Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Лхагвадорж: МАН унаж байгаа нэр хүндээ өсгөхийн тулд С.Зориг агсныг ашиглаж байна DNN.mn

С.Зоригийн хөшөөг нүүлгэж, газар дээр нь барилга барихаар болсон тухай нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.


-Сонгууль бүрийн өмнө л С.Зориг агсантай холбоотой ямар нэгэн асуудал гарч ирдэг. Энэ удаад ч давтагдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тантай санал нэг байна. Энэ жилийн сонгууль болоход 80 орчим хоног үлдлээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “С.Зоригийн хөшөөг Ардчилсан намынхан зарчихлаа” гэсэн агуулга бүхий мэдээллийг цахим орчинд тараасан. Тэгэхээр үе, үеийн сонгуулиар Ардчилсан нам, гишүүдийн зүрхэнд нь хайрлагддаг, гол баатар нь болсон С.Зориг агсны нэр хүндийг ашиглан улс төр хийж, сонгуулийн оноог авах зорилгоор энэ мэт үйлдэл хийдэгт харамсдаг. Хотын даргын мэдээллийг үзээд үнэхээр харамссан. С.Зориг агсны хөшөө бол “С.Зориг сан”, ард түмний өмч гэж ойлгож болно. Учир нь тус хөшөө ард түмний хандиваар боссон. Тийм болохоор энэ хөшөөг зарах эрх Ардчилсан намд байхгүй. Тиймээс үнэхээр уг хөшөөг зарсан эсэхийг мэдэхгүйдээ ийм мэдээлэл гаргасан бол “С.Зориг сан”-аас очиж асуу гэдгийг Х.Нямбаатар даргад зөвлөе. Хэрэв энэ хөшөө зарагдах дээрээ тулдаг юм бол хамгийн түрүүнд эсэргүүцэх нь Ардчилсан нам, тус намын мянга, мянган гишүүн, дэмжигчид байх болно.

-С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж амлаж УИХ-ын гишүүн болж байсан тохиолдлууд бий. Чухам яагаад ингээд байдаг юм бэ?

-Эрх баригч намынхны хувьд улс төрийн оноо авах хамгийн гол сэдэв нь С.Зориг агсан байдаг. Тэр хүнийг хэн алсан бэ гэдгийг илрүүлэх гэж огт хичээдэггүй. Харин зүгээр л улс төрд ялалт байгуулах сэдэв болгож ашигласаар ирсэн. Энэ бол бодит үнэн.

-Ерөнхий сайд уг хэргийн дараа хуралдсан Засгийн газрын протоколыг ил болгох тухай ярьсан. Ингэснээр хэргийн эзнийг олоход нөлөө үзүүлэх болов уу?

-Тэртээ 1998 оноос хойш нэг л зүйлийг МАН ярьсаар ирсэн. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хүнийг олно. Нууцад байгаа мэдээллийг ил болгоно л гэдэг. 26 жил өнгөрчихөөд байхад л өнөөхөө ярьсаар л байна. Харин ямар ч бодитой үйлдэл хийсэнгүй. Одоо бид юунд нь итгэх юм бэ. Итгэх зүйл МАН-д үлдсэнгүй. Өнөөдөр өдрөөс өдөрт эрх баригч намын нэр хүнд унаж байна. Үүндээ их буахимдаж байх шиг байна л даа. Сүүлдээ нийслэлийн Засаг дарга нь гудамжинд гараад шүүмжлэл хэлсэн иргэдээ элдвээр харааж, зүхэж уураа гаргаж эхэллээ. Ард түмнээ хэмжээндээ байгаарай гэж занаж байна. Тийм болохоор би саяхан “Х.Нямбаатар дарга хаваршаа юу даа” гэж хэлсэн. Учир нь хавар болохоор хүний хууч өвчин хөдөлдөг. Ийм л юм болоод байх шиг байна. Дээрээс нь эрх баригчдад өнгөрсөн найман жилийн туршид хийж хэрэгжүүлсэн зүйл хэлье гээд ч байхгүй. Ингэхээр нэр хүнд нь унахаас яах билээ. Гэтэл нөгөө талд нь Ардчилсан намын нэр хүнд өссөөр байна. Тийм болохоор манай намыг харлуулах гол арга нь С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл сэвэх байжээ.

