төрөө байгуулж байгаа. Дэлхийн улс орнуудын төр бодлого ярьж байхад бид цус яриад, шинжлээд хаа хүртэл явах вэ

Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай. Экспортынхоо 91 хувийг Хятад руу гаргаж буй Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Пүү паа, Хятад муухай” гэж орилж орилчихоод ямар нүүрээрээ тэнд очиж гэрээ хэлцэл, эдийн засаг ярих вэ. Ямар нүүрээрээ хөрөнгө оруулалт татах юм бэ. Өөрсдийг нь дэлхийн адаг гэж боддог хүн очиход хятадууд дуртай хүлээж авах уу. Хоёр улсын худалдаа наймаа бүтэлтэй болох уу. Монголд элэгтэй хандах уу .

Монголд улстөржиж яваа хүмүүс улс эх орондоо, иргэддээ сайнаар үлгэр жишээ болж баймаар байна. Та нар бол нийгмийн өнгөн талд гарч, нэр нүүр нь болж яваа улс. Хийсэн үйлдэл, хэлсэн үгийг чинь Монгол гэж харна.

Тиймээс “Монгол цус гэж цээжээ дэлдэж болдоггүй юм. Дэлхий нийт ингэж өөрчлөгдчихөөд байна” гэж олоон жилийн өмнөөс л бидний бичиж ирсэн энэ сэдвийг улстөрчид нийгэмд ойлгуулмаар байна. Удахгүй сонгууль болно. Улс даяар л цус ярьж шуугьцгаадаг. Тиймээс зурагдсан пянз шиг энэ сэдвийг одоо хаямаар байна. Бодлого биш, цус ярьж хошуурах нь юунд ашигтай юм бэ. Хэтэрхий хоцрогдсон, ийм муйхар сэдвийг гаргаж ирээд л ядарсан хэдэн ард түмнээ уриалан дуудаж оруулж ирээд улам уруу татаад байх юм. Одоо больё.

Одоо ард түмнээ соён гэгээрүүлж, улс эх орноо өөд нь тат. Тийм сэтгэл гаргадаг бол. Бодлого ярь. Хөгж. Бүхэл бүтэн нам, нэртэй улстөрчид ийм юм ярих ичгэвтэр биш үү. Өөрийгөө хэтэрхий доош нь хийж байгаа үйлдэл биш үү.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:02 цагт мандаж 19:42 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 15-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Солонгос улсаас эм оруулж ирэх нь маш зөв бодлого” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн ерөнхий захирал О.Тэнүүнтэй ярилцлаа. Тэрбээр “Өнөөгийн буруу бодлогоос үүдэж Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна” хэмээн ярилаа. Энэ тухай II нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Солонгос улсаас эм оруулж ирэх нь маш зөв бодлого” хэмээн өгүүллээ

“Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ агуулга нь хүний эрхийн асуудлаас эхлээд улс оронд таатай, тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас гадагшаа явах зэрэг олон асуудал хөндөгдөж буйг нийгэм шүүмжилж байна. Энэ асуудлаар хуульч Х.Номингэрэлтэй ярилцлаа.

“Тавантолгой” ХК-ийн захирал Ч.Гүнждагва “Ажилчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, шинэ кемп барихад анхаарч байна” гэь.

Сэтгүүлч Ж.Баттуул  “Эрх баригч намын сайд нарыг шүүмжилснийхээ төлөө Монгол Улсын иргэд хэд хэдээрээ яллагдагчаар татагдаад шоронд орж байна” гэлээ.

АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт  Брутинел нарын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, шүүхийг цахимжуулах асуудлаар манай улсын шүүх засаглалын байгууллагуудтай туршлага солилцсон юм. Ноён Роберт Брутинелтэй буцахынх нь өмнө ярилцсанаа хүргэе.

Цахилгааны инженер Б.Сандуй “100 км өндөрт хөөрөх хүчин чадалтай пуужин бүтээх зорилготой байна” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Монголд хэрэгжүүлсэн урианы америк хувилбар оршвой!

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

2024 онд Багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрт сурч буй нэгдүгээр дамжааны 4,100 суралцагчид 14.4 тэрбумын тэтгэлэг олгоно DNN.mn

Боловсролын багц хуулийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зургаан том шинэчлэлийн нэг нь багш бэлтгэх тогтолцоо бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн дагуу Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан.

