Categories
гадаад мэдээ

АНУ-д ой, хээрийн хоёр удаагийн түймэр дэгдэж, 95 мянган га талбай шатжээ DNN.mn

АНУ-ын Майами-Дэйдийн баруун өмнөд хэсэгт дөрөвдүгээр сарын 15-нд ой, хээрийн түймрийн аюулт үзэгдэл хоёр удаа дэгдэж, 16-ны байдлаар нийт 95 мянган га талбай шатсан  байна.

Үүний 45 хувийг унтраасан талаар Флорида мужийн Ойн албанаас мэдээллээ. Түймрийн голомтод Гал түймэр унтраах 18 ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Эх сурвалж: https://www.cbsnews.com/miami/news/grass-fire-burning-in-southwest-miami-dade-large-plume-of-smoke-seen-across-county/

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТҮТ: 18 салбараар улсын дугаар хэвийн олгож байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархаад байгаа “Шинээр орж ирсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгохгүй, худалдан авах хүсэлт 300 мянган төгрөг болсон” гэдэг нь худал мэдээлэл хэмээн Автотээврийн Үндэсний төвөөс мэдэгдлээ.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлийн 18 салбараар улсын дугаар хэвийн олгож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрлээ.

Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэжээ. Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна. Иймд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суудлын машины импорт 88.4 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний гурван сард нийт 128 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 367.2 сая ам.доллароор буюу 6.4 хувь өссөн байна.

2024 оны эхний гурван сард нийт 2.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. 3.7 ам.долларын экспорт хийж гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 582.2 сая ам.доллароор буюу 31.9 хувиар буурсан үзүүлэлт аж.

Экспорт энэ оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буюу 2.9 хувиар буурсан байна.

Уг бууралтад:

  • цайрын хүдрийн баяжмалын экспорт 75.8 хувиар
  • нүүрсний экспорт 1.7 хувиар
  • адууны махны экспорт 78 хувиар
  • лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 61.4 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Импорт энэ оны эхний гурван сард 2.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 474.7 сая ам.доллароор буюу 24.5 хувиар өссөн байна.

Уг өсөлтөд:

  • Суудлын автомашины импорт 88.4 хувиар
  • Дизелийн түлшний импорт 29.2 хувиар
  • Автобензины импорт 45.3 хувиар
  • Хүнд машин тоног төхөөрөмжийн импорт 68 хувиар
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 2.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт зохион байгуулж байна. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрчээ DNN.mn

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 38.7 сая ам.долларын ашигтай гарчээ.

Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 27.5 сая ам.доллароор буюу 41.6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Урсгал дансны тэнцлийн бүрэлдэхүүнийг авч үзэхэд 2024 оны эхний хоёр сард 454.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 577.2 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Алдагдалтай гарахад:

  • барааны худалдааны ашиг 408 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 54.3 хувиар буурсан.
  • Үйлчилгээний тэнцэл 636.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 8.5 хувь өссөн.
  • Анхдагч орлогын дансны алдагдал 371.4 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний хоёр сард 771 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор өссөн байна. Ингэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь голлон нөлөөлсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо DNN.mn

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо

Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022  онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв  2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж  96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуульд бие даан нэр дэвших бол энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Үүнд:

  • Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ;
  • Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна;
  • Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ.

Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна.

  • Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл мөн мөрийн хөтөлбөрийн гурван эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр batchimegb@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газар /Засгийн газрын IV байр 4 давхарт 401 тоот өрөөнд/ ажлын цагаар хүлээлгэн өгнө;
  • Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж “Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу-3 Засгийн газрын IV байр Үндэсний аудитын газар” хаягт шуудангаар ирүүлнэ.
  • Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх;
  • Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсхүл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ.
  • Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ DNN.mn

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа.

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.

Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.

Categories
мэдээ спорт

“Парис 2024” олимпийн бамбарын буухиа эхэллээ DNN.mn

Олимпийн гал Грекийн Олимпиадаа бадамлаж, Парис хүртэлх аялалдаа гарч байна.

Францын нийслэл Парис хотноо ирэх 07 дугаар сарын 26-ний өдөр Олимпийн бамбар бадамлаж, дэлхий дахины эв нэгдлийн илэрхийлэл зуны XXXIII Олимпийн наадам хөшгөө нээх билээ.

“Парис 2024” Олимпийн бамбар нь 10 гаруй хоног Грекийн газар нутгаар аялсны дараа дарвуулт хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг туулан тавдугаар сарын 8-нд Францын Марсель хотноо очих хуваарьтай.

May be an image of one or more people and text