-С.Зориг агсны ах нь “Шинэ дэвшилтэт холбоо”-ноос ийм утгатай албан бичиг ирсэн гэсэн утгатай зүйл хэвлэлд ярьсан байсан. Энэ ямар учиртай юм бэ. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Ардчилсан хувьсгалыг авч ирэхэд дөрвөн холбоо голчлон оролцсон байдаг. Эдгээр нь Шинэ дэвшилтэт холбоо, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист холбоо, Монголын оюутны холбоо юм. Харин тухайн үед Монголын оюутны холбооноос бусдад нь улсаас байр өгсөн. Одоо Ардчилсан нам байрлаж байгаа энэ хоёр давхар байрыг Шинэ дэвшилтэт холбоонд өгсөн байдаг. Ардчилсан нам 2010-аад оноос хойш энэ байранд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мэдээлэл гарсны маргааш нь бид Шинэ дэвшилтэт холбооны Гүйцэтгэх захирал Н.Цэнгэл эгчээс тодруулсан. Тэгэхэд Х.Нямбаатарын гаргаж тавьсан тэр бичиг нь 2012 оны үед гаргаж байсан албан бичиг байсан. Ингэж хуучин мэдээг өнөөдөр мэтээр гаргаж тавьж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Одоо бол энэ газарт өндөр барилга баригдахгүй. С.Зориг агсны хөшөөг хаа нэг тийшээ нүүлгэхгүй гэдгийг би албан ёсоор хэлмээр байна.

 

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалгалтын ажиллагаа эхэлжээ DNN.mn

БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ сарын 15-аас ирэх зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжил шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав. Тодруулбал, хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой юм байна.

Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Тус аянд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг таван байгууллага хамтран оролцох аж. Хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам болон БНСУ дахь Монгол ТББ-ын нэгдсэн зөвлөлөөс тус тус анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын хар чулуутын аманд шар өвс шатсаныг унтраажээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэж байна.

Өчигдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Хар чулуутын ам шар өвс шатаж байна гэх дуудлага 15:25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3 га газар шар өвс шатаж байсныг бүрэн унтрааж ажиллалаа.

No photo description available.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл дагуулж байна.

Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж

– Үнс нурмыг битүү тагтай саванд хийх

– Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх

– Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

– Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх

– Асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тариалан сумын төгсөгчдийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав DNN.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 265 буюу 24.4 хувиар өсчээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний улирлын байдлаар 1352 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 265 (24.4%)-аар өссөн байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний улирлын байдлаар нийт 2498 хүн нэрвэгдсэн байна.

May be an image of text that says "เจิ УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО тохиолдсон АЮУЛТ узЭГдэл, осол, 2024 ዐዘ ЭХΗ ий сары Хуний уйл ажиллагаатай холбоотой осол байдл aap Объектын туймэр 776 Биологийн Биологийнгаралтай гаралтай аюулт узэгдэл Цас, шаварт суусан 234 Галзуу 1 Усны осол 11 Мялзан Теерсен сураггуй болсон 81 Боом 3 Ус, цаг уурын гаралтай аюулт узэгдэл Хонины цэцэг евчин 20 Зуд /евелжилт /Θве хундэрсэн/ 1 Геологийн Геологийнгаралтай гаралтай аюулт узэгдэл Их хэмжээниЙ цас орсон 17 Газар хедлелт 27 Хучтэй салхи, шуурга 21"
Categories
гадаад мэдээ