2024 онд Багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр эрэлттэй мэргэжлээр сурч буй нэгдүгээр дамжааны 4,100 суралцагчид 14.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох бөгөөд эдгээрийн төлөөлөл болгож:

  • Б.Отгонжаргал – МУБИС-ийн Биологийн багшийн анги
  • Б.Гэрэлт-Од – МУИС-ийн Химийн багшийн анги
  • Б.Уянга – МУБИС-ийн Физикийн багшийн анги
  • Б.Туяацэцэг – МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн анги
  • Б.Урангоо – МУБИС-ийн Бага ангийн багшийн анги
  • Б.Баяржавхлан – МУБИС-ийн Биеийн тамирын багшийн анги
  • Ц.Анужин – МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн анги
  • Б.Аззаяа – МУБИС-ийн Бага ангийн багшийн анги
  • А.Мягмарсүрэн – МУБИС-ийн СӨБ-ын багшийн анги
  • О.Ундрахгэрэл – МУБИС-ийн Бага ангийн багшийн ангийн оюутнууд өнөөдөр Монголын багш нарын VIII их хурлын үеэр тэтгэлгээ гардан авлаа.

Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан 15-аас дээш жил боловсролын салбарт тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2024 онд 580 суралцагчид 2.3 тэрбум төгрөг олгоно.

Эдгээрийн төлөөлөл болгож:

  • Б.Ганбаатар- АШУҮИС-ийн Дүрс оношилгооны эмч мэргэжлээр
  • С.Альфараби – ШУТИС-ийн Уул уурхай, ашиглалтын технологич мэргэжлээр
  • Т.Мөнхцэцэн – ШУТИС-ийн Программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр
  • Б.Номинзул – ШУТИС-ийн Кибер аюулгүй байдал мэргэжлээр
  • Б.Билэгсайхан – ШУТИС-ийн Мэдээллийн технологич мэргэжлээр
  • А.Номинжин – МУБИС-ийн Сэтгэл судлаач мэргэжлээр
  • Э.Гантулга – МУИС-ийн Биотехнологич мэргэжлээр
  • Ч.Баасанбат- МУИС-ийн Программ хангамж мэргэжлээр
  • Б.Ганзориг – ХААИС-ийн Цахилгаан хангамж мэргэжлээр
  • А.Рэнцэнханд – ХААИС-ийн Агрономич мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлгийг гардуулсан юм.

Тухайн орон нутгийн захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр орон нутагт гурваас дээш жил ажилласан багш магистрын хөтөлбөрт хамрагдах бол төрөөс дэмжлэг үзүүлэх заалтын дагуу энэ онд 108 багшид 362.8 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөөд байгаа. Энэхүү тэтгэлгийг:

  • С.Нямсүрэн – СХД-ийн 152-р сургуулийн багш
  • С.Долгорсүрэн- ЧД-ийн 247-р цэцэрлэгийн багш
  • Ч.Оюунцацрал -Налайх дүүргийн 119-р сургуулийн багш
  • Г.Дэнсмаа – Хан-Уул дүүрэг 223-р цэцэрлэгийн багш
  • Н.Төрцэцэг – Сүхбаатар аймгийн 5-р цэцэрлэгийн багш
  • Т.Саранчимэг -Сэлэнгэ аймгийн Орхонтуул ЕБС-ийн багш
  • К.Роза -Налайх дүүргийн 274-р цэцэрлэгийн багш
  • Ч.Уртнаст -Төв аймгийн Эрдэнэсант сумын “Бөмбөөлэй” цэцэрлэгийн багш
  • Г.Одонтуяа -БЗД-ийн 32-р цэцэрлэгийн багш
  • Х.Буяннэмэх-БЗД-ийн 8-р цэцэрлэгийн багш нарт өглөө.
Categories
мэдээ нийгэм

Гар буугаар бусдыг айлган сүрдүүлсэн этгээдэд шийтгэл оногдуулна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт 4803 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай 678 хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн шилжүүлсэн хэргийн дийлэнх буюу 44.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай, дээрэм, булаах гэмт хэрэг байна.

Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 229, хүний амь хохироосон гэмт хэрэг тав бүртгэгдсэнийг шуурхай шалган прокурорт шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Булган аймгийн Булган сумын нутагт бусдын айлган сүрдүүлээд байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, ТОЗ-8 маркийн гар буугаар айлган сүрдүүлсэн тул шийтгэл оногдуулах саналтайгаар тус аймгийн шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 600 гаруй тамирчин оролцлоо DNN.mn

Чөлөөт бөхийн U-15 улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж байна.

Эрүүл чийрэг, спортлог иргэн бэлтгэх, их спортын ач холбогдол үнэ цэнийг сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тус тэмцээнийг зохион байнуулж байгаа юм.

Уг тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ. Мөн хүндэт зочноор Монгол Улсын нэрийг тив дэлхийд дуурсгасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, улсын начин Т.Энхтуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож байна.