Categories
мэдээ нийгэм

Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34014 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 170 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг нэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тав, Өмчлөх эрхийн эсрэг 60, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг тав, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад гурван хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 62181 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 62087 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 61395 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 692 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2255, Танхайрах 136, Хүний биед халдах 353, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 176, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 55.702, бусад 3465 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 176 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 25, шүүхээс даалгасан хүн 12 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Баянгол дүүргийн 16 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн И нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан буюу Мий /Felide/ овгийн Цоохор ирвэс /Uncia uncial/-н түүхий эд болох 1 ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга /Mates zibellina Linnaeus/-н түүхий эд болох 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж, 23.760.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гражид Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон Мөнгөн ус /Hg/-ыг 2017 оноос 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угаах зориулалтаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Х нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн түүхий эд болох саврыг бусдад худалдахыг завдаж, 1.245.0000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн.

Энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ.

Хуурайшилттай, салхины хурд ихтэй энэ үед ногоон бүс, зуслангийн чиглэлд хашааны шар өвсөө шатаах нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж, гал түймрийн улмаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох тул ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Монгол Улс ардчиллаас ухарч, авлигаар цойлж байна DNN.mn

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ “Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө” 23 дахь илтгэлийг сонслоо. Уг илтгэлийг Байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй.

Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна.

Жишээ нь монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах зэрэг хүний эрх зөрчигдөж байгаа талаар энэ удаагийн тайланд бараг алга.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.

Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудыг нэгээр нэмэгдүүлэх хууль болох нь гэж үзлээ. Хуримтлалын санг нийгмийн Хамгааллын сайд удирдана гэсэн нь сонгуулийн өмнө халамж тараахыг хуульчлах нөхцөл байдалтай байна. Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх зэрэг нь авлигын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

SPEAK OUT: “Сонгогчид өөрчлөгдөхгүй байхад мянга тогтолцоогоо өөрчлөөд хэрэг байна уу” гэв DNN.mn

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. 

Хэнийг үлдээж, хэнийг шинээр сонгох эсэхээ шийдэх дөрвөн жилд нэг удаа оногддог ард түмний эрхийн өдөр. Тиймээс үүнтэй холбогдуулан иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн А.Цолмонбаатар: Сонгуулийг ердөө жүжиг гэж боддог. Мөнгөтэй нь гарч ирээд л тэгээд худлаа ярьж ярьж байгаад дээшээ гарсныхаа дараа ард түмнээ бус бүгд өөрсдийгөө бодоод л явчихдаг. Бүгд адилхан.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн н.Төртогтох: Одоо сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх гэж байна. Гэхдээ сонгогчид өөрчлөгдөхгүй байхад мянга тогтолцоогоо өөрчлөөд хэрэг байна уу. Надад бол ялгаагүй л санагдаж байна.

Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн н.Учрал: Ер нь тэгээд өөрчлөлт байдаг юм уу дөө! Хэн нь ч гарсан өөрчлөлт байхгүй байхад тийшээ анхаарлаа хандуулж стрессээ барах хэрэг байна уу даа л гэж боддог.


“Ардчилал гэх нэрийн дор хэт туйлшраад сонгууль жүжиг  болсон” гэв


Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бүрэнтөгс: Энэ жилийн сонгууль их зүйл, их юм шийднэ дээ. Бодолтой, ул суурьтай, худал үгийг ялгаж салгаж сайн нягталж байж л сонгуулиа өгөөсэй гэж хүсэж байна.

Баянзүрх дүүргийн 22 хорооны иргэн Л. Маралгуа: Ардчилсан нийгэм гарснаас хойш сонгууль гэдэг зүйлийн үнэ цэнэ улам их нэмэгдсэн гэж боддог. Гэвч хэтэрхий ардчилал гэх нэрийн дор туйлшраад сонгууль жүжиг болсон. Сонгууль эхлэхээр худлаа худлаа жүжиг яриад хүмүүсийг manipulate хийснээ сонгогдсоныхоо дараа усанд хаясан чулуу шиг алга болж, өгсөн амлалтдаа ч хүрэхгүй ард иргэдээ хөсөр хаядаг нь шударга бус санагддаг.  Ашиглачхаад хаядаг шиг хувиа хичээсэн сонгууль болдог. Тэгээд аль чадвартай мундаг нь биш мөнгө хөрөнгө, эрх мэдэл ихтэй нь нэр дэвшдэг нь харамсалтай.

Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн н.Пүрэвбаатар: Сонгуульд яг энэ тэр гэсэн шийдвэр байхгүй ээ. Олонхоо л дагадаг байх.

Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн М.Мөнгөнчимэг : Сонгуульд шударга сайхан явагдаж. Ард түмний хүсэн хүлээж байсан хүмүүс нь сонгогдоосой л гэж бодож байна. Олон нийт МАН, АН хоёроос өөр гуравдагч улс төрийн хүчин сонгуульд өрсөлдөөсэй гэж хүсэж байгаа нь үнэн.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн н.Амин-Эрдэнэ: Юуны түрүүнд залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцоосой. Миний хувьд нэр дэвшиж байгаа хүмүүсээ сайн судалж байгаад саналаа өгнө.

Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн О.Оюунбаяр: МАНАН гаргахыг хүсэхгүй байгаа ч сонгогдохгүй байна гэж байхгүй. Мөнгөтэй, хүчтэй хүмүүс. Гэхдээ өөрийнхөө чадлаар танилынхаа хүрээнд өөр нам эсвэл нам бус хүнд саналаа өгнө гэж бодож байна. Мөн мөрийн хөтөлбөрийг нь сайн судална.

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн А.Шинэцэцэг: Сонгууль бол цүнх баригчдыг дээш нь гаргаж шударга хүнийг доош нь гаргадаг үйл ажиллагаа.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн н.Нинжжаргал:  2024 оны сонгууль нь бусад сонгуулиасаа ялгаатай нь хоёр тогтолцооны холимог буюу гурван аймгийг нэг тойрогт хуваагаад тойргоор болон намын жагсаалтаар явж байгаа. Хэрвээ энэ холимог тогтолцоо манай улс төрийн онцлогт тохирвол гишүүд намаа усалдаг энэ байдал арилна гэсэн гаргалгаа бий. Нөгөө талаараа засгийн газар, эрдэмтдийн болгоомжилж байгаа зүйл нь засгийн газрын тогтворгүй байдал бий болох вий, эвслийн засгийн газар монголд бүрдэх боломжтой юу гэдэг асуудлууд байна.

Тэгэхээр 2024 оны сонгууль нь шинэ тогтолцоогоор хэрэгжиж байгаа учир түүхэн үйл явдал гэж үзэж болох ч гэсэн нөгөө талаараа туршилтын сонгууль юм.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг пүрэв гаригт олгоно DNN.mn

Хүүхдийн 100 мянга, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд олгодог мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 18-ны пүрэв гаригт олгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлэнгэ мөрний усны түвшин хоногт 13 см-ээр нэмэгджээ DNN.mn

Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний усны түвшин нэг өдрийн дотор 13 см нэмэгдэж, 125 см хүрсэн тухай ОХУ-ын Буриадын Ус цаг уур, орчны хяналтын төвөөс мэдээлэв.  Өвөл хуримтлагдсан их хэмжээний цас мөс хайлж Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэн нь усны түвшин нэмэгдэх гол шалтгаан болж буй.

Иволгинский дүүрэгт шар усны үер буусны улмаас 11 айлын сууц усанд автаж, 22 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн Улаан-Үд хотын нутаг дэвсгэрт 35 айлын талбай, хоёр орон сууцны барилга усанд автжээ.

Буриадын Зүүн цэргийн тойрог, Онцгой байдлын яамны саперчид голын ёроолыг мөснөөс чөлөөлөхийн тулд дэлбэрэлт хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Өнгөрсөн долоо хоногт 106 иргэний амь насыг авран хамгаалжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.04.08-14/-нд аврах ажиллагааны 5, гал түймрийн 36 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 106 иргэний амь нас, 54 тэрбум 550 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилсан талаар НОБГ-аас мэдээлсэн байна.

Мөн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлж ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэхийг зөвлөж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах  410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомжийг өөрчлөх, засаж сайжруулах мөрийн хөтөлбөртөө тусгахыг улс төрийн намуудад уриалж байна DNN.mn

МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ.

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомжийг өөрчлөх, засаж сайжруулах чиглэлээр мөрийн хөтөлбөртөө тусгахыг улс төрийн намуудад уриалж байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголчууд 2022 онд 447 тэрбум төгрөгөөр 8.6 тонн эм авч уужээ DNN.mn

Эмийн үнэ өссөн шалтгааныг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Гурван өдөр үргэлжлэх эл сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.

Монголд бүртгэлтэй 4213 эм бий. Үүний 21 хувийг эх орондоо үйлдвэрлэж, 79 хувийг гадаадаас оруулж ирж байна. Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувийг, үнийн дүнгийн 90 хувийг эзэлж байна. Монголчууд 2022 онд 447 тэрбум төгрөгөөр 8.6 тонн эм авч уужээ. Өнгөрсөн жил нэг кг эмийг 27 ам.доллароор оруулж ирсэн байна.

Гадаадаас авах эмийн хэмжээ буурсан ч импортлогчид 468 тэрбум төгрөгийн эм борлуулжээ.