Ираны довтолгооны эргэн тойронд DNN.mn

Иран улс түүхэндээ анх удаа өөрийн гол дайсан Израиль руу хийсэн шууд дайралт амжилттай няцаагдлаа. Зургаан сарын өмнө ХАМАС-ын халдлагад өртөж байсан Израилийн эрх баригчид холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр тэднээс хамаагүй илүү ноцтой дайсны олон зуун дрон, баллистик болон далавчит пуужингуудыг устгаж чадсан юм. Иймээс өнгөрсөн бямба гаригийн шөнө Ойрхи Дорнодын тэнгэрт юу болсныг, мөн энэ нь Израилийг дэмжиж буй барууны орнуудад хэрхэн нөлөөлөх, бас Арабын ертөнцийн байр суурь зэргийг BBCсудалж үзээд Дамаск дахь Исламын Бүгд Найрамдах Улсын консулын газар руу агаараас цохилт өгсний хариуд Тегеран Израилийг буруутгасан.Харин Израилийн эрх баригчид уламжлал ёсоор ийм ажиллагаанд оролцсоноо баталж бас үгүйсгэлгүй дуугүй өнгөрсөн.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Иран, түүнчлэн Ирак, Сири, Йемен дэх холбоотнуудынхаа баазуудаас Израилийн зүг 300 гаруй дрон болон пуужин харвасан.Тэдний 99 хувийг сөнөөсөн гэж Израиль болон АНУ-ын арми мэдэгдэв. АНУ, Их Британи, Франц, Йорданы арми Израильд агаарын довтолгооноос хамгаалахад нь тусалсан гэж мэдэгдсэн.Дараа нь Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч генерал Питер Лернер уг халдлагад 170 дрон, 30 далавчит пуужин, 120 баллистик пуужин оролцсон гэж манай агентлагт мэдээлсэн. Харин цөөхөн хэдэн баллистик пуужин Израилийн өмнөд хэсэгт орших Неватим агаарын баазыг оносон боловч бага зэрэг хохирол учруулсан тул бидний агаараас хамгаалах ажиллагаа саадгүй үргэлжилсэн гэж Лернер хэлэв. Хохирсон энгийн иргэд гэвэл одоогоор шархадсан ганц охин л тодорхой болоод байна гэжээ.

Судлаачид юуны өмнө энэхүү дайралт нь Оросын армийн Украин руу хийж буй дайралттай тун төстэй байгааг онцлов. Энэ нь нэг дор олон тооны дрон, далавчит пуужин, баллистик пуужин зэрэг олон төрлийн хэрэгслийг зэрэг ашигласан явдал юм. Дайсныхаа агаарын довтолгооноос хамгаалах олон янзын системийг даван туулахын тулд ийм аргыг хэрэглэдэг. Иран бол Оросын хамгийн ойрын холбоотон бөгөөд тэдний цохилтоос сургамж авсан байх өндөр магадлалтай билээ.Украинд хийсэн Оросын хамгийн том цохилтод 100 гаруй дрон, пуужин нэгэн зэрэг оролцож байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд болсон дайралтын үеэр Украины Зэвсэгт хүчний мэдэгдсэнээр 158 пуужин дроноос ердөө 87 пуужин, 27дроныг устгасан байна.

Хэдэн төрлийн зэвсэг зэрэг оролцсон олон тооны нэгэн зэрэг дайралт Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг “хэт ачаалж” тэднийг 100 хувь няцаах боломжгүй болгож байсан. Иймээс Ираны Израиль руу довтлоход ашигласан олон тооны дрон, пуужингууд нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг дарах болно гэж тооцсон байна.Харин Израилийн хувьд байдал өөрөөр эргэсэн. Учир нь янз бүрийн түвшний Ираны төлөөлөгчид хоёр долоо хоногийн турш удахгүй Израильд хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байсан билээ. Энэ нь Израиль болон түүний холбоотнуудад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг, тэр дундаа дрон, пуужин устгах онгоцнуудыг бэлтгэж, байршуулах цаг өгсөн.

Ираны довтолгоог няцаахад Америкийн AE­GIS агаарын довтолгооноос хамгаалах систем гурван баллистик пуужин устгаж, цэргийн нисэх онгоцнууд нь олон тооны агаарын бай устгасан байна. Мөн Йорданы Агаарын цэргийн хүчин нутаг дэвсгэрийнхээ дээгүүр ниссэн олон арван дроныг буудан сөнөөжээ. Украинд хийсэн Оросын бүх цохилтоос том хэмжээтэй дайралт тагнуулын мэдээлэл, хэд хэдэн орны агаарын довтолгооноос хамгаалах системийн хамтарсан сайн зохион байгуулалтаас болж бараг бүрэн няцаагдсан юм. Израилийн улстөрчид болон олон улсын тоймчид Ираны дайралтыг амжилттай няцаасан нь чухал амжилт болсон гэдэгтэй санал нэг байна. The Economist сэтгүүлийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Грег Карлстром “Ираны хариу арга хэмжээ стратегийн алдаа байсан гэж үзэх хангалттай үндэслэл бий. Сүүлийн саруудад Израиль улам бүр тусгаарлагдаж байгаа бол Иран мөргөлдөөнд шууд оролцохоос зайлсхийж, Арабын орнуудтай энх тайвныг сахин хамгаалж бүс нутаг дахь нэр хүндээ өсгөөд байсан. Харин бямба гаригийн халдлага нь энэхүү хүчний тэнцвэрийг өөрчилж, Иран одоо сул дорой, арчаагүй харагдаж байна” гэжээ.

Харин Тегеран дахь төрийн хэвлэлүүд болон улстөрчид хэдийгээр Ираны довтолгоо Израильд ноцтой хохирол учруулаагүй ч үүнийг дайсандаа өгсөн хатуу хариу үйлдэл болсон гэсэн байна.

Тухайлбал, төрийн мэдээллийн Тегераны “IRNA” агентлаг ”Түүхэнд анх удаа Израильд эзлэгдсэн Палестины нийслэл Иерусалим дахь Аль-Акса сүмийн тэнгэрт Ираны пуужингууд гарч ирэв” гээд шөнийн тэнгэр дэх пуужингийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд болсон ХАМАС-ын халдлагаас ялгаатай нь Иран халдлагын талаар аль болохоор олон нийтэд урьдчилан анхааруулж байсныг ажиглагчид онцолж байна.Израилийн зүүний сөрөг хүчний “+972” сайтыг үүсгэн байгуулагч Дими Радер Ираны довтолгоо бүтэлгүйтсэн гол шалтгааныг “Энэ тухай инээдтэй гэмээр нарийвчилсан сэрэмжлүүлэг гарч байсан” гээд “Энэ нь Израильд хор хөнөөл учруулахыг Иран хүсэхгүй байгаад бус харин тэд үнэндээ бүрэн хэмжээний дайнаас зайлсхийхийг хүсч байгаагийн илрэл юм” гэжээ.

Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел Израилийн эсрэг Иран дайралт хийсэнтэй холбогдуулан Европын Холбооны гадаад хэргийн сайд нарыг өнөөдөр яаралтай хуралдуулахаар болов. Жозеп Боррел “Бидний зорилго бол бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, аюулгүй байдалд нь хувь нэмэр оруулах явдал юм” гэж хэлжээ. Мөн Исламын Бүгд Найрамдах Иран Улс Израиль руу дайрсантай холбогдуулан Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок уриалав. Германы дипломат албаны тэргүүн Европын Холбоо Орост дрон нийлүүлснийх нь төлөө Тегераны эсрэг хориг арга хэмжээ авсан хэдий ч шийтгэлийн арга хэмжээг өргөжүүлэхийн тулд “идэвхтэй кампанит ажил явуулж байна” гэж мэдэгдэв. Баербок Иран Израиль руу дайрсан талаар “Ираны үйл ажиллагаа ямар аюултай болохыг бид харлаа” гэжээ

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Сайншандад 12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн этгээдийг шүүнэ DNN.mn

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал өнөөдөр болно.

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Нийслэлийн прокурорын газраас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлосон.

Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж, дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цагт товлосон билээ.

Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмад багш Д.Энхтуяа: Сурагчаа биш, эцэг эхийг нь хүмүүжүүлдэг болсон DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал гарсаар байна. Цаашлаад үе тэнгийнхнээ дээрэлхэх, багшийн эрхэд халдах зэргээр ёс суртахуун, хүмүүжлийн доголдлууд ч энгийн үзэгдэл болж эхэллээ. Энэ нь нэг талаараа эцэг эхчүүдтэй холбоотой болохыг сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүс ярьж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өмөөрдөг, хир тусгадаггүй, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсан, хүүхдийнхээ буруу хорт зуршил, зан байдлыг мэддэггүйгээс үүдэж, өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэж байгааг багш нар онцолж байна.

Бид энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн ерөнхий боловсролын 16, 30, 47 дугаар сургуулийг зорьж очин, багш нарын төлөөлөлтэй ярилцлаа.

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Ш.БААТАРМАА:


-Та хэддүгээр ангид багшилдаг вэ?

-Бага ангийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр дахь удаагийн тавдугаар ангидаа хичээл зааж байна.

-Бага ангийн хүүхдүүдийн онцлог өөр. Эцэг эхчүүд хүүхдээ “Миний хүүхэд хамгийн мундаг, бусдаас илүү” гэдэг үзэлтэй байдаг нь ажиглагддаг. Ер нь ийм хандлага хичээл явуулахад хэр анзаарагдаж байна. Үр нөлөө байна уу?

-Багш нарт тулгамдаж байгаа гол асуудал бол эцэг эхчүүд. Бид сурагч байхад багшийн үгээр л байдаг байж. Одоо бол эцэг эхчүүд өөрсдийнхөө санаагаар байлгах гэж багш нараас маш их зүйл шаарддаг болсон. Эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй хэрнээ эрхээ л шаардаад байдаг хүмүүс. Энэ байдал багш нарын ажлаас гарах том шалтгааны нэг болж байгаа шүү.

-Хэдий насны эцэг эхчүүд ийм зан байдал гаргадаг болчихов?

-Залуус голдуу. Миний хувьд боломжийн хугацаанд ажиллачихсан болохоор багагүй туршлага хуримтлуулчихсан. Эцэг эхчүүдтэйгээ харьцангуй ойлголцоод явчихдаг. Харин залуу багш нарт л хүнд байдгийг хөндлөнгөөс харж байна. Уг нь бага ангийн багш дунд, ахлах ангиас арай гайгүй нь. Хүүхдүүд үг авахаас эхлээд хичээл заахад боломжийн. Гэтэл эцэг эхчүүдтэй нь харьцахад хэцүү.

-Тодруулж хэлбэл?

-Тэд өөрийнхөө хүүхдийн түвшинг мэддэггүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Бусдын хүүхэдтэй харьцуулна, түүн шиг байх ёстой гэж зүтгэнэ. Өөрсдөө үүргээ ухамсарлаад хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа, чанартай хийлгэчихдэггүй хэрнээ ангиас, багшаас л шаардаад байна. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий” гэдэг хандлагаар л үзнэ дээ. Саяхан надад нэг зүйл тохиолдлоо л доо. Ангид маань долоо хоногт яалт ч үгүй нэг удаа тасалдаг хүүхэд бий. Ээж аав нь ерөнхийдөө урсгалаар нь явуулдаг. Нэг бус удаа даалгавар хийхгүй ирэхээр нь хичээлийн дараа ангид авч үлдээд даалгаврыг нь хийлгэсэн юм. Ингэхдээ хийх хичээлийг нь өгөөд ангид суулгачихаад хуралд ороод гараад иртэл ээж нь ирчихсэн намайг “Хүүхдэд мэдэхгүй хичээл өглөө. Мэдрэл муутай” гэх зэргээр хүүхдүүдийн нүдэн дээр уурласан байдаг. Энэ бол хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа явдал шүү дээ.

-Багшийн ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага улам хүндэрч байна уу?

-Тэгэлгүй яахав. Бага ангийн хичээлийн агуулга өмнөх үеийг бодвол хүндэрсэн шүү дээ. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүй, өөрсдөө зааж зөвлөж чадахгүйгээс болж янз бүрийн уур амьсгал гаргадаг.

Дээр нь ерөөсөө “Миний хүүхэд болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзэлтэй хүмүүс олон. Ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага маш их стресс үүсгэдэг. Багшийн ажил бол маш их тархи толгой ажиллуулдаг шүү дээ. Хавар болоод ирэхээр ядарсаар бүр хэл ам ээдрээд ирдэг. Болдог бол багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж үзээд тэтгэврийн насыг наашлуулдаг болмоор юм гэж боддог шүү.

-Таны нэг өдрийн хичээлийн ачаалал ямар байдаг юм бэ?

-Манай анги 40 хүүхэдтэй. Үндсэн хичээл математик, монгол хэл хоёрынхоо даалгаврыг үзэж байж хүүхэд юуг ойлгохгүй байгааг тогтоох хэрэгтэй байдаг. Тиймээс өдөрт 80 дэвтэр хурааж авдаг. Өдөртөө дэвтрээ засч амжихгүй үе ч байдаг. Зарим үед хүүхдүүдээ дайчлаад засах тохиолдол бий. Хичээл заахын хажуугаар бичиг цаасны ажил мундахгүй. Тавдугаар ангид найман төрлийн хичээл ордог. Өдөрт дунджаар зургаан цаг хичээллэнэ. Долоо хоногт монгол хэл найман цаг, математик таван цаг, бусад хичээл хоёр цагаар орох төлөвлөгөөтэй. Багшид амралт гэж байдаггүй. Гэртээ ирсэн ч дэвтрээ чирж ирээд цай хоол ууж идэх зуур засч л байдаг.

Дээр нь хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулна. Монгол хэл найман долоо хоногт 70 гаруй цаг, математик 40 цаг, туслах хичээлүүд нэмэгдээд 200 гаруй цагийн хичээл төлөвлөнө. Ингээд харахаар ямар ачаалалтай байдгийг та харж байгаа байх.

-Багш нарын цалин сая нэмэгдэв үү. Хөдөө, хотын багш нарын цалин ялгаатай гэх юм?

-Цалингийн хувьд хот, хөдөө асар их ялгаатай байна. Хөдөө сумдын багш нар 40 хувийн нэмэгдэл авдаг. Анги дүүргэлт суманд 20-30-ын хооронд байгаа. Хотын багш нар 10 хувийн нэмэгдэлтэй. Ангид 40-50 хүүхэд, зарим сургуулиуд 60 ч хүрнэ. Сая цалин нэмэгдсэн гэсэн. Хараахан нэмэгдсэн цалингаа гар дээрээ аваагүй байна. Үндсэн цалин маань одоо 1.273.000 төгрөг. Шимтгэлээ суутгуулаад нэг сая дөнгөж гараад л авдаг даа.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа:

-Та бол туршлагатай багш нарын нэг. Хичээл явуулахад эцэг эхийн оролцоо, хандлага ямар чухал байдаг талаар та бодитой ярьж өгөхгүй юү?

-Миний удирдаж байгаа анги одоо есдүгээр ангийнхан. Яг л өсвөр насныхан гэсэн үг. Эцэг эхчүүдийн хандлага бол “Миний хүүхдийн зөв, миний хүүхэд, би” гэдэг үзэлтэй байдаг. Энэ байдал залуу багш нарт их хүнд тусдаг. Би олон жил багшилчихсан болохоор эцэг эхчүүдийн арга эвийг олоод явчихдаг болж дээ. Харин анги дааж үзээгүй залуу багш нарыг ээж аав нар дуртайгаараа л хэлж, доромжилж харагддаг. Одоо багш нар залуужаад 2000-аад оныхон төгсөөд орж ирж байна. Эцэг эхчүүд нь 80, 90-ээд оныхон байдаг.

Одоогийн эцэг эхчүүд бол 80-аад оныхон голдуу байна. Яг л ардчилсан хувьсгалын үеийн хүүхдүүд гэсэн үг. Тэд хүмүүжээгүй, төлөвшөөгүй үеийнхэн. Тийм ч учраас өнөөдөр хэл ам ихтэй, эрээ цээргүй дайрч давшилдаг болжээ. Би олон удаа анги дааж аваад төгсгөж байсан. Энэ удаагийн зургадугаар анги өмнөхүүдээсээ тэс ондоо. Эцэг эхчүүд нь ч тэр тэс өөр. Харилцаа хандлага, хүмүүжил ярьж байна шүү.

Тиймээс хүүхдүүдээсээ илүү эцэг эхчүүдтэй нь ажиллах хэрэгтэй болсон. Хүүхдүүд бол багшийн үгээр байдаг. Харин эцэг эхчүүд нь улаан галзуу хүмүүс орж ирнэ. Тэр үед эхнээс нь “Та нар ингэж, ингэж болохгүй. Хүүхдийнхээ дэргэд ийм ааш араншин гаргаж болохгүй” гээд бараг дүрэм маягийн юм тогтоож байж барьж байна. Хүүхдийг нь сургахаас ч хүнд юм билээ.

-Багшийг нийгэм маш их хүндэлж, хайрлах ёстой. Гэвч энэ хүндлэл сүүлийн үед ихээр алдагджээ. Учир шалтгааныг та хуучин багшийн хувьд юу гэж хардаг вэ?

-Хуучин “Багш дор мөргөмүй” гэдэг байсан. Бүр багшийг эцэг эхээс ч дээгүүр үздэг байлаа. Тэр хүндлэл өнөөдөр байхгүй болсон. Эцэг эх багшийг хүндлэхгүй бол хүүхэд яг адилхан. Манай аав, ээж тэгчихнэ, ингэчихнэ гэж багшийг үл тооно. Улсын сургууль арай хамжааргатай. Хувийн сургуулиуд бол энэ асуудал гаарсан. Манай нэг англи хэлний багш хувийн сургуульд багшилж байгаад аргагүйн эрхэнд гарсан. Тэр хүүхдүүд “Танаар хичээл заалгахгүй. Би угаасаа Англи, Америк яваад хэл сурчихна” гээд доромжилдог гэсэн.

Ер нь ийм байдал багш нарын зүрхийг авдаг. Архаг хуучин багш нар л зангаргаараа энэ асуудлын ард гардаг юм шүү дээ. Дээр нь эцэг эхчүүд хүүхдийг бөөцийлнө. Юу ч хийлгэхгүй. Ангид ирээд алчуур барьж чадахгүй шүү дээ. Энэ байдал олон хүчин зүйлээс үүдэлтэй.

Эцэг эхээс гадна сургалтын хөтөлбөрт хүүхдийн хүмүүжил үгүй болоод удаж байна. Сургалт, сургалт гэж академик талдаа л анхаардаг болчихсон. Хүүхдийн хүмүүжил, зан заншил, ёс заншлын мэдлэг, хандлагыг суулгах хичээл байхгүй.

-Эцэг эх хүүхдээ өмөөрдөг. Миний хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй, буруу зуршилд татагдахгүй гэж бат итгэдэг. Гэтэл хүүхдүүд эсрэгээр нь байх тохиолдол амьдрал дээр олон байна шүү дээ?

-Хүүхдүүд шөнө унтахгүй болсон. Шөнийн 00:00 цагаас хойш хоёр, гурван цаг хүртэл онлайнд байж л байна. Тэгээд маргааш нь хичээл дээр шууд унтана. Шөнөжингөө утас ухсан хүүхдүүд багшийн хичээлийг ойлгохгүй. Дээр нь хараа нь маш их муудаж байна. Арын суудалд суух хүүхэд олдохгүй болсон.

Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол хүүхэд багшаас айх мэдрэмжгүй болсон байна. Хүнээс айж, ичих мэдрэмжээ алдахаар адгууснаас ялгаагүй. Өсвөр насныхан эрт бэлгийн харилцаанд орох энгийн үзэгдэл. Жирэмсэн болно, хүүхдээ авахуулна. Үүнийгээ байдаг л зүйл шиг хоорондоо ярилцана. Би ичих үү, тэд ичих үү, мэдэхээ байсан.

Сүүлийн үеийн хүүхдүүд үг даахгүй. Загнах боломжгүй. Хэрэв гар хүрчих юм бол шууд шоронд явна. Нэг үг хэлчихвэл ээж аав нь “Та манай хүүхдийг тэгж муухай хэлсэн байна” гээд л ороод ирнэ. “Чи сайн, чи мундаг” гэж тал талаас нь бөөцийлсөөр байгаад хүн биш болгож байна. Энэ байдлаар 10 жилийн дараа гэхэд бүр ч аймар нөхцөл байдалтай байх болов уу даа.

-Саяхан багш нарын VIII их хурал болсон. Энэ үеэр эцэг эхчүүдийн асуудал ихээхэн хөндөгдсөн гэв үү?

-Тэгсэн. Үндсэн хууль болон Боловсролын тухайн хуульд эцэг, эхийн үүргийг зүгээр дурдаад л өнгөрчихсөн байдаг. Ямар хариуцлага байдаг тухай байдаггүй. Тэгэхээр өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрч байгаа юм. Зарим эцэг эхчүүд багшаа барьж аваад зодох хэмжээнд хүрч байна. Үүнээс болоод багш нар эцэг эхийн хурлаа ч хийж чадахгүй байна.Дээр нь бас асуудал гарангуут лайвдана гэдэг ээжүүд байдаг болсон байна. Түүнээс айгаад анги даах багш ч олдохгүй болсон шүү дээ.

Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн багш А.Наранцэцэг

-Сурагчид харилцаа хандлага тааруу, хорт зуршилд өртөмтгий болсон нь эцэг эхийн хараа хяналт, хэтэрхий хүүхдээ өмөөрөх хандлагатай холбоотой гэж сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүс үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Есдүгээр анги дааж авсан. Надад тохиолдож байгаагүй ч залуу багш нар эцэг эхчүүдийн хооронд нэлээд үл ойлголцол үүссэн харагддаг. Эцэг эхчүүд зөвхөн хүүхдээ “Яасан, яасан” гэж асуудаг. Олон талаас нь биш нэг талаас нь дүгнээд л түүнийгээ нягтлахгүйгээр багш руу дайрч давшилна. Энэ байдал сүүлийн таван жил бүр илүү тодорхой харагдаж байна.

Эцэг эх бол хүүхдийн толь байдаг. Тэд хүүхдүүддээ маш буруу ойлголтыг өгдөг. Ийм ойлголт авчихсан хүүхэд багштай шууд л дээрэнгүй, муухай харьцаж эхэлдэг. Ерөөсөө нэг тэгээд бодчихсон хүүхэд багшийг хүндлэх хүндлэлгүй болчихдог. “Энэ багш заах ёстой. Би сурах эсэх нь миний эрх” гэж хандана. Үүнээс болж олон багш ажлаа өгдөг. Зарим нь сэтгэлээр унана, ажлаа нэр төдий хийнэ.

-Түүнээс болж хичээлийн чанарт нөлөөлөх нь ээ?

-Мэдээж. Аль болох даалгавар өгөхгүй, хичээлийг шахаж хийлгэх тал дээр мууддаг. Уг нь хүүхдийг шахаж, ганцаарчилж давтуулж байж үр дүн гардаг. Гэтэл сүүлийн үед багш нар хэл аманд өртөхгүйн тулд цагийн хичээлээ заагаад л орхидог болсон.

Есдүгээр ангийн хүүхдүүд бол шилжилтийн нас байдаг. Сэтгэл зүй, бие махбодод өөрчлөлт гарна. Энэ нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ үед багш ч, эцэг эхчүүд ч ойлгож ажиллах хэрэгтэй. Яг энэ үед аль аль тал нь хүүхэдтэй зөв ажиллаад ирвэл маш чухал нас. Үг сонсдог болох, бусдыг хүндлэх, хайрлах, энэрэх, үг даах тэнхээтэй, зөв төлөвшүүлэх бүрэн боломжтой. Ингэж чадвал ахлах ангидаа хүүхэд зүгширчихдэг. Ийм үед хүүхэд гол төлөв эцэг эхчүүддээ тэр бүхнийг яриад байдаггүй. Олон зүйл тайлбарлахаа болино. Үүнээс болоод ээж аавууд хүүхдүүдтэйгээ буруу хандлагаар харьцдаг. Хүүхдэд тулган шаардаад л, ингэсээр үл ойлголцол үүсдэг.

-Бас “Миний хүүхэд муу зүйл хийхгүй” гэж бүрэн итгэдэг. Гол нь аливаа эрсдэлийг давхар тооцоолж, хараа хяналттай байх ёстой, зөв үү?

-Ямар ч эцэг эх хүүхдээ “Хамгийн сайн” гэж боддог. Тэгвэл хүүхэд сайн байхын тулд багшийн зүгээс тодорхой хэмжээнд хүүхэдтэй ажиллах хэрэгтэй болно. Үүнийг эцэг эхчүүд ойлгодоггүй.

Хүүхдээ гэрийн ажилдаа туслуулахаар дуудна, хичээл тарах ёстой гэж уурлана. Ингээд ирэхээр багш нар хүүхэдтэй ажиллах, шахах, анхаарал хандуулахаа больчихдог. Үүнээс болж хүүхэд хөгжих асуудал суларч байгаа юм.

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна DNN.mn

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө.

Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж буй.

Өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 1429 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авахад нийт иргэдийн 96.5 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 507 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 268 нэгж талбарын хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх явц 35 хувьтай үргэлжилж байна.

Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөлт хийх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг  цогцоор шийдэж чадах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр 30 гэрчийг сонсоно DNN.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Сонсголоор өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлнэ. Энэ сэдвийн хүрээнд дуудагдсан гэрч байхгүй бөгөөд Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авна.

Энэ өдрийн сонсголын төлөвлөсөн сэдэв буюу эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаарх асуудлын хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авах юм.

Эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар сонсголд худалдан авах үйл ажиллагаа, түүний жишээ болон эксклюзив гэрээний талаар шинжээч, хянан шалгагч нар дүгнэлт, тайлан танилцуулах бол чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаарх асуудлын хүрээнд ковидын үеийн эмийн устгалын асуудлыг хөндөж ярих юